Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 1
Users Today : 21
Users Yesterday : 33
Total Users : 12581
Views Today : 33
Views Yesterday : 41
Хортой тустай олон үйлсийн дотроос

Хойшид тустай сайныг ялган авагч мэргэн бөгөөд

Хог сагийн дотор байсан төмрийн үрсийг

Холимоггүй соронзон гүр ялгаж татах мэт.

гэсэн утга зохилдох үлгэр нь:

Урьд Энэтхэгийн өмнө зүгт оньст хүрд эргүүлдэг тэргүүтэн урлахуйн ухаанд мэргэн Боздива нэрт нэгэн хаан дотоод ордны үүдэнд оньс эргүүлэгт олон модон хүн хийснээс зарим нь алх сүх, шийдэм тэргүүтэнээр цохидог бөгөөд хаан  хийсэн нэгэн бичиндээ илд бариулаад өөрийнхөө сахиул болгож байдаг аж. Гэтэл нэгэн бярман мөрийтэй наадамд шүүгдээд өрөө төлөхийн тулд хааны ордноос юм хулгайлахаар сэм орвол хаан нойрсож байсан бөгөөд түүний дээгүүр нэгэн могой гарч ирэхийг бич үзээд цавчихыг завдахад бярман “би алагдавч гайгүй хаанд хор болбол муу”гэж бодоод бичний илднээс барин бархирсанд хаан сэрээд учрыг асуухад нь бярман бүх болсон явдлаа ярив.Түүнд хаан баясан ийн өгүүлрүүн:

Ямар учрыг мэдэгч мэргэн дайсан боловч сайн аж.

Яв юуныг үл мэдэгч тэнэг нь нөхөр боловч муу аж.

Яаран цавчихыг завдагч тэнэг бич ба

Юм хулгайлахаар ирсэн цэцэн бярман мэт.

гээд бярманд их шан өгчээ.Түүнтэй адил ухаант мэргэн зөвхөн өөрийн амиа бодолгүй алсдаа аль сайныг бодож явах ёстой билээ.

 

Хортой тустай олон үйлсийн дотроос Хойшид тустай сайныг ялган авагч мэргэн бөгөөд Хог сагийн дотор байсан төмрийн үрсийг Холимоггүй соронзон гүр ялгаж татах мэт. гэсэн утга зохилдох үлгэр нь: Урьд Энэтхэгийн өмнө зүгт оньст хүрд эргүүлдэг тэргүүтэн урлахуйн ухаанд мэргэн Боздива нэрт нэгэн хаан дотоод ордны үүдэнд оньс эргүүлэгт олон модон хүн хийснээс зарим нь алх сүх, шийдэм тэргүүтэнээр цохидог бөгөөд хаан  хийсэн нэгэн бичиндээ илд бариулаад өөрийнхөө сахиул болгож байдаг аж. Гэтэл нэгэн бярман мөрийтэй наадамд шүүгдээд өрөө төлөхийн тулд хааны ордноос юм хулгайлахаар сэм орвол хаан нойрсож байсан бөгөөд түүний дээгүүр нэгэн могой гарч ирэхийг бич үзээд цавчихыг завдахад бярман “би алагдавч гайгүй хаанд хор болбол муу”гэж бодоод бичний илднээс барин бархирсанд хаан сэрээд учрыг асуухад нь бярман бүх болсон явдлаа ярив.Түүнд хаан баясан ийн өгүүлрүүн: Ямар учрыг мэдэгч мэргэн дайсан боловч сайн аж. Яв юуныг үл мэдэгч тэнэг нь нөхөр боловч муу аж. Яаран цавчихыг завдагч тэнэг бич ба Юм хулгайлахаар ирсэн цэцэн бярман мэт. гээд бярманд их шан өгчээ.Түүнтэй адил ухаант мэргэн зөвхөн өөрийн амиа бодолгүй алсдаа аль сайныг бодож явах ёстой билээ.  
Scroll to Top