Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62
Орчин үеийн шинжлэх ухаанд дахин төрөлтийн гайхалтай үзэгдлийн бодитойг нотолсон хангалттай олон баримт нотолгоо хэдийнээ хуримтлагджээ. Өнөөдөр манай сонины уншигч та бүхэнд өөрийн урьд төрлөө маш тод санадаг цөөн хүмүүсийн нэгд тооцож болох эгэл бус нэгэн эмэгтэйн тухай гайхалтай өгүүллийг толилуулах гэж байна.

Ракхи Жадек Лондон хотоос манай оронд 2005 оны зургаадугаар сард тусгайлан Оросын олон хот тосгодуудаар өөрийн гайхамшигтай, сэтгэл хөдлөм түүхийг хүмүүст ярьж өгөхөөр айлчлан ирсэн билээ. Ийнхүү тэрээр манай сонины редакцид зочиллоо.

– Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай товчхон танилцуулаач.

– Энэ амьдрал дахь миний нэр  Ракхи Жаядек. Эхийн талын овог Канади. Би Лондонд амьдардаг энэтхэг гэр бүлд 1975 оны наймдугаар сарын 9нд төрсөн билээ. Эцэг маань механикч, ээж маань гэрийн эзэгтэй. Миний ах мөн л машин техникийн ажил эрхэлдэг. Харин миний номын нэр маань Ратнавали.

 

– Та хэрхэн яаж өөрийн урьд төрлөө санасан юм бэ?

– Гол гол дурсамжууд 2000 оноос эхлэн ой ухаанд минь орж ирсэн юм. Гэвч хүүхэд ахуйдаа би тун хачин жигтэй зүүд зүүдэлдэг байлаа. Жишээ нь, би байнга нэг л зүүдийг зүүдэлдэг байлаа: би өрөөний цонхоор маш үзэсгэлэнтэй жижиг толгод болон нов ногоон модтой байгалийг харан байдаг байлаа. Тэр үед би үүнд нэг их анхаарал тавьдаггүй байв. Гэвч дараа нь олон олон нээлт зүүдээр дамжин надад ирсэн юм. Дараахан нь зүүдэндээ харсан тэр зүйлс урьд төрөлдөө миний байсан залуугийн амьдралын үйл явцтай яг таг тохирч байлаа. Энэ залууг Дэвид гэдэг байсан ба тэрээр шотлонд хүн байсан бөгөөд далан оны эхээр тэр үед Англид өргөн дэлгэр түгэн тархаж байсан Харе Кришнагийн хөдөлгөөнтэй нэгдсэн байв. /Тэрээр хөдөлгөөнийг үндэслэгч Шрила Прабхупадын шавь болсон байсан бөгөөд Рагхава дас хэмээх номын нэр авсан байлаа/ Би урьд төрлийн маань Дэвидийг/Рагхава/ мэддэг байсан хүмүүстэй уулзсан бөгөөд тэдэнд өөрийн зүүдэндээ харсан зүйлүүдийн талаар ярьсан бөгөөд үнэхээр ийм үйл явдлууд тэр хүний бодит амьдралд тохиолдож байсныг батлаж байлаа.

Эргүүлгэн шаттай байшин

– Та ямар нэгэн жишээ татаж болох уу?

– Жишээ нь, би танд маш их бодитой мэт санагддаг нэгэн зүүднийхээ тухай ярьж өгье. Тэр зүүдэндээ би нэгэн цэцэрлэгт зугаалж явж байтал над руу нохой дайрч зүүн гарны маань алганаас хазчихав. Хожим нь Дэвидийг сайн таних нэгэн эмэгтэйтэй уулзахад тэрээр чухамхүү цэцэрлэгт тэр залуугийн зүүн гарыг нохой хазаж байсныг баталсан юм. Мөн би өөр нэгэн зүүдийг зүүдэлдэг байв. Энэ зүүд надад их хачин санагддаг байж билээ. Би урьд нь хэзээ ч харж байгаагүй Шотланд орныг зүүдлэнэ. Энэ зүүдэндээ би нэгэн цэцэрлэгт хүрээлэнг тов тодорхой харах бөгөөд энэ цэцэрлэгт хүрээлэнгийн хажуухантай нэгэн байгууламж байдаг байв. Тэр үедээ надад энэ нь миний гэр мэт санагддаг байв. Гэвч яагаад ч юм намайг тэр байшинд дөхөөд очихоор тэр нь шар айраг уух газар болж хувирдаг байлаа. Энэ байшинд би хоёр томоохон хар өнгийн эргүүлгэн шатыг олж хардаг байсан юм. Түүний зэргэлдээ эмнэлэг оршино…

Хэдэн сарын дараагаар би Шотландын Эдинбург хэмээх хот руу явахаар шийдэв. Энэ хотод Дэвид хүүгийн амьдарч асан сүм байсан юм. Би тэр үед сүм байсан байшинг харахыг хүсэж байлаа. Ингээд би тэр газарт очоод үнэхээр гайхалтай нь, энэ нь миний зүүдэндээ харж байсан нөгөөхв байгууламж болохыг танив. Тэнд үнэхээр ч сүмийн оронд шар айраг уух газар байгуулагдсан байв. Дотогш ороод би хар өнгийн эргүүлгэн шатнуудыг олж харсан юм. .. Би маш ихээр цочирдон сандарсан тул тэр байгууламжаас үлгэн салган амьтан гүйн гарч билээ. Бие маань тавгүйтэхийг  мэдрэв. Ходоодон дээр минь өвдөж эхлэв. Ходоод өвдөх асуудал аль дээрэс л намайг шаналгаж эхэлсэн юм. Энэ бол ходоодны хана үрэвсэх өвчин бөгөөд маш хүнд үрэвсэл байсан тул ходоод маань хавдсан байлаа. Энэ нь гэдсийг маань харахад мэдэгдэхээр байдаг байв. Тийм ч учраас би энэ хэсэгтээ наалт тавьж явдаг л даа. Ингээд ходоод маань тэсэхийн аргагүй өвдөхийн эрхэнд би эмнэлэгт очиж наалтаа солиулахаар шийдлээ. Эмнэлэг ч мөн л мөнөөхь зүүдэндээ харж асан эмнэлэг байв. Түүнчлэн энэ шар айрагны газартай зэрэгцэн цэцэрлэгт хүрээлэн байхыг ч олж үзэв. Энэ бүхэн миний хэдэнтээ зүүдэлж байсан тэр зүүдтэй яг тохирч байсан юм.

Одооны энэ шар айрагны газар байсан тэр газарт өмнө нь Дэвидийн амьдарч байсан сүм байсан аж. Миний зүүдэндээ харж байсан үйл явдал урьдны төрөлд маань түүнтэй энэ Эдинбургт тохиож байжээ. Энэ цэцэрлэгт хүрээлэнг би урьдны төрлөөсөө тун ч сайн санаж байлаа. Учир нь Дэвид бясалгал хийхээр байнга тийш очдог байсан юм. Миний зүүдэндээ хардаг байсан гайхамшигт ногоон байгаль бол түүний эцэг, эхийн байшингийн цонхоор харагддаг байсан нуга зүлэг байжээ.

Тасар татагдсан бие

– Та өөр юуг дурсан санаж чадсан бэ?

– Би өөр нэгэн сонин зүүдийг зүүдэлдэг байлаа. Би бурханлаг сахил хүртэх ёстой байсан ба тусгай зан үйл хийлгэх ёстойгоо энэ зүүдэнд хардаг байв. Гэвч энэ зан үйл тэр зүүдэнд маань болж өрнөдөггүй байсан юм. .. Энэ нь Дэвид Шрила Прабхупадын шавь болох ёстой байсан бөгөөд бурханлаг нэрээ авсан байсан ч /Рагхава дас/ тусгайлсан сахил хүртээх ёслолд оролцож амжаагүй байв. Учир нь тэрээр нас нөгчсөн юм…

Бм мөн олон удаа автомашины сүйрлийг зүүдэндээ хардаг байв: жолооч жолооныхоо ард нүд нь анилдан унтахуйд бидний сууж явсан микроавтобусыг өөр нэгэн машин мөргөж буй дүр зураг. Би бүр арын суудалд сууж явж байв. ..
Хожим нь чухамхүү яг тийм байдлаар энэ залуу автомашины осолд орж нас нөгчсөн болохыг нь олж мэдсэн юм.

Рагхавын/Дэвид/  үхэл нь хэвлийн хөндий ба ходоод тасарснаас шалтгаалсан нь тогтоогдсон ба түүний бие нь тэр ослын үед бараг юу ч үгүй болсон байсан гэдэг. /Энэ мэдээллийг би тэр үед яг тэр микроавтобусанд сууж явсан хүнээс дуулсан бөгөөд тэрээр Рагхавтай тохиолдсон тэр золгүй тохиолдлын гэрч юм. Мөн тэрээр түүнийг үхсэний дараахь эмнэлгийн дүгнэлтийг ч харсан байдаг./. Үхлийн шалтгаан нь дараагийн төрлийн бие дээрхи ямар нэг тэмдэг хийгээд өвчинтэй таарч байдаг. Эмчийн оношилсон миний ходоодны архаг өвчин болон миний бие дээрхи хэд хэдэн хачирхалтай мэнгэ, тэмдгүүд нь Рагхавын үхэх мөчид гэмтсэн чухамхүү тэр газар байсан юм.

Энэхүү сонингийн нүүрэн дээрхи зүүн гар талаас эхний 2 зураг нь Ракхи Жаядекийн зураг харин гурав дахь нь Дэвидийн зураг. Шар дэвсгэртэй баримт нь Дэвидийг нас барсаныг нотлох албан баримт болно.

Залуу хуврага заримдаа юуны тухай боддог байв..

– Тиймээ. Энэ бүхэн маргаж боломгүй мэт санагдаж байна л даа. Гэвч өөр нэгэн сонирхолтой асуулт байна: яагаад хуврага болж, сүмд амьдарч байсан шотланд залуу дараагийн төрөлдөө энэтхэг эмэгтэйн биеийг авч төрсөн байх вэ?

– Би Рагхавын амьдралын талаар өөр хэн ч мэдэхгүй зарим нэгэн зүйлийг маш сайн мэддэг…

“Бхагавад-гита”-д үхэх мөчийнх нь бодол санаа түүнийг дараагийн биед нь хөтлөн оруулдаг гэж тайлбарласан байдаг. Миний дурсан санаж байгаа тэр зүйл энэхүү аугаа ариун судрын үг өгүүлбэрийг батлаж байгаа юм….
Хэдийгээр тэр хуврага байсан ч түүнд тодорхой хэмжээний бэрхшээл хүндрэл байсан гэдгийг би мэдэж байлаа. Нэгэн цагт би мөн тэр сүмд амьдарч байсан нэгэн энэтхэг бүсгүйг дурсан санасан юм. Тэр эмэгтэй Рагхавад маш их таалагддаг байжээ. Түүнийг Савитри гэдэг байсныг ч би дурсан санасан юм. Өөрийн энэ дурсамжийг нотлохын тулд Рагхавыг сайн мэдэх нэг хүнээс тэр охины тухай асуухад тэр хариулахдаа үнэхээр тийм нэгэн бүсгүй байсан, түүнийг үнэхээр ч Савитри гэдэг байсныг баталж билээ. Тэр ярихдаа Рагхава болон Савитри нарын харьцаа их л хачин жигтэй байсныг онцлов.

Хэдийгээр маш их уягдал татагдал байсан ч Рагхава Савитритай харьцахдаа тун муухай харьцдаг байв. Түүнийг гал зууханд ормогц тэр шууд гараад явчихна. Сүмийн удирдлагад тэрээр тэр эмэгтэй түүний үгийг сонсохгүй байна, толгойгоо алчуураар бүтээхгүй байна гэх мэтээр гомдоллоно. Тэр түүнтэй маш ширүүн харьцдаг байв. Энэ үйл явц яван явсаар тэрээр бясалгал хийх үедээ/Харе Кришна мантраг унших үед/ мантраны авиан дээр анхаарлаа төвлөрүүлэхийн оронд Савитриг бясалгах болжээ. Надад энэ тухай ярьж байх үед би маш их ичиж, дотроо: “Энэ амьдралдаа би түүнтэй таарахгүй гэж найдъя” гэж бодов. Гэвч хаа нэгэнтээ жил орчмын дараа биднийг уулзалдуулахаар бүх зүйл зохицуулагджээ. Бүх зүйл маш хачирхалтай болж өнгөрсөн юм. Яагаад гэвэл одоо түүний байгаа газрыг хэн ч мэдэхгүйд оршино. Би түүнтэй уулзахыг хүсэж байгаагүй бөгөөд энэ тухай бодож ч байгаагүй юм. Гэвч нэгэн удаа надад урьд өмнө нь Шотландын Харе Кришнагийн сүмд амьдарч асан нэгэн энэтхэг-эмэгтэйн тухай сураг дуулдав. Түүнтэй хожим нь таагүй зүйл тохиолдсон гэх мэтээр ярилцана. Ярьж буй байдлаас нь энэ бол Савитри болохыг би ойлгов. .. Би маш ихээр сандран балмагдсан юм. Энэ мэдээлэл тэр ч байтугай миний сайн дурын эсрэг хүчээр шахуу олдсон билээ. .. Ингээд би тэр эмэгтэйтэй уулзахыг маш ихээр хүсэх болов. Учир нь би: “Урьд төрөлдөө би хэнд тэгж ихээр татагдаж байсан юм бол?” гэж дотроо бодож байсан юм. Би “Бхагавад-гита”-гийн гүн ухааныг мэддэг байсан болохоор надад энэ нь их сонирхолтой байлаа: тэр үнэхээр надтай адилхан болов уу?. Мэдээж хэрэв би үхэх мөчдөө түүний тухай бодсон бол би түүнтэй адил болж төрөх ёстой гэж бодож байв. Ийнхүү би түүнтэй уулзаад бид өөр хоорондоо хачин гайхалтай адил болохыг олж харсан юм. Энэ бол чухамхүү дахин төрөлт хэрхэн явагддаг тухай ноцтой нотолгой болохсон бизээ…

Өөр нэгэн сонирхолтой зүйл. Энэ амьдралд маань нэгэн залуу-хуврага намайг ер амар тайван байлгаддаггүй юм. Тэр мөн миний хийсэн болгоны төлөө намайг шүүмжилнэ. Тэгээд хамгийн сонирхолтой нь тэр Шотланд гаралтай юм билээ. … Ингэж миний карма энэ амьдралд маань надад буцан ирсэн юм.

Хуучин найзууд

– Та хэрхэн яаж Рагхавыг танидаг хүмүүстэй уулзаж чадсан юм бэ ?

–  Нэгэн цагт би мөн л Харе Кришнагийн хөдөлгөөнтэй нэгдсэн юм. Ингээд би аль эрт Шрила Прабхупадын үеэс Хөдөлгөөнд байсан хүмүүстэй харьцах болсон. .. Тэдэнтэй уулзмагц  бид урьд өмнө нь учирч байсныг би маш сайн мэдэрч байсан юм. Хожим энэ нь үнэхээр тийм болох нь нотлогдож билээ. Би тэдэнтэй хаа нэгэнтээ учирч байсан мэт санагддаг нь зөвхөн надад төдийгүй намайг харах үед тэдэнд ч тийм мэдрэмж төрсөн гэж тэд батлаж байсан юм. Тэд намайг Рагхава хэмээх тэр залуутай тун ч адилхан юм гэцгээж байсан. Учир нь миний зан характерийн тодорхой хэлбэрүүд, үйл хөдлөл маань маш хүчтэйгээр түүнийг санагдуулж байв. .. Үүнийг тайлбарлах боломжгүй л дээ. Гэвч тэдэнд хандах миний хандлага Рагхавын хандлагатай бүрэн дүүрэн таарч байлаа. Жишээ нь, би урьдны амьдралдаа байсан тэр газарт очмогц тэр үед надад төрдөг байсан тийм мэдрэмж надад мэдрэгддэг. Би өөрийгөө урьд насандаа байгаа юм шиг л болчихдог юм.

Нууцлаг дуу хоолой

– Энэ амьдралдаа та хэрхэн Харе Кришнагийн хөдөлгөөнтэй учирсан тань их сонин байна л даа?

– Тэр үед би дунд сургуульд сурдаг байлаа. Би 16 настай байв. Нэгэн удаа над руу  нэгэн хачин жигтэй эрэгтэй хүн дайрч билээ. Тэр намайг хадааснууд нь ёрдойсон хашааны сургаагаар маш хэрцгийгээр цохиж эхэлсэн бөгөөд би тусламж дуудан хашгирав. Гэнэт би миний зүрхний гүнээс нэгэн дуу гарахыг сонслоо. Тэр дуу хоолой тун ч тодхоноор: “Үхсэн мэт дүр үзүүл” гэж хэлж байна. Надад ямар ч сонголт байгаагүй учраас би түүнд захирагдаж, үхсэн мэт дүр эсгэв. Дараа нь тэр хоолой дахин: “Нүдээ нээгтүн. Тэр яваад өгсөн” гэж хэллээ. Надад тэр үед тун ч аймшигтай байсан юм. Тэр эрэгтэй миний ойролцоохон зогсоод буйг би сонссон учраас би тун ч айж байлаа. Намайг нүдээ нээтэл тэр алга байв. Нөгөө хоолой ч дахин: “Одоо эндээс түргэн зугт, гүй” гэв. Би дотроо: “Үгүй дээ, надад ямар ч тамир тэнхээ алга. Хэн нэг нь намайг олж авах биз” хэмээн бодлоо. Хоолой ч хариу болгон: “Түүнийг буцаж ирж байна гэж төсөөл дөө”  гэв. Би ч ухасхийн босч, цүнхээ аваад гүйж гарлаа. Ингээд тэр даруй нэг эмэгтэй найз маань надтай таарсан юм. Тэр үед миний байдал маш аймшигтай байсан юм: толгой болон гарнаас маань цус урсаж байсан/намайг цохиж байх үед би гараараа толгойгоо хамгаалж байв/. Намайг эмнэлэгт хүргэж, би аврагдсан ч “Намайг аварсан тэр хоолой чухам хэн байв?” хэмээх бодол амраахгүй байв.

Ингээд жил орчмын дараагаар би Харе Кришнагийнхантай таарч, тэднээс Шрила Прабхупадын номуудыг худалдан авлаа. Эдгээр номууд намайг яг л соронзон мэт татаж байсан юм. Мөн би тэдгээр нь нөгөөхь оньсого мэт дуу хоолойтой ямар нэг байдлаар холбоотой болохыг мэдрэв. Би гол гарын авлага ном болох “Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө”-г нээн, тэндээс бид бүгдээрээ бие махбодь биш харин мөнхийн сүнс юм, бидний зүрхэн дотор Дээд Сүнс буюу Бурхан Өөрөө оршиж, биднийг удирдаж байдаг гэдгийг уншаад би энэ дуу хоолой бол Кришнагийнх юм байна гэдгийг ойлгосон билээ. Би ч Түүнийг хайж олохоор шийдэв. Надад Лондонгийн Кришнагийн сүмийн хаягийг өгсөн бөгөөд сүмд ирүүт би тэнд үзэсгэлэнт Радха-Кришнагийн Дүр Шүтээнийг олж хараад чухамхүү Тэд л намайг гарцаагүй үхлийн аюулаас аварчээ гэдгийг ойлгосон юм. Ингээд би Тэдэнд өөрийн бүхий л амьдралаа зориулахаар шийдсэн юм даа. Би шүтээний өрөөг цэвэрлэх, зочдыг хүлээж авах гэх мэт янз бүрийн үйлчлэл зүтгэлийг тэр сүмд хийж эхэлсэн юм. Миний үндсэн зүтгэл гэвэл Харе Кришна дууллыг Лондоны гудамжуудаар дуулах байлаа. Хожим нь би Рагхава ч мөн энэ сүмийн Шүтээнд үйлчилж байсныг олж мэдсэн юм. Түүний үндсэн зүтгэл нь мөн л Харе Кришна дууллыг өдөрт найман цагийн туршид гудамжинд дуулах байжээ.
Нэгэн зүүдэндээ би хүрэн үстэй, хүрэн нүдтэй Рагхавыг харж билээ. Хожмоо надад Рагхавын зургийг харуулахад тэр чухам яг тийм байсан болохыг хараад тун ч их цочирдсон. Ийм мэт олон олон баталгаа нотолгоонууд бий…

Би мөн урьд насны амьдралыг дурсан сануулах ховсын сеанс хийлгэж байсан юм. Тэнд би дахин Шрила Прабхупадын гол шавь нарын нэг Трибхуванатхын удирдлаган дор Харе Кришнаг гудамжинд дуулан яваа шотланд залуу болох өөрийгөө харсан билээ. Хамгийн сонирхолтой нь энэ амьдралдаа би дахиад л түүний удирдлаган дор ажиллах болсон явдал юм. Рагхава цагаасаа өмнө нас нөгчсөн болохоор түүнд өөрийн найзуудтайгаа харьцах хүсэл нь үлдсэн ба ийм ч учраас энэ хүсэл нь дараагийн амьдралд нь биелэх болжээ. ..

 

Эгэл бус уулзалт

Түүний найз нарын нэг нь Кишор юм. Тэр бол тэрхүү хар өдөр мөнөөхь микроавтобусны жолооны ард унтсан жолооч билээ. Би анх удаа түүнийг хараад маш хүчтэй мэдрэмж төрсөн юм. Үнэндээ бол тэрээр өнгөрч одсон он жилүүдэд Рагхавын үхэлд өөрийгөө ихэд буруутай гэдгээ мэдэрч ирсэн аж. Түүний эхнэр нь надад, тэр байнга л уйлж, “Найзыгаа эргүүлэн амьдруулахын тулд би юу хийх ёстой вэ?” гэдэг байжээ. Тэр үүнээс болж нэг хэсэг маш их зовон шаналсан байна. Тэрээр бүр бурханлаг практикаа орхиж, архи ч уух болжээ… Рагхавын үхлийн тухай түүний ярихыг анх удаа сонсоод би: “Худлаа. Би энд байна” гэж хашгирмаар болж билээ. Гэвч би өөрийгөө барьж, түүнтэй ганцаарчлан уулзахаар ярьж амжсан юм. Энэ уулзалт маш эгэл бус уулзалт болсон… Энэ тухай та мэдэхийг хүсч байна уу?

– Тэгэлгүй яахав, мэдээж.

– Түүний хувьд энэ сэдвээр ярих нь үргэлжид их хүнд байдаг. Ийм ч учраас би юун тухай ярих гэж байгаагаа түүнд хэлэлгүй уулзалтаа ярилцаж тохирсон юм. Тэрээр нөхөр бид хоёртой биднийг гэртээ машинаараа аваачихаар төмөр замын өртөөн дээр уулзалдсан билээ. Би маш их сэтгэл эмзэглэн догдлов. Түүний машинд суухад гайхалтай нэгэн тохиолдол болсон юм. Би нөхөртэйгөө түүний машины арын суудалд суусан юм л даа. Гэвч машиныг дөнгөж хөдөлмөгц хаалга нь яагаад ч юм онгойчихов. Би маш их айлаа. Хэд хэдэн удаа хаалгыг хаахыг оролдсон боловч би яагаад ч хааж чадсангүй. Тэгмэгц тэрээр машинаасаа бууж арын хаалгыг өөрөө хаагаад дараа нь буцан өөрийн суудалдаа суугаад над руу эргэн харж: “Бүү ай. Надтай байхад та нар бүрэн дүүрэн аюулгүй” гэв. Би ч дотроо: “Ай Бурхан минь, намайг хэн гэдгийг тэр мэдэх үед тэр юу хэлэх бол?” гэж бодов.    Кишор бол хэн нэгний сайхан үгэнд итгэх тийм хүн биш байлаа. Ямар нэг хачирхалтай зүйл сонсох л юм бол тэрээр ихэвчлэн харьцаагаа тасалдаг байв. Ялангуяа хэрэв нөгөө хөндүүр сэдвээр яриа өрнүүлвэл бүр ч осолтой. Гэвч тэрээр надад их л сайнаар хандаж байсан юм. Тэр миний мөнөөхь олон янзын тохиолдлууд, зүүд зэргийг сонсохын хирээр тэрээр би бол үнэн хэрэгтээ урьд нь Рагхава байсан гэдэгт бүр илүү итгэсээр байв.     Гэвч хэдий энэ бүх баталгаа нотолгоонууд байсаар байсан ч надад өөрт бүр бат ноттой итгэл үнэмшил төрөхгүй л байв. Тиймээс би энэ амьдралын минь миний номын багш Шрила Прабхудалын шавь Бхакти Чару Свамид хандсан юм даа. Би түүнд надад тохиолдсон бүх зүйлийн талаар ярьж өгөөд, “энэ бүхэн дээрээс заяагдсан нээлт үү эсвэл зүгээр л миний ухаан бодлын наадгай юу” хэмээн асуухад тэрээр: “энэ бол дээрээс заяасан нээлт” гэж хариулсан билээ.

 

Урьд төрлийн хөрш эмэгтэй

Түүнчлэн би урьд төрлийнхөө хөрш эмэгтэйтэй учрах аз тохиов. Тэр эмэгтэй Дэвидын бүх гэр бүлийнхнийг сайн мэддэг нэгэн байлаа. Би түүнд өөрийн нээлтийн тухай ярьж эхлэхэд тэрээр нулимс дуслуулан надад: “Чи урьд төрөлдөө Дэвид байсанд эргэлзэх юм юу ч алга” гэж билээ. Дараа нь тэр надад Дэвидийн амьдралын тухай урт удаан түүхийг ярьж өгсөн юм. Түүний ярьсан олон зүйлийг би өөрийн зүүднээс аль хэдийнээ мэдэж байв. Дэвид айлын ганц хүүхэд байсан хийгээд түүнийг сургуулийн сурагч байхад эцэг нь үхсэн байна. Би Мэригээс: “Чухам юунаас болж эцэг нь үхсэн хэрэг вэ?” хэмээн асуухад Мэри надад нэгэн аймшигт түүхийг ярьж өгсөн билээ. Нэгэн удаа Дэвид сургуулиасаа гэртээ үдийн цайгаа уухаар иржээ. Тэр дээш өгсөн эцгийнхээ өрөөний хаалгыг нээгээд түүний эцэг нь хоолойгоо боон үхсэн байхыг олж харсан байна. .. Балмагдан сандарсан жаалхүү гэрээсээ гүйн гарч, хаалгаа түгжиж орхиод, үүднийхээ шатан дээр сууж байв.  Хэсэг хугацааны дараа ээж нь ирж, “Яагаад чи энд сууж байгаа хэрэг вэ?” гэж асууж. Тэр түүнд хариулахдаа балмагдан сандарсандаа үнэнийг хэлж чадалгүй: “Би түлхүүрээ гээчихэж” хэмээн хариулсан гэдэг. Ээж нь ч хаалгаа онгойлгож, дээш өгсөөд өөрөө бүгдийг харсан байна…    Энэ бүхний дараа Дэвид болон түүний ээж хангалттай хүнд бэрх өдөр хоногийг үдэн өнгөрүүлсэн юм. Мэриг надад энэ бүх түүхийг ярьж байх зуурт маш хүнд бэрх мэдрэмжийг амсаж байлаа. Дэвид удаан хугацааны туршид сэтгэлээр унасан байсан бөгөөд нэгэн удаа тэрээр лам дээр очиж юу хийх хэрэгтэй тухайгаа асуужээ. Ламтан ч Дэвидэд илүү бурханлаг амьдралаар замнахыг зөвлөв. Үүний дараахан Дэвид Эдинбургт Харе Кришнагийн хөдөлгөөнийхөнтэй таарч, арван долоон настайгаасаа эхлэн сүмд суух болжээ.

 

Тэр үйлчлэл зүтгэлээ дараагийнхаа амьдралд үргэлжлүүлж байна

– Та урьд төрөлдөө Шрила Прабхупадатай биечлэн уулзаж байв уу?

– Тиймээ уулзаж байсан. Шрила Прабхупада 1972 онд хоёр удаа тэр сүмд мөн тэр сүмийн ойролцоохон байдаг цэцэрлэгт хүрээлэнд/миний зүүдэндээ байнга хардаг байсан/ зочилж байжээ. Рагхава энэ хоёр лекцэнд хоёуланд нь сууж байсан байна. Тэр үед сүм байсан байгууламж миний хувьд одоо ариун мөргөлийн газар болсон. Би Эдинбургт байх хугацаандаа тэр газарт байнга очдог.     Нэгэн зүүдэндээ би энэ цэцэрлэгт хүрээлэнд Шрила Прабхупадаг лекц уншиж байхыг харсан юм. Мөн 1973 онд Рагхава Шрила Прабхупадатай Лондонд учирч байжээ. Өөр нэг чухал зүйлийн талаар би яриагүй юм байна. Рагхавын үхлийн тухай дуулаад Шрила Прабхупада захидал бичсэн байдаг. Түүнд: “Рагхава дасын халин одсонтой холбогдуулж ёслол үйлд. Мөн тэрээр шинэ сайн төрөл олтугай хэмээн мөргө. Кришна гарцаагүй түүнд өөрийн үйлчлэл зүтгэлээ дараа төрөлдөө үргэлжлүүлэх боломжийг олгох болно. Үүнд эргэлзэх зүйл үгүй”гэсэн байжээ. Би анх удаа энэ захидлыг Шрила Прабхупадын захидлуудын цуглуулга дотор олж хараад энэ нь надад зориулагдсан болохыг шууд л мэдэрсэн юм. Эндээс бид хэрэв Шрила Прабхупада ямар нэг зүйлийг хэлэхэд тэр нь заавал биелдэг болохыг харж болно. Тэр бол маш хүчтэй бодгаль байсан юм.

 

Мөнхийн ахуйн амт

– Сүүлчийн асуулт. Та дараагийн төрөлдөө хэн болохыг хүсч байна вэ? – Энэ тийм чухал биш. Хамгийн гол нь би бөмбөртэйгээ байж, Бурханы ариун нэрийг гудамжинд дуулах явдал л юм даа. – Яагаад энэ нь Танд тийм чухал гэж? Та ариун нэрийг дуулж байхдаа юуг мэдэрдэг вэ? – Би ариун нэрийг дуулж эхэлмэгц шууд л ариуслыг, аз жаргалыг мэдэрдэг мөн би намайг тойрон буй бүх хүмүүс аз жаргалтай байгааг мэдэрдэг гэдгээ итгэлтэйгээр хэлж чадна. Би Бурханы нэрийг дуулдаг. Энэ нь Түүнтэй шууд харьцсанаас ялгаагүй. Миний хамгийн гайхалтай туршлага гэвэл 2000 онд бид Харе Кришнаг Аштонберийн рок-фестивальд гурван шөнийн турш дуулах тэр үеэр мэдэрсэн юм. Бид оройны найман цагаас өглөөний дөрвөн цаг хүртэл зогсолтгүй дуулдаг байсан бөгөөд бөөн бөөн хүмүүс бидэнтэй нэгдэж дуулж, бүжиглэж байлаа. Хэдэн цагийн дууллын дараа би огт өөр түвшинд өгсөн дээшлээд буйгаа дандаа мэдэрдэг байсан юм. Би өөрийгөө маш их аз жаргалтай байгааг мэдэрдэг. Үнэн хэрэгтээ би мөнхийн ахуйн амтыг мэдэрч байсан юм. Номын багш маань: “Мод тэр чигээрээ үр дотроо багтаж байдаг шиг бүхий л бурханлаг ертөнц, Бүхний Дээд Бурхан Өөрөө ариун нэрийнхээ авиан дотор оршин байна” хэмээн ярьдаг юм.

 

“Гауранга. Золотой век” сониноос орчуулсан: Балабхадра дас

 

Орчин үеийн шинжлэх ухаанд дахин төрөлтийн гайхалтай үзэгдлийн бодитойг нотолсон хангалттай олон баримт нотолгоо хэдийнээ хуримтлагджээ. Өнөөдөр манай сонины уншигч та бүхэнд өөрийн урьд төрлөө маш тод санадаг цөөн хүмүүсийн нэгд тооцож болох эгэл бус нэгэн эмэгтэйн тухай гайхалтай өгүүллийг толилуулах гэж байна. Ракхи Жадек Лондон хотоос манай оронд 2005 оны зургаадугаар сард тусгайлан Оросын олон хот тосгодуудаар өөрийн гайхамшигтай, сэтгэл хөдлөм түүхийг хүмүүст ярьж өгөхөөр айлчлан ирсэн билээ. Ийнхүү тэрээр манай сонины редакцид зочиллоо. – Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай товчхон танилцуулаач. – Энэ амьдрал дахь миний нэр  Ракхи Жаядек. Эхийн талын овог Канади. Би Лондонд амьдардаг энэтхэг гэр бүлд 1975 оны наймдугаар сарын 9нд төрсөн билээ. Эцэг маань механикч, ээж маань гэрийн эзэгтэй. Миний ах мөн л машин техникийн ажил эрхэлдэг. Харин миний номын нэр маань Ратнавали.   – Та хэрхэн яаж өөрийн урьд төрлөө санасан юм бэ? – Гол гол дурсамжууд 2000 оноос эхлэн ой ухаанд минь орж ирсэн юм. Гэвч хүүхэд ахуйдаа би тун хачин жигтэй зүүд зүүдэлдэг байлаа. Жишээ нь, би байнга нэг л зүүдийг зүүдэлдэг байлаа: би өрөөний цонхоор маш үзэсгэлэнтэй жижиг толгод болон нов ногоон модтой байгалийг харан байдаг байлаа. Тэр үед би үүнд нэг их анхаарал тавьдаггүй байв. Гэвч дараа нь олон олон нээлт зүүдээр дамжин надад ирсэн юм. Дараахан нь зүүдэндээ харсан тэр зүйлс урьд төрөлдөө миний байсан залуугийн амьдралын үйл явцтай яг таг тохирч байлаа. Энэ залууг Дэвид гэдэг байсан ба тэрээр шотлонд хүн байсан бөгөөд далан оны эхээр тэр үед Англид өргөн дэлгэр түгэн тархаж байсан Харе Кришнагийн хөдөлгөөнтэй нэгдсэн байв. /Тэрээр хөдөлгөөнийг үндэслэгч Шрила Прабхупадын шавь болсон байсан бөгөөд Рагхава дас хэмээх номын нэр авсан байлаа/ Би урьд төрлийн маань Дэвидийг/Рагхава/ мэддэг байсан хүмүүстэй уулзсан бөгөөд тэдэнд өөрийн зүүдэндээ харсан зүйлүүдийн талаар ярьсан бөгөөд үнэхээр ийм үйл явдлууд тэр хүний бодит амьдралд тохиолдож байсныг батлаж байлаа. Эргүүлгэн шаттай байшин – Та ямар нэгэн жишээ татаж болох уу? – Жишээ нь, би танд маш их бодитой мэт санагддаг нэгэн зүүднийхээ тухай ярьж өгье. Тэр зүүдэндээ би нэгэн цэцэрлэгт зугаалж явж байтал над руу нохой дайрч зүүн гарны маань алганаас хазчихав. Хожим нь Дэвидийг сайн таних нэгэн эмэгтэйтэй уулзахад тэрээр чухамхүү цэцэрлэгт тэр залуугийн зүүн гарыг нохой хазаж байсныг баталсан юм. Мөн би өөр нэгэн зүүдийг зүүдэлдэг байв. Энэ зүүд надад их хачин санагддаг байж билээ. Би урьд нь хэзээ ч харж байгаагүй Шотланд орныг зүүдлэнэ. Энэ зүүдэндээ би нэгэн цэцэрлэгт хүрээлэнг тов тодорхой харах бөгөөд энэ цэцэрлэгт хүрээлэнгийн хажуухантай нэгэн байгууламж байдаг байв. Тэр үедээ надад энэ нь миний гэр мэт санагддаг байв. Гэвч яагаад ч юм намайг тэр байшинд дөхөөд очихоор тэр нь шар айраг уух газар болж хувирдаг байлаа. Энэ байшинд би хоёр томоохон хар өнгийн эргүүлгэн шатыг олж хардаг байсан юм. Түүний зэргэлдээ эмнэлэг оршино… Хэдэн сарын дараагаар би Шотландын Эдинбург хэмээх хот руу явахаар шийдэв. Энэ хотод Дэвид хүүгийн амьдарч асан сүм байсан юм. Би тэр үед сүм байсан байшинг харахыг хүсэж байлаа. Ингээд би тэр газарт очоод үнэхээр гайхалтай нь, энэ нь миний зүүдэндээ харж байсан нөгөөхв байгууламж болохыг танив. Тэнд
Scroll to Top