Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 1 4
Users Today : 26
Users Yesterday : 33
Total Users : 10214
Views Today : 34
Views Yesterday : 62
Би Бурхан гэж битгий өөрийгөө хуур

Бид Бурхан гэж битгий бусдыг хуур

Зам жим болгон нэг л зорилгод хүргэнэ гэж

Шастир номонд заагаагүй зарыг бүү түгээ

Хүний ертөнцөд төрүүлэх шашин номын үйл бий

Хүйтэн халуун там руу хүргэх зам бас бий

Асурын гаригст одуулах атгаг муу аргас бий

Бэрдийн орноо хүргэх бэртэгчний зам ч бас буй

Тэнгэр диваажинд хүргэх буян номын үйл бий

Тэнэмэл буг болгох булай бузар үйл ч бий

Наран гаригт хүргэх мөргөл залбирлын арга бий

Саран хязгаарт аваачих эгэл хялбар зам ч буй

Харамсалтай нь та бид хаана ч төрлөө гэсэн

Хар бараан орчлонгийн хуулиас зайлж чадахгүй

Өтлөх, үхэх тэргүүтэй гашуун үнэний элчис

Өдөр, шөнөгүй бидний мөрийг мөшгин бэдэрнэ

Хатуужил бясалгалын замаар сэтгэл шулуун алхвал

Хамаг бүхнээ золиослон ангижралын үйлэнд тэмүүлвэл

Орчлонгийн гадна орших мөнхийн хоосон ахуйд

Уусан нэгдэж чадавч сэтгэл мөн л ханахгүй

Энэ ертөнцөд байдаг эрээн мяраан бүхэн

Элдэв дээдийн жаргал, инээд наргиан, хэлбэрт зүйлс

Энэ трансцендент хэсэгт огтоос байдаггүй болохоор

Эргээд энэ ертөнцдөө эргэх хүсэл төрмүй

Зовлон шаналал үгүй, энэ Нирван мужийн цаанатай

Чухам жаргалын орон бурханлаг гаригс хөвмүй

Зорилго, мөргөлөө болгоод зорьж очиж чадвал

Зуурдын энэ орчлонд дахин хэзээ ч буцахгүй

2008-01 сар

 

< Prev Next >
Би Бурхан гэж битгий өөрийгөө хуур Бид Бурхан гэж битгий бусдыг хуур Зам жим болгон нэг л зорилгод хүргэнэ гэж Шастир номонд заагаагүй зарыг бүү түгээ Хүний ертөнцөд төрүүлэх шашин номын үйл бий Хүйтэн халуун там руу хүргэх зам бас бий Асурын гаригст одуулах атгаг муу аргас бий Бэрдийн орноо хүргэх бэртэгчний зам ч бас буй Тэнгэр диваажинд хүргэх буян номын үйл бий Тэнэмэл буг болгох булай бузар үйл ч бий Наран гаригт хүргэх мөргөл залбирлын арга бий Саран хязгаарт аваачих эгэл хялбар зам ч буй Харамсалтай нь та бид хаана ч төрлөө гэсэн Хар бараан орчлонгийн хуулиас зайлж чадахгүй Өтлөх, үхэх тэргүүтэй гашуун үнэний элчис Өдөр, шөнөгүй бидний мөрийг мөшгин бэдэрнэ Хатуужил бясалгалын замаар сэтгэл шулуун алхвал Хамаг бүхнээ золиослон ангижралын үйлэнд тэмүүлвэл Орчлонгийн гадна орших мөнхийн хоосон ахуйд Уусан нэгдэж чадавч сэтгэл мөн л ханахгүй Энэ ертөнцөд байдаг эрээн мяраан бүхэн Элдэв дээдийн жаргал, инээд наргиан, хэлбэрт зүйлс Энэ трансцендент хэсэгт огтоос байдаггүй болохоор Эргээд энэ ертөнцдөө эргэх хүсэл төрмүй Зовлон шаналал үгүй, энэ Нирван мужийн цаанатай Чухам жаргалын орон бурханлаг гаригс хөвмүй Зорилго, мөргөлөө болгоод зорьж очиж чадвал Зуурдын энэ орчлонд дахин хэзээ ч буцахгүй 2008-01 сар   < Prev Next >
Scroll to Top