Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62
Бурхан Чайтанья Махапрабху Өөрийн шавь нартаа Кришнагийн тухай эрдэм ухааныг таниулан нээсэн ном судрыг бичихийг захин даалгасан ба Түүний энэхүү захиасыг шавь нар нь өнөөдрийг хүртэл даган биелүүлсээр байна. Бурхан Чайтаньягийн сургаал, номын талаар өгүүлсэн бүтээлүүд нь маш их өргөн цар хүрээтэй, өгүүллийн хатуу дэг жаяг хийгээд дэс дарааллаараа ялгардаг. Учир нь тэдгээрийн зохиогчид нь багш шавийн хэлхээг хатуу баримтлан дагадаг. Бурхан Чайтанья Махапрабху Өөрөө их залуу үедээ эрдэмт мэргэн хэмээн алдаршсан ч “Шикшаштака”хэмээн нэрлэгдэх ердөө найман шүлгийг туурвин үлдээсэн байдаг. Энэ шүлгүүд Түүний үүрэг зорилго, сургаалын мөн чанарыг нээн өгсөн билээ. Доор энэхүү нэн чухал ач холбогдолтой мөргөл залбирлын орчуулгыг толилуулъя.

1

чето-дарпана-маржанам бхава-маха-давагни-нирвапанам

шрейах-каирава-чандрика-витаранам видйа-вадху-живанам

анандамбудхи-вардханам прати-падам пурнамртасваданам

сарватма-снапанам парам вижайате шри-кршна-санкиртанам

Үхэх төрөхийн дахин дахин давтагдах хүрд хийгээд болзолдсон материаллаг ахуйн дүрэлзэн буй аймшигт түймрийг даран унтраах, зүрхэнд он удаан жилээр хуралдан хуримтлагдсан бохир буртаг болгоныг ариусган цэвэрлэх шри-кришна-санкиртаны яруу алдар бадартугай. Энэхүү санкиртаны хөдөлгөөн нь хүн төрөлхтөнд хэмжиж баршгүй сайн сайхны адислалыг тээн авч ирэх бөгөөд яг л сарны ялдам зөөлөн туяа мэт гэрэл гэгээг сацруулмуй. Тэрээр трансцендент эрдэм мэдлэг бүхний амь сүнс нь хийгээд трансцендент жаргал цэнгэлийн далайг улам улмаа лавшруулан гүнзгийлж, бид бүхний ямагт хүсэн байх тэр ариун рашаанаар цэнгэн жаргах боломжийг олгодог билээ.

2

намнам акари бахудха нижа-сарва-шактис

татрарпита нийамитах смаране на калах

этадрши тава крпа бхагаван мамапи

дурдаивам идршам ихажани нанурагах

Ай Бурхан минь ээ, зөвхөн Таны ариун гэгээн нэр алдар л бүхий л амьд оршнолуудад адис өршөөлөө хайрлаж чадах билээ. Иймээс ч Танд Кришна, Говинда гэх мэт сая, сая нэр бий. Эдгээр трансцендент нэрүүддээ Та Өөрийн бүх трансцендент эрч хүчээ шингээн өгсөн бөгөөд энэ ариун нэрсийг давтан дуудах хатуу дэг жаяг үгүй билээ. Ай Бурхан минь ээ, Өөрийн өршөөл энэрлээр Таны ариун гэгээн нэр алдрыг давтан дуудсанаар Танд хялбараар хүрч болох сайхан бололцоог бидэнд хайрласан билээ.

3 

трнад апи суничена

тарор апи сахишнуна

аманина манадена

киртанийах сада харих

Өөрийгөө зам дээр хэвтэж буй өвснөөс ч доор тавьж, ухаан санааны номхон хүлцэнгүй төлөвт Бурханы ариун гэгээн нэрийг давтан унших хэрэгтэй бөлгөө. Нэг байрандаа хөдөлгөөнгүй зогсох модноос ч тэвчээртэй байж, хуурмаг нэр алдарт тэмүүлэх хүсэл сонирхлоос ангид оршин, бусдад хүндэтгэл үзүүлэхэд үргэлж бэлэн байх ёстой амой. Зөвхөн ухаан санааны ийм төлөв байдалд Бурханы ариун гэгээн алдар нэрийг байнгад давтан уншиж чадмуй.

4 

на дханам на жанам на сундарим

кавитам ва жагад-иша камайе

мама жанмани жанманишваре

бхаватад бхактир ахаитуки твайи

Ай Бүхнийг Чадагч Бурхан минь ээ, би эд баялаг, хөрөнгө мөнгийг хураан хуримтлуулахыг хүсэхгүй, мөн надад үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй, үй олон дагалдагч шавь хэрэггүй билээ. Би цорын ганц зүйлийг л хүсэн мөрөөднөм: хариуд нь юу ч хүсч горилолгүйгээр, амьдралаас амьдралд Танд чин бишрэлээр үйлчлэн зүтгэхийг болгоон соёрхоно уу.

5

айи нанда-танужа кинкарам

патитам мам вишаме бхавамбудхау

крпайа тава пада-панкажа-

стхита-дхули-садршам вичинтайа

Ай Нанда Махаражийн хүү минь ээ, Би хэдийгээр Таны мөнхийн албат ч гэлээ үхэх, төрөхийн аймшигт далайд хэдийнээ унаж ойчсон билээ. Намайг энэ үхлийн харанхуй далайгаас татан гаргаж, Таны бадамлянхуан өлмийн дор мөнхөд орших өчүүхэн тоосонцруудын нэгэн болгож соёрхоно уу.

6 

найанам галад-ашру-дхарайа

ваданам гадгада-руддхайа гира

пулакаир ничитам вапух када

тава нама-грахане бхавишйати

Ай Бурхан минь ээ, Таны ариун гэгээн нэрийг давтан дуулах үеэр тасралтгүйгээр цуван асгарах хайрын сувдан нулимс чухам хэзээ, миний харах нүдийг чимэхсэн болоо ? Чухам хэзээ Таны ариун гэгээн нэр алдрыг давтан уншсанаар хоолой минь чичирхийлэн, хамаг биений минь үс өрөвхийлөн босох вэ?

7 

йугайитам нимешена

чакшуша правршайитам

шунйаитам жагад сарвам

говинда-вирахена ме

Ай Говинда ! Чамаас салан хагацах мөч бүхэн надад бүхэл бүтэн галав эрин мэт санагдах бөлгөө. Уй гашууд автсан миний нүднээс нулимсан гол цувран асгарах ба Чамгүйгээр хорвоо дэлхий тэр чигээрээ хов хоосон мэт бодогдмуй.

8 

ашлишйа ва пада-ратам пинашту мам

адаршана марма-хатам кароту ва

йатха татха ва видадхату лампато

мат-прана-натхас ту са эва напарах

Надад Кришнагаас өөр ямар ч Эзэн Захирагч гэж үгүй билээ. Тэр намайг чангаар тэвэрч байсан ч эсвэл надтай үл учран зүрхийг минь хэдэн хэсэг тасар татан хаясан ч Чи миний хувьд энэ л хэвээрээ мөнхөд оршмуй. Тэрээр юу л хүснэ түүнийгээ хийг. Учир нь тэрээр юунаас ч үл хамааран үргэлжид миний мөнхөд мөргөн залбирах Эзэн Захирагч минь хэвээр үлдэх бөлгөө.

 

Бурхан Чайтанья Махапрабху Өөрийн шавь нартаа Кришнагийн тухай эрдэм ухааныг таниулан нээсэн ном судрыг бичихийг захин даалгасан ба Түүний энэхүү захиасыг шавь нар нь өнөөдрийг хүртэл даган биелүүлсээр байна. Бурхан Чайтаньягийн сургаал, номын талаар өгүүлсэн бүтээлүүд нь маш их өргөн цар хүрээтэй, өгүүллийн хатуу дэг жаяг хийгээд дэс дарааллаараа ялгардаг. Учир нь тэдгээрийн зохиогчид нь багш шавийн хэлхээг хатуу баримтлан дагадаг. Бурхан Чайтанья Махапрабху Өөрөө их залуу үедээ эрдэмт мэргэн хэмээн алдаршсан ч “Шикшаштака”хэмээн нэрлэгдэх ердөө найман шүлгийг туурвин үлдээсэн байдаг. Энэ шүлгүүд Түүний үүрэг зорилго, сургаалын мөн чанарыг нээн өгсөн билээ. Доор энэхүү нэн чухал ач холбогдолтой мөргөл залбирлын орчуулгыг толилуулъя. 1 чето-дарпана-маржанам бхава-маха-давагни-нирвапанам шрейах-каирава-чандрика-витаранам видйа-вадху-живанам анандамбудхи-вардханам прати-падам пурнамртасваданам сарватма-снапанам парам вижайате шри-кршна-санкиртанам Үхэх төрөхийн дахин дахин давтагдах хүрд хийгээд болзолдсон материаллаг ахуйн дүрэлзэн буй аймшигт түймрийг даран унтраах, зүрхэнд он удаан жилээр хуралдан хуримтлагдсан бохир буртаг болгоныг ариусган цэвэрлэх шри-кришна-санкиртаны яруу алдар бадартугай. Энэхүү санкиртаны хөдөлгөөн нь хүн төрөлхтөнд хэмжиж баршгүй сайн сайхны адислалыг тээн авч ирэх бөгөөд яг л сарны ялдам зөөлөн туяа мэт гэрэл гэгээг сацруулмуй. Тэрээр трансцендент эрдэм мэдлэг бүхний амь сүнс нь хийгээд трансцендент жаргал цэнгэлийн далайг улам улмаа лавшруулан гүнзгийлж, бид бүхний ямагт хүсэн байх тэр ариун рашаанаар цэнгэн жаргах боломжийг олгодог билээ. 2 намнам акари бахудха нижа-сарва-шактис татрарпита нийамитах смаране на калах этадрши тава крпа бхагаван мамапи дурдаивам идршам ихажани нанурагах Ай Бурхан минь ээ, зөвхөн Таны ариун гэгээн нэр алдар л бүхий л амьд оршнолуудад адис өршөөлөө хайрлаж чадах билээ. Иймээс ч Танд Кришна, Говинда гэх мэт сая, сая нэр бий. Эдгээр трансцендент нэрүүддээ Та Өөрийн бүх трансцендент эрч хүчээ шингээн өгсөн бөгөөд энэ ариун нэрсийг давтан дуудах хатуу дэг жаяг үгүй билээ. Ай Бурхан минь ээ, Өөрийн өршөөл энэрлээр Таны ариун гэгээн нэр алдрыг давтан дуудсанаар Танд хялбараар хүрч болох сайхан бололцоог бидэнд хайрласан билээ. 3  трнад апи суничена тарор апи сахишнуна аманина манадена киртанийах сада харих Өөрийгөө зам дээр хэвтэж буй өвснөөс ч доор тавьж, ухаан санааны номхон хүлцэнгүй төлөвт Бурханы ариун гэгээн нэрийг давтан унших хэрэгтэй бөлгөө. Нэг байрандаа хөдөлгөөнгүй зогсох модноос ч тэвчээртэй байж, хуурмаг нэр алдарт тэмүүлэх хүсэл сонирхлоос ангид оршин, бусдад хүндэтгэл үзүүлэхэд үргэлж бэлэн байх ёстой амой. Зөвхөн ухаан санааны ийм төлөв байдалд Бурханы ариун гэгээн алдар нэрийг байнгад давтан уншиж чадмуй. 4  на дханам на жанам на сундарим кавитам ва жагад-иша камайе мама жанмани жанманишваре бхаватад бхактир ахаитуки твайи Ай Бүхнийг Чадагч Бурхан минь ээ, би эд баялаг, хөрөнгө мөнгийг хураан хуримтлуулахыг хүсэхгүй, мөн надад үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй, үй олон дагалдагч шавь хэрэггүй билээ. Би цорын ганц зүйлийг л хүсэн мөрөөднөм: хариуд нь юу ч хүсч горилолгүйгээр, амьдралаас амьдралд Танд чин бишрэлээр үйлчлэн зүтгэхийг болгоон соёрхоно уу. 5 айи нанда-танужа кинкарам патитам мам вишаме бхавамбудхау крпайа тава пада-панкажа- стхита-дхули-садршам вичинтайа Ай Нанда Махаражийн хүү минь ээ, Би хэдийгээр Таны мөнхийн албат ч гэлээ үхэх, төрөхийн аймшигт далайд хэдийнээ унаж ойчсон билээ. Намайг энэ үхлийн харанхуй далайгаас татан гаргаж, Таны бадамлянхуан өлмийн дор мөнхөд орших өчүүхэн тоосонцруудын нэгэн болгож соёрхоно уу. 6  найанам галад-ашру-дхарайа ваданам гадгада-руддхайа гира пулакаир ничитам вапух када тава нама-грахане бхавишйати Ай
Scroll to Top