Чакрам югаантаанала-тигма-неми
Бхрамат самантаад бхагават-прайуктам Дандагдхи дандагдхи ари-саинйам аашу Какшам йатхаа ваата-сакхо хутаашах
Бурханы Дээд Бодгалийн гарт эргэлдэн, орчлонгийн өнцөг буланд хүрч чадах галт хүрд Сударшана галвын төгсгөлд галав юүлэх үеийн гал түймэртэй адил тийм аугаа устган сөнөөх хүчтэй бүлгээ. Ай Сударшан хүрд минь ээ, хүчит салхиар өдөөгдсөн хөндийн түймэр хуурай өвсийг хуйхлан шатаах адил, шатаа шатаа миний дайснуудыг!
Гаде ‘шани-спаршана-виспхулинге Нишпиндхи нишпиндхи аджита-прийааси Кушмаанда-ваинаяка-якша-ракшо- Бхуута-грахаамш чуурная чуурнаяриин
Ай Дээд Эзний гар дахь шийдэм минь ээ. Та Түүнд хэмжээ хязгааргүй эрхэм билээ. Өөрийн хүчит буултаараа аянга, цахилгаан, гал, оч мэтээр аварга бүхнийг тас цохидог билээ. Би ч, та ч аль аль маань Бурханд үйлчлэн зүтгэдэг. Ийм учраас гуйя танаас кушманда, ваинаяка, якша, ракшас, бхута, граха гэх мэт муу сүнснүүдийг үлдэн хөөж туслаач. Миний дайснуудыг үнс нурам болтол даран сөнөөгөөч!
Твам ятудхаана-праматха-прета-маатри- Пишаача-випраграха-гхора-дриштиин Дарендра видраавая кришна-пуурито Бхиима-свано ‘рер хридаяни кампаян
Ай дунгуудын сор болсон Панчаджанья минь! Та Эзэн Кришнагийн гарт чимэг болон гялалзаж, цаг ямагт Түүний ариун амьсгалаар дүүрэн байдаг билээ. Таны догшин дуу чимээ ракшас, праматха, прета, мат, пишача болон харц нь л айдас аюулыг дагуулах брахманы сүнс зэргийг айлган чичрүүлнэм билээ. Миний дайснуудыг ул мөргүй үлдэн хөө, үлдэн хөө!
Твам тигма –дхаараси-вараари-саиням Ииша-праюкто мама чхиндхи чхиндхи Чакшуумши чарман чхата-чандра чхаадая Двишаам агхонаам хара паапа-чакшушаам
Ай Бүхний Дээдийн гарт атгаатай илд минь ээ, та хүчит хурц илднүүдийн хаан билээ. Дайтан дайрагч дайснуудыг цавч, цавч! Ай зуу зуун сарны гэрэлт бамбай минь, намайг миний дайснуудын хорон харцнаас халхал! Сохол, сохол тэдний нүгэлт нүдийг!
Ян но бхаям грахебхйо ‘бхут кетубхйо нрибхйо эва ча Сариисрипебхйо дамштрибхйо бхуутебхйо ‘мхобхя эва ча Сарваани этаани бхагаван наама-руупанукииртанаат Праяанту санкшаям садйо йе нах шреях-пратиипакаах
Биднийг Бурханы Дээд Бодгалийн бурханлаг нэр, дүрүүд, шинж чанарууд, хүрээллүүд нь сөрөг нөлөөт гаригс, солир, атаархан хорсогч нар, могой, хилэнцэт хорхой, бар, чоно болон өөр бусад араатан амьтдаас авран хамгаалах болтугай. Тэрээр биднийг хий үзэгдэл, буг чөтгөрүүд, байгалийн гамшгууд(гал, ус, газар, агаарын), аянга цахилгаан, бидний нүгэлт үйлийн үр дагавруудаас хамгаалах хаалт болтугай. Бид цаг ямагт л өөрсдийнхөө аюулгүй байдал, сайн сайхандаа сэтгэл зовниж байдаг билээ. Тийм болохоор Бурханыг магтан дуулах үйл (Харе Кришна маха мантраг дуулах) бидний замд учран тохиох бүх саад тотгоруудыг оргүй устгах болтугай.
Гарудо бхагаваан стотра стобхаш чхандомаях прабхух Ракшатв ашеша-криччхребхйо вишваксенах сва-наамабхих
Өөрийн нуруунд Вишну Эзнийг суулган залсан Гаруда нь яг л Бүхний Дээд мэт хүчирхэг билээ. Ийм ч учраас бүхий л хүндэтгэлийг хүлээвэл зохином. Түүнд бүх Ведүүд хувилан шингэсэн ба түүнийг чамин яруу шүлгүүдээр магтан алдаршуулдаг бүлгээ. Тэрээр биднийг бүхий л аюул ослоос авран хамгаалах болтугай. Мөн бүх төрлийн зовлон зүдгүүрээс Бурхан Вишваксены ариун нэр халхлан хамгаалах болтугай.
Сарваападбхйо харер наама руупа-янаюдхаани нах Буддхииндрия-манах-праанаан паанту пааршада-бхуушанаах
Миний мэдрэхүйнүүд, ухаан санаа, оюун ухаан, амьдралын агаар маань Бурханы ариун гэгээн нэр, Түүнийг нуруун дээрээ тээн байдаг трансцендент шувуу болсон бурханлаг дүр хийгээд Түүний салшгүй нэгэн дагуулуудын нэг Түүнийг чимэн байх зэр зэвсгүүдийн хамгаалалтад орших болтугай.
Ятха хи бхагаваан эва вастутах сад асач ча ят Сатйенаанена нах сарве янту наашам упадраваах
Орчлон ертөнц илэрч тодорсон нь ч тэр, илэрч тодроогүй нь ч тэр материаллаг хэдий ч тэрээр Дээд Эзнээс ялгаа үгүй юм. Учир нь Тэр бол шалтгаан бүхний шалтгаан. Төгс утгаараа бол шалтгаан, үр дагавар хоёр нь мөн чанарын хувьд нэг. Яагаад гэхээр шалтгаан үргэлжид үр дагаварт оршин байдаг. Ийм учраас Дээд Эзэн, Туйлын Үнэн биднийг Өөрийн хүчирхэг хэсгүүдийн алинаар нь ч хамаг л зовлон зүдгүүрээс ангижруулж чадах бүлгээ.
Ятхаикаатмйанубхааваанаам викалпа-рахитах сваям Бхуушанаюдха-лингаакхя дхатте шактиих сва-маяя Тенаива сатйа-маанена сарва-джно бхагаваан харих Паату сарваих сваруупаир нах садаа сарватра сарва-гах
Бурханы Дээд Бодгаль, амьд бодгалиуд, бурханлаг ба материаллаг эрч хүчис, бүхий л орчлон ертөнц нь тусгаар зүйлс юм. Гэвч эцсийн дүндээ энэ бүх зүйлс нь Дээд бүхэл бүтэн буюу Бурханы Бодгалийг бүрдүүлдэг. Ийм учраас бурханлаг эрдэм мэдлэг нээгдсэн хүмүүн олон янзын зүйлсээс нэгдмэл байдлыг олж хардаг. Тэдний хувьд Бурханы бие дэхь гоёл чимэглэл, Түүний нэр, алдар цуу, хүрээллүүд, хувилгаад болон Түүний гар дахь зэр зэвсэг нь Түүний хүч чадлын илэрхийлэл байдаг. Ийм мэт аугаа сүнснүүд нь бүхнийг мэдэгч Эзэн бээр Өөрийн олон янзын хувилгаан дүрүүдээр хаа сайгүй оршин байдаг гэдгийг ойлгож байдаг. Тэр хүчирхэг Эзэн Та биднийг хэзээ ямагт, хаа сайгүй, таагүй бүхнээс сахин хамгаалах болтугай.
Видикшу дикшуурдхвам адхах самантаад Антар бахир бхагаваан наарасимхах Прахаапаял лока-бхаям сванена Сва-теджасаа граста-самаста-теджаах
Махараджа Прахлада өөрийн байдаг бүх хоолойгоороо ариун нэрийг нь уншин Бурхан Нрисимхадеваг дуудаж асан билээ. Өөрийн бишрэлтэн Прахладад туслахаар аянгын хүрхрэлтээр хүрхэн ирэх Бурхан Нрисимха Та намайг тал бүрээс минь хор, зэвсэг, ус, гал болон өөр бусад зүйлсээр хорлон хөнөөхөөр зэхэх дайсагнасан хүч бүхнийн өмнө айх айдсаас авран хамгаалтугай. Ай Бурхан Нрисимхадева, миний дайснуудын хүчийг Өөрийн бурханлаг хүчээр унтраан дартугай, Та! Намайг дээрээс, доороос, гаднаас, дотроос, бүхий л зүгээс хамгаалж хайрла!
Магхаванн идам аакхятам варма наарааянаатмакам Виджешйасе ‘нджасаа йена дамшито ‘сура-ютхапаан
Вишварупа цааш өгүүлсэн нь: Ай Индра, би чамд Нараяна-кавача гэж нэрлэгдэх шидэт шившлэгийг айлдлаа. Үүгээр хамгаалагдан чи чөтгөрүүдийн удирдагч нарыг гарцаагүй ялан дийлэх болно.
Этад дхаараямаанас ту ям ям пашяти чакшушаа Падаа ваа самспришет садях саадхавасаат са вимучяте
Энэ шившлэгийг хэрэглэгч хүнийг харсан эсвэл өлмийд нь хүрсэн хэн бүр тэр даруй бүхий л аюул осол гэж нэрлэгдэх бүхнээс хамгаалагдмой.
На куташчид бхаям тася видям дхаараято бхавет Рааджа-дасю-грахаадибхё вядхи-аадибхяш ча кархичит
Энэхүү “Нараяна-кавача” залбирал нь Нараянатай холбогдоход туслах трансцендент мэдлэгийг өөртөө агуулмой. Энэ залбирлаар хамгаалагдсан хэн ч бай хаад дээдсийн гэсгээл шийтгэл, дээрэмчин тонуулчин, хорлолт чөтгөр шулмууд, ямар ч өвчин эмгэгээс үл айх буюу.
Шримад-Бхагавадам.6.1 дууллаас бэлтгэсэн: Балабхадра дас |