Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51
Шри Кришна-намаштакам

 

Шри Рупа Госвами

 

1

 

Ай аврал энэрлийн дээд Шри Харинам минь ээ!

Алмаз чулуудан гайхам зүүлт мэт

Алтран гялалзах Упанишадууд хүртэл

Бадам мэт Таны ялдам өлмийд

Баясал дүүрэн мөргөн сөгднөм

Ариун судрууд ядрахаа огоорон

Амрах чөлөөгүй Таныг л магтнам

Их йогчид, эрдэмт мэргэд

Гэгээн багш, гэгээрсэн бишрэлтнүүд

Таны өлмийд сөгдөн мөргөж

Дахин, дахин магтан алдрашуулмуу

2

 

Гэгээн мэргэдийн магтан дуулдаг

Гэрэл цацарсан Шри Харинам минь!

Амьд амьтсын ач тусыг бодож

Авиан дүрээр илрэн залрав

Хэрвээ хүмүүн ганц л удаа

Гэхдээ бүр шоолж егөөдөөд

Эрхэм нэрийг уншин дуудваас

Элдэв нүгэл нь устан арилмуй

Ариун гэгээн нэр алдар Таны

Алдар суу дуурьсах болтугай!

 

3

Наран мэт гэрэл цацруулсан

Найрсаг энэрэнгүй Ариун нэр минь ээ!

Нэрний тань туяаны өөдөс төдийг

Нэг л удаа харсан хэн ч бол

Материйн ертөнцийн мунхаглалын харанхуйгаас

Бат лавтай ангижрах болно

Ариун мэдлэгийн үртэс ч үгүй

Адгийн сохорт ч тэр үнэний харааг хайрлана

Таны л ачаар дорд унагсад

Бурханы замд буцалтгүй орно

Энэ ертөнцийн иргэншилт нэгэн тэгэхээр

Эрхэм алдрыг тань дуулж барах уу?

 

4

Өнө удаанаар бясалгал хийгч нь

Мөнхийн гэрлийг харж болох ч

Гашуун жимсээ хэдийнээ өгсөн

Прарабдха-кармагаас ангижирч чадахгүй

Эрт орой хэзээ нэгэнтээ

Эдлэх цэнгэл, зовлонгоор дамжин

Үйлийнхээ хариуцлагыг үүрч эдлэх нь

Төөхөн биений төөрөг ажгуу

Харин Таны ивээлт адислалын

Ганцхан жижиг оч л гэхэд

Прарабдха кармаг шатаан устгадгийг

Баяртайгаар Ведүүд магтан дуулмой

 

5

 

Ай Шри Харинам!

Та минь Агхадамана, Яшоданандана

Нандасуна, Камалаяна

Гопичандра, Вриндаванендра

Пранатакаруна, Кришна гэх мэт олон янзаар

Авиан дүрээр залардаг билээ

Танд дурлах миний хайр

Дахин дахин өсөх болтугай!

 

6

 

Ай Ариун нэр минь ээ!

Та

Шүтээн Бурхан болж нэг залрана

Шүншигт нэрээрээ нэг залрана

Ариун нэр Та Бурхан Шүтээнээс

Адис ивээлээрээ илүү билээ

Учир нь гэвээс Шүтээнд учруулах

Уруу алдсыг Та л цайруулна

Гэгээн нэрний агуу хүчээр

Гэмт алдас хийсэж одно

Дуудан уншигч нь баяраар бялхаж

Дуусашгүй жаргалын далайд умбана

 

7

Ай Ариун нэр Та!

 

Гэрэлт өлмийд тань өөрийгөө даатгасан

Гэгээн бишрэлтнийхээ зовлонг арилгадаг

Үзэсгэлэнт тансаг гэгээн дүр тань

Үнэмлэхүй цэнгэлийн үндэс болдог

Чухам иймээс Та л зөвхөн

Гокулын суугчдын баяр нь байдаг

Алдар суу, амтлаг бүхэн шингэсэн

Ариун өлмийд тань би дахин дахин мөргөмүү

 

8

Ай Кришнагийн Ариун нэр минь ээ!

Та минь

Нарадын винаг хөгөөр бялхуулах

Найрсаг гэгээн хүч билээ

Рашаан далайн амтат давалгааг

Алдаж таслалгүй үржүүлдэг билээ

Өгүүлшгүй адислалаараа Та минь заларч

Өөрт Тань зүтгэх бишрэлийг хайрламуй

 

2013-01-21

 

     Найруулан орчуулсан: Балабхадра дас

 

 

1

 

Никхила-шрути-маули-ратна-мала
Дьюти-нираджита-пада-панкаджанта
Айи мукта-кулайр упасйаманам
Паритас твам хари-нама самшрайами

 

2

Джайа нама-дхейа муни-врнда гейа хе
Джана-ранджанайа парамкшаракрите
Твам анадарад апи манаг удиритам
Нитхилогра-тапа-паталим вилумпаси

 

3

Йад абхасо пй удйан кавалита-бхава-дхванта вибхаво
Дршам таттвандханам апи дишати бхакти-пранайиним
Джана тасйодаттам джагати бхагаван-нама таране
Крити те нивактум ка иха махиманам прабхавати

 

4

Йад брахма-сакшат-крити-нишхапайапи
Винашам айати вина на бхогаих
Апати нама-спхуранена тат те
Прарабдха-кармети вираути ведах

5

Агха-дамана-йашода-нанданау нанда-суно
Камала-найана-гопи-чандра-врндаванендрах
Праната-каруна-кришнав итй анека-сварупе
Твайи мама ратир уччайр вардхатам нама-дхейа

6

Вачйам вачакам итй удети бхавато нама сварупа-двайам
Пурвасмат парам ева ханта карунам татрап джанимахе
Йас тасмин вихитапарадха-нивахах прани самантад бхавед
Асйенедам упасйа со пи хи чаданандамбудхау маджджат

7

Судиташрита-джанарти-рашайе
Рамйа чид-гхана-сукха-сварупине
Нама гокула-махотсавайа те
Кришна пурна-вапуше намо намах

8

Нарада-винодждживана судхорми-нирйаса-мадхури-пура
Твам кршна-нама камам спхура ме расане расана сада

 

Шри Кришна-намаштакам   Шри Рупа Госвами   1   Ай аврал энэрлийн дээд Шри Харинам минь ээ! Алмаз чулуудан гайхам зүүлт мэт Алтран гялалзах Упанишадууд хүртэл Бадам мэт Таны ялдам өлмийд Баясал дүүрэн мөргөн сөгднөм Ариун судрууд ядрахаа огоорон Амрах чөлөөгүй Таныг л магтнам Их йогчид, эрдэмт мэргэд Гэгээн багш, гэгээрсэн бишрэлтнүүд Таны өлмийд сөгдөн мөргөж Дахин, дахин магтан алдрашуулмуу 2   Гэгээн мэргэдийн магтан дуулдаг Гэрэл цацарсан Шри Харинам минь! Амьд амьтсын ач тусыг бодож Авиан дүрээр илрэн залрав Хэрвээ хүмүүн ганц л удаа Гэхдээ бүр шоолж егөөдөөд Эрхэм нэрийг уншин дуудваас Элдэв нүгэл нь устан арилмуй Ариун гэгээн нэр алдар Таны Алдар суу дуурьсах болтугай!   3 Наран мэт гэрэл цацруулсан Найрсаг энэрэнгүй Ариун нэр минь ээ! Нэрний тань туяаны өөдөс төдийг Нэг л удаа харсан хэн ч бол Материйн ертөнцийн мунхаглалын харанхуйгаас Бат лавтай ангижрах болно Ариун мэдлэгийн үртэс ч үгүй Адгийн сохорт ч тэр үнэний харааг хайрлана Таны л ачаар дорд унагсад Бурханы замд буцалтгүй орно Энэ ертөнцийн иргэншилт нэгэн тэгэхээр Эрхэм алдрыг тань дуулж барах уу?   4 Өнө удаанаар бясалгал хийгч нь Мөнхийн гэрлийг харж болох ч Гашуун жимсээ хэдийнээ өгсөн Прарабдха-кармагаас ангижирч чадахгүй Эрт орой хэзээ нэгэнтээ Эдлэх цэнгэл, зовлонгоор дамжин Үйлийнхээ хариуцлагыг үүрч эдлэх нь Төөхөн биений төөрөг ажгуу Харин Таны ивээлт адислалын Ганцхан жижиг оч л гэхэд Прарабдха кармаг шатаан устгадгийг Баяртайгаар Ведүүд магтан дуулмой   5   Ай Шри Харинам! Та минь Агхадамана, Яшоданандана Нандасуна, Камалаяна Гопичандра, Вриндаванендра Пранатакаруна, Кришна гэх мэт олон янзаар Авиан дүрээр залардаг билээ Танд дурлах миний хайр Дахин дахин өсөх болтугай!   6   Ай Ариун нэр минь ээ! Та Шүтээн Бурхан болж нэг залрана Шүншигт нэрээрээ нэг залрана Ариун нэр Та Бурхан Шүтээнээс Адис ивээлээрээ илүү билээ Учир нь гэвээс Шүтээнд учруулах Уруу алдсыг Та л цайруулна Гэгээн нэрний агуу хүчээр Гэмт алдас хийсэж одно Дуудан уншигч нь баяраар бялхаж Дуусашгүй жаргалын далайд умбана   7 Ай Ариун нэр Та!   Гэрэлт өлмийд тань өөрийгөө даатгасан Гэгээн бишрэлтнийхээ зовлонг арилгадаг Үзэсгэлэнт тансаг гэгээн дүр тань Үнэмлэхүй цэнгэлийн үндэс болдог Чухам иймээс Та л зөвхөн Гокулын суугчдын баяр нь байдаг Алдар суу, амтлаг бүхэн шингэсэн Ариун өлмийд тань би дахин дахин мөргөмүү   8 Ай Кришнагийн Ариун нэр минь ээ! Та минь Нарадын винаг хөгөөр бялхуулах Найрсаг гэгээн хүч билээ Рашаан далайн амтат давалгааг Алдаж таслалгүй үржүүлдэг билээ Өгүүлшгүй адислалаараа Та минь заларч Өөрт Тань зүтгэх бишрэлийг хайрламуй   2013-01-21        Найруулан орчуулсан: Балабхадра дас     1   Никхила-шрути-маули-ратна-мала Дьюти-нираджита-пада-панкаджанта Айи мукта-кулайр упасйаманам Паритас твам хари-нама самшрайами   2 Джайа нама-дхейа муни-врнда гейа хе Джана-ранджанайа парамкшаракрите Твам анадарад апи манаг удиритам Нитхилогра-тапа-паталим вилумпаси   3 Йад абхасо пй удйан кавалита-бхава-дхванта вибхаво Дршам таттвандханам апи дишати бхакти-пранайиним Джана тасйодаттам джагати бхагаван-нама таране Крити те нивактум ка иха махиманам прабхавати   4 Йад брахма-сакшат-крити-нишхапайапи Винашам айати вина на бхогаих Апати нама-спхуранена тат те Прарабдха-кармети вираути ведах 5 Агха-дамана-йашода-нанданау нанда-суно Камала-найана-гопи-чандра-врндаванендрах Праната-каруна-кришнав итй анека-сварупе Твайи мама ратир уччайр вардхатам нама-дхейа 6 Вачйам вачакам итй удети бхавато нама сварупа-двайам Пурвасмат парам ева ханта карунам татрап джанимахе Йас
Scroll to Top