Шри Дашаватара стотра
Жаядева Госвами
( Гита Говиндагаас )
- Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Загасны дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Аварга том загасны дүрд хувилан Та галав юүлэх үеийн шуугисан их усанд живж байсан Ведийг аврах завь нь болсон билээ.
- Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай яст мэлхийн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Бурханлаг яст мэлхийн дүрээр Та сүүн далайг хутгах бүлүүрийн үүргийг гүйцэтгэж байсан аугаа уул Мандараг өөрийн аварга том нуруун дээр тогтоон барьж байсан билээ. Таны нуруун дээр оршин ахуйдаа тэр аугаа уул шарх сорвийг санагдуулам ул мөрийг үлдээсэн ба энэ нь Таны нуруунд хэмжээ хязгааргүй алдар нэрийг авч ирсэн билээ.
- Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Бодон гахайн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Та вээр орчлонгийн ёроолд унасан Гарбходака далайн уснаа живэн байсан Сарны гадарга дээрх толбыг санагдуулам энэхүү Газар Дэлхийг Өөрийн соёон дээрээ тогтоон барьж байсан билээ.
- Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай хүн-арслангийн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Хүн өөрийн хуруугаар зөгийг хоёр хэсэг болгон хаядаг шиг Та бээр тийм хялбараар Өөрийн гайхамшигт хурц хумсаараа зөгийтэй эгээ адилхнаар, чөтгөр Хирянькашипугийн биеийг тасар татан хаясан билээ.
- Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ. Ай Одой-брахманы дүрд хувилсан Бурхан Хари минь ээ. Таны алдар бадартугай. Ай гайхалтай одой дүрт Бурхан минь ээ, Өөрийн аварга том алхмаараа Та хаан Балиг мэхэлж харин бадамлянхуан өлмийн хумснаас тань урсан гарах Гангын усаараа Та энэ ертөнц дээрх бүхий л амьд амьтдыг аварсан билээ.
- Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Бхригупатигийн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Та бээр Танд алагдсан кшатрий-чөтгөрүүдийн бие цогцсоос урсан гарах цусан голоор Курукшетрийн талбарыг бялхаасан билээ. Та энэ ертөнцийн нүгэл хилэнцийг угаан арчсан ба Таны ачаар хүмүүн нар материаллаг ахуйн дүрэлзэн асах галаас аврагдсан билээ.
- Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Рамачандрын дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Ланкын тулалдаанд Та арван толгойт Равана мангасыг даран сөнөөж, гайхамшигтай бэлгээр тэднийг баясгахыг хүссэндээ түүний толгойг Индра тэргүүнтэй арван зүгийг захиран ноёлох тэнгэр шүтээнүүдэд өргөсөн хийгээд тэдэнд багагүй зовлон зүдгүүр учруулсан тэрхүү хэрцгий догшин амьтныг Та л устгаасай хэмээн тэд хэдийнээс мөрөөдөж байсан билээ.
- Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай анжис барьсан Баларамын дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Бие тань нүд гялбам цагаан өнгөтэй ба хувцас тань яг л дөнгөж бүрэлдэн бий болсон үүл мэт цэнхэр өнгөтэй ажгуу. Өөрийн гайхамшигт бараан өнгөөр энэхүү хувцас нь Ямуна мөрний усыг санагдуулдаг билээ. Тэрээр Таныг Өөрийн анжсаар газар дэлсэх бүрд тань маш ихээр айдас хүйдэст автаж байдаг гэнэм.
- Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Буддагийн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Ай Будда минь ээ, Таны зүрх энэрэл нигүүлслээр дүүрэн хийгээд ведийн тахилга өргөл хийх нэрийдлээр өрөвдөм хөөрхийлөлтэй амьтдыг алж нядлах үйлийг эрс буруушаасан билээ.
- Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Калкийн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Сүүлт од мэт илрэн залрах ахуйдаа Та бээр аймшигт илдийг гартаа барьж байдаг гэнэм. Тэрхүү илдээрээ Та Кали югагийн төгсгөлд амьдарч байсан бузар булай уналт доройтолд дорсон хүмүүсийг устгадаг билээ.
- Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай энэхүү арван янзын дүрд хувилан буун заларсан Бурхан Хари минь ээ. Таны алдар бадартугай ! Эрхэм уншигч та яруу найрагч Жаядэвийн дууллыг сонсоорой. Учир нь дууллуудын сор нь болсон энэ дуулал аз жаргалыг бэлэглэж сайн сайхныг авчрах бүлгээ. Энэ дуулал нь энэхүү харанхуй ертөнц дэхь хамгийн гайхамшигт нандин зүйл нь билээ.
- Ай Бурхан Кришна минь ээ! Энэ арван дүрд хувилан буун заларсан Таны өмнө сөгдөн мөргөе. Матьсийн дүрээр Та Ведийг аварч, Курмын дүрээр аугаа уул Мандараг нуруун дээрээ тогтоон барьж байсан билээ. Варахын дүрээр Та Өөрийн соёогоор Дэлхийг өргөн гаргаж, Нрисимхийн дүрээр дайтья Хираньякашипугийн цээжийг хага татаж, Ваманын дүрээр Та дайтьийн хаан Балийг хууран мэхэлсэн билээ. Түүнээс гурван алхмын хэмжээтэй газар гуйгаад Та аварга том гурван алхмыг хийж бүхий орчлонг булаан авсан билээ. Парашурамын дүрээр та нүгэлдээ живсэн бүхий л кшатриудыг егүүтгэсэж харин Рамачандрын дүрээр ракшасуудын( мангасуудын ) хаан Раванаг даран сөнөөсөн. Баларамын дүрээр анжис мөрөндөө тээн түүгээрээ Өөрийн эрх мэдлийг ариун бусчуудад үзүүлж, Ямуна мөрөнг Өөртөө татан авч ирсэн билээ. Бурхан Буддын дүрээр энэ ертөнцөд оршин буй бүхий л амьд амьтсыг өршөөн нигүүлсэж, харин Калкийн дүрээр млеччх буюу унан доройтсон хүмүүсийг самууруулахын тулд Кали-югагийн төгсгөлд залрах бүлгээ.
1
Пралайа-пайодхи-жале дхритаван аси ведам
Вихита-вахитра-чаритрам акхедам
Кешава дхрита-мина-шарира жайа жагадиша харе
2
Кшитир иха випулатаре тиштхати тава приштхе
Дхарани-дхарана-кина-чакра-гариштхе
Кешава дхрита-курма-шарира жайа жагадиша харе
3
Васати дашана-шикхаре дхарани тава лагна
Шашини каланка-калева нимагна
Кешава дхрита-шукара-рупа жайа жагадиша харе
4
Тава кара-камала-варе накхам адбхута-шрингам
Далита-хиранйакашипу-тану-бхрингам
Кешава дхрита-нарахари-рупа жайа жагадиша харе
5
Чхалайаси викрамане балим адбхута-вамана
Пада-накха-нийра-жанита-жана-паавана
Кешава дхрита-вамана-рупа жайа жагадиша харе
6
Кшатрийа-рудхира-майа жагад-апагата-паапам
Снапайаси пайаси шамита-бхава-тапам
Кешава дхрита-бхригупати-рупа жайа жагадиша харе
7
Витараси дикшу ране дик-пати-каманийам
Даша-мукха-маули-балим раманийам
Кешава дхрита-раама-шарира жайа жагадиша харе
8
Вахаси вапуши вишаде васанам жаладаабхам
Хала-хати-бхити-милита-йамунаабхам
Кешава-дхрита-халадхара-рупа жайа жагадиша харе
9
Ниндаси йажна-видхер ахаха шрути-жаатам
Садайа-хридайа даршита-пашу-гхаатам
Кешава дхрита-буддха-шарира жайа жагадиша харе
10
Млеччха-ниваха-нидхане калайаси караваалам
Дхуумакетум ива ким апи караалам
Кешава дхрита-калки-шарира жайа жагадиша харе
11
Шри-жайадева-кавер идам удитам удаарам
Шрину сухкха-дам шубха-дам бхава-саарам
Кешава дхрита-даша-видха-рупа жайа жагадиша харе
12
Ведан уддхарате жаганти вахате бху-голам удбибхрате
Даитйам даарайате балим чхалайате кшатра-кшайам курвате
Пауластйам жайате халам калайате каарунйам аатанвате
Млеччхан муурчхайате дашаакрити-крите кришнайа тубхйам намаха
|