Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 8 8
Users Today : 0
Users Yesterday : 33
Total Users : 10188
Views Today :
Views Yesterday : 62

Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Чи “Бхагавад гита”-гийн Нэгдүгээр Бүлгийн яруу алдрыг сонслоо. Одоо Миний өгүүлэх Хоёрдугаар бүлгийн гайхамшгийг анхааралтайгаар сонсогтун.

Нэгэн цагт өмнө зүгийн Пандхарпур хэмээх нэгэн хотод Девашйама нэрт их эрдэмт брахман амьдардаг байжээ. Тэрээр бүхий л төрлийн галан тахилгыг үйлдэх болон зочин гийчнийг хүлээж авахын чухлыг сайтар мэддэг нэгэн байв. Өөрийн үйл хэргээр тэр бүх сахиулсан тэнгэрийн тааллыг хангаж чадсан байлаа. Гэвч зүрх сэтгэл болон ухааны хувьд тэрээр аз жаргалтай, амар амгалан бус байсан тул сүнс болон Дээд сүнс, Параматма хоёрын хоорондын харьцааг ойлгон ухаарахыг ихэд чармайдаг байжээ. Үүний тулд тэрээр йогчид, тэвчил наминчлал үйлдэгчдийг урин залж, тэдэнд үйлчлэн Туйлын Үнэний тухай асуун лавладаг байсан байна. Тийнхүү олон ч жилийг ардаа орхижээ.

Нэгэн удаа тэрээр зугаалж яваад, завилан сууж, харцаа хамрынхаа үзүүрт төвлөрүүлэн гүн бясалгалд автсан нэгэн йогчийг харж л дээ. Девашйама, энэ йогч нь бүрнээ амар амгалан, материаллаг хүсэл сонирхол үгүй болсон хүн юм гэдгийг сайтар ойлгож байв. Гүн хүндэтгэлтэйгээр түүний өлмийд залбиран мөргөж ухаан санаагаа хэрхэн туйлын амар тайван байдалд хүргэж чадсан тухайг нь асуув. Дээд Бурханы Бодгаль, Бурхан Кришнагийн тухай мэдлэгийг бүрнээ эзэмшин чадсан тэрээр Девашйамаг Совпур нэрт тосгон руу явахыг зөвлөөд тэнд ямаа хариулагч Митраван нэрт хүнийг олж уулзан, түүнээс Бурханыг танин ухамсарлахуйн тухай эрдэм ухааныг олж авагтун хэмээн хариу өчив. Үүнийг сонссон Девашйама дахин түүний өлмийд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөөд тэр даруй Совпурын зүгт яаравчлан одов. Тэнд хүрээд тэрээр умард зүгт орших Митраваны амьдардаг хэмээн хэлсэн гайхамшигт ойг эрж олжээ. Ойд ормогц тэрээр нэг багахан голын эрэгт жижигхэн байц цохион дээр сууж буй Митраваныг олж харлаа.

Митраван бүрнээ амар амгалан, үнэхээр гайхамшигтай харагдаж байв. Ойд зөөлөн салхи үлээж, тал бүрээс тааламжит сайхан үнэр анхилж байлаа. Энд тэндгүй айдсын өчүүхэн ч сүүдэр үгүй ямаад бэлчиж байв. Тэрээр мөн ямаадын зарим нь бар болон бусад ойн догшин зэрлэг араатан амьтадтай зэрэгцэн хэвтэж буйг ч ажиглан харлаа.

Девашйама ийм дүр зургийг хараад ухаан санаа нь туйлан амар амгалан болж, хүндэтгэлтэйгээр Митраванд дөхөн очиж дэргэд нь суув. Митраван бясалгалдаа бүрнээ автсан мэт санагдаж байлаа. Хэдэн мөчийн дараагаар Девашйама түүнээс хэрхэн тэрээр Бурхан Кришнад үйлчлэн зүтгэх түвшинд хүрснийг нь шимтэн асуув. Асуултыг сонсоод Митраван хэсэгхэн зуур гүн бодлогошролд автсанаа хариу айлдсан нь: “Хүндэт, мэдлэг төгс Девашйама минь ээ, дээр нэгэн цагт намайг ямаагаа хариулан явж байтал бидэн рүү ихэд улангассан нэгэн бар довтолсон юм. Амиа аврахын тулд ямаад маань бүгд л тал тал тийш таран зугадав. Түүнээс ихэд айн би ч мөн зугадлаа. Нилээд холдоод би миний ямаадын нэг нь голын эрэг дээр бартай яг халз тулсан байхыг харав. Гэтэл энэ үед нэн хачин жигтэй, гайхалтай үйл явдал боллоо. Барын уур омог гэнэт дарагдаж, ямааг маань идэх хүсэл нь үгүй унтран үгүй болсон байв. Ямаа маань түүнээс: “Чи хоолондоо хүрчихээд байж яагаад миний махыг идэхгүй байгаа билээ? Чи намайг бариад, бие махбодийг минь амтархан идэх ёстой биш үү? Гэтэл чи яагаад үл яарнав” хэмээн асууж байна.

“Эрхэм ямаа минь ээ, би яг энд ирмэгц л миний уур хилэн ор мөргүй алга болчихлоо. Үүний зэрэгцээ бас өлсөж, ундаасахаа ч байчихлаа” гэж нөгөө бар хариулж байна.

“Би ч мөн яагаад чамаас үл айж, өөрийгөө туйлын тайван амар байгаагийн учрыг нэг л олохгүй байна” гэж ямаа маань хариу өчлөө. Тэгээд, энэ чухам ямар учиртай юм бол? Хэрэв чи мэдэж байвал тэр тухай надад хэлж өгөөч гэв.

“Би ч мөн мэдэхгүй л байна гээд нөгөө бар, харин тэр хүнээс асууя хэмээн хэллээ.” Бар, ямаа хоёрыг хэрхэн өөрчлөгдөхийг хараад би ч мөн ихэд гайхлаа. Ингээд тэд над руу ойртон ирээд энэ бүхний учир шалтгааныг мэдэхсэн болов уу хэмээн надаас асуулаа. Энэ үед би ойролцоохь модон дээр суун буй нэгэн сармагчинг ажиглав. Бид бүгдээр хамтаар тэрхүү сармагчны хаанд дөхөн очоод би түүнээс энэ тухай асуулаа. Сармагчин ихэд хүндэтгэлтэйгээр бидний асуултанд хариулав.

“Би та нарт нэгэн нэн эртний түүх ярьж өгье. Сонсоцгоогтун. Энэ ойд, та нарын яг өмнө Шива тэнгэр Шивалингаг залсан нэгэн том сүм байв. Эрт нэгэн цагт түүнд олон олон тэвчил наманчиллыг үйлдсэн Шукама хэмээх эрдэмт мэргэн амьдардаг байлаа. Тэрээр өдөр бүр голоос ус авч ирж, ойгоос цэцэг түүн Шива тэнгэрт мөргөдөг байжээ.

Чингэж тэрээр олон олон жилийг ардаа орхижээ. Нэгэн удаа түүн дээр нэгэн мэргэн хүн зочлон ирж л дээ. Шукама жимс, ус авч ирэн түүнийг ундалж дайллаа. Мэргэн хүнийг идэж, амарсных нь дараа Шукама: “Ай эрдэмт мэргэн минь ээ, би зөвхөн Бурхан Кришнагийн тухай эрдэм мэдлэгийг олж авахын тулд энд тэвчил наминчлал, үйлчлэл зүтгэлийг үйлдэн амьдардаг юм. Харин өнөөдөр тантай учирснаар би өөрийн үйлдсэн тэвчил, наминчлалын үр дүнг олж харлаа. Шукамын хүндэтгэл бишрэл дүүрэн үгийг сонсоод мэргэн ихэд баярлан урамшив. Тэрээр нэгэн чулууны хэлтэрхийн дээр “Шримад Бхагавад гита”-гийн Хоёрдугаар бүлгийг бичээд, түүнийгээ Шукамад өгч өдөр бүр түүнийг давтан уншиж байхыг захин сургаад: “Чингэснээр чи тун хурднаар өөрийн зорилгодоо хүрэх болно” хэмээв. Энэ үгийг хэлээд мэргэн гэв гэнэт алга болов. Ийнхүү мэргэний сургаал зөвлөгөөг баримтлан Шукама үхэн үхтлээ өдөр бүр энэ шүлгүүдийг сонсогдохуйц уншдаг байсан юм. Тун удалгүйгээр тэрээр Бурхан Кришнагийн тухай бүрэн дүүрэн мэдлэгийг хүлээн авсан хийгээд энэ шүлгүүдийг уншиж эхэлсэн өдрөөс хойш өлсөх ундаасах, шунал хомхойрлын хүсэл үгүй болжээ.

Энэ газарт үйлдсэн тэвчил наминчлал, үйлчлэл зүтгэлийн ачаар энд ирсэн ямар ч хүн өлсгөх ундаасах, шунал хомхойрлын хүсэл үгүй болох ба тэрхэн даруйд бүрэн дүүрэн амар амар амгаланд хүрдэг”.

Митраван хэлсэн нь: “Сармагчин энэхүү түүхийг ярьж дуусмагц бар, ямаа, бид гурав энэ сүмд хүрэлцэн ирсэн юм. Тэндээс бид чулууны хэлтэрхий дээр бичсэн “Шримад Бхагавад гита”-гийн Хоёрдугаар бүлгийг олов. Тэгээд би өдөр бүр тэрхүү шүлгүүдийг унших боллоо. Ингэж бид маш хурднаар Бурхан Кришнад үйлчлэн зүтгэх түвшинд хүрсэн билээ. Хүндэт брахман минь ээ, хэрэв чи “Шримад Бхагавад гита”-гийн Хоёрдугаар бүлгийг уншиж эхэлвэл тун хурднаар чи Бурхан Кришнагийн өршөөл ивгээлийг олж авна”.

Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, тийнхүү Девашйама Митраванаас гайхамшигт эрдэм мэдлэгийг олж авсан юм. Тэрээр түүний өмнө сөгдөн мөргөөд буцан Пандхарпуртаа очоод өдөр бүр “Шримад Бхагавад гита”-гийн Хоёрдугаар бүлгийг давтан унших болов. Ийнхүү тэрээр Бурхан Кришнагийн бадамлянхуан өлмийд хүрсэн юм.

Хайрт Лакшми минь ээ, үүнд “Шримад Бхагавад гита”-гийн Хоёрдугаар бүлгийн яруу алдар орших бөлгөө”.

Падма Пураны “ГИТА МАХАТМЪЯ” хэсэг

 

Орчуулсан: Балабхадара дас

Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Чи “Бхагавад гита”-гийн Нэгдүгээр Бүлгийн яруу алдрыг сонслоо. Одоо Миний өгүүлэх Хоёрдугаар бүлгийн гайхамшгийг анхааралтайгаар сонсогтун. Нэгэн цагт өмнө зүгийн Пандхарпур хэмээх нэгэн хотод Девашйама нэрт их эрдэмт брахман амьдардаг байжээ. Тэрээр бүхий л төрлийн галан тахилгыг үйлдэх болон зочин гийчнийг хүлээж авахын чухлыг сайтар мэддэг нэгэн байв. Өөрийн үйл хэргээр тэр бүх сахиулсан тэнгэрийн тааллыг хангаж чадсан байлаа. Гэвч зүрх сэтгэл болон ухааны хувьд тэрээр аз жаргалтай, амар амгалан бус байсан тул сүнс болон Дээд сүнс, Параматма хоёрын хоорондын харьцааг ойлгон ухаарахыг ихэд чармайдаг байжээ. Үүний тулд тэрээр йогчид, тэвчил наминчлал үйлдэгчдийг урин залж, тэдэнд үйлчлэн Туйлын Үнэний тухай асуун лавладаг байсан байна. Тийнхүү олон ч жилийг ардаа орхижээ. Нэгэн удаа тэрээр зугаалж яваад, завилан сууж, харцаа хамрынхаа үзүүрт төвлөрүүлэн гүн бясалгалд автсан нэгэн йогчийг харж л дээ. Девашйама, энэ йогч нь бүрнээ амар амгалан, материаллаг хүсэл сонирхол үгүй болсон хүн юм гэдгийг сайтар ойлгож байв. Гүн хүндэтгэлтэйгээр түүний өлмийд залбиран мөргөж ухаан санаагаа хэрхэн туйлын амар тайван байдалд хүргэж чадсан тухайг нь асуув. Дээд Бурханы Бодгаль, Бурхан Кришнагийн тухай мэдлэгийг бүрнээ эзэмшин чадсан тэрээр Девашйамаг Совпур нэрт тосгон руу явахыг зөвлөөд тэнд ямаа хариулагч Митраван нэрт хүнийг олж уулзан, түүнээс Бурханыг танин ухамсарлахуйн тухай эрдэм ухааныг олж авагтун хэмээн хариу өчив. Үүнийг сонссон Девашйама дахин түүний өлмийд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөөд тэр даруй Совпурын зүгт яаравчлан одов. Тэнд хүрээд тэрээр умард зүгт орших Митраваны амьдардаг хэмээн хэлсэн гайхамшигт ойг эрж олжээ. Ойд ормогц тэрээр нэг багахан голын эрэгт жижигхэн байц цохион дээр сууж буй Митраваныг олж харлаа. Митраван бүрнээ амар амгалан, үнэхээр гайхамшигтай харагдаж байв. Ойд зөөлөн салхи үлээж, тал бүрээс тааламжит сайхан үнэр анхилж байлаа. Энд тэндгүй айдсын өчүүхэн ч сүүдэр үгүй ямаад бэлчиж байв. Тэрээр мөн ямаадын зарим нь бар болон бусад ойн догшин зэрлэг араатан амьтадтай зэрэгцэн хэвтэж буйг ч ажиглан харлаа. Девашйама ийм дүр зургийг хараад ухаан санаа нь туйлан амар амгалан болж, хүндэтгэлтэйгээр Митраванд дөхөн очиж дэргэд нь суув. Митраван бясалгалдаа бүрнээ автсан мэт санагдаж байлаа. Хэдэн мөчийн дараагаар Девашйама түүнээс хэрхэн тэрээр Бурхан Кришнад үйлчлэн зүтгэх түвшинд хүрснийг нь шимтэн асуув. Асуултыг сонсоод Митраван хэсэгхэн зуур гүн бодлогошролд автсанаа хариу айлдсан нь: “Хүндэт, мэдлэг төгс Девашйама минь ээ, дээр нэгэн цагт намайг ямаагаа хариулан явж байтал бидэн рүү ихэд улангассан нэгэн бар довтолсон юм. Амиа аврахын тулд ямаад маань бүгд л тал тал тийш таран зугадав. Түүнээс ихэд айн би ч мөн зугадлаа. Нилээд холдоод би миний ямаадын нэг нь голын эрэг дээр бартай яг халз тулсан байхыг харав. Гэтэл энэ үед нэн хачин жигтэй, гайхалтай үйл явдал боллоо. Барын уур омог гэнэт дарагдаж, ямааг маань идэх хүсэл нь үгүй унтран үгүй болсон байв. Ямаа маань түүнээс: “Чи хоолондоо хүрчихээд байж яагаад миний махыг идэхгүй байгаа билээ? Чи намайг бариад, бие махбодийг минь амтархан идэх ёстой биш үү? Гэтэл чи яагаад үл яарнав” хэмээн асууж байна. “Эрхэм ямаа минь ээ, би яг энд ирмэгц л миний уур хилэн ор мөргүй алга болчихлоо. Үүний зэрэгцээ бас өлсөж, ундаасахаа ч байчихлаа” гэж нөгөө бар хариулж
Scroll to Top