Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 1 4
Users Today : 26
Users Yesterday : 33
Total Users : 10214
Views Today : 35
Views Yesterday : 62

Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Жанастхан нэрт хотод Каушикын удмын Йада хэмээх нэгэн брахман амьдардаг байлаа. Энэ брахман нь брахман хүний хийх ёстой судар шастирт заасан шашин номын үйлийг хийж гүйцэтгэхээ больж, янз бүрийн буруу үйлийг үйлдэх болжээ. Тэрээр мөнгөөр мөрий тавьж тоглох, архи дарс уух, ан хийх, биеэ үнэлэгч худалдан авах нэн дуртай нэгэн байв. Энэ бүхэнд тэрээр өөрийн хамаг эд хөрөнгөө үрж дуусгаад арилжаа наймаа эрхлэхээр умард зүгийг зорин оджээ. Тэнд тэрээр багагүй хөлжиж чинээлэгжээд Жанастхан хот руугаа буцах болж гэнэ. Аяны урт замыг туулж явсаар тэрээр нэгэн нэн их элсэн цөлд хоноглох болжээ. Нар шингэж эргэн тойрон үзэгдэх бараагүй харанхуй болсон тул модны нөмрт хоноглох болжээ. Шөнө дундын үест хэсэг дээрэмчид довтлон ирж түүнийг үхтэл балбаад хамаг л бараа таваарь, мөнгө хөрөнгийг нь тонон дээрэмдээд аваад явчихав. Йада нь шашин номын ямар ч үйлийг үйлдэхээ байж, нүгэлт амьдралын мөр хөөдөг байсан тул үхсэнийхээ дараагаар биегүй сүнс буюу буг чөтгөр болжээ.

Харин Йадагийн хүү нь маш их шүтлэгтэй, ведийн шастир номонд гаргуун нэгэн байв. Эцгийгээ удаан хугацаагаар Жанастхан хотноо буцан ирээгүйд сэтгэл зовнисон тэрээр түүнийг хайн олохоор эрэлд гарчээ. Газар сайгүй хэрэн явж, аяны урт замд таарсан аянчин болгоноос тэрээр эцгийгээ лавлан сураглаж явав. Нэгэн удаа тэрээр эцгийнх нь тухай мэдэх нэгэн хүнтэй таарсан бөгөөд тэр хүн түүнд эцэгт нь тохиолдсон бүгдийг ярьж өгсөн байна. Эцгийгээ үхсэн тухай сургийг дуулаад Йадын хүү түүнийг тамын амьдралаас авран суллах пинда( мөргөл ) үйлдэхээр Кас и (Бенарес) хотын зүг буцав. Буцах замд ес дэхь өдрөө тэрээр түүний эцэг дээрэмчдэд хорлогдсон мөнөөхь модны дор хоноглохоор болжээ. Орой нь тэрээр Кришна Бурханд мөргөдөг өдөр тутмын мөргөл залбирлаа үйлдээд мөн “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар Бүлгийг чихэндээ сонсогдохуйц уншив. Уншлагаа дөнгөж дуустал тэнгэрээс нүргэлсэн чанга дуу гарав. Дээш хартал шар торгон өмсгөлтэй, дөрвөн мутартай гайхалтай үзэсгэлэн төгс дүрд хувилсан эцэг нь харагдав гэнэ. Түүний бие нь хар бараан борооны үүл мэт болоод тал бүр тийш нүд гялбам их гэрлийг цацруулж байв. Энэ үед эцэг нь түүнийг адислав. Хүү ч чухам юу болоод байгааг гайхан асуув. Эцэг нь : “Хайрт хүү минь ээ, чи “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар бүлгийг дуудан уншсан тул намайг, миний урьдны үйлдэж асан нүгэлт үйлийн уршгаар олсон энэ буг чөтгөрийн биеэс ангижрууллаа. Одоо гэртээ харигтун. Учир нь чиний “Бхагавад гита”-гийн Гуравдугаар Бүлгийн уншсаны ачаар Каси хүрэх аяны зорилго тань хэдийнээ биелэгдсэн” гэв.

Хүү захиж хэлэх өөр сургаал захиас буйг асуухад эцэг нь хариулсан нь: “Ах маань мөн маш их нүгэлт амьдралын мөр хөөдөг байсан тул одоо тамын харанхуй мухарт зовж зүдэрч буй. Ийм учраас хэрэв чи түүнийг болон материаллаг орчлонгийн энд тэндгүй зовж зүдрэн байх бусад бидний өвөг дээдсийг ангижруулахыг хүсч байвал “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар бүлгийг давтан уншигтун. Үүний ач тусаар тэд цөм Бурхан Вишну мэт хэлбэр төрхтэй биеийг хүлээн авах хийгээд Вайкунтхийн гаригт морилон хүрэх болно хэмээв.”

Эцгийн захиас сургаалыг сонсоод хүү хариулсан нь: “Хэрэв тийм бол би “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар бүлгийг тамд зовж буй бүх сүнснүүдийг ангижран сулартал унших болно” гэв. Ийн хэлэхэд эцэг нь: “Ерөөлөөр тань болох болтугай” хэмээн адислав. Үүний дараагаар Вайкунтхийн буюу бурханы орны хөлөг онгоц гарч ирээд эцгийг нь бурханы орноо авч одлоо.

Ингээд хүү Жанастхан хотын зүгт буцан Бурхан Кришнагийн Шүтээний өмнө суун, тамын бүх болзолт сүнснүүдийг ангижруулан, чөлөөлөхийн тулд “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар Бүлгийг давтан унших болов. Түүнийг ийн уншиж байх мөчид Вишну Бурхан өөрийн элч нар буюу Вишнудутуудыг нүгэлт амьдралаар амьдрагч амьд оршнолуудыг шийтгэх ажлыг хариуцдаг Йамаражийн орноо илгээжээ. Йамаражийн орноо ирээд Вишнудутууд сүүн далай дээр Ананта-Шеша могой дээр залран байх Бурхан Вишнугийн илгээлтийг өвөрлөн яваа тухайгаа өгүүлэв. Тэд, Бурхан Вишну түүний амар мэндийг эрснийг уламжлаад тамд зовж буй бүх болзолт сүнснүүдийг тамаас суллан гаргахыг тушаасан болохыг дамжууллаа. Вишну Бурханы заавар тушаалыг сонсмогц Йамаража даруй бүх болзолт сүнснүүдийг суллан тавиад харин өөрөө Вишнудутуудтай хамт Бурхан Вишнуг харахаар Шветадвипа буюу сүүн далайн зүгт одов. Тэнд хүрээд тэрээр Ананта-Шеша суудал дээр залран ахуй Бурхан Вишнуг харлаа. Түүний бие махбодь нь олон олон нар мандсан мэт гэрэл сацруулан байв. Аз хийморийн охин тэнгэр Лакшми-Деви Түүний Өлмийг барилан сууна. Тал бүрээс нь Түүнийг аршууд, мэргэдүүд, Индра буюу Хурмаст тэнгэр тэргүүтэй сахиулсан тэнгэрүүд тойрон хүрээлж байв. Тэд бүгд л Бурхан Вишнуг магтан дуулж байлаа. Ведийг дуулан буй Брахма Тэнгэр ч тэнд мөн байв. Йамаража, Вишну Бурханд хүндэтгэлээ илэрхийлээд Түүнд хандан дараахь залбирлыг уншив: “Ай Эрхэм Хүндэт Вишну минь ээ, Та бээр бүхий л болзолт сүнснүүдэд сайн сайхныг хүсэгч хийгээд Танаас л Ведүүд үүсэн бий болсон билээ. Та бол цаг хугацаа бөгөөд цаг нь болоход бүгдийг устган сөнөөдөг билээ. Мөн Та бүх гурван ертөнцийг бүтээн бий болгох, тогтоон барихын учир шалтгаан билээ. Та зүрхэнд орших Дээд Сүнс хийгээд амьд амьтас бүрийн үйлийг хянан удирддаг билээ. Та бол орчлонгийн багш хийгээд бүх чин бишрэлтэнгүүдийн зорилго. Ай Бадамлянхуа нүдэт минь ээ, миний мөргөлийг дахин дахин хүлээн аваач. Таны яруу алдарт хэмжээ хязгаар үгүй билээ ”.

Алгаа хавсран Йамаража бишрэл мөргөлөө Вишну Бурханд өргөв. “Таны тушаал заавраар тамын бүх болзолт сүнснүүдийг суллан тависан. Тиймд ямар ажил үүргийг надад тохоон өгөхийг хэлж болгооно уу”. Вишну Бурхан хариу айлдсан нь: “Эрхэм Дхармаража минь ээ, чи үнэхээр ийм л байх ёстой билээ. Үүрэг хариуцлагын талаар чамд сургах хэрэг юусан билээ. Өөрийн орноо буцагтун, Миний дүүрэн адислалыг хүлээн авч өөрийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэгтүн”. Тийн өгүүлээд Вишну Бурхан Йамаражийн нүдэнд үзэгдэхээ болив. Ингээд Йамараж өөрийн орноо буцан одов.

Энэ брахман амжилттайгаар тамаас өөрийн бүх өвөг дээдэс хийгээд бусад бүх болзолт сүнснүүдийг сулласны дараагаар Вишнудутууд хүрэлцэн ирж түүнийг Дээд Бурханы Бодгалийн бадамлянхуан өлмийд мөнхөд үйлчлэн зүтгэх Бурхан Вишнугийн орны зүгт авч одов.

Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Жанастхан нэрт хотод Каушикын удмын Йада хэмээх нэгэн брахман амьдардаг байлаа. Энэ брахман нь брахман хүний хийх ёстой судар шастирт заасан шашин номын үйлийг хийж гүйцэтгэхээ больж, янз бүрийн буруу үйлийг үйлдэх болжээ. Тэрээр мөнгөөр мөрий тавьж тоглох, архи дарс уух, ан хийх, биеэ үнэлэгч худалдан авах нэн дуртай нэгэн байв. Энэ бүхэнд тэрээр өөрийн хамаг эд хөрөнгөө үрж дуусгаад арилжаа наймаа эрхлэхээр умард зүгийг зорин оджээ. Тэнд тэрээр багагүй хөлжиж чинээлэгжээд Жанастхан хот руугаа буцах болж гэнэ. Аяны урт замыг туулж явсаар тэрээр нэгэн нэн их элсэн цөлд хоноглох болжээ. Нар шингэж эргэн тойрон үзэгдэх бараагүй харанхуй болсон тул модны нөмрт хоноглох болжээ. Шөнө дундын үест хэсэг дээрэмчид довтлон ирж түүнийг үхтэл балбаад хамаг л бараа таваарь, мөнгө хөрөнгийг нь тонон дээрэмдээд аваад явчихав. Йада нь шашин номын ямар ч үйлийг үйлдэхээ байж, нүгэлт амьдралын мөр хөөдөг байсан тул үхсэнийхээ дараагаар биегүй сүнс буюу буг чөтгөр болжээ. Харин Йадагийн хүү нь маш их шүтлэгтэй, ведийн шастир номонд гаргуун нэгэн байв. Эцгийгээ удаан хугацаагаар Жанастхан хотноо буцан ирээгүйд сэтгэл зовнисон тэрээр түүнийг хайн олохоор эрэлд гарчээ. Газар сайгүй хэрэн явж, аяны урт замд таарсан аянчин болгоноос тэрээр эцгийгээ лавлан сураглаж явав. Нэгэн удаа тэрээр эцгийнх нь тухай мэдэх нэгэн хүнтэй таарсан бөгөөд тэр хүн түүнд эцэгт нь тохиолдсон бүгдийг ярьж өгсөн байна. Эцгийгээ үхсэн тухай сургийг дуулаад Йадын хүү түүнийг тамын амьдралаас авран суллах пинда( мөргөл ) үйлдэхээр Кас и (Бенарес) хотын зүг буцав. Буцах замд ес дэхь өдрөө тэрээр түүний эцэг дээрэмчдэд хорлогдсон мөнөөхь модны дор хоноглохоор болжээ. Орой нь тэрээр Кришна Бурханд мөргөдөг өдөр тутмын мөргөл залбирлаа үйлдээд мөн “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар Бүлгийг чихэндээ сонсогдохуйц уншив. Уншлагаа дөнгөж дуустал тэнгэрээс нүргэлсэн чанга дуу гарав. Дээш хартал шар торгон өмсгөлтэй, дөрвөн мутартай гайхалтай үзэсгэлэн төгс дүрд хувилсан эцэг нь харагдав гэнэ. Түүний бие нь хар бараан борооны үүл мэт болоод тал бүр тийш нүд гялбам их гэрлийг цацруулж байв. Энэ үед эцэг нь түүнийг адислав. Хүү ч чухам юу болоод байгааг гайхан асуув. Эцэг нь : “Хайрт хүү минь ээ, чи “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар бүлгийг дуудан уншсан тул намайг, миний урьдны үйлдэж асан нүгэлт үйлийн уршгаар олсон энэ буг чөтгөрийн биеэс ангижрууллаа. Одоо гэртээ харигтун. Учир нь чиний “Бхагавад гита”-гийн Гуравдугаар Бүлгийн уншсаны ачаар Каси хүрэх аяны зорилго тань хэдийнээ биелэгдсэн” гэв. Хүү захиж хэлэх өөр сургаал захиас буйг асуухад эцэг нь хариулсан нь: “Ах маань мөн маш их нүгэлт амьдралын мөр хөөдөг байсан тул одоо тамын харанхуй мухарт зовж зүдэрч буй. Ийм учраас хэрэв чи түүнийг болон материаллаг орчлонгийн энд тэндгүй зовж зүдрэн байх бусад бидний өвөг дээдсийг ангижруулахыг хүсч байвал “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар бүлгийг давтан уншигтун. Үүний ач тусаар тэд цөм Бурхан Вишну мэт хэлбэр төрхтэй биеийг хүлээн авах хийгээд Вайкунтхийн гаригт морилон хүрэх болно хэмээв.” Эцгийн захиас сургаалыг сонсоод хүү хариулсан нь: “Хэрэв тийм бол би “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар бүлгийг тамд зовж буй бүх сүнснүүдийг ангижран сулартал унших болно” гэв. Ийн хэлэхэд эцэг нь: “Ерөөлөөр тань болох болтугай” хэмээн адислав. Үүний дараагаар Вайкунтхийн
Scroll to Top