Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 5
Users Today : 15
Users Yesterday : 49
Total Users : 12895
Views Today : 29
Views Yesterday : 89

Шукадева Госвами хэлсэн нь: “Брахма, Шива тэргүүтэй Индра, Чандра, Варуна гэх мэт сахиулсан тэнгэрүүдийг маш хялбархнаар баярлуулж, тааллыг нь хангаж болдог. Түүнчлэн тэд өөрсдөдөө мөргөгч, бхакта нарынхаа сайн муу зан төлвийн байдлаас болж маш түргэнээр уурлан хилэгнэдэг. Гэвч Бурханы Дээд Бодгаль буюу Вишнугийн хувьд тийм биш билээ”. .. Сахиулсан тэнгэрүүдэд мөргөснөөр хүмүүн материаллаг эд баялагт хялбархан хүрч болох ч заримдаа энэ нь сүйрүүлэх үр дагаврыг авч ирэх нь бий. Ийм ч учраас төдийлөн ухаалаг биш хүмүүс нь сахиулсан тэнгэрүүдийн илгээсэн адислалыг оройн дээд шүтээнээ болгодог. Сахиулсан тэнгэрүүдээс адис хишиг хүртэгсэд аажмаар өөрсдийн материаллаг эд баялагаар бардамнан сайрхаж эхлэх ба өөрт нь ач тус хайрлагчийг хайхрахаа болидог.

    …Брахма бурхан болон Шива бурхан зэргийг маш хялбархнаар баярлуулж болохын зэрэгцээ маш хялбархан уурлуулж болно. Тэд баясан сэтгэл ханах аваас бодож эргэцүүлэх зүйлгүйгээр адислалаа хайрладаг ба хэрэв уурлах юм бол мөн л бодож төдөх зүйлгүйгээр өөрийн бхакта буюу мөргөн бишрэгчээ харааж орхидог. Харин Бурхан Кришна буюу Вишну нь тэднээс эрс ялгаатай. Бишрэлтэн нь Бурхан Вишнугаас ямар нэг зүйлийг хүсвэл Вишну Бурхан эхлээд энэ адислал нь тухайн бхактад тохирох уу үгүй юу гэдгийг цэгнэж үздэг. Бурхан Вишну хэзээ ч өөрийн бишрэлтэнд эцсийн дүндээ сөрөг нөлөө учруулах адис өршөөлийг өгдөггүй. Тэр энэ нь Түүний бишрэлтэнд ашиг тустай юу гэдгийг эхлээд заавал тунгаадаг.

… Шива бурхан гэх мэт сахиулсан тэнгэрүүдийн хайрладаг адис өршөөлийн тухайд аугаа мэргэд дараахь түүхийг иш татан өгүүлжээ. Нэг удаа Шива бурхан Шакунийн хүү Врикасура нэрт чөтгөрт адислал өгөөд дараа нь өөрийгөө аюултай хүнд байдалд аваачсан түүх юм. Врикасура нэгэн адислал хүсч, энэ адислалыг хүртэхийн тулд гол гурван бурханы чухам хэнд нь хандахаа шийдэж ядаж байжээ. Ингэж явтал түүнтэй аугаа мэргэн Нарада учран таарах аз тохиож. Тэрээр шуудхан л өөрийн сайн дураар үйлдэх хатуу чанга тэвчил хатамжлалын үр дүнд хурдан хүрэхийн тулд хэнд хандвал зохихыг асуув. Нарада ч тэрхүү асурын дотоод санааг ойлгож мэдсэн тул түүнд: “Чи юу юунаас илүүтэй Шива бурханд мөргөх нь зүйтэй. Тэгэх аваас чи маш хурдан хүссэндээ хүрэх болно” хэмээн хариулж. Түүнчлэн Нарада түүнд, Равана болон Банасура нэрт асурууд Шива бурханд зүгээр л залбирал мөргөл өргөөд асар их эд баялгийн эзэн болсон тухай жишээ ч татаж гэнэ. Их мэргэн Нарада, Врикасура чөтгөрийн мөн чанарыг тодорхой мэдэж байсан тул Вишну эсвэл Брахмад хандахыг зөвлөөгүй аж.

     Нарадын зөвлөгөөг сонсоод Врикасура Кедаранатха нэрт мөргөлийн газар тийш шуудхан явсан. Кедаранатха нь одоог хүртэл Кашмираас холгүйхэн оршин байдаг мөргөлийн газар билээ. Тэр газар бараг цаг ямагт цасанд дарагдсан байдаг. Судар шастирт бурханд хоол хүнсийг өргөхдөө галаар дамжуулж өргөх хэрэгтэй гэж онцгойлон зөвлөдөг. Ийм ч учраас Врикасура Кедарантха тийш очоод, тахилга өргөлийн гал түлж, Шива бурханыг баясган, тааллыг нь хангахыг хүссэн.

     Шива бурханы адислалыг хүртэхийн тулд тэрээр гал ноцоож, Шива бурханыг баясгахын тулд өөрийн биенээс огтлон авч, өөрийн биенээс огтлон авсан тэрхүү махныхаа хэсгийг өргөл болгон түүнд өргөх болов. Энэ бол мунхгийн гунад үйлдэгдэж буй мөргөлийн жишээ юм. Бхагавад-гитад тахилга өргөлийн олон хэлбэрүүдийн тухай өгүүлсэн байдаг. Зарим нь буяны гунад, зарим нь шуналын гунад, зарим нь мунхгийн гунад.

     Хэдийгээр Врикасура өөрийн тахилга өргөлөө зургаан өдрийн турш тасралтгүй үйлдсэн авч түүнд түүний мөргөл өргөлийн зорилго болсон Шива бурханыг мэлмийдэн харах аз тохиосонгүй. Тэр өөрөө түүнийг харж, түүнээс адислалыг нь биечлэн гуйхыг хүссэн. Үүгээрээ мөн асурууд болон бишрэлтэнгүүд ялгардаг. Бхакта буюу бишрэлтэн хүн итгэл бишрэлтэйгээр ямар ч зүйлийг өргөвөл Бурхан түүнийг нь хүлээн авна гэдэгт итгэлтэй байдаг бол асурууд нь түүнээс шулуухан адис өршөөл гуйхын тулд өргөл өргөж буй бурхан шүтээнээ шуудхан нүдээр үзэхийг хүсэж байдаг. Долоо дахь өдрөө тэвчээр алдсан Врикасура, одоо Шивагийн тааллыг хангахын тулд толгойгоо түүнд өргөх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Ингээд тэр тэндээс холгүйхэн орших нэгэн нууранд угаал үйлдээд бие болон үсээ арчилгүйгээр толгойгоо огтлохоор бэлдэв. Асурыг толгойгоо огтлохоор бэлдэх яг тэрхэн үед  Шива бурханд түүнийг энэрч өршөөх сэтгэл төржээ.

    Ингээд Шива тэрхүү чөтгөрийг өөрийгөө хорооход нь саад хийхээр тахилгын галаас гарч ирэв. Шива бурхан түүнд дөнгөж гар хүрээд түүнийг үхлээс аварсан байна. Мөн түүний шарх нь ч тэрхэн даруйд анин эдгэж, урьд нь ямар байсан яг тэр төрхөндөө оржээ. Ингээд дараа нь Шива асурт хандаж хэлсэн нь: “Эрхэм Врикасура минь ээ, чи чухам яах гэж өөрийн толгойг огтлох гэж байгаа билээ. Надаас ямар л адис өршөөл хүснэ би түүнийг чинь биелүүлэх болно. Намайг баярлуулахын тулд яах гэж өөрийн толгойг огтлох гэж байсныг чинь би мэдэхгүй. Надад жаахан ус өргөсөн бол би сэтгэл ханах байсан даа”  гэжээ.

    Шива бурхан ийнхүү тэр асурт ийм боломжийг олготол хариуд нь тэр нь аймшигтай, ой гутам адислалыг гуйв. Түүний хүсэлт нь гэвэл: тэр хэн нэгний толгойд дөнгөж хүрмэгц тэр нь хэн байлаа ч гэсэн толгой нь зад үсэрч үхэх тийм адислал байлаа. .. Шива бурхан түүний хүссэн ямар ч хүсэлтийг биелүүлнэ гэж амласан өөрийн амлалтандаа туйлын их харамсав. Тэр өөрийн амлалтаа зөрчихийг хүсээгүй ч  сэтгэл дотроо тийм адислал өгөх болсондоо маш их гэмшжээ.

     Тэгмэгц аугаа нүгэлтэн болсон мөнөөхь асур тэрхүү адислалыг нь Шиваг өөрийг нь хороож, эхнэр Гауриг нь өөрийн болгож авах зорилгын тулд тэр дор нь ашиглахаар шийдэв. Ингээд тэрээр гараа Шивагийн тэргүүнд хүргэхээр дайрч гэнэ. Ингэж Шива бурхан өөрөө өөрийнхөө өгсөн адислалааасаа болж амь дүйсэн аюултай тулгарав. Шива туйлын их айсан тул амиа аврахын тулд газраар тэнгэрээр хаа сайгүй зугатав. Брахма, Индра, Чандра гэх мэт хүчирхэг сахиулсан тэнгэрүүд ч түүнийг хэрхэн аврахаа мэдэхгүй сандралдацгааж байлаа.

      Ингээд эцэст нь Шива энэ материаллаг ертөнцийн чанадад байх Вайкунтхийн  гариг болох Шветадвипад хүрчээ. Тэнд Вишну буюу Бурханы Дээд Бодгаль Нараяна суудаг билээ. Тэрээр Шиваг маш том аюулд учирсныг хараад тэрхэн даруйд брахмачари дүрд хувиран түүнийг тосон очив… Тэгээд түүнийг тайвшруулахын тулд брахмачри түүнд хэлэв:

    “Эрхэм Врикасура, чи чухам юуны тулд нааш ирэх болсноо Надад хэлвэл би магадгүй чамд туслаж болох юм шүү. Тэгээд чи хялбархнаар зорилгодоо хүрч болох юм”  хэмээв.

      Брахмачари дүрд хувирсан Нараяна Бурханы үг чөтгөрийг тун ч ихээр тайвшруулсан бөгөөд эцсийн эцэст тэрээр түүнд өөрийн бүх түүхийг ярьж өгчээ. Үүнийг сонсоод Нараяан түүнд хэлэв: “Шива бурхан чамд тийм адислал өгсөн гэдэгт Би огт итгэхгүй байна. Миний л мэдэхээр Шива бурхан эрүүл ухаантай биш амьтан.. тэр чинь ад тотгор, хий үзэгдлүүдийн эзэн нь. Ийм ч учраас Би түүний үгэнд итгэхгүй. Гэхдээ чи Шива бурхан үнэн хэлсэн гэж бодоод байгаа бол чөтгөрүүдийн хаан минь ээ, яагаад чи түүний үгийг өөр дээрээ шалгаж, өөрийнхөө толгойд хүрч болохгүй гэж? Хэрэв тэр адислал гээч юм нь үйлчлэхгүй бол чи тэрхэн даруйд энэхүү худалч, хуурамч Шиваг хороож чадна гэсэн үг. Тэгээд тэр дахин хэзээ ч тэгж тиймэрхүү хоосон хуурмаг адислал өгч чадахгүй болно” гэв.

     Нараяна Бурханы эелдэг зөөлөн үг, Түүний хуурмаг эрчим асурын толгойг мангууруулан эргүүлсэн тул тэрээр Шива бурханы агуу хүчин чадлыг ор тас мартсан байлаа. Тэгээд бодож төдөх ч зүйлгүйгээр гараа толгой руугаа явуулав. Асур толгойдоо дөнгөж хүрмэгц түүний толгой аянганд ниргүүлсэн мэт хага үсэрсэн бөгөөд тэр ч тэрхэн даруйд үхэж гэнэ. Сахиулсан тэнгэрүүд тэнгэрийн орноос Нараяна Бурханыг магтан алдаршуулж цэцгийн хур оруулав.

     Ингэж Бурханы бодгаль Нараянагийн ач ивээлээр Шива бурхан асурын учруулж байсан үхэх аюулаас аврагдав. Энэ түүхийг итгэл, бишрэлтэйгээр уншсан хэн бүхэн материаллаг уяа хүлээснээс ангижрах бөгөөд түүнчлэн өөрийн дайснуудын нөлөөллөөс ангижрах болно.

“Мөнхийн цэнгэл жаргалын үндэс” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Шукадева Госвами хэлсэн нь: “Брахма, Шива тэргүүтэй Индра, Чандра, Варуна гэх мэт сахиулсан тэнгэрүүдийг маш хялбархнаар баярлуулж, тааллыг нь хангаж болдог. Түүнчлэн тэд өөрсдөдөө мөргөгч, бхакта нарынхаа сайн муу зан төлвийн байдлаас болж маш түргэнээр уурлан хилэгнэдэг. Гэвч Бурханы Дээд Бодгаль буюу Вишнугийн хувьд тийм биш билээ”. .. Сахиулсан тэнгэрүүдэд мөргөснөөр хүмүүн материаллаг эд баялагт хялбархан хүрч болох ч заримдаа энэ нь сүйрүүлэх үр дагаврыг авч ирэх нь бий. Ийм ч учраас төдийлөн ухаалаг биш хүмүүс нь сахиулсан тэнгэрүүдийн илгээсэн адислалыг оройн дээд шүтээнээ болгодог. Сахиулсан тэнгэрүүдээс адис хишиг хүртэгсэд аажмаар өөрсдийн материаллаг эд баялагаар бардамнан сайрхаж эхлэх ба өөрт нь ач тус хайрлагчийг хайхрахаа болидог.     …Брахма бурхан болон Шива бурхан зэргийг маш хялбархнаар баярлуулж болохын зэрэгцээ маш хялбархан уурлуулж болно. Тэд баясан сэтгэл ханах аваас бодож эргэцүүлэх зүйлгүйгээр адислалаа хайрладаг ба хэрэв уурлах юм бол мөн л бодож төдөх зүйлгүйгээр өөрийн бхакта буюу мөргөн бишрэгчээ харааж орхидог. Харин Бурхан Кришна буюу Вишну нь тэднээс эрс ялгаатай. Бишрэлтэн нь Бурхан Вишнугаас ямар нэг зүйлийг хүсвэл Вишну Бурхан эхлээд энэ адислал нь тухайн бхактад тохирох уу үгүй юу гэдгийг цэгнэж үздэг. Бурхан Вишну хэзээ ч өөрийн бишрэлтэнд эцсийн дүндээ сөрөг нөлөө учруулах адис өршөөлийг өгдөггүй. Тэр энэ нь Түүний бишрэлтэнд ашиг тустай юу гэдгийг эхлээд заавал тунгаадаг. … Шива бурхан гэх мэт сахиулсан тэнгэрүүдийн хайрладаг адис өршөөлийн тухайд аугаа мэргэд дараахь түүхийг иш татан өгүүлжээ. Нэг удаа Шива бурхан Шакунийн хүү Врикасура нэрт чөтгөрт адислал өгөөд дараа нь өөрийгөө аюултай хүнд байдалд аваачсан түүх юм. Врикасура нэгэн адислал хүсч, энэ адислалыг хүртэхийн тулд гол гурван бурханы чухам хэнд нь хандахаа шийдэж ядаж байжээ. Ингэж явтал түүнтэй аугаа мэргэн Нарада учран таарах аз тохиож. Тэрээр шуудхан л өөрийн сайн дураар үйлдэх хатуу чанга тэвчил хатамжлалын үр дүнд хурдан хүрэхийн тулд хэнд хандвал зохихыг асуув. Нарада ч тэрхүү асурын дотоод санааг ойлгож мэдсэн тул түүнд: “Чи юу юунаас илүүтэй Шива бурханд мөргөх нь зүйтэй. Тэгэх аваас чи маш хурдан хүссэндээ хүрэх болно” хэмээн хариулж. Түүнчлэн Нарада түүнд, Равана болон Банасура нэрт асурууд Шива бурханд зүгээр л залбирал мөргөл өргөөд асар их эд баялгийн эзэн болсон тухай жишээ ч татаж гэнэ. Их мэргэн Нарада, Врикасура чөтгөрийн мөн чанарыг тодорхой мэдэж байсан тул Вишну эсвэл Брахмад хандахыг зөвлөөгүй аж.      Нарадын зөвлөгөөг сонсоод Врикасура Кедаранатха нэрт мөргөлийн газар тийш шуудхан явсан. Кедаранатха нь одоог хүртэл Кашмираас холгүйхэн оршин байдаг мөргөлийн газар билээ. Тэр газар бараг цаг ямагт цасанд дарагдсан байдаг. Судар шастирт бурханд хоол хүнсийг өргөхдөө галаар дамжуулж өргөх хэрэгтэй гэж онцгойлон зөвлөдөг. Ийм ч учраас Врикасура Кедарантха тийш очоод, тахилга өргөлийн гал түлж, Шива бурханыг баясган, тааллыг нь хангахыг хүссэн.      Шива бурханы адислалыг хүртэхийн тулд тэрээр гал ноцоож, Шива бурханыг баясгахын тулд өөрийн биенээс огтлон авч, өөрийн биенээс огтлон авсан тэрхүү махныхаа хэсгийг өргөл болгон түүнд өргөх болов. Энэ бол мунхгийн гунад үйлдэгдэж буй мөргөлийн жишээ юм. Бхагавад-гитад тахилга өргөлийн олон хэлбэрүүдийн тухай өгүүлсэн байдаг. Зарим нь буяны гунад, зарим нь шуналын гунад, зарим нь мунхгийн гунад.      Хэдийгээр Врикасура өөрийн тахилга өргөлөө зургаан өдрийн турш тасралтгүй үйлдсэн авч түүнд түүний мөргөл өргөлийн зорилго болсон
Scroll to Top