Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 7
Users Today : 19
Users Yesterday : 33
Total Users : 10207
Views Today : 25
Views Yesterday : 62

Төгсгөл 4-р хэсэг

АРВАН НЭГЭН ЗҮЙЛ

Бас сайн хувцас өмссөн сайхан царайтай элдэв эрдэнэсийн чимэг зүүсэн махлаг биетэй охиныг сөгтгөн асуухад тэрээр ийн өгүүлрүүн:- би угаас гүрнийг эзлэн захирсан нэгэн их хааны авхай билээ. Учирсан эрийн газраас төрхөмд одохуй цагт усанд унаж үхээд энд ирлээ. Буян, нүгэл хэмээн ялгаж мэдэхгүй. Эрдэмтэн номчингуудаас хамаг номын хөтөлбөрийг заалгаж авах санаа байвч язгуурт хаан хүний охин тул хайш хэрэг явдалтай гэх болов уу гээд чадсангүй. Хойно Шонужамц хэмээгч нэгэн ламаас хойтын хөтөлбөрийн номыг сонссон боловч тэр багш лам нааш ирсэнгүй. Хол ойрыг хэссэн тэр мэт гуйлгачин манайд ирэх ёсгүй хэмээн ихэмсгийг үзүүлж дээд тэгш чанарын ламыг дордод үзэн басамжилсан

билээ. Энд ирсэн хойноо үзвээс элдэв амьтны жаргаж зовох бүгд урьдын хийсэн буян, нүглээс болохыг мэдлээ. Одоо хаан түшмэд нар минь намайг хариулан соёрхоо! Би баян хааны авхай мөний тул баясгалант цагаан буян ихэд үйлдээд эргэж бараалхая гэсэн эрлэгийн түшмэд толь данснаа үзээд өгүүлрүүн: – Тансаг нууцын номыг хүртсэн лам багш лугаа тангараг эвдрээд их нүгэл хийсэн бөгөөтөл тамын зовлонгоос аюугаад зоргоороо гэртээ харина хэмээдэг чинь юу билээ. Чиний муушааж доромжилсон лам чинь ертөнц хийгээд зуурдын номын барилдлагаатай олон шавь нар юугаан дагуулан арилсан орноо залрав. Тийм ачит богдыг чи аль муу үгээр муушааж тэнэмэл гуйлгачин гэх зэргээр дайран хор зэтгэрийн үг хэлснээр тамаас гарахын аргагүй бөлгөө. Адил ном авсан шавь нар нь чиний үгийг дагалдаж багшаа муушааснаар илт нүглийг их хурааж аюулт тамд унаж байна биш үү! Арван хар нүглийг аль дураар үйлдсэнээс ачит лам багш юугаа басан доромжилсон нүгэл илт их хэмээн гурван аймаг савын номд дахин дахин номлосон бус уу? хэмээсэнд Эрлэг номун хаан зарлиг болруун:- Чи их хааны охин бөгөөд бие бялдар царай үзэсгэлэнтай сайхан бөгөөтөл аливаа буяныг үйлдсэнгүйгээр үл барам ном заалгасан багшийн тангаргийг бууруулсан нүгэлт хүн мөний тул үүнийг хамаг тамуудаар хэсүүлсүгэй. Хэлийг багалзуураас сугалан татаж мянган төмөр гадас шаа! Биенд нь улайдсан хавтгай төмрийг чихэм мэт ороо. Очирт халуун тамаас бүү гарга. Үүний насны хжмээ жаран тав хүрээд энд ирэх учиртай бөлгөө. Эдүгээ багшаа муучилж тангараг эвдээд гутамшгийн муу хар нүгэл хийснээр хорин насандаа цаг бусаар усанд унаж үхээд ирэх нь энэ бөлгөө хэмээсэнд зардсууд хашгиралдан тал талаас дэгээдэхүйд их хааны авхай айн чичрэн дагжин бахирсанд чи уйлах аваас тамдаа очиж уйл! Ха, ха ал! ал! хэмээн хашгиралдан аваад явахуйд тэр авхай өгүүлрүүн: – Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс гагцхүү багшийн тангаргийг эрхэмлэн хичээ хэмээн захиарай гэж бархирсаар явж одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

АРВАН ХОЁР ЗҮЙЛ

Бас нэгэн оготор дээл нөмрөг өмссөн толгойдоо хөвөнтэй саравч зүүсэн далан настай хэмээх өвгөн баруун гартаа маанийн хүрд, зүүн гартаа шар эрх барин маани эгшиглүүлэн уншсаар өгүүлрүүн: – Би маанийн үсэг сийлэгч Ишцэрэн гэгч билээ. Зуурдын амьтдын дотор урьд над лугаа номын ураг үндэс барилдаж, эд, идээ өглөг өгсөн хэн буй бөгөөс нааш ирэгтүн! Би хутагт их нигүүлсэгч арьяавалын зарлигаар өмнө зүгийн бодлонгийн орноо одноо хэмээсэнд тэндэх зуурдаас олон хүн дагаж одохуй эрлэгийн зардаснууд тэдний хагасыг доош татаж ававаа. Түүний хойно Чойжид би Эрлэг номун хаанд сөгдөн мөргөж ийн айлтгав. – тэр олон хүнийг дагуулан өөрийн бодлоор залрагч хэн бэ? хэмээсэнд дүнчүүр маань уншсан ба басхүү ураг садан ах дүү нар юугаа ариун цагаан буяныг маш хичээлгэж маанийг уншуулж чулуунд маанийн үсгийг сийлээд олон замын эхэнд босгож, залуу цагт эд идээ өргөсөн ба сүсэглэж даган баясгасан хүнүүдийг арилсан орноо дагуулах хувьтай нь тэр бөлгөө. Жич манай эндээс дагагчдыг доош татаж авчирсан нь урьд Ишцэрэнг маанийн үсэг чулуунд сийлээд замын дэргэд залах цагт сүсэглэж сайшаан яваад хойно буруу үзэлт хүний үгэнд орж тэр маанийн үсгийг замын захад хичнээн залавч ачгүй тусгүй билээ хэмээсэнд тэр үгийнхээ нүглийн үрээр эдгээ түүний хамт амгалант орноо одохын заяа тасарч доош татагдан ирэх нь тэр бөлгөө хэмээн зарлиг болов.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

АРВАН ГУРВАН ЗҮЙЛ

Бас хэнгэрэг цан үүрсэн егүүзэр дүртэй хувраг хүнийг авчирч сөгтгөн асууж эрлэгүүд хашгиралдан бушуу мэдүүл! бушуу мэдүүл! хэмээсэнд тэрээр ийн мэдүүлэв. – Би хүний ертөнцөд бага наснаасаа хувраг болон хийдэд сууж эрдэм номыг нилээд сураад хорин хоёр насан дээрээ хөдөө гарч нэг хоёр жил явж үзвээс хөдөөний зарим лам нар эм барьж гүрэм хийж их олз олж бас ч үзэсгэлэнтэй залуу сайхан эхнэр охид лугаа дасалцан янаглаж сайн явахуйд тэднийг үзэж бахдаад эм барин гүрэм хийгээд ашигт шунаж олсон олзоосоо ч буян хийсэнгүй гагцхүү амраг саданг тачияж өмсгөж зүүлгэж эдлүүлэн явлаа. Багш ламдаа эд идээ өргөе гэхэд миний эмс, охид багшид өгч юу хийнэв. Одоогийн сайныг хожим үзэх бус хойт төрөлд юу ч болов хамаагүй хэмээсэнд би тэдний аясыг дагаж өргөл өргөсөнгүй билээ. Би эдүгээ гучин гурван насан дээрээ гэнэт өвчнөөр үхээд энд ирэв хэмээн мэдүүлсэнд эрлэгийн түшмэд толь данснаа үзээд ийн өгүүлэв. – Чи урьд ном сурч багшийг ихэд хүндэлж үнэхээр сайн явсан боловч гагцхүү хөдөө гарч гүрэм номоор олныг тонож идээд аль муу явдлыг үйлдэж сүсэгтний эд юмсыг буруу үзлээр авсан болон муу хүний үгэнд орж ном заалгасан багш юугаа хүндлэхийг зогссон энэ бүхний чинь нүгэл маш хүнд аюулт хар тамд төрөх учиртай байна. Тийм боловч багш юугаан даган сүсэг язгуураас эс буурсанд зовлонт адгуусанд хэд дахиж төрөл аваад нүгэл хөнгөрөх болно хэмээхүйд Эрлэг номун хаан зарлиг болруун: Үүнийг зовлонт адгуусны арваалж хийгээд хилэнцэт хорхойн төрлийг гурав дахин авахуулсугай хэмээсэнд эрлэгийн зардаснууд хашгиран дэгээдэн чирж адгуусны төрөх замаар явуулахад тэр нааш харж ийн өгүүлэв. – Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс олз ашиг олохыг бодож гүрэм ном битгий хийгээрэй! Зовлон их байна шүү хэмээн захиарай гээд яанадаа яанадаа хэмээн орилсоор адгуусны төрөх замаар явж одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

АРВАН ДӨРВӨН ЗҮЙЛ

Бас хөх торгон дээлтэй залуу түшмэл хүнийг хөтлөн авчирч сөгтгөн асуусанд түүний мэдүүлсэн нь: Би Хятад улсын Сүн хааны дотоод яамнаа хэрэг албыг хааж явлаа. Хэрэг хэмээгч нарийн бүдүүн ямар нэгэн хийснийг мэдэхүйд бэрх билээ. Би угаас төрийн хар хүн тул эм гэргий авч нүгэл хилэнцийг хурааж явлаа. Одоо миний энэ зүйлийг оройн дээд хаан түшмэд та бүхэн айлдан соёрхоно уу хэмээн мөргөсөнд эрлэгийн түшмэд толь данснаа үзээд ийн өгүүлэв. – Сүн улсын их хааны түшмэл чи хууль ёсыг сайн сахиж чандлан, татаж түлхэж шүүн чивэлт муу нүглийг хийсэнгүй. Эрхээбиш гэр оронд төрсний тул бага сага нүгэл хийсэн байх боловч буяны үйл дийлжээ хэмээсэнд Эрлэг номун хаан зарлиг болоруун:- Энэ түшмэл хэрэг буруу шүүсэнгүй. Ямагт хууль ёсоор шийдэж ирсэн тул түшмэл чи тэнгэрийн төрөл аван долоогийн дотроос зөв онолтой ариун орны тэнгэрийн хөвгүүн болон төрөөд таван хүсэхүйгээр жаргалыг эдлэтүгэй! хэмээсэнд тэр түшмэл мөргөл үйлдэн явах зуур – Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс ноёд түшмэдүүдэд төрийн хэргийг түвшин сайхан барьж үнэнч шударга шийдвэл жаргалыг эдлэх байна шүү хэмээн захиарай гэж баярласаар тэнгэрийн орноо явж одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

АРВАН ТАВАН ЗҮЙЛ

Бас Эрлэг номун хаан зарлиг болруун:- Тэр Чойжид гэгч эхнэрийг нааш авчир хэмээсэнд би түүнд бараалхан мөргөөд суусанд Эрлэг номун хаан Чойжид намайг эдүгээ нэр нас эндүүрч авчирчээ. Чи буцаж өөрийн гэр орондоо очиж хүүрэндээ оршоод тэндээс хорин долоон жил болоод жаран дөрвөн насан дээрээ үхэж энд ирэх учиртай. Одоо буцахын урьд арван найман тамын орныг үзэж ирэхтүн! Жич чамд зарлиг захиа захих учир олон буй хэмээн зарлиг болохуйд Чойжид би ийн айлтгав. – Өчүүхэн би их хааны алтан зарлигийг дагаж тамын орнуудыг үзье гэвч хаа байхыг мэдэхгүй. Басхүү орны халуун хүйтнийг үгүүлэн үлгэрлэж болохгүй гэгчийг сонслоо. Иймийн тул хэрхэх яахыг их хаан нигүүлсэн өршөө! гээд мөргөсөнд Эрлэг номун хаан зарлиг болруун: – Би чамайг олон сайн хувьтай амьтанд тус болохыг мэдээд адислаж тамын орныг үзүүлэх тул эндээс хамт илгээх түшмэл зардсыг дагаж од! Тэд нар чамд зааж өгнө. Жич халуун хүйтэн аюул үл болно хэмээхийн сацуу хэдэн эрлэг Чойжид намайг дагуулан явж удсангүй захын тамд хүрвээс эрлэгүүдийн надад хэлж өгсөн нь энэ дахин эдгэрүүлэгч там, түүний чанад хар шугамт, түүний чанад хураан тараагч, түүний чанад охилогч, түүний чанад их охилогч, түүний чанад маш халуун, түүний чанад амралтгүй Очирт их халуун там хэмээн наймыг үзэв. Аяа гурван эрдэнэ минь арьяавал.
УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

Тэдгээр халуун там наймуулаа орон газар дэлхий улайдсан төмөр бөгөөд зүг завсар бүрдээ их халуун дөл бадарсан улаан төмөр уулс дунд оршино. Өргөст төмөр мод, иртэй хутга элдэв мэсийн навчит балар их ойтой бөлгөө. Түүний завсар зай бүгдэд тамын сахиулчин гартаа аюумшигт олон зүйл хурц мэсийг далайн барьж тамын амьтад тэдгээрийн бие махбодыг амьдаар огтчин хэрчих ба бүлэх, түлэх, халуун тогоотой усанд чанах тэргүүтэй өгүүлж гүйцэшгүй тамлаж байна. Тэр мэтэд тамын амьтдын муухайгаар орлин бахирах гаслант дуун үл тасалдана. Тамын амьтдын заримыг төмөр уулаар хоёр талаас нь хавчиж махыг нь буурцаг болтол хэмхчинэ. Заримыг амьдаар нь мах ясыг хурц мэсээр эвдээд тэлэн дэлгэж байхад огторгуйггаас бүхнээр дахин эдгэрэх болтугай хэмээх дуун гарах лугаа сацуу тэгээд тамын амьтны бие урьд ёсоор эдгээд бас дахин тамлуулж байна. Заримын биенд хар шугам татаад хэсэг хэсэг татан огтлох ба эсхүүл амьдаар төмөр мод лугаа барьж хүлээд хурц хөрөөгөөр хөрөөдөж байна. Заримын биенд улайдсан хавтгай төмрийг чихэм мэт ороож улайдсан гадасыг шааж байна. Заримыг улайдсан хавтгай төмөр дээр гэдрэг харуулж хэвтүүлээд дөрвөн мөчийг чагтлан хадаж хоолой руу нь улайдсан төмөр шааж, гал бадарсан халуун ширмийг аманд нь цутгахад дотроос нь гал ноцоод есөн сүв бүхнээр нь гал улвалзан шатаж байна. Заримыг сунгаж тэлээд хурц мэсээр зай завсаргүй бүлж байна. Заримыг үүд хаалгагүй төмөр байшинд оруулан түлж байна. Заримыг үүдгүй хоёр давхрын байшинд оруулаад галдан шатаахад өгүүлэхийн аргагүй муухай дуунаар бахиралдан байна. Заримуудыг гурван салаатай төмөр шороор бөгс өөд нь хатгаж үзүүрийг толгойн орой хийгээд хоёр мөрөөр нь гаргахуйд бие дотроос нь гал улалзан муухай дуугаар сарвалзаж байна. Заримуудыг цаглашгүй их тогоонд нуур мэт ус хийгээд олон тамын амьтныг түүнд оруулж дороос нь гал ноцоож чанахад мах яс нь шалзран мултартал буцламч урьдын хийсэн муу үйлийн эрхээр бие амь үл салан зовж байна. Заримуудыг мэс навчит модонд авируулан гаргаад буулгахуйд олон мэст навчаар хэрчин тамлаж байна. Аяа халуун тамын чанад явж хүрвээ.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

Очирт там гэгч нь арван зүгээс нь халуун дөл улбалзан бадарна. Тэр тамын амьтны бие гал лугаа адил улбалзан шатна. Ээ халаг ээ халаг гэж муухайгаар бахиралдана. Арван түмэн луугийн дуун нэгэн цагт гарсан лугаа адил түс тас хийх чимээ үл тасалдана. Асар их утаа үүл мэт бүрхэнэ. Эрлэгийн элчүүд ал! цавч! бүл! түл! гэж аюумшигт чангаар хашгиралдан зодож занчина. Ай эдгээр халуун тамын орны олон амьтад зай чөлөөгүй зовлон эдлэж байх нь үлгэрлэн өгүүлж гүйцэшгүй ээ. Түүнээс цааш явахуйд эрлэгийн зардсууд ийн өгүүлрүүн: – Чойжид чиний сая үзсэн нь халуун тамын орон бөлгөө. Одоо хүтйэн тамын орныг үзүүлсүгэй хэмээн намайг дагуулан явж тэнд хүрвээс наад захад цэврүү гүйлгэгч, дэлбэрэгч, шүд зуурагч, хага ташигч, гол хөлдөөгч, бадам лянхуа цэцэг дэлгэсэн мэт хага хөлдөөгч, их бадам лянхуан цэцэг мэт мэт дэлбэ хөлдөөгч эдгээр хүйтэн там цөм газар доор хөлдүү мөсний хөл хөндийгөөр хашигдаж цас туулсаар хүрээлүүлснээс нүд харахын аргагүй тэсгэм хүйтэн шуурга үймчин балар харанхуй байх ба тамын амьтны бие нүцгэнээр аюумшигтай даарч хөлдөхийн зовлон эдлэвч муу үйлийн эрхээр амь тасрахгүй зуун мянган зовлонг эдэлж байхуй дор мөн завсраас төмөр хошуутай өт хорхойнууд гарч ирээд эдгээр зовлонт амьтдын биеийг зулгааж яс чөмгөнд хүртэл шигдэн идэх авай.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

Эдгээр арван найман тамын орныг товчлон хэлбээс бэлтгэлд таатай гэх юм нарийн тоосны төдий ч үгүй. Амрахын үе эгшин төдий ч үгүй. Үйлийн үрээр унаваас эгшин зуур амар байх чөлөөгүй номын үг нэг удаа ч сонсож санахын хувьгүй буянтай сэтгэл өчүүхэн төдий ч чөлөөгүй тул Чойжид би хүний оронд байхдаа буян их үйлдсэн ч болоосой хэмээн гашуудан айж явахад намайг дагуулж яваа эрлэгийн түшмэл зардас нар Чойжид чи арван найман тамын орныг үзлээ. Эдүгээ Эрлэг номун хаанд бараалхахаар буцах замдаа халуун тамын гадуурх ойр орчим тамуудыг үзүүлсүгэй хэмээн дагуулсаар халуун нурамт гуу, үхээрийн хар тосны балчиг хийгээд тонгорогны ирийг зай завсаргүй жагсааж өрсөн зам ба усыг үзүүлж басхүү түүгээр тоо тоймшгүй олон хүн явуулж байхыг харуулав. Тэндээс явж эрлэгийн хотод ирээд эрлэг номун хаанд бараалхая хэмээвээс намайг дагуулан явагсдын хэлэх нь – Чойжид чи түр байзна. Энэ хирд Эрлэг номун хаан олон түшмэдийнхээ хамт олон хүн амьтны үйлийн үрийн хэргийг шүүж байна. Хэдэн цаг өнгөрсний хойно тэнгэр лусын хэргийг байцаан шүүнэ. Тэр завсарт урьдаар бид бараалхаж Чойжид чамайг дагуулан явж үзүүлж харуулсан зүйлсийн тухай айлтгая. Түүний сүүлд чамайг дуудах тул чи хүлээтүгэй хэмээснийг би бишрэн дагаж урьд байсан газартаа очиж хүлээв. Тэр үед эрлэгийн зардснууд, өөр хоорондоо хэрэлдэж байсан толгойдоо цэцэг хатгасан хөгшин залуу хоёр эхнэрийг авчирч Эрлэг номун хааны өмнө зэрэгцүүлэн сөгтгөн суулгаад асуусанд залуу эхнэр мөргөн мэдүүлэх нь- Өчүүхэн би манж улсын их усны захад суух нэгэн баян хүний охин билээ. Намайг бага настай байхад эцэг эх минь үхээд надад ойр төрлийн хүнгүй тул эхийн төрөл болох нэгэн хүнийг түшиж аж төрөн байхад миний гэр, мал цөм түүний мэдэлд болж түм илүү лан өв хөрөнгийг хэдхэн жилийн дотор архи дарс уух ба зоос наадан сүйтгэж дүүргээд ядуу зүдүүгийн туйлд хүргэсэн тул намайг арван найман настайд усны захад суудаг янхан эмд наян мянган зоосоор худалдсан билээ. Тэр янхан эм надад хуур янчир зэрэг хөгжим сурган гийчин зочдод ялдам ааш авирыг гаргаж хууран хоноглож өнжүүлэн мөнгө зоос олох ажил хийхэд нэмэр болгосугай хэмээхэд нь би угаас ариун үүдтэй айл гэрт төрсөн билээ. Хэдий ядуу зүдүү боловч үхсэн эцэг эхийн сайн нэр алдар, удам овгоо гутааж таны адил тэр мэт садар самуун явдлыг хийж чадахгүйгээр барахгүй хүн гэж энэ ертөнцөд төрж эрдэнэ мэт ариухан биеийг олоод буяны үйлсийг бүтээж эс чадавч гагцхүү мөнгө зоос олохын эрхээр аав ээжээс төрүүлсэн ариун цогцост биеэ аль тачияангуйтад ичгүүр сонжуургүй худалдаж ийм их нүгэлт ажил хийх нь даанч адгуус малнаас дорд болой. Хөгшин та боол шивэгчин болгож гэрийн ажил явдлыг хийлгэх болвоос би үг дуугүй аль чадах чинээгээрээ зүтгэж тус хүргэе хэмээн хичнээн өдөр гуйн мөргөсөн боловч эс зөвшөөрч өчүүхэн намайг өдөр бүр өлсгөж, хоол ундгүй байлгасаар би турж үхсэн билээ. Ийнхүү цаг бусын үхлээр үхсэнд сүнс минь төрөл ололгүй зуурдын бардад зургаан жил илүү тэнэн төөрч олон олон зовлон эдлэв. Мөнөө хөгшин янхан үхээд энд ирэхийг үзээд үүнээс урьд намайг өшөөгөөр өлбөрүүлэн үхүүлж олон зовлон эдлүүлсэн өр төлөөсөө нэхэв. Оройн дээд Эрлэг номун хаан, түшмэд та бүхэн үнэн мөнийг ялгаруулан шийтгэж зааж өршөөн айлд хэмээн мөргөсөнд эрлэгийн түшмэд хөгшин эмийг авчирж: – За, чи үйлдэж явснаа үнэн мөнөөр мэдүүл! хэмээн хашгчин зандрахад – Өчүүхэн эм би их далайн захад суух нутгийн хүн билээ. Хувьд угаас газар тариа мөнгө, малгүй билээ. Гагцхүү хар бага наснаасаа их сал онгоцоор ирэх буцах худалдааны хүмүүсийг тосч найр наадам хөгжөөн цэнгээн өгч зан ааль эелдгээр аргадан янаг амрагийг үзүүлж мөнгө зоосыг нь авч байшин гэрийн сайхныг засаад хувцас хунар магнаг торгоны сайныг өмсөөд хоол унд амттайг засуулж идэн цаг үргэлжид жаргал баяраар суух олон янхан эмсийн доторхи нэгэн хөгшин янхан эм би байна. Урьд би энэ залуу эмийг арван найман настай байхад ураг садангаас нь наян мянган зоосоор худалдан авсны учир гэвэл миний нас аргагүй хөгшин болж өнгө зүс, тэнхэл чалх барагдаж, олз ашиг олж чадахгүй болохын цагт тус болгох хэмээн санаж амь зууж байсан хөрөнгөнөөсөө өчнөөн төчнөөн мөнгө өгч авсан билээ. Энэ эмийн биеэс өөрийн урьд олж байсан ашгаас ч илүү ашиг олно хэмээн санаж авсан бөлгөө. Харин энэ эм манай гэрт ирснээсээ хойш хичнээн учирлан хэлэвч миний үгээр болсонгүй тул үүнд өшиж зодож занчсан ба хоол ундыг хассан үнэн. Өлбөрүүлэн хорьж үхүүлсэн гэдэг огт худлаа. Үүнийг худалдан авах гэж нас хөгшин болсон  би хилсгүй наян мянган алтан зоосоо нэгэн цагт алдаад гар хоосон болж хэдэн жил юм гуйж басхүү даарах, өлсөх, умдаасах тэргүүтэн олон зовлонг үзсээр үхэв. Би өчнөөн төчнөөн мөнгөө энэ эмийн үнэнд эс өгсөн бол юунд ингэж өлсөх, умдаасах, даарах тэргүүтэн түмэн зовлон үзэх билээ. Эдүгээ миний сүнс энд ирэхүйд энэ залуу эмийн сүнс замд тосч ирээд надаас дэмий өр төлөөс нэхэмж олон үгээр заалдан хэлэвч юунд тус болох билээ. Би харин үүнээс наян мянган зоосоо нэхнэ. Хаан түшмэдүүд минь үнэн шударгаар айлдагтун хэмээхэд эрлэгийн түшмэл толь данснаа үзээд ийн өгүүлрүүн: Хөгшин эм чи угаас муу самуун явдлаас зайлваас зохих ариун гэрийн хүүхэн бөгөөд харин бага наснаас ямагт муу самуун бузар явдлаар янаг амрагийн хуурмаг зан ааль гаргаж тачиянгуйтай хүнүүдийг мэхлэж хохируулж явсан хэрэг маш олон боловч үхэхийг санаж ер өчүүхэн ч буян үйлдэж бүтээгээгүй байна гэхэд Эрлэг номун хаан зарлиг болруун: – Залуу эм чи эцэг эхийн сайн нэрийг гутаахгүйг хичээж линшин лүгээ адил эрдэнэ мэт мах бодио мөнгө зоос олохын төлөө зарж ичгүүр сонжуургүй үйл хийхгүй гэж зоригийг барьж ёсыг сахисаар үхсэн чинь маш гайхамшигтай агаад аав, ээж, өвөг дээдсийн өндөр нэр төрйиг ариунаар хадгалж чадсан ариун үйлс мөн билээ. Энэ хөгшин янхан эмээс өр төлөөс нэхэх нь бас зүй мөн боловч тэр хөгшин эмийн нүгэлт хэрэг цаглашгүй олон юм. Залуу хүн чи ариун санаагаар ёс төрийг сахиж үхсэн үйлийн сайн үрээр чамайг хүний оронд баян хааны гуа сайхан авхай болгон төрүүлье. Чи тэндээс буяныг улам шамдан үйлд хэмээсэнд тэр залуу эхнэр мөргөл үйлдээд хүний төрлийг авахаар саран гэрэлт замаар баясан баярласаар явж одвоо. УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

Бас тэр хөгшин янхан эмд Эрлэг номун хаан зарлиг болруун: – Аяа хөгшин янхан чи ертөнцөд хүний сайн биеийг олж төрсөн боловч мал адгууснаас доор ичгүүр сонжуургүй садар самуун муу нүгэлт үйлийг насаа дүүртэл үйлдсэнээр барахгүй ариун журамтай хүний охиныг худалдан авч хүчээр садар самуун явдал хийлгэх гэж санаагаа дагасангүй хэмээн зодож жанчиж зовоогоод зогсохгүй өлбөрүүлэн үхүүлсэн нь хилсгүй үнэнтэй тул тэр нүглийн үйлийн үрийг үүнд эдлүүлж ойр зуурын там болсон үхээрийн хар тосны балчгаас эхлээд олон тамуудыг хэсүүлэн хэзээ гарах цагт эм хар янханцсын төрлийг долоо дахин авахуулагтун хэмээн зарлиг болсонд эрлэгийн зардаснууд зүг зүгээс хашгиран дайрч дэгээдэн авч явахуйд тэр хөгшин янхан эм нааш харж: – Хүний ертөнцөд одогсод бий бөгөөс эмс охидод олз ашиг олохыг хичээж бузар, садар самуун явдлыг хийж биеэ бүү худалдагтүн! хэмээн захиарай гэж орилж бахирсаар сарвалзан явж одвоо….

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

Бас түүний дараа эрлэгийн түшмэл Эрлэг номун хаандаа ийн айлтгал өргөв. – Энэ өдөр хүний зуурдаас буян нүглийг байцаасан нь дөрвөн зуу хирийн тоотой боллоо. Эдгээр сүнснээс их төлвийг байцаан шийтгэвээ. Гучин хэдэн сүнс үлдсэн нь тэд нар тус тусын ертөнцөд заргатай хэмээцгээнэ. Заримууд нь хүний ертөнцөд байхдаа хилс хэрэгт мөшгөгдөн хэлмэгдсэн, харьяат захирах газар орны ноёд, түшмэл лугаа заргатай гэцгээж байна хэмээн айлтгаад хариу зарлиг болох энэхэн зуурд Чойжид намайг дагуулан явсан эрлэгийн түшмэд зардсууд яаран мөргөж учрыг айлтгаад Чойжид намайг Эрлэг номун хаанаа бараалхсугай хэмээсэнд би сөгдөн мөргөж сууваас их номун хаан зарлиг болруун: – Чойжид чи халуун хүйтэн арван найман тамын орны зовлон ба хүн үхээд сүнс нь эрлэгийнд очиж нүгэл буянаа толь данснаа шүүлгэн хүний ертөнцөд байхдаа үйлдсэн буяны үрээр сайн заяа олж төрөх хийгээд нүглийн үрээр муу заяанд төрөхийг нүдээр үзэж лавтайяа мэдлээ. Одоо би чамайг адислаж буцаах тул хүүрэндээ оршсон хойно энэ бүхнийг өөрөө цаг үргэлж санаж муу заяанд өртөхөөс болгоомжилж арван цагаан буяныг насны турш хичээн дэлгэрүүлэх үйл үйлд. Эр ба үр хүүхэд ураг садан айл аймаг хол ойрын хүмүүст энэ бүх учрыг ухуулан хэлж сайн буяныг зүг бүхэнд удирдаа! Дараа энэ бүхнээ намтар болгон дэвтэрт бичээд олон түмнээ тархаа! Чиний энэ намтар бол Эрлэг номун хаан миний сав ертөнцийн хувьтай хүмүүст захиж илгээсэн зарлиг болюу. Үүнийг үзээд там тэргүүтэн муу заяаны аюулаас айж урьд хийсэн нүгэлдээ гэмшин хойт насаа бодож залбиран сүжиглэж маанийн зургаан үсэг, Дожзодов, Тарвачанбу, Цогтзандан тэргүүтнийг өдөр бүр унших ба лам гурван эрдэнэд мөргөх тахих хийгээд үгээгүй гуйлгачин ядууст өглөг өгөх ба суврага шүтээн босгох, сэргээх бурханы сайн зарлигийн судраас мөнгө алт аль олдсоноор дэвтэр дор бичих ба амьтны амийг аврах эцэг, эх, ах, дүү нарыг өргөн асарч хүндлэх хийгээд аливаа амьтан, бусад настанд туслах сайн санааг үүсгэх тэргүүтэн буяныг зүг зүгт сайтар шамдан үйлдэх буюу энэхүү намтрыг сүсэг биширлээр сонсох ба унших, уншуулах хувилан бичих хийгээд бичүүлэх, тахих тэргүүтэн сайн буян үйлдэгчдийг Эрлэг номун хаан би эндээс билгийн нүдээр тодорхойлон үзэж тэтгэмжлэн хэзээ насны эцэс болж энд сүнс нь ирэхүйд зуурдаас угтаж сайшаан авч сувидай тэргүүтэн бурхадын орноо хийгээд тэнгэр хүний орон дор илгээж буянтай их төрлийг авахуулья. Эдүгээ эрлэг номун хаан би төрийг барьсан нэгэн хаан мөн боловч утга нь гурван цагийн бурхад лугаа ялгалгүй нэгэн чанартайн тул чиний энэ намтрыг хэн үл итгэх муушаан доромжлох, үзэж сонссон ч үл хэрэгсэн буяныг хичээхгүй аваас түүний тангарагт номун сахиус үл ивгээн буян заяаг эс дэлгэрүүлэн насыг доройтуулна. Чойжид чи хүний оронд буцаж очоод төгс дээд их хөлгөн бодийн сэлтгэлийг үүсгэн хутагч их нигүүлсэгч арьяабалыг нэгэн үзүүрт сэтгэлээр бясалгаж удалгүй бүтээлийн шидийг олоод бодь сэтгэл төрж хувьтай олон амьтныг буяны мөрөөр оруулан үйлдээд намтар эрдэнэ юугаан үлдээж жаран дөрвөн насан дээрээ ридийн хувилгааныг үзүүлэн дахин энд ирэх цагт их дагина угтан хүндэлж Үржинхандын орноо залсугай! хэмээн зарлиг болгосонд Чойжид би даруй баярлан мөргөл үйлдээд гарах лугаа сацуу өөрийнхөө гэрт ороод ирэх нь үзэгдвээ. Харваас миний үхдлийн нүүр дээр цагаан хадаг бүтээсэн байхуйд түүнийг сөхөж нүүрийг үзсүгэй хэмээн толгойн дэргэд хүрэх төдий миний сүнс толгойн оройгоор өөрийн цогцост шингэн оров. Тэрхэн даруйдаа юу ч мэдэхгүй нэгэн үе байв. Түүнээс нойр сэрсэн мэт болохуйд нэгэн удаа эвшээвээс өөрийн гэртээ орон дээрээ хэвтэж байгаагаа мэдлээ. Бүх бие шархиран цээж хатаж хөдөлж чадахгүй байв. Ай лам гурван эрдэнэ минь би лав үхсэн билээ. Сүнс маань эрлэгийн оронд хүрч хүмүүсийн буян нүглийг шүүж буйг хийгээд тамын орныг үзсэн, Эрлэг номун хаан хэрхэн зарлиг захиа айлдаж байсныг бодож одоо би дахин амь орюу хэмээн санахад гагцхүү толгой өвдөж байх нь цаглашгүй тул дорой дуугаар ёхлон ёолохуйд охин, хүүхэд маань гэрийн гаднаас сонсоод ээжий минь ёолж байх шиг, амьд байна уу даа хэмээн гүйлдэн орж ирцгээж толгойг минь тэврэлдэн баярлалдан уйлцгаав. Үүнийг айл саахалтынхан, ах дүү, ураг садангууд цөм сонсоод баярлалдан ирцгээж – Чойжид чи унтаад сэрэв үү? Бид чамайг үхсэн гэж бодоцгоосон билээ гэцгээв. Бие ихэд ядарсны учир тэр өдөртөө төдийлэн их ярьж хөөрч чадсангүй. Хэвтэж өнжөөд маргааш нь бие хөнгөн, ухаан саруул сайхан болохуйд босч хоол унд идэж ууж тэнхэл оров. Тэгээд эр нөхөр болон дүү Чойжидмолом хоёрт – Намайг үхээгүйд сайтар баяр хий! Ах дүү төрөл садан айл аймаг хол ойрынхныг цугларуулж ирэгтүн гэсэн тэд дуртайяа зөвшөөрч ураг төрөл, хол ойр нутагтай хоёр зуу хирийн хүмүүс манайд цугларцгааж баярлалдахуй дор тэднийг элдэв сайхан тансаг идээ амтат бүхнээр хүндлэн дайлж байхдаа – Ах, дүү та бүхэн сонсогтун! Чойжид би өөрийн зовлонг эдлэж үхсэн ба нэг хоног хиртэй сүнс маань хүүрээ сахиж байгаад эрлэгийн газар очиж зуурдын сансар дахь олон амьтдын дунд хүрч очиж өөрийн үхэр хариулж байсан Чойжив лугаа уулзаж учрыг сонссон ба басхүү Эрлэг номун хааны дэргэд хүрч хүлээн байх зуураа хүн амьтны сүнсийг зуурдаас татан авчирч буян хилэнцийг толь данснаа тодорхойлон шүүн тунгаахыг нүдээр үзлээ. Мөн Эрлэг номун хааны зарлигийн дагуу тэдний түшмэл зардсуудаар учрыг тайлуулан явсаар халуун хүйтэн арван найман тамын орны зовлонд олон амьтныг тамлуулж байхыг үзэж ирсэн хийгээд хүний ертөнцөд буцаж хүүрэндээ орж амилаад олон хүнд миний зарлиг захиаг хүргэмүй хэмээн Эрлэг номун хаан зарлиг болж буцаасан хийгээд өөрийн сүнс эргэж хүүрэндээ хэрхэн шингэж бие цогцос амилсан тухайгаа тодорхой өгүүлсэнд тэдгээр цугласан хүмүүс сүсэглэн залбирч Аяа буян нүгэл гэгч ийм түргэн зуурд үрийг үзүүлдэг ажуу хэмээн бүгдээр хэлэлцэн залбирцгааж гагцхүү буянд шимтэлтэйеэ хэмээн өгүүлэлдсээр тарж одвоо. Эр нөхөр маань бүх мал хогшил юугаа хоёр хэсэгт хувааж нэг хувийг хөвгүүнтэйгээ авч эрлэг номун хааны зарлиг захиасыг дагаж буян үйлдэж хийдэд сууж хувраг болоод маани уншиж эргэл мөргөл үйлдэж энэ насыг дуусгая хэмээн тахисан бурхан шүтээнийхээ өмнө зул хүж өргөн ам тангараг өгөв өө. Тал хувийг охин бид хоёрт өгч та хоёр хаа буян хийж суух газартаа хүнс хийж сайн буяныг үйлд! хэмээн хэлээд тэр өдөр цөмөөр маани уншиж мөргөл залбирал хийж хоноод маргааш өглөө нь гэр хөрөнгө юмаа хуваан авцгаан нөхөр маань ерөөлийг тавин салалцахуйд орчлонгийн жамыг даган олон жил ханилан ижилдэж дассан эр нөхөр, үр хүүхдээсээ амьд ахуй дор салахуй сэтгэл хэдий хүнд бэрх байсан боловч гагцхүү лам гурван эрдэнэ хэрэгтэй хэмээн үе, үе уйлалдан байж хатуу зүрхийг барьсаар тарцгаана. Тэндээс Чойжид би охин лугаа арьяабалын сүмд хүрч их бясалгагч ламд мөргөж энэ бүхий учраа айлтган үсээ үйлдээд охин лугаа хамт чавганц болж тэр сүмийн даяаны нэгэн байшинд сууж чин үнэн зоригоор хатуужил үйлдэж арьяабалын нүгний сахин маани уншин суув. Чойжид миний энэ мэт эрлэгийн газар очоод ирсэн намтар үүнийг дэвтэрт хуулан бичсэн үзсэн сонссон хүмүүс ер нүглийг тэвчиж буяныг үйлдсэн нь хязгаарлалгүй олон болой. Үүний улмаас тэр орноо арван цагаан буян машид дэлгэрээд энэ насанд ном зохилдох нөхцөл бүрэлдэж эцэс хойтод бурхадын орноо төрөх тэргүүтэн цаглашгүй их өлзий хутаг машид дэлгэрэн шажин төр батдан олон амьтан энх амар жаргаваа. Чойжид би тэндээ бясалгалд оршсон дээд ботиор сэтгэл үүсгэж жаран дөрвөн насан дээрээ хутагт их нигүүлсэгч гэгээн дүрийг үзэх зарлигийг сонсоод бодийн сэтгэл төрж нирваан болон үүлэн солонгоор явж Эрлэг номун хаанаа учирахуй их ерөөлийг тавьж дагинасын орноо одвоо. Эр нөхөр маань нүглээ гэмшиж чин сүсэг буяныг шамдаж ерөөлийг тавьснаар төрлийг арилжин сувидайн оронд төрвөө. Хүү, хүүхэн хоёр маань ариун явдлаар нэгэн насыг өнгөрүүлж буяныг хичээнгүйлэн хичээсний ачаар цөм тэнгэр хүний сайн төрөлд төрж бурхан шашин лугаа учрах сайн үрийг үзвээ. Тэр цагт үүнийг үзсэн сонссон сүсэглэсэн бүхэн нүглийг тэвчиж буяныг хичээснээр тэднийг төрөл арилжсан цагт зуурдаас Эрлэг номун хаан тосон авч сайн төрлийг олгуулсан нь маш олонтаа билээ. Чойжид дагинын намтар мунхгийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул хэмээх судрын утга төгсөвөө.

МАНГААЛАМ

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

Тайлбар:

Хэн бээр дээрхи мэт тамд үл унахыг хүсэх аваас энэ цөвүүн цаг үе Кали эриний дхарма буюу төгс төгөлдөрт хүргэх арга зам Харе Кришна мантраг уншаарай. Энэ мантраг уншихад тодорхой тогтсон хатуу дэг жаяг байхгүй. Та түүнийг хаана ч, хэзээ ч  уншиж болно.

Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

 

Маха-мантра унших, бясалгах аргачлалыг та энд дарж уншина уу.

https://veda.mn/content/view/306/40/

Мөн түүнчлэн энэхүү Чойжид дагинын адил Эрлэгийн оронд очоод буцан ирсэн нэгэн орос бишрэлтэн залуугийн түүхийг энд дарж уншина уу.

https://veda.mn/content/view/18/40/

Бэлтгэсэн: Балабхадра дас

Төгсгөл 4-р хэсэг АРВАН НЭГЭН ЗҮЙЛ Бас сайн хувцас өмссөн сайхан царайтай элдэв эрдэнэсийн чимэг зүүсэн махлаг биетэй охиныг сөгтгөн асуухад тэрээр ийн өгүүлрүүн:- би угаас гүрнийг эзлэн захирсан нэгэн их хааны авхай билээ. Учирсан эрийн газраас төрхөмд одохуй цагт усанд унаж үхээд энд ирлээ. Буян, нүгэл хэмээн ялгаж мэдэхгүй. Эрдэмтэн номчингуудаас хамаг номын хөтөлбөрийг заалгаж авах санаа байвч язгуурт хаан хүний охин тул хайш хэрэг явдалтай гэх болов уу гээд чадсангүй. Хойно Шонужамц хэмээгч нэгэн ламаас хойтын хөтөлбөрийн номыг сонссон боловч тэр багш лам нааш ирсэнгүй. Хол ойрыг хэссэн тэр мэт гуйлгачин манайд ирэх ёсгүй хэмээн ихэмсгийг үзүүлж дээд тэгш чанарын ламыг дордод үзэн басамжилсан билээ. Энд ирсэн хойноо үзвээс элдэв амьтны жаргаж зовох бүгд урьдын хийсэн буян, нүглээс болохыг мэдлээ. Одоо хаан түшмэд нар минь намайг хариулан соёрхоо! Би баян хааны авхай мөний тул баясгалант цагаан буян ихэд үйлдээд эргэж бараалхая гэсэн эрлэгийн түшмэд толь данснаа үзээд өгүүлрүүн: – Тансаг нууцын номыг хүртсэн лам багш лугаа тангараг эвдрээд их нүгэл хийсэн бөгөөтөл тамын зовлонгоос аюугаад зоргоороо гэртээ харина хэмээдэг чинь юу билээ. Чиний муушааж доромжилсон лам чинь ертөнц хийгээд зуурдын номын барилдлагаатай олон шавь нар юугаан дагуулан арилсан орноо залрав. Тийм ачит богдыг чи аль муу үгээр муушааж тэнэмэл гуйлгачин гэх зэргээр дайран хор зэтгэрийн үг хэлснээр тамаас гарахын аргагүй бөлгөө. Адил ном авсан шавь нар нь чиний үгийг дагалдаж багшаа муушааснаар илт нүглийг их хурааж аюулт тамд унаж байна биш үү! Арван хар нүглийг аль дураар үйлдсэнээс ачит лам багш юугаа басан доромжилсон нүгэл илт их хэмээн гурван аймаг савын номд дахин дахин номлосон бус уу? хэмээсэнд Эрлэг номун хаан зарлиг болруун:- Чи их хааны охин бөгөөд бие бялдар царай үзэсгэлэнтай сайхан бөгөөтөл аливаа буяныг үйлдсэнгүйгээр үл барам ном заалгасан багшийн тангаргийг бууруулсан нүгэлт хүн мөний тул үүнийг хамаг тамуудаар хэсүүлсүгэй. Хэлийг багалзуураас сугалан татаж мянган төмөр гадас шаа! Биенд нь улайдсан хавтгай төмрийг чихэм мэт ороо. Очирт халуун тамаас бүү гарга. Үүний насны хжмээ жаран тав хүрээд энд ирэх учиртай бөлгөө. Эдүгээ багшаа муучилж тангараг эвдээд гутамшгийн муу хар нүгэл хийснээр хорин насандаа цаг бусаар усанд унаж үхээд ирэх нь энэ бөлгөө хэмээсэнд зардсууд хашгиралдан тал талаас дэгээдэхүйд их хааны авхай айн чичрэн дагжин бахирсанд чи уйлах аваас тамдаа очиж уйл! Ха, ха ал! ал! хэмээн хашгиралдан аваад явахуйд тэр авхай өгүүлрүүн: – Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс гагцхүү багшийн тангаргийг эрхэмлэн хичээ хэмээн захиарай гэж бархирсаар явж одвоо. УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ. АРВАН ХОЁР ЗҮЙЛ Бас нэгэн оготор дээл нөмрөг өмссөн толгойдоо хөвөнтэй саравч зүүсэн далан настай хэмээх өвгөн баруун гартаа маанийн хүрд, зүүн гартаа шар эрх барин маани эгшиглүүлэн уншсаар өгүүлрүүн: – Би маанийн үсэг сийлэгч Ишцэрэн гэгч билээ. Зуурдын амьтдын дотор урьд над лугаа номын ураг үндэс барилдаж, эд, идээ өглөг өгсөн хэн буй бөгөөс нааш ирэгтүн! Би хутагт их нигүүлсэгч арьяавалын зарлигаар өмнө зүгийн бодлонгийн орноо одноо хэмээсэнд тэндэх зуурдаас олон хүн дагаж одохуй эрлэгийн зардаснууд тэдний хагасыг доош татаж ававаа. Түүний хойно Чойжид би Эрлэг номун хаанд сөгдөн мөргөж ийн айлтгав. – тэр олон хүнийг дагуулан өөрийн бодлоор залрагч хэн
Scroll to Top