Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Мэргэн уншигч танаа өргөн айлтгах ину:
Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул хэмээх энэхүү судар олон түмнээ Чойжид дагины тууж хэмээн алдаршсан эртний гайхамшигт нэгэн үйл явдал билээ. Энэ туужид Чойжид гэдэг бүсгүй 36 хан насандаа бие барж авралт лам багш нарын айлдан соёрхсон номын ач буянаар сүнс нь зуурдын зовлонг эдлэлгүйгээр туулан өнгөрч эрлэгийн газар очиж улмаар Эрлэг номун хаантай (
Ямараджа)нүүр учран ярилцсан буюу түүний зарлигаар тамын орнуудыг нүдээр үзэж бүтээсэн уран нарийн зохиомжоор хойт нас, нүгэл, буяны тухай номлон үзүүлсэн түүхэн зохиол юм.

Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул оршвой

Хутагт их нигүүлсэгч дор мөргөмүй.

УМ МАНИ БАД МЭ ХУМ.

Хамгийг айлдагч Ялж төгс нөхцсөн Бурхан лугаа хамтдаа агч Сарваа бодисадва нарт мөргөмүй.

Харш нисванисаас тонилгох цаг бүхнээ даан соёрхоо.

Чойжид би бие, ухаан салсны эцэст эрлэгийн газар хүрч буян нүглийн үрийг эдлэхийн учрыг мэдэрч Эрлэг номун хааны зарлиг захиаг дэвтэр дор оршуулан олон амьтнаа дэлгэр гаргахын тул товхон өгүүлэх нь:

Чойжид би 36-хан насны цагт арван зургаан хоног өвдөж аливаа ном, гүрэм тустай бүхнийг үйлдэвч улмаар хүндэрч эдүгээ үхэх боловоо. Чавганц больё хэмээхэд эцэг, эх, гэрийн эзэн эс таалсанд би насан багын цагт нэг номын хөтөлбөрийг авч бясалгасангүй. Дээд лам гурван эрдэнийг ихэд тахисангүй. Зургаан зүйл хамаг амьтанд аривтай өглөг өгсөнгүй. Өөрийн гурван үүднээс бүтээсэн буяны үндэс ихгүй. Ламын сургаалын багшид идээ өргөл төдийлөн барьсангүй.
Аяа хөөрхий чөлөө учралт энэ биеийг дахин олохуйяа бэрх болсон хойно хичнээн гэмшивч тусгүй билээ. Амьд цагт үйлдсэн нүгэл, үйлийн үрээр муу зовлон болж миний толгой дээр магад ирэх бөгөөд жил бүр хонь, үхэр хорь гучаад хирийг алж идсэн билээ. Тэр бүгдийн нүгэл хилэнцээр муу заяанд төрж барагдашгүй зовлон эдлэхийн цагт намайг хэн ч аврах оронгүй билээ. Авааль эр харам ихтэйн дээр лам гурван эрдэнэд сүжиггүй. Намайг үхсний хойно буян эс хийнэ хэмээн мууг санаж эцэг эх, үр хүүхдүүдээ дэргэдээ ир гэсэнд. Тэд маань хүрэлцэн ирцгээв.
Чойжид би энэ өвчнөөс салахгүй магад үхэх тул та бүгдэд өгүүлэхийн эцэс гэрээс үгээ захьсугай:
Чойжид надад урьд үйлдсэн буян доройн эрхээр энэ насанд эм язгууртай төрөөд хүний гэргий болж галтай гай мэт галын зах, гэрийн мухар сахин зөөлөн дэвсгэр дулаан тохитой хөнжил бүхий орон дээр хурьцал, шунал тачаангуйг үйлдэж насандаа согтуурч ямагт хар нүглийг үйлдэн явснаа одоо магад үхэхийг мэдээд маш гэмшивч барагдахгүй боловоо. Намайг үхсэний хойно эцэг, эх, үр хүүхэд та нар минь бурханыг тахиж, номд шүтэж буяныг үйлд. Нүглийг насандаа тэвчиж сайн ерөөлийг ямагт тавь. Эдгээ буй бүх юмны гуравны нэгэн хувийг миний буянд заран үйлд. Үлдэх хувиар та бүхэн аж төрөн яв. Миний засал чимгийг оюу, шүр тэргүүтнийг охинд минь өгөөрэй. Заримаар нь буян үйлд. Үхэх насны хэмжээ нэгэн цагт ирэхүйд буян хийснээр өөр нөхөр ба ач тус үгүй бус уу. Хэмээсэнд эр нөхөр ийн өгүүлрүүн:
Чамайг үхсний хойно хүүхэд маань нас бага, хөрөнгөө чинээ минь амь зууж аж төрж хүрэлцэхгүй тул эдгээ буй мал, эд юмсын гурваны нэгэн хувиар буян үйлдэж чадахгүй. Тийм боловч чиний буяныг үл доройтуулсугай. Оюу шүрийг охинд өгий гэхэд Чойжид миний санаанд энэ эрийн хэлэх үг, янз байдал миний хойноос яльж буян үйлдэхгүйгээр үл барам нэгэн гэргий авч даруй үр хүүхдийг минь зовооно байх. Би иймийг мэдсэн авч амьд байх цагтаа гурван эрдэнэд сүжиглэж сургаалын багш ламд оюу, шүрээ өргөж хойтын буян үйлдсэн болоосой хэмээн цаглашгүй ихээр бодолшрон зовж хэвтэхүйеэ гэнэт толгой эргэн газар дор оров хэмээн санагдаж дээрээс олон амьтан дарсан мэт аюул болсны дараа хөлгүй их далай дор орж маш даарч хөрсөнд биенд минь хэсэг хэсэг цэврүү гүйн дэлбэрч хөлдхийн цаглашгүй зовлонг амсав. Бас түүний дараа газар дэлхий галаар дүүрч нүргэлэх их дуу чимээнээр миний биеийг түлэх их зовлон тохиов. Түүний хойно улбалзсан хурцын хурц гэрэл гэгээ гялбан газар дэлхий урван хөрвөх мэт болж хүржигнэх их дуу чимээ болсноор би юуг ч үл санан бие сэтгэл амар жимэр болов. Тэндээс юу болсноо мэдсэнгүй. Өөрийн гэрийн хаяанд байна хэмээн санах зуур гэнэт миний толгой дээр таван өнгийн гэрэл бумбын төдий сацран ирж, хар бүрэнхий дотроос хоорондоо адил бус толгойтой дуу чимээ өөр өөр болоод хүний биетэй мэс баригсад хаа хаа, хоо хоо, ал ал, цохь цохь хэмээцгээн мянган лууны дуун лугаа адил тачигнан дуугархуйд миний дотор айж зүдэхийн зовлон цаглашгүй их болов. Тэр цагт миний санаанд урьд номын хөтөлбөр хүртсэн ачит язгуурын ламын “зарлиг -гэрэл бүгд өөрийн гэрэл, заль бүгд өөрийн заль, дүр бүгд өөрийн дүр, дуу бүгд өөрийн сэтгэлийн мөн чанар болой” хэмээн номолсон нь энэ мөн болой хэмээн санамагц өмнөх аюумшиг бүхэн үүл бороо цэлмэн арилсан мэт хоосрон замхарсанд миний сэтгэл аюуж эмээхийн зовлонгоос амирлаваа. Тэндээс өөрийн ор дэвсгэр тийш харвал муухай өмхий үнэр ханхалсан нэгэн үхдэл мэлхийг миний хувцасаар бүтээснинийг үзэв. Охин, хүүхэд ба ураг төрөл айлын ах дүү нэр ирээд зарим нь тэрхүү үхдэл мэлхийн биенээс барьж зарим нь аманд нь амаа хүргэн орилон уйлцгааж байх нь чимээ ихсэж мянган луу нэгэн цагт хүрхрэх адил болов. Тэдний унагсан нулимс шувууны өндгөн чинээ бөөрөнхий цасан мөндөр болон бууж намайг дэлдэхүйд тэсэхүйеэ бэрх зовлон болов. Тэднийг уйлахаа аядан завсарлахад их дуу чимээ ба цасан мөндөр аядан завсарлаж амирлав. Түүний дараа миний дүү Чойжидмолом:
Энэ мэт уйлж юу хийнэм. Егүүтгэлийг үйлдүүлэх нэгэн лам залж сүнсийг хөтлүүлэх хэрэгтэй. Их бясалгагч Ишцэрэн ламд эгч минь урьд сүжигтэй байсан тул түүнийг залсугай. Бас Доржзодовыг уших нэгэн лам залья хэмээсэнд Чойжид би эд нар ямар үг хэлэлцнэм хэмээн санаж лам залж юу хийнэ хэмээвээс тэд хариу эс хэлэв. Миний нөхөр Бүүе ламыг зальяа хэмээв. Дүү Чойжидмолом эгч минь Бүүеэд сүжиглэдэггүй бөлгөө. Та өөрийн дураар болтугай. Би их бясалгагч ламыг зальяа хэмээн одовоо. Эр нөхөр маань Зонгоржав нэрт хүнтэй тариа будаа авчирахаар ачлага аван явав. Тэр үед манайд зургаан байшин дүүрэн сайн арвай байв. Түүнээс айлуудад гурил татуулахаар өгч байыг хараад ад нар юу хийнэм хэмээн харамын сэтгэл надад төрж, миний бие эдгэрч гэхээс биш үхэж гэх сэтгэл эс төрнө. Миний том хөвгүүн нэгэн ламыг залж ирээд Доржзодов уншууллаа. Тэр цагт манайд ойрхон нэгэн суврагыг итгэл хуншсан чавганц хүн эргэн гороолж явахуй дор миний сэтгэл ихэд баясан амгалантай болов. Үдэш их бясалгагч лам заларч ирсэнд Чойжид би мөргөн адис авах гэтэл лам мутар талбин адис эс хайралсанд энэ ламтан надад уурласан буюу хэмээн асуухад лам хийгээд тэнд буй хүмүүс хэн нь ч хариу эс хэлэв. Эд нар надад уурласан буюу хэмээн санаж сэтгэл зовнон суутал их бясалгагч лам гэнэт босож үхдэл мэлхийн толгой дээр мутраа тавиад итгэл явуулан уншаад “ Чойжид чи үхсэн биш үү” охин хүүхэд ба ураг садан, эд, мал дор хурцал шуналгүй чи өөрийн сүнсээ цагаан туслын дүртэй нэгэн буурцгийн төдий болгон миний зүрхэнд шингэд хамтаар Авид бурханы амгалант сувидайн орноо очьё хэмээн зарлиг болов. Тэр цагт миний санаанд ламын ийн зарлигийг үзвээс Чойжид би үхсэн ажээ хэмээн бүрэг бараг санагдаж ламын зарлигийг дагая гэтэл үхдэл мэлхийнээс айн цочоод очиж эс чадав. Лам гэнэт пад сууай хэмээн зарлиг болгосонд баясан дурлахын их амгаланд эзлэгдэв. Ламтан айлдаж:
Сүнс хөтлөх цаг нэгнээ хожимдож үхдэл ухаан хоёр нэгэнт хагацсан тул үл болно хэмээв. Тэндээс мах, дарс, гурил тэргүүтнийг лам нарт өргөхөд надад эс өгөлцөв. Их бясалгагч миний охинд зарлиг болж хайрсан гурил, махыг нэгэн муу тавганд хийж сэржмийн хамт үхдэл мэлхийн дэргэд тавив. Миний охин ээж минь идэн соёрх хэмээсэнд би вээр өлсөх умдаасах их боловч үхдэл мэлхийгээс айн сочиж идэж эс чадсанд мөнөөх лам нар миний дэргэд нэгэн тарнийг олон олон уншиж гурил махыг галд түлэхэд үнэр утаагаагаар нь идсэн уусан мэт сэтгэл ханан машид амарлигуй болов. Тэдгээр лам нар цав, манжаа зооглож төгсөөд их бясалгагч ламаас дээш дээш айлтгаж номын бясалгалд орцгоов. Тэр цагт ламаас бусад хүн надад идээ өгөөгүйд би гомдохын сацуу миний бие гэнэт агаарт тогтож үл чадан шувууны өрөвлөг салхинаа хийсэх адил нааш цааш дэрвэх мэт болсонд эдүүгээ би юу хийвэл чадал тэнхэл олж болох бол хэмээн санагдан сандарч байхуйд охин хүүхэд минь дахин уйлалдав. Тэр үед мөнөөх л цасан мөндөрөөр намайг цохиж дэлдээд цаггүй их зовлон болов. Тэднийг уйлахаа зогсмогц мөндөр цохих зовлонгоос сая гэтлэв. Бас бус үзэгдэх юмгүй атал айх эмээх ба сэтгэл урван эвдрэх олонтоо болж лам багшийн дэргэд ойр сууя гэвч би эхнэр хүн тул их лам дэргэдээ суулгахгүй болов уу?хэмээн ар хойно нь нуугдан номын авшигийг сонсож суутал их лам нэгэн нүүртэй дөрвөн мутартай хутагт хоньсомь бодисадба болон үзэгдвээ. Түүний дүрийг дээш чанарын агаарт бясалган ахуй дор миний сэтгэл айх эмээхгүй ихэд амгалан болов. Тэнд хэдий чинээн удаан суусныг үл мэднэ. Ламтан бясалгалас сэрж цав идээгээ зооглохуй дор миний хувийг урьд ёсоор галд түлэхэд би вээр цадаж ханаад байтал гаднаас нэгэн хүн – Чойжид чи иртүгэй хэмээн дуудахуйд очвоос тэр нь эрлэгийн илч байсан бөлгөө. Түүний өгүүлэх нь:

Чи над лугаа хамт явахтүн. Чамд үзүүлэх нэгэн газар буй. Даруй нааш ир. Хэмээсэнд миний сэтгэлд энд байваас цөмөөрөө намайг тоож эс үзнэ. Гагцхүү лам багшаас өөр хүн идээний хувийг үл өгнө. Иймээс энэ хүний үгийг дагаж өөр орон очьё хэмээн санахад түүнийг даган одов. Өвс ногоо ургаагүй нэгэн асга хад, гуу жалга болсон хавчилган газрын завсар замаар орж удалгүй тэрхүү бэрх замын чанд гарвал морьтон хүн хорин өдөр явж туулахуйц уудам их говь тал тохиолдов. Тэр уудам говь талд сэтгэшгүй нэгэн балгасанд орж бас сэтгэшгүй нэгэн гүүрээр гарч чанд хүрвээс эр, эм олон хүмүүн цугларч бөөгнөрөн бужигнах нь шоргоолжны үүр нээсэн мэт амой. Эрлэгийн элч надаас – Эд нар дотор чиний таних хүн байна уу? гэж асуухад би тэднийг ажиглаваас өнгө зүс алдаж уйлан гуниглаж энэлэн шаналан гасалж байв.
Чойжид би –Над бас энэ мэт зовлон зүдгүүр тохиолдох болов уу хэмээн маш ихээр зовон зовсоор цааш одсонд мөн л олон хүн цугларсан байв.
Тэдний дотор урьд манай гэрийн үхэр хариулж явсан Чойжив нэртэй нэгэн хүн байлаа. Тэр намайг үзээд эгч та энд ирэв үү? Би тун их зовж байна гэлээ. Би түүнээс энэ балгасны нэрийг юу гэдэг вэ? Энд ирсэн хүн амьтан жаргадаг юм уу? хэмээн асуув. Гүүрний цаанаас нэгэн хүн Чойжид чи наашаа түргэн ир гэж дуудав. Би тэнд очьё гэтэл үхэр хариулагч Чойжив ийн өгүүлрүүн: Хүн амьтан үхээд энд ирмүй. Үхсэн амьдын зуурдын орон гэгч энэ бөлгөө. Энд ирсэн хүн амьтан зарим нь насны хэмжээ дуусч ирээд зуурдын дөчин есөн хоногоо хүлээнэ. Зарим нь насны хэмжээ дуусахаас өмнө нэр, нас эндүүрэгдэн ирсэн нь ч байдаг. Бас үйлийн үрийн эрхээр арав, хорь, гучин жил өнгөрлтөл хаана ч төрөл авалгүй зуурдын сансар энд хүлээх нь бий гэлээ. Тэдний дотор хувцас хунар өнгө зүс сайтай байгаа нь урьд өөрийн биеэр буян сайн үйлдсэн, бас үхсэний эцэст араас нь үр хүүхэд ахан дүүс, сайн санаатнууд буян үйлдсэнээс энэ болой. Тэдний дотор хувцас хунар, царай зүс муутай, энэлэн шаналан байгаа нь урьд өөрийн биеэр буян үйлдээгүй бас үхсэний эцэст хойноос нь ерөөл ерөөж, буян үйлдээгүйгээс болой. Эд нар зуурдын насны хэмжээ дүүрмэгц энд харагдах гүүрийн чанд дахь төмөр харшид хүрч очдог юм. Тэнд эрлэг номун хаан нөхөд, ноёд, түшмэд, зардас, нартайгаа олуул суудаг авай. Тэд буян, нүгэл юу үйлдсэнийг толь, данснаа хараад урьд амьд ахуйдаа өөрөө буян үйлдэж санаа сайн явсан, болон үхсэн хойно нь буян сайн үйлдсэн байваас эл буяныг сайшааж бурхадын орон хийгээд өндөр язгуур буян ихтэй болгон төрлийг авахуулдаг юм. Урьд өөрөө элдэв нүгэл үйлдэж явсан болон үхсэн хойно нь буян үйлдээгүй аваас нүглийг маш муушаан түлэх, чанах, тэргүүтэн сэтгэшгүй олон зовлонг эдлүүлж байна. Чойжив би урьд буян яльж үйлдсэнгүй. Гагцхүү санаа муу яваагүй билээ. Ямар нэгэн муу юм болох болов уу хэмээн санаа зовж зүрх түгшин айж байна. Урьд намайг энд ирэхийн цагт эрлэг номун хаанаас зуурдын насны хэмжээ дуусах хүртэл хүлээж бай хэмээн тушааснаар эдгээ би энд хүлээсээр байгаа минь энэ бөлгөө. Эгч та эрлэг номун хааны өмнө бараалхахын цагт юу хэлэхийг нь эрхбиш хүлээх болно хэмээв. Тэндээс би Чойживаас салж илчийн хамт тэрхүү гүүрийг гарч одохуй дор гүүрэн дээр нэгэн хүнийг гэдрэг харуулан хэвтүүлж дөрвөн мөчийг тэлээд дээрээс нь нэгэн чулуун балгасаар дараад бахирахад нь хайлуулсан буцламгай халуун ширмийг аманд нь цутгаж байв. Би элчээс учрыг асуувал:

Энэ хүн ертөнцөд байх цагтаа бусад хүмүүсийг дайрч давшилж доромжилсон ба эд, малыг хулгайлан идэж завшаад би хулгай хийгээгүй хэмээн бурхан номын нэр барьж ам алдсаны үйлээр ийнхүү залхаагдаж байна. Үүнийг амь тасарсны нь хойно бас тамд хийж залхаана гэв. Мөн тэнд нэгэн хүүхнийг том ууран дотор хийж нүдхэд тэр хүүхэн орь дуу тавьж лам гурван эрдэнэ, аав, ээж, ах, дүү нар минь хэмээн бархирахад улам их хүчээр нүдэн зовооход Чойжид би, элчээс –Энэ юу гэгчийг үйлдсэн хүүхэн бэ? хэмээвэл: Энэ хүүхэн хүний ертөнцөд байхдаа лам хуврагийг сайн муу хэмээн алагчлан санаж явсан ба өөрийг нь өвчилөхөд ном уншуулж, эм хүртээе гэхэд надад тэр бүхэн ач тус болохгүй хэмээн ном гүрэм, эм домын ачийг хэрэгсэхгүй байснаас ийн залхаагдаж байгаа юм аа гэв. Түүний цаанаас Чойжид намайг нааш ир хэмээн дуудахыг сонсоод айж сүрдсээр явж хүрвэл нэгэн их төмөр балгасны дотор өнгө туяа гялбам өндөр сайхан алтан ширээнээ эрлэг номун хаан шар дүртэй, нэг нүүртэй, хоёр мутартай, элдэв сайхан торгон хувцас хийгээд эрдэнэсийн чимэгээр биеэ чимэн заларч сууна. Түүний баруун гар талд үхэр тэргүүнтэй \толгойтой\ нэгэн эрлэг данс барин сууна. Өмнө талд нь хүдэр тэргүүнтэй нэгэн эрлэг бичиг бичиж сууна. Зүүн талд нь сармагчин тэргүүнтэй нэг эрлэг толь бариад үзэж харж сууна. Бас бус олон олон янзын тэргүүнтэй, амаа ангайж соёогоо ярзайж нүдээ бүлтийлгэж маш яхир хатуу дуу авиагаар дуугаралдагч аюумшигт олон янз дүртнүүд гартаа жад, сэрээ, илд, нум, сум хийгээд ооль, сүх, цавчуур, сэлэм, соёо, цалам, дэгээ, чимхүүр, ташуур, төмөр дээс тэргүүтэй цаглашгүй аюулт хурц мэсийг барьцгаан ал ал, цохь цохь, хаа хаа, хоо хоо хэмээн хашгаралдан хүйтнээр инээлдэж, тачигнатал хөхрөлдөх нь үнэхээр аюумшигтай агаад эдний өмнө эр эм дөрвөн зуугаад хүний сүнс хуймран дагжин чичрэн байцгаав. Тэдний дотроос цувруулан авчирж буян, нүглийг нь ялган байцаахыг Чойжид би нүдээр үзэв.

Үргэлжлэл бий…

Тайлбар: Энэхүү зохиолын үндсэн утга санаа нь там нь бодитойгоор оршин байдгийг хүмүүст ойлгуулахад чиглэжээ. Энэ зохиолын түүхэн үйл явдал нь олон зууны тэртээ болж өнгөрсөн бол орчин үед ч иймэрхүү зуурдаар нас нөгчин Эрлэг хаантай учраад буцан биедээ орсон хүний түүх цөөнгүй. Ийм нэг түүхийг бид “Алтан эриний гэгээ” сониндоо орчуулж тавьсан билээ.

Тамаас болон  бидний үйлийн үрээр хүлэгдсэн энэ материйн ертөнцийн зовлонгоос ангижрах төгс арга нь Харе Кришна мантраг давтан унших явдал билээ. Бид хэдийгээр яг одоо тамын зовлонг биеэр эдлэхгүй байгаа боловч чухам үнэндээ зовлон биднийг ямагт дагаж яваа. Бхагавад-гита сударт энэ материйн ертөнцийг духкхалайам-ашашватам буюу зовлонгийн өлгий гэж нэрлэсэн байдаг. Бид өнөөдөр хэдий аз жаргалтай амьдарч байж болох ч биднийг өвдөх, өтлөх, үхэхийн гашуун зовлон хүлээж байгаа. Үүнээс хэн маань тойрч чадахгүй. Гэвч бид энэ удаагийн хүний амьдралаа эцсийн болгож дахин дахин төрөлгүй, дахин там, адгуус, бирдийн төрөлд төрөлгүй эгнэгт энэ зовлонт ертөнцөөс ангижирч Бурханы мөнхийн орноо буцан харих боломжтой билээ.

Үүний тулд хялбар гэхэд дэндүү амар хялбар арга болох Харе Кришна мантраг ашиглах хэрэгтэй. Энэ мантраг уншихад тодорхой тогтсон хатуу дэг жаяг байхгүй. Та түүнийг хаана ч, хэзээ ч  уншиж болно.

Харин та энэ мантраг харийн, урьд нь сонсож байгаагүй маань тарни гэж бодох хэрэггүй. Энэ мантра нь санскрит хэл дээр бичигдсэн мантра бөгөөд тэгвэл бидний аав, ээж, өвөө, эмээгийн уншдаг Ум мани бадмэ хум мантра нь мөн санскрит хэл дээр бичигдсэн мантра юм.  Энэ хялбар аргыг өргөн өргөн барьсаар байхад, дахин дахин сануулан хэлсээр байхад үл хайхран дээгүүр нь харайн өнгөрч байгаа хүмүүн төрөлтнийг яалтай…

Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

Бэлтгэсэн: Балабхадра дас

Мэргэн уншигч танаа өргөн айлтгах ину: Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул хэмээх энэхүү судар олон түмнээ Чойжид дагины тууж хэмээн алдаршсан эртний гайхамшигт нэгэн үйл явдал билээ. Энэ туужид Чойжид гэдэг бүсгүй 36 хан насандаа бие барж авралт лам багш нарын айлдан соёрхсон номын ач буянаар сүнс нь зуурдын зовлонг эдлэлгүйгээр туулан өнгөрч эрлэгийн газар очиж улмаар Эрлэг номун хаантай (Ямараджа)нүүр учран ярилцсан буюу түүний зарлигаар тамын орнуудыг нүдээр үзэж бүтээсэн уран нарийн зохиомжоор хойт нас, нүгэл, буяны тухай номлон үзүүлсэн түүхэн зохиол юм. Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул оршвой Хутагт их нигүүлсэгч дор мөргөмүй. УМ МАНИ БАД МЭ ХУМ. Хамгийг айлдагч Ялж төгс нөхцсөн Бурхан лугаа хамтдаа агч Сарваа бодисадва нарт мөргөмүй. Харш нисванисаас тонилгох цаг бүхнээ даан соёрхоо. Чойжид би бие, ухаан салсны эцэст эрлэгийн газар хүрч буян нүглийн үрийг эдлэхийн учрыг мэдэрч Эрлэг номун хааны зарлиг захиаг дэвтэр дор оршуулан олон амьтнаа дэлгэр гаргахын тул товхон өгүүлэх нь: Чойжид би 36-хан насны цагт арван зургаан хоног өвдөж аливаа ном, гүрэм тустай бүхнийг үйлдэвч улмаар хүндэрч эдүгээ үхэх боловоо. Чавганц больё хэмээхэд эцэг, эх, гэрийн эзэн эс таалсанд би насан багын цагт нэг номын хөтөлбөрийг авч бясалгасангүй. Дээд лам гурван эрдэнийг ихэд тахисангүй. Зургаан зүйл хамаг амьтанд аривтай өглөг өгсөнгүй. Өөрийн гурван үүднээс бүтээсэн буяны үндэс ихгүй. Ламын сургаалын багшид идээ өргөл төдийлөн барьсангүй. Аяа хөөрхий чөлөө учралт энэ биеийг дахин олохуйяа бэрх болсон хойно хичнээн гэмшивч тусгүй билээ. Амьд цагт үйлдсэн нүгэл, үйлийн үрээр муу зовлон болж миний толгой дээр магад ирэх бөгөөд жил бүр хонь, үхэр хорь гучаад хирийг алж идсэн билээ. Тэр бүгдийн нүгэл хилэнцээр муу заяанд төрж барагдашгүй зовлон эдлэхийн цагт намайг хэн ч аврах оронгүй билээ. Авааль эр харам ихтэйн дээр лам гурван эрдэнэд сүжиггүй. Намайг үхсний хойно буян эс хийнэ хэмээн мууг санаж эцэг эх, үр хүүхдүүдээ дэргэдээ ир гэсэнд. Тэд маань хүрэлцэн ирцгээв. Чойжид би энэ өвчнөөс салахгүй магад үхэх тул та бүгдэд өгүүлэхийн эцэс гэрээс үгээ захьсугай: Чойжид надад урьд үйлдсэн буян доройн эрхээр энэ насанд эм язгууртай төрөөд хүний гэргий болж галтай гай мэт галын зах, гэрийн мухар сахин зөөлөн дэвсгэр дулаан тохитой хөнжил бүхий орон дээр хурьцал, шунал тачаангуйг үйлдэж насандаа согтуурч ямагт хар нүглийг үйлдэн явснаа одоо магад үхэхийг мэдээд маш гэмшивч барагдахгүй боловоо. Намайг үхсэний хойно эцэг, эх, үр хүүхэд та нар минь бурханыг тахиж, номд шүтэж буяныг үйлд. Нүглийг насандаа тэвчиж сайн ерөөлийг ямагт тавь. Эдгээ буй бүх юмны гуравны нэгэн хувийг миний буянд заран үйлд. Үлдэх хувиар та бүхэн аж төрөн яв. Миний засал чимгийг оюу, шүр тэргүүтнийг охинд минь өгөөрэй. Заримаар нь буян үйлд. Үхэх насны хэмжээ нэгэн цагт ирэхүйд буян хийснээр өөр нөхөр ба ач тус үгүй бус уу. Хэмээсэнд эр нөхөр ийн өгүүлрүүн: Чамайг үхсний хойно хүүхэд маань нас бага, хөрөнгөө чинээ минь амь зууж аж төрж хүрэлцэхгүй тул эдгээ буй мал, эд юмсын гурваны нэгэн хувиар буян үйлдэж чадахгүй. Тийм боловч чиний буяныг үл доройтуулсугай. Оюу шүрийг охинд өгий гэхэд Чойжид миний санаанд энэ эрийн хэлэх үг, янз байдал миний хойноос яльж буян үйлдэхгүйгээр үл барам нэгэн гэргий авч даруй үр
Scroll to Top