Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Чакра буюу энергийн төвүүд нь бүгд гаригуудтай холбоотой. Энэ нь Ангарагаас эхлээд (нэг дэхь төв) Бархасвадиар(сүүлийн төв) дуусдаг. Жишээ нь хосуудын нийцлийг хувиар илэрхийлж болно. 100 хувь бол энэ нь маш сайн нийцэл. 50 хувь бол нилээд хүндхэн боловч хамт амьдраад байх боломжтой нийцэл. 80 хувь бол хамт амьдрах боломжтой ба тийм ч хүнд хэцүү биш нийцэл. Харин нийцэл огтоос зохицолгүй байх аваас тийм хүмүүс нь уулздаг ч үгүй. Тэд зүгээр л соронзонгуудын хойд туйл шиг нэг нэгнийгээ түлхэж байдаг.

Жишээ нь Ангарагийн нийцэмжийг авч үзье. Ангараг нь хүрдний нэг дэхь төв. Тийм хосуудын хувьд биемахбодийн нийцэл, эр эмийн харьцааны нийцэл маш сайн байдаг. Ерөнхийдөө бүх зүйл нь сайн, гайхалтай нийцтэй байдаг. Ийм хосууд нь хамтдаа байгаад байж чаддаг.

Хоёрдугаар чакра буюу Сугарын нийцэмжийн авч үзье. Тэд нэг нэгнийхээ мэдрэмжийг ойлгодог. Хэн хэнийх нь Сугар хүчтэй аваас тэд нэг нэгнийхээ мэдрэхүйд ханамжтай байдлыг өгч чадна… Тэдний загвар моодны мэдрэмж, хандлага гэх мэт нь харилцан сайн нийцдэг.

Нарны нийцэмжийн тухайд гэвэл хосууд хэн хэн нь харилцаан дээр нийгмийн байр сууриа анхаарч үзэх ёстой гэдгийгээ ойлгож байдаг. Хэн хэн нь материаллаг ашиг орлогын төлөө тэмүүлж байдаг ба нийгмийн харилцааны хүрээнд төдийлөн зөрчил байдаггүй.

Дараагийн нийцлийн чакра нь Сарны чакра. Энэ нь сэтгэл зүрхний хайрын харилцааг илэрхийлдэг. Тийм хосууд нь дотоод сэтгэлдээ хэн хэнийгээ сайн ойлгож байдаг. Эрэгтэй нь эмэгтэйдээ дурладаг гэдэг утгаар биш харин тэд сүнс, тэд амьд бодгаль утгаараа нэг нэгнийгээ ойлгодог. Маш хүчтэй сэтгэлийн холбоо энд үүсдэг.

Буд гариг нь харилцан бие биенийгээ ойлгох байдлыг илэрхийлдэг. Тийм хосууд нь нэг нэгнийгээ харцаараа ойлгох бөгөөд бүрэн дүүрэн эв нийцэлтэй байдаг.

Санчирын нийцэмж бүхий хосууд нь дурын хүндрэл бэрхшээл, материаллаг амьдралыг дурын хохирол хожигдлыг тэсвэрлэх чадвартай. Харилцааныхаа төлөө бүхнийг зориулахад бэлэн байдаг. Хэн хэн нь маш тэвчээртэй, нэг нэгнийхээ дутагдалтай талыг сайтар тэвчиж чаддаг. Тийм ч учраас тэдний хооронд хэзээ ч хэрүүл маргаан үл дэгддэг…

Бархасвадийн нийцэмж бүхий хосууд гэдэг нь Бурхантай холбоотой хосуудыг хэлнэ. Тэд хамтдаа бурханлагаар өсч хөгжих ба нас нөгчсөнийхөө дараагаар ч хамтдаа үргэлжлүүлэн амьдардаг. Тийм хосууд нь ихэвчлэн энэ материаллаг ертөнцөд дахин буцаж ирдэггүй.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Чакра буюу энергийн төвүүд нь бүгд гаригуудтай холбоотой. Энэ нь Ангарагаас эхлээд (нэг дэхь төв) Бархасвадиар(сүүлийн төв) дуусдаг. Жишээ нь хосуудын нийцлийг хувиар илэрхийлж болно. 100 хувь бол энэ нь маш сайн нийцэл. 50 хувь бол нилээд хүндхэн боловч хамт амьдраад байх боломжтой нийцэл. 80 хувь бол хамт амьдрах боломжтой ба тийм ч хүнд хэцүү биш нийцэл. Харин нийцэл огтоос зохицолгүй байх аваас тийм хүмүүс нь уулздаг ч үгүй. Тэд зүгээр л соронзонгуудын хойд туйл шиг нэг нэгнийгээ түлхэж байдаг. Жишээ нь Ангарагийн нийцэмжийг авч үзье. Ангараг нь хүрдний нэг дэхь төв. Тийм хосуудын хувьд биемахбодийн нийцэл, эр эмийн харьцааны нийцэл маш сайн байдаг. Ерөнхийдөө бүх зүйл нь сайн, гайхалтай нийцтэй байдаг. Ийм хосууд нь хамтдаа байгаад байж чаддаг. Хоёрдугаар чакра буюу Сугарын нийцэмжийн авч үзье. Тэд нэг нэгнийхээ мэдрэмжийг ойлгодог. Хэн хэнийх нь Сугар хүчтэй аваас тэд нэг нэгнийхээ мэдрэхүйд ханамжтай байдлыг өгч чадна… Тэдний загвар моодны мэдрэмж, хандлага гэх мэт нь харилцан сайн нийцдэг. Нарны нийцэмжийн тухайд гэвэл хосууд хэн хэн нь харилцаан дээр нийгмийн байр сууриа анхаарч үзэх ёстой гэдгийгээ ойлгож байдаг. Хэн хэн нь материаллаг ашиг орлогын төлөө тэмүүлж байдаг ба нийгмийн харилцааны хүрээнд төдийлөн зөрчил байдаггүй. Дараагийн нийцлийн чакра нь Сарны чакра. Энэ нь сэтгэл зүрхний хайрын харилцааг илэрхийлдэг. Тийм хосууд нь дотоод сэтгэлдээ хэн хэнийгээ сайн ойлгож байдаг. Эрэгтэй нь эмэгтэйдээ дурладаг гэдэг утгаар биш харин тэд сүнс, тэд амьд бодгаль утгаараа нэг нэгнийгээ ойлгодог. Маш хүчтэй сэтгэлийн холбоо энд үүсдэг. Буд гариг нь харилцан бие биенийгээ ойлгох байдлыг илэрхийлдэг. Тийм хосууд нь нэг нэгнийгээ харцаараа ойлгох бөгөөд бүрэн дүүрэн эв нийцэлтэй байдаг. Санчирын нийцэмж бүхий хосууд нь дурын хүндрэл бэрхшээл, материаллаг амьдралыг дурын хохирол хожигдлыг тэсвэрлэх чадвартай. Харилцааныхаа төлөө бүхнийг зориулахад бэлэн байдаг. Хэн хэн нь маш тэвчээртэй, нэг нэгнийхээ дутагдалтай талыг сайтар тэвчиж чаддаг. Тийм ч учраас тэдний хооронд хэзээ ч хэрүүл маргаан үл дэгддэг… Бархасвадийн нийцэмж бүхий хосууд гэдэг нь Бурхантай холбоотой хосуудыг хэлнэ. Тэд хамтдаа бурханлагаар өсч хөгжих ба нас нөгчсөнийхөө дараагаар ч хамтдаа үргэлжлүүлэн амьдардаг. Тийм хосууд нь ихэвчлэн энэ материаллаг ертөнцөд дахин буцаж ирдэггүй.   Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top