Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Йога гэдэг нь “холбоо” гэсэн утгатай. Эхлээд бид Кришнатай хиймэл байдлаар холбоо тогтоохыг хичээдэг ч энэхүү холбоо нь өөрөөсөө ундарсан мөн чанартай болох үед ямар ч саад тотгор үгүй болох болно. Яг л далай тэнгист тасралтгүйгээр цутгадаг гол мөрөн шиг л. Тэгж бид йогийн төгс төгөлдөрт хүрдэг. Тэгснээр хэн ч тэрхүү голын урсгалд саад болж чадахгүй. Гол ямар шалтгаанаар далай тэнгист цутгадаг вэ ? Энэ нь өөрөө өөрөө л явагддаг. Ямар нэг гадны шалтгаан нөлөө үгүй. Бидний Кришнаг хайрлах хайрын урсгал ямар нэг хувийн ашиг сонирхолгүй тийм жам ёсны, чөлөөтэй болох үед бид йогийн төгс төгөлдөрт хүрлээ гэж ярьж болно. Бурханыг хайрлах өөрөөсөө ундрах хайр нь ямар ч гадаад шалтгаанаас хамаардаггүй. Түүний цор ганц шалтгаан нь хайр өөрөө юм. Ийм учраас түүнийг ахаитуки хэмээн нэрлэдэг. Ахаитуки гэдэг нь “ямар нэг шалтгаан ба сэдэлгүй” гэсэн утгатай. Ерөнхийдөө хүмүүс сүм рүү эсвэл хийд рүү ямар нэг ашиг хонжооч сэдэлтэйгээр зорьж очдог. Жишээ нь христ шүтлэгтнүүд сүмд очоод ийн залбирдаг: “Их Эзэн минь ээ, бидний амин чухал хэрэгцээ болсон талхыг өнөөдөр ч гэсэн өгч хайрлаач” хэмээдэг. Тэдний хандлага нь талх хүлээн авах хүсэл. Гэвч та сүм хийд рүү зөвхөн ганц хүсэлтэй буюу Бурханыг магтан алдаршуулахын тулд очих аваас энэ нь жинхэнэ хайр юм. Мэдээж хэрэг, хэрэв хүн “Их Эзэн маань надад талх өгдөг. Ийм учраас би сүм хийд очих учиртай” хэмээн бодох нь мөн л муугүй хэрэг. Гэвч ашиг сонирхол дээр суурилсан тийм итгэл нь хэзээ нэгтээ алдагдаж болзошгүй. Хэрэв бид Дээд Бурханд ямар нэг материаллаг ашиг хонжооны төлөө мөргөж залбирах аваас Түүнд итгэх бидний итгэл дурын мөчид нурж сүйдэх магадлалтай. Энэ нь Бурханыг хайрлах жинхэнэ хайр биш. Учир нь жинхэнэ хайр нь ямар нэг хувийн ашиг сонирхолд хөтлөгддөггүй.

Цэвэр хайрын өөр нэгэн шинж чанар нь апратихата буюу “ямар ч саадад үл торно” гэсэн утгатай. Ямар ч материаллаг нөхцөл байдал Бурханыг хайрлах жинхэнэ хайранд саад болж чадахгүй. “Би ядуу хүн. Ийм учраас би хүндээр хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Одоохондоо бол миний хувьд Бурханыг хайрлах хайрын тухай яриа байхгүй” гэж бодох хэрэггүй. Хүмүүсээс ихэвчлэн сонсдог үг бол, “Одоохондоо би болоогүй байна. Миний банкин дахь хадгаламж сая доллар болоодохвол би Кришна ухамсрыг хүлээж авна. Одоохондоо надад мөнгө олох боломж олгоод орхи” хэмээхүй нь юм. Энэ бол бхакти биш. Энэ бол Кришнад татагдах татагдал биш. Энэ шүлгэнд Кришна айлдахдаа, бид Түүний ивээл дор йогоор хичээллэх ёстой хэмээжээ. Мад-ашрайах. Энэ нь эхлээд бид Кришнагийн эсвэл Түүний төлөөлөгчийн өмөг түшгийг олох ёстой хэмээсэн утгатай. Дараа нь бид, биднийг Кришнаг хайрлах өөрөө ундарсан тэрхүү хайранд хүргэж чадах тийм йогоор хичээллэх хэрэгтэй. Энэхүү хайр буюу татагдлыг өөртөө хөгжүүлэхийн тулд бид тодорхой зохицуулах зарчмуудыг даган мөрдөх ёстой.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан Балабхадра дас

Йога гэдэг нь “холбоо” гэсэн утгатай. Эхлээд бид Кришнатай хиймэл байдлаар холбоо тогтоохыг хичээдэг ч энэхүү холбоо нь өөрөөсөө ундарсан мөн чанартай болох үед ямар ч саад тотгор үгүй болох болно. Яг л далай тэнгист тасралтгүйгээр цутгадаг гол мөрөн шиг л. Тэгж бид йогийн төгс төгөлдөрт хүрдэг. Тэгснээр хэн ч тэрхүү голын урсгалд саад болж чадахгүй. Гол ямар шалтгаанаар далай тэнгист цутгадаг вэ ? Энэ нь өөрөө өөрөө л явагддаг. Ямар нэг гадны шалтгаан нөлөө үгүй. Бидний Кришнаг хайрлах хайрын урсгал ямар нэг хувийн ашиг сонирхолгүй тийм жам ёсны, чөлөөтэй болох үед бид йогийн төгс төгөлдөрт хүрлээ гэж ярьж болно. Бурханыг хайрлах өөрөөсөө ундрах хайр нь ямар ч гадаад шалтгаанаас хамаардаггүй. Түүний цор ганц шалтгаан нь хайр өөрөө юм. Ийм учраас түүнийг ахаитуки хэмээн нэрлэдэг. Ахаитуки гэдэг нь “ямар нэг шалтгаан ба сэдэлгүй” гэсэн утгатай. Ерөнхийдөө хүмүүс сүм рүү эсвэл хийд рүү ямар нэг ашиг хонжооч сэдэлтэйгээр зорьж очдог. Жишээ нь христ шүтлэгтнүүд сүмд очоод ийн залбирдаг: “Их Эзэн минь ээ, бидний амин чухал хэрэгцээ болсон талхыг өнөөдөр ч гэсэн өгч хайрлаач” хэмээдэг. Тэдний хандлага нь талх хүлээн авах хүсэл. Гэвч та сүм хийд рүү зөвхөн ганц хүсэлтэй буюу Бурханыг магтан алдаршуулахын тулд очих аваас энэ нь жинхэнэ хайр юм. Мэдээж хэрэг, хэрэв хүн “Их Эзэн маань надад талх өгдөг. Ийм учраас би сүм хийд очих учиртай” хэмээн бодох нь мөн л муугүй хэрэг. Гэвч ашиг сонирхол дээр суурилсан тийм итгэл нь хэзээ нэгтээ алдагдаж болзошгүй. Хэрэв бид Дээд Бурханд ямар нэг материаллаг ашиг хонжооны төлөө мөргөж залбирах аваас Түүнд итгэх бидний итгэл дурын мөчид нурж сүйдэх магадлалтай. Энэ нь Бурханыг хайрлах жинхэнэ хайр биш. Учир нь жинхэнэ хайр нь ямар нэг хувийн ашиг сонирхолд хөтлөгддөггүй. Цэвэр хайрын өөр нэгэн шинж чанар нь апратихата буюу “ямар ч саадад үл торно” гэсэн утгатай. Ямар ч материаллаг нөхцөл байдал Бурханыг хайрлах жинхэнэ хайранд саад болж чадахгүй. “Би ядуу хүн. Ийм учраас би хүндээр хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Одоохондоо бол миний хувьд Бурханыг хайрлах хайрын тухай яриа байхгүй” гэж бодох хэрэггүй. Хүмүүсээс ихэвчлэн сонсдог үг бол, “Одоохондоо би болоогүй байна. Миний банкин дахь хадгаламж сая доллар болоодохвол би Кришна ухамсрыг хүлээж авна. Одоохондоо надад мөнгө олох боломж олгоод орхи” хэмээхүй нь юм. Энэ бол бхакти биш. Энэ бол Кришнад татагдах татагдал биш. Энэ шүлгэнд Кришна айлдахдаа, бид Түүний ивээл дор йогоор хичээллэх ёстой хэмээжээ. Мад-ашрайах. Энэ нь эхлээд бид Кришнагийн эсвэл Түүний төлөөлөгчийн өмөг түшгийг олох ёстой хэмээсэн утгатай. Дараа нь бид, биднийг Кришнаг хайрлах өөрөө ундарсан тэрхүү хайранд хүргэж чадах тийм йогоор хичээллэх хэрэгтэй. Энэхүү хайр буюу татагдлыг өөртөө хөгжүүлэхийн тулд бид тодорхой зохицуулах зарчмуудыг даган мөрдөх ёстой. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан Балабхадра дас
Scroll to Top