Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 23
Views Yesterday : 62

Цагаан хоол идэхийн эмчилгээний, эдийн засгийн, ёс суртахууны ашиг тусаас болон шашны үзэл онол, тэр ч байтуай кармын хуулиас гадна цагаан хоол идэхийн өөр нэг онцгой тал нь бурханлаг буюу сүнсний талын ашиг тус юм. Цагаан хоол идэхийн хамгийн гол давуу тал нь тэрээр хүмүүнийг Бурханыг хайрлах хайр хийгээд Түүнд татагдах тэрхүү жам ёсны татагдлын хөгжилтөнд үлэмж тус нэмэр болдогт оршино. “Шримад-Бхагаватам” судрын тайлбарт Шрила Прабхупада өгүүлэхдээ: “Сүнсний өөрийгөө танин ухамсарлахуйд хүрэхийн тулд амьдрал нь хүнд заяагдсан. Хэрэв тэрээр түүнд хүрэхийг хүсэх аваас зөвхөн Бурханд өргөсөн хоол хүнсийг л идэх ёстой. Бурхан өөрийн чин сүсэгтнээс хүнсний ногоод, жимс, сүүн бүтээгдэхүүнүүд, үр тариагаар хийсэн ямар ч хоолыг хүлээн авдаг. Ийнхүү Бурхан өргөлийг хүлээн авсны дараагаар чин сүсэгтэн нь үлдсэн прасадыг(хишиг) хүртэж болно. Ингэснээр хүн оршихуйн төлөөх тэмцэлтэй холбоотой өөрийн бүхий л зовлон зүдгүүрээс цаг хугацааны аясаар ангижрах болно” гэсэн байдаг.

Прасадын бурханлаг мөн чанарын талаар Бурхан Кришна Өөрөө одоогоос 500 орчим жилийн өмнө Шри Чаитанйа Махапрабхугийн дүрээр дэлхий дээр залрах үедээ: “Хүн бүр л энэ хоолыг өмнө нь амсаж байсан. Гэвч одоо тэд өгүүлшгүй сайхан амттай, гайхалтай сайхан үнэртэй болжээ. Тэднийг идээд үз дээ. Та нар ялгааг нь мэдрэх болно. Тэдний нэгнийх нь л үнэр гэхэд, (амтны талаар ч яриад ч яахав дээ) ухаан санаанд өөр бусад амттаны талаарх бүхнийг мартуулах тийм л гайхамшигтай цэнгэл таашаалыг авчирнам. Энэ нь тэгэхлээр трансцендент бал бурмын рашаан анхилуулсан Кришнагийн ам энэ хоолонд хүрэлцэж, түүнийг Кришна Өөртөө шингээсэн байдаг тэр л бүх чанаруудаараа адисласан гэсэн үг ажээ” хэмээн өгүүлсэн бий.

Уламжлал ёсоор “Бурханы хишиг” буюу прасад гэж нэрлэгдэх өргөл болгосон хүнсээр хооллосноор хүн амьдралын эрүүл хэв маягийг мөрдлөг болгох төдийгүй Бурханыг танин ухамсарлах боломжийг олж авна. Прасад энэ бол өлссөн хүнийг цатгах эгэл нэгэн хоол бишээ. Харин энэ бол хүмүүний сүнсний өлсгөлөнг тайлах бурханлаг хоол хүнс юм. Кришна өргөлийг хүлээн авахдаа өргөсөн тэр хоолонд Өөрийнхөө бурханлаг чанарыг шингээдэг гэж мэдээлж байна. Ийм учраас Кришнагийн прасад хийгээд Кришнагийн Өөрийнх нь хооронд ялгаа байхгүй юм. Материйн ертөнцийн харанхуй гянданд хоригдсон сүнснүүдийг өрөвдөн энэрэхийн эрхэнд Кришна тэдэн дээр прасад дүрээр морилон залардаг ажээ. Өөрөөр хэлбэл зүгээр л хоол хүнсийг зооглосноор хүмүүс Түүнийг танин ухамсарлаж чадах нь.

Прасад нь бие махбодийг бурханлаг эрчмээр цэнэглэдэг. Прасадаар хооллосноор хүн өөрийн урьд өмнө үйлдэж асан нүгэлт үйлүүдээс ангижрах төдийгүй материаллаг бохирдол бузардлын эсрэг зогсож чадах дархлааг олж авна. Халдварыг эсэргүүцэх вакцин нь биднийг халдварт өвчнөөс хамгаалдаг шиг прасад нь бидэнд худал хуурмагийн эсрэг, амьдралыг үзэх материаллаг үзэл төсөөллийн эсрэг зогсох дархлааг олгоно. Ийм учраас зөвхөн Кришнад өргөсөн хоол хүнсийг идсэнээр хүн өөрийн бүх нүгэл хилэнцээ угаан ариусгаж, тун хурднаар өөрийгөө танин ухамсарлахуйн замаар урагшлах болно. Кришна биднийг материаллаг үйл буюу кармын бүх үр дагавраас ангижруулах ба ингэснээр бид амар хялбараар хий хуурмагийн нөлөөнөөс гарч чадах бөгөөд Түүнд үйлчлэн зүтгэж эхэлнэ. Үйл хэрэг нь кармын үр дагаваргүй хүн Бурханы хүсэлтэй бүрэн дүүрэн нийцэх тийм хүслийг өөртөө хөгжүүлж чадах ба Түүний оршин байгааг ямагт мэдэрнэ. Энэ бол прасада хүртэхүйн дээд ач тус юм. …Эцсийн эцэст тагтаа, сармагчид ч цагаан хоолтон. Ийм учраас цагаан хоолны дэглэмд шилжих нь тийм ч айхтар амжилт биш. Ведүүдэд өгүүлснээр бол хүний амьдралын учир зорилго болвоос бидний сүнсийг Бурхантай холбож байдаг тэрхүү мөнхийн харьцааг сэргээх явдал юм гэжээ. Гэхдээ харин бид зүгээр нэг цагаан хоол бус Бурханд өргөсөн хоол хүнс, прасадыг идэж эхлэвэл хоол хүнс маань бидний энэхүү зорилгод хүрэхэд туслах болно.

“Ведийн хоолны урлаг” номоос орчуулсан: Балабхадра дас

Цагаан хоол идэхийн эмчилгээний, эдийн засгийн, ёс суртахууны ашиг тусаас болон шашны үзэл онол, тэр ч байтуай кармын хуулиас гадна цагаан хоол идэхийн өөр нэг онцгой тал нь бурханлаг буюу сүнсний талын ашиг тус юм. Цагаан хоол идэхийн хамгийн гол давуу тал нь тэрээр хүмүүнийг Бурханыг хайрлах хайр хийгээд Түүнд татагдах тэрхүү жам ёсны татагдлын хөгжилтөнд үлэмж тус нэмэр болдогт оршино. “Шримад-Бхагаватам” судрын тайлбарт Шрила Прабхупада өгүүлэхдээ: “Сүнсний өөрийгөө танин ухамсарлахуйд хүрэхийн тулд амьдрал нь хүнд заяагдсан. Хэрэв тэрээр түүнд хүрэхийг хүсэх аваас зөвхөн Бурханд өргөсөн хоол хүнсийг л идэх ёстой. Бурхан өөрийн чин сүсэгтнээс хүнсний ногоод, жимс, сүүн бүтээгдэхүүнүүд, үр тариагаар хийсэн ямар ч хоолыг хүлээн авдаг. Ийнхүү Бурхан өргөлийг хүлээн авсны дараагаар чин сүсэгтэн нь үлдсэн прасадыг(хишиг) хүртэж болно. Ингэснээр хүн оршихуйн төлөөх тэмцэлтэй холбоотой өөрийн бүхий л зовлон зүдгүүрээс цаг хугацааны аясаар ангижрах болно” гэсэн байдаг. Прасадын бурханлаг мөн чанарын талаар Бурхан Кришна Өөрөө одоогоос 500 орчим жилийн өмнө Шри Чаитанйа Махапрабхугийн дүрээр дэлхий дээр залрах үедээ: “Хүн бүр л энэ хоолыг өмнө нь амсаж байсан. Гэвч одоо тэд өгүүлшгүй сайхан амттай, гайхалтай сайхан үнэртэй болжээ. Тэднийг идээд үз дээ. Та нар ялгааг нь мэдрэх болно. Тэдний нэгнийх нь л үнэр гэхэд, (амтны талаар ч яриад ч яахав дээ) ухаан санаанд өөр бусад амттаны талаарх бүхнийг мартуулах тийм л гайхамшигтай цэнгэл таашаалыг авчирнам. Энэ нь тэгэхлээр трансцендент бал бурмын рашаан анхилуулсан Кришнагийн ам энэ хоолонд хүрэлцэж, түүнийг Кришна Өөртөө шингээсэн байдаг тэр л бүх чанаруудаараа адисласан гэсэн үг ажээ” хэмээн өгүүлсэн бий. Уламжлал ёсоор “Бурханы хишиг” буюу прасад гэж нэрлэгдэх өргөл болгосон хүнсээр хооллосноор хүн амьдралын эрүүл хэв маягийг мөрдлөг болгох төдийгүй Бурханыг танин ухамсарлах боломжийг олж авна. Прасад энэ бол өлссөн хүнийг цатгах эгэл нэгэн хоол бишээ. Харин энэ бол хүмүүний сүнсний өлсгөлөнг тайлах бурханлаг хоол хүнс юм. Кришна өргөлийг хүлээн авахдаа өргөсөн тэр хоолонд Өөрийнхөө бурханлаг чанарыг шингээдэг гэж мэдээлж байна. Ийм учраас Кришнагийн прасад хийгээд Кришнагийн Өөрийнх нь хооронд ялгаа байхгүй юм. Материйн ертөнцийн харанхуй гянданд хоригдсон сүнснүүдийг өрөвдөн энэрэхийн эрхэнд Кришна тэдэн дээр прасад дүрээр морилон залардаг ажээ. Өөрөөр хэлбэл зүгээр л хоол хүнсийг зооглосноор хүмүүс Түүнийг танин ухамсарлаж чадах нь. Прасад нь бие махбодийг бурханлаг эрчмээр цэнэглэдэг. Прасадаар хооллосноор хүн өөрийн урьд өмнө үйлдэж асан нүгэлт үйлүүдээс ангижрах төдийгүй материаллаг бохирдол бузардлын эсрэг зогсож чадах дархлааг олж авна. Халдварыг эсэргүүцэх вакцин нь биднийг халдварт өвчнөөс хамгаалдаг шиг прасад нь бидэнд худал хуурмагийн эсрэг, амьдралыг үзэх материаллаг үзэл төсөөллийн эсрэг зогсох дархлааг олгоно. Ийм учраас зөвхөн Кришнад өргөсөн хоол хүнсийг идсэнээр хүн өөрийн бүх нүгэл хилэнцээ угаан ариусгаж, тун хурднаар өөрийгөө танин ухамсарлахуйн замаар урагшлах болно. Кришна биднийг материаллаг үйл буюу кармын бүх үр дагавраас ангижруулах ба ингэснээр бид амар хялбараар хий хуурмагийн нөлөөнөөс гарч чадах бөгөөд Түүнд үйлчлэн зүтгэж эхэлнэ. Үйл хэрэг нь кармын үр дагаваргүй хүн Бурханы хүсэлтэй бүрэн дүүрэн нийцэх тийм хүслийг өөртөө хөгжүүлж чадах ба Түүний оршин байгааг ямагт мэдэрнэ. Энэ бол прасада хүртэхүйн дээд ач тус юм. …Эцсийн эцэст тагтаа, сармагчид ч цагаан хоолтон. Ийм учраас цагаан хоолны дэглэмд шилжих нь тийм ч айхтар амжилт биш. Ведүүдэд
Scroll to Top