Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварцнеггер, найруулагч Жеймс Камерон нар хятадын ард түмнийг цагаан хоолтон болоход туслана.

Энэ дэлхийн хамгийн шигүү хүн амтай  орон болох Хятадын засгийн газар ард иргэдийнхээ махны хэрэглээг хоёр дахин бууруулах төлөвлөгөө гаргасан байна.

Энэ нь хүн ардынхаа эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээ төдийгүй хүлэмжийн хийн хэмжээг бууруулахад мэдэгдэхүйц хувь нэмрээ оруулна гэж үзжээ.

Сонин хэвлэлд мэдээлснээр Хятадын ардын нам энэ үйл хэрэгтээ Арнольд Шварцнеггер, найруулагч Жеймс Камерон нарыг татан оролцуулсан байна. Холливудын эдгээр алдартнууд махны хэрэглээг бууруулахад чиглэгдсэн шинэ, олон нийтийн мэдээллийн чанартай цуврал нэвтрүүлэгт оролцож байгаа ажээ.

Терминаторын дүрд тоглож асан, Калифорни мужийн амбан захирагч тэрээр өөрийн Фэйсбүүк хуудаснаа экологийн цэвэр энергийн эх үүсвэрийг хамгийн ихээр ашиглах, хөгжүүлэхийг  уриалан дуудсан байна. Парист болсон   НҮБ-ын уур амьсгалын сэдэвт зөвлөгөөнд оролцох үеэрээ Төмөр Арнольд дэлхийн ард иргэдэд, уургийг орлуулах шинэ эх үүсвэрийг хайн олж, гариг дэлхийгээ аврахын тулд махны хэрэглээнээс татгалзахыг уриалжээ.

Эх үүсвэр:

https://www.theguardian.com/world/2016/jun/20/chinas-meat-consumption-climate-change

Бэлтгэсэн: Балабхадра дас

Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварцнеггер, найруулагч Жеймс Камерон нар хятадын ард түмнийг цагаан хоолтон болоход туслана. Энэ дэлхийн хамгийн шигүү хүн амтай  орон болох Хятадын засгийн газар ард иргэдийнхээ махны хэрэглээг хоёр дахин бууруулах төлөвлөгөө гаргасан байна. Энэ нь хүн ардынхаа эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээ төдийгүй хүлэмжийн хийн хэмжээг бууруулахад мэдэгдэхүйц хувь нэмрээ оруулна гэж үзжээ. Сонин хэвлэлд мэдээлснээр Хятадын ардын нам энэ үйл хэрэгтээ Арнольд Шварцнеггер, найруулагч Жеймс Камерон нарыг татан оролцуулсан байна. Холливудын эдгээр алдартнууд махны хэрэглээг бууруулахад чиглэгдсэн шинэ, олон нийтийн мэдээллийн чанартай цуврал нэвтрүүлэгт оролцож байгаа ажээ. Терминаторын дүрд тоглож асан, Калифорни мужийн амбан захирагч тэрээр өөрийн Фэйсбүүк хуудаснаа экологийн цэвэр энергийн эх үүсвэрийг хамгийн ихээр ашиглах, хөгжүүлэхийг  уриалан дуудсан байна. Парист болсон   НҮБ-ын уур амьсгалын сэдэвт зөвлөгөөнд оролцох үеэрээ Төмөр Арнольд дэлхийн ард иргэдэд, уургийг орлуулах шинэ эх үүсвэрийг хайн олж, гариг дэлхийгээ аврахын тулд махны хэрэглээнээс татгалзахыг уриалжээ. Эх үүсвэр: https://www.theguardian.com/world/2016/jun/20/chinas-meat-consumption-climate-change Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top