Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Өвөл болох цагаар

Үхлийн элч нар баярлацгаана

Үхэр, хонь тэргүүтнээр

Тахилын ширээгээ чимцгээнэ

Буудуулахаар туугдсан ялтнууд шиг

Бөөвийсөн хэдэн амьтнууд

Муулуулахаар нядлах газраад

Дуугүйхнээр гэлдрэн дөтлөнө

Дайн болж байгаа шиг

Даанч их цус

Цаана нь үлдэх үрс

Цангинаж мөөрөөд хоцроно

mongolian cow

Зажлахын төлөө хийх

Дайсангүй хар дайн

Замбуулинд адил тавилантай ч

Амьтдын ялагдлаар дуусна

Хонгор гэнэхэн амьтдыг

Ходоодондоо оршуулахын тулд

Хожим нь хийсэн нүглээ

Буцааж төлөхийн тулд

Тоо, шунал хоёр

Толгойд нь ноцолдох хүмүүс

Тонгорог, хутга тэргүүтнийг

Тоймгүй сайнаар хурцлана

Идүүлэхээр гунигласан мал хөөрхий ч шиг

Идэхээр улайрсан хүн хөөрхий ч шиг

Туугдаад явж байгаа үхэр хөөрхий ч шиг

Туугаад яарч яваа хүн хөөрхий ч шиг

            Балабхадра дас

Өвөл болох цагаар Үхлийн элч нар баярлацгаана Үхэр, хонь тэргүүтнээр Тахилын ширээгээ чимцгээнэ Буудуулахаар туугдсан ялтнууд шиг Бөөвийсөн хэдэн амьтнууд Муулуулахаар нядлах газраад Дуугүйхнээр гэлдрэн дөтлөнө Дайн болж байгаа шиг Даанч их цус Цаана нь үлдэх үрс Цангинаж мөөрөөд хоцроно Зажлахын төлөө хийх Дайсангүй хар дайн Замбуулинд адил тавилантай ч Амьтдын ялагдлаар дуусна Хонгор гэнэхэн амьтдыг Ходоодондоо оршуулахын тулд Хожим нь хийсэн нүглээ Буцааж төлөхийн тулд Тоо, шунал хоёр Толгойд нь ноцолдох хүмүүс Тонгорог, хутга тэргүүтнийг Тоймгүй сайнаар хурцлана Идүүлэхээр гунигласан мал хөөрхий ч шиг Идэхээр улайрсан хүн хөөрхий ч шиг Туугдаад явж байгаа үхэр хөөрхий ч шиг Туугаад яарч яваа хүн хөөрхий ч шиг             Балабхадра дас
Scroll to Top