Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 4
Users Today : 14
Users Yesterday : 49
Total Users : 12894
Views Today : 27
Views Yesterday : 89

Ведийн зурхайд хэл яриа, хоол, унд, хөрөнгө санхүүг нэгэн адил гэр буюу 2р гэр захиран удирддаг. Өөрөөр хэлбэл энэ нь үнэн, зөв, эерэг, эелдэг яриатай, хоол унд зөв байж гэмээ нь хөрөнгө санхүүгийн байдал эерэг, сайн байх боломжтойг илэрхийлдэг. Эсрэгээрээ хэл яриа бүдүүлэг, хараал, доромжлол, худал, муу үгийг хэлэх, хоол унд буянлаг биш нүгэлтэй мөн чанартай байх аваас хөрөнгө санхүүгийн байдал  асуудал бэрхшээлтэй, эсвэл хөрөнгө мөнгө ирж болох ч энэ нь буруу эх үүсвэрээр дамжин ирэх хандлагатайг илэрхийлдэг. Мөн энэ байдлаас шалтгаалж хөрөнгө санхүүгийн алдагдал хохирол амсах ба эсвэл энэ нь хөрөнгө санхүүгийн алдагдал учрах гэж буйн эхлэл, дохио шинж тэмдэг болдог.

Түүнчлэн ведийн зурхайд марака стхана буюу үхлийн гэр гэгддэг хоёр гэр байдаг. Энэ нь энд өгүүлсэн 2-р гэр буюу хэл яриа, хоол унд, хөрөнгө санхүүгийн гэр, нөгөө нь 7р гэр буюу гэр бүл, түншлэлийн гэр. Энэхүү хоёр гэрийн эзэн гаригууд сөрөг байршсан, сөрөг гаригийн нөлөөнд орсон, эрчим нь алдагдсан гэх мэтээс хамаарч энэхүү хоёр гаригийн удирдах гаригийн мөчлөгт тухайн хүний хувь тавиланд хүчтэй сөрөг цохилт ирж болзошгүй байдаг. Өөрөөр хэлбэл эмчлэхэд хүнд өвчин эсвэл зуурдын үхэл эсвэл санхүүгийн томоохон хохирол гэх мэт. Өмнө өгүүлсэн 2р гэрийн удирддаг чиглэл нь хэл яриа, хоол хүнс, эд баялаг. Эндээс хүн, буруу хэл ярианаасаа болж буюу бусдыг гутаан доромжлох, шүүмжлэх, бусадтай хэрүүл маргаан хийх эсвэл ариун бус хоол унд идэх, хараал хэтэрхий хэлэх, хоол ундны буруу хэрэглээнээс, хоол хүнсийг ялгаж цэгнэлгүй, хориглох хорио цээргүйгээр идсэнээс, архи дарсыг, согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэснээс гэх мэтчилэн  мөн эд хөрөнгөнөөс, мөнгө санхүүгээс  болж бусдад хорлогдох, эсвэл эд баялгийн тэмцлээс болж амь насаа алдах гэх мэт таагүй зүйлс учран тохиох хандлагатай байдаг. Мөн 7-р гэр буюу гэр бүлээ болон бизнесийн хамтрагчаа буруу сонгосноос болж эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах магадлалтай байдал ажиглагддаг. Энэ бүхэн нь бүгд зурхайн талаасаа 2 эсвэл 7р гэрүүд  эвдэрснээс эсвэл тэдгээрийн удирдах гариг нь сөрөг байршсанаас болсон байх боломжтой.

Гаригийн мөчлөг гэдэг нь ведийн зурхайд өгүүлэгдсэн бүх 9 гариг хүний амьдралын үргэлжлэх хугацаанд төрөх мөчөөс нь  нас нөгчих мөчийг нь хүртэл ээлжлэн удирддаг тэрхүү цаг хугацааг хэлдэг ба харин гаригуудын мөчлөгийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй. Гаригийн мөчлөг нь өмнөх амьдралуудад үйлдэж байсан үйлийн үр жимсээ өгөх буюу боловсрох мөчлөгийг хэлж буй бөгөөд энд өгүүлэгдсэн 2 ба 7р гэрүүд хэрэв сөрөг байршсан бол энэ нь тухайн гаригуудын мөчлөгт таагүй зүйл амсах хувь төөрөг байгааг заах ба үүн дээр нэмээд энэ амьдралдаа ямар нэг байдлаар хэл ярианы буруу үйлдүүд үйлдсэн бол буюу бусдыг доромжилсон, гүтгэсэн, гутаан шүүмжилсэн зэрэг үйлүүдийг хийсэн аваас мөчлөгийн үзүүлэх нөлөө илүү хүнд болох болно.

Үүний зурхайн засал нь, өөрийн хувь төөргийн картаас ямар гаригийн мөчлөг үргэлжилж буйг мэдэж, тухайн гаригийг аргадах эсвэл хүчжүүлэх арга техникийг хэрэглэхийн зэрэгцээ хэрэв энэ амьдралд хэл ярианы ямар нэг буруу үйлдэл байгаа бол засах, наминчлах, тэвчил хатамжил хийх гэх мэт аргачлалуудыг хэрэглэх нь тухайн үйлийн үрийг сууриар нь засах оновчтой арга засал болох болно.

Бэлтгэсэн: Балабхадра дас 

Ведийн зурхайд хэл яриа, хоол, унд, хөрөнгө санхүүг нэгэн адил гэр буюу 2р гэр захиран удирддаг. Өөрөөр хэлбэл энэ нь үнэн, зөв, эерэг, эелдэг яриатай, хоол унд зөв байж гэмээ нь хөрөнгө санхүүгийн байдал эерэг, сайн байх боломжтойг илэрхийлдэг. Эсрэгээрээ хэл яриа бүдүүлэг, хараал, доромжлол, худал, муу үгийг хэлэх, хоол унд буянлаг биш нүгэлтэй мөн чанартай байх аваас хөрөнгө санхүүгийн байдал  асуудал бэрхшээлтэй, эсвэл хөрөнгө мөнгө ирж болох ч энэ нь буруу эх үүсвэрээр дамжин ирэх хандлагатайг илэрхийлдэг. Мөн энэ байдлаас шалтгаалж хөрөнгө санхүүгийн алдагдал хохирол амсах ба эсвэл энэ нь хөрөнгө санхүүгийн алдагдал учрах гэж буйн эхлэл, дохио шинж тэмдэг болдог. Түүнчлэн ведийн зурхайд марака стхана буюу үхлийн гэр гэгддэг хоёр гэр байдаг. Энэ нь энд өгүүлсэн 2-р гэр буюу хэл яриа, хоол унд, хөрөнгө санхүүгийн гэр, нөгөө нь 7р гэр буюу гэр бүл, түншлэлийн гэр. Энэхүү хоёр гэрийн эзэн гаригууд сөрөг байршсан, сөрөг гаригийн нөлөөнд орсон, эрчим нь алдагдсан гэх мэтээс хамаарч энэхүү хоёр гаригийн удирдах гаригийн мөчлөгт тухайн хүний хувь тавиланд хүчтэй сөрөг цохилт ирж болзошгүй байдаг. Өөрөөр хэлбэл эмчлэхэд хүнд өвчин эсвэл зуурдын үхэл эсвэл санхүүгийн томоохон хохирол гэх мэт. Өмнө өгүүлсэн 2р гэрийн удирддаг чиглэл нь хэл яриа, хоол хүнс, эд баялаг. Эндээс хүн, буруу хэл ярианаасаа болж буюу бусдыг гутаан доромжлох, шүүмжлэх, бусадтай хэрүүл маргаан хийх эсвэл ариун бус хоол унд идэх, хараал хэтэрхий хэлэх, хоол ундны буруу хэрэглээнээс, хоол хүнсийг ялгаж цэгнэлгүй, хориглох хорио цээргүйгээр идсэнээс, архи дарсыг, согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэснээс гэх мэтчилэн  мөн эд хөрөнгөнөөс, мөнгө санхүүгээс  болж бусдад хорлогдох, эсвэл эд баялгийн тэмцлээс болж амь насаа алдах гэх мэт таагүй зүйлс учран тохиох хандлагатай байдаг. Мөн 7-р гэр буюу гэр бүлээ болон бизнесийн хамтрагчаа буруу сонгосноос болж эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах магадлалтай байдал ажиглагддаг. Энэ бүхэн нь бүгд зурхайн талаасаа 2 эсвэл 7р гэрүүд  эвдэрснээс эсвэл тэдгээрийн удирдах гариг нь сөрөг байршсанаас болсон байх боломжтой. Гаригийн мөчлөг гэдэг нь ведийн зурхайд өгүүлэгдсэн бүх 9 гариг хүний амьдралын үргэлжлэх хугацаанд төрөх мөчөөс нь  нас нөгчих мөчийг нь хүртэл ээлжлэн удирддаг тэрхүү цаг хугацааг хэлдэг ба харин гаригуудын мөчлөгийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй. Гаригийн мөчлөг нь өмнөх амьдралуудад үйлдэж байсан үйлийн үр жимсээ өгөх буюу боловсрох мөчлөгийг хэлж буй бөгөөд энд өгүүлэгдсэн 2 ба 7р гэрүүд хэрэв сөрөг байршсан бол энэ нь тухайн гаригуудын мөчлөгт таагүй зүйл амсах хувь төөрөг байгааг заах ба үүн дээр нэмээд энэ амьдралдаа ямар нэг байдлаар хэл ярианы буруу үйлдүүд үйлдсэн бол буюу бусдыг доромжилсон, гүтгэсэн, гутаан шүүмжилсэн зэрэг үйлүүдийг хийсэн аваас мөчлөгийн үзүүлэх нөлөө илүү хүнд болох болно. Үүний зурхайн засал нь, өөрийн хувь төөргийн картаас ямар гаригийн мөчлөг үргэлжилж буйг мэдэж, тухайн гаригийг аргадах эсвэл хүчжүүлэх арга техникийг хэрэглэхийн зэрэгцээ хэрэв энэ амьдралд хэл ярианы ямар нэг буруу үйлдэл байгаа бол засах, наминчлах, тэвчил хатамжил хийх гэх мэт аргачлалуудыг хэрэглэх нь тухайн үйлийн үрийг сууриар нь засах оновчтой арга засал болох болно. Бэлтгэсэн: Балабхадра дас 
Scroll to Top