Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Бурханлаг өндөр түвшинд буюу буяны(цэвэр ариуны) түвшинд оршигч хүмүүн нь үнэнийг таатай, эелдэг үгээр хэлдэг. Хэл яриандаа бусдыг үл гомдоох олон тооны хошигнолыг ашиглах ба ихэвчлэн өөртэйгөө холбоотой хошигнолыг ашигладаг. Тийм хүмүүс нь бараг л үргэлж эрүүл, аз жаргалтай байдаг.

Шуналын төлөвт орших хүмүүс нь өөр рүү нь чиглэсэн шүүмжлэлд маш мэдрэг байх агаад мөнгө ба эр, эмийн харьцаа, эдийн засгийн хөгжил, улс төр, худалдан авалт гэх мэт сэдвээр хэдэн цаг ч хамаагүй маш тааламжтайгаар ярьж чаддаг. Тэд өөрсдийнхөө тухай ихэвчлэн сайныг ярих ба бусад зарим нэгний талаар өөлж шүүмжилсэн зүйлийг ярьдаг. Тэд ихэвчлэн маш хурдан ярих бөгөөд тэдний хошигнолын ихэнхи нь эр, эмийн харьцаатай холбоотой байдаг.
Мунхгийн төлөвт орших хүмүүсийн яриа доромжлол, дөвийлгөлт, буруушаалт, айлган сүрдүүлэлт, ёс зүйгүй үгүүдээр дүүрэн байдгаараа бусдаас ялгардаг. Тэдний бүх үг нь уур хилэн, үзэн ядалтаар дүүрэн байдаг. Тийм хүн ам ангайх аваас өрөө тэр аяараа таагүй үнэрээр дүүрч байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг.
Тийм хүмүүс, өөрсдөө санаатай эсвэл санамсаргүй байдлаар бусдыг өдөөн хатгаж, тэднийг уурлуулах, цухалдуулах, гомдоох, атаархлыг нь төрүүлэх үйлийг хийж байдаг нь ердийн үзэгдэл. Тэд ийм долгионыг л үүсгэх хандлагатай байдаг ба эдгээр доод төрлийн устган сүйтгэх мөн чанар бүхий эмоциудаар тэжээгдэн хооллож байдаг. Тэдний хошигнол нь ихэвчлэн “хар” ба бусдын гунигт баярласан, бусдыг дээрэлхэлсэн хандлагаар дүүрэн.

Ерөнхийдөө хүмүүс зөвхөн нэг түвшин дээрээ байнга байгаад байх нь ховор. Ихэвчлэн холимог хэлбэрээр орших ба эсвэл тухайн хүний төлөв байдал маш хурдан өөрчлөгдөж байдаг. Энэ нь дараахь зүйлсээс хамааралтай:

Бидний сонгосон хүрээллээс. Жишээ нь, шунал ихтэй хүнтэй харьцаж эхлэснээр бид хэдхэн минутын дараа л гэхэд улс төр ярих үйл хэрэгт маш идэвхитэйгээр татагдан орсон байхыгаа ажиглаж болно. Ердөө 10 минутын өмнө бидэнд тухайн үйл хэрэг ямар ч хамаагүй байсан байх жишээтэй.

Орчин ба газар орон. Жишээ нь, казинод, шөнийн клубуудад шар айрагны лангууны ойролцоо мансууруулах бодис хэрэглэгчдийн цуглардаг газар бурханлаг зүйлсийн талаар ярилцаж байна гэдгийг төсөөлөхөд бэрх. Хэрэв тухайн газар шунал ба мунхгаар тэжээгдсэн байх аваас тэнд сонсогдох яриа хөөрөө тэдгээртэй харгалзсан л байх болно.

Цаг хугацаа. Жишээ нь, шөнийн 22:00оос 02:00 эсвэл 03:00 цагийн хоорондох цаг бол мунхаг харанхуйн цаг юм. (цагийн интервал нь гэхдээ улирал болон газарзүйн байршлаас ихээхэн хамааралтай). Чухамхүү энэ цаг мөчид хүмүүс мунхаг харанхуйн мөн чанар бүхий газарт очихыг хүсэх, мунхаг харанхуйн мөн чанар бүхий кино үзэх, мунхаг харанхуйн мөн чанар бүхий зүйлсийг ярих, сайндаа л шуналын сэдэвтэй зүйлсийг ярих хандлагатай байдаг.
Өглөө оройноос сэргэлэн хэмээх ардын мэргэн үг байдаг даа. Орой хэлсэн үгэндээ өглөө нь та харамсдаг болохыг аль эртнээс л ажиглаж мэдсэн байж. Ялангуяа хэрэв та ямар нэг шийдвэрийг гаргасан бол түүнийгээ арай өөр өнцгөөс харах болно. Ийм учраас хамгийн энгийн дүрэм гэвэл, оройд хэзээ ч бүү шийдвэр гаргаж бай. Энэ үед аль болох бага ярьж байх нь бидний амьдралыг мэдэгдэхүйц аз жаргалтай болгох ба олон олон таагүй зүйлс, проблем, зовлонт байдлаас ангижруулах болно.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Бурханлаг өндөр түвшинд буюу буяны(цэвэр ариуны) түвшинд оршигч хүмүүн нь үнэнийг таатай, эелдэг үгээр хэлдэг. Хэл яриандаа бусдыг үл гомдоох олон тооны хошигнолыг ашиглах ба ихэвчлэн өөртэйгөө холбоотой хошигнолыг ашигладаг. Тийм хүмүүс нь бараг л үргэлж эрүүл, аз жаргалтай байдаг. Шуналын төлөвт орших хүмүүс нь өөр рүү нь чиглэсэн шүүмжлэлд маш мэдрэг байх агаад мөнгө ба эр, эмийн харьцаа, эдийн засгийн хөгжил, улс төр, худалдан авалт гэх мэт сэдвээр хэдэн цаг ч хамаагүй маш тааламжтайгаар ярьж чаддаг. Тэд өөрсдийнхөө тухай ихэвчлэн сайныг ярих ба бусад зарим нэгний талаар өөлж шүүмжилсэн зүйлийг ярьдаг. Тэд ихэвчлэн маш хурдан ярих бөгөөд тэдний хошигнолын ихэнхи нь эр, эмийн харьцаатай холбоотой байдаг. Мунхгийн төлөвт орших хүмүүсийн яриа доромжлол, дөвийлгөлт, буруушаалт, айлган сүрдүүлэлт, ёс зүйгүй үгүүдээр дүүрэн байдгаараа бусдаас ялгардаг. Тэдний бүх үг нь уур хилэн, үзэн ядалтаар дүүрэн байдаг. Тийм хүн ам ангайх аваас өрөө тэр аяараа таагүй үнэрээр дүүрч байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тийм хүмүүс, өөрсдөө санаатай эсвэл санамсаргүй байдлаар бусдыг өдөөн хатгаж, тэднийг уурлуулах, цухалдуулах, гомдоох, атаархлыг нь төрүүлэх үйлийг хийж байдаг нь ердийн үзэгдэл. Тэд ийм долгионыг л үүсгэх хандлагатай байдаг ба эдгээр доод төрлийн устган сүйтгэх мөн чанар бүхий эмоциудаар тэжээгдэн хооллож байдаг. Тэдний хошигнол нь ихэвчлэн “хар” ба бусдын гунигт баярласан, бусдыг дээрэлхэлсэн хандлагаар дүүрэн. Ерөнхийдөө хүмүүс зөвхөн нэг түвшин дээрээ байнга байгаад байх нь ховор. Ихэвчлэн холимог хэлбэрээр орших ба эсвэл тухайн хүний төлөв байдал маш хурдан өөрчлөгдөж байдаг. Энэ нь дараахь зүйлсээс хамааралтай: –Бидний сонгосон хүрээллээс. Жишээ нь, шунал ихтэй хүнтэй харьцаж эхлэснээр бид хэдхэн минутын дараа л гэхэд улс төр ярих үйл хэрэгт маш идэвхитэйгээр татагдан орсон байхыгаа ажиглаж болно. Ердөө 10 минутын өмнө бидэнд тухайн үйл хэрэг ямар ч хамаагүй байсан байх жишээтэй. –Орчин ба газар орон. Жишээ нь, казинод, шөнийн клубуудад шар айрагны лангууны ойролцоо мансууруулах бодис хэрэглэгчдийн цуглардаг газар бурханлаг зүйлсийн талаар ярилцаж байна гэдгийг төсөөлөхөд бэрх. Хэрэв тухайн газар шунал ба мунхгаар тэжээгдсэн байх аваас тэнд сонсогдох яриа хөөрөө тэдгээртэй харгалзсан л байх болно. –Цаг хугацаа. Жишээ нь, шөнийн 22:00оос 02:00 эсвэл 03:00 цагийн хоорондох цаг бол мунхаг харанхуйн цаг юм. (цагийн интервал нь гэхдээ улирал болон газарзүйн байршлаас ихээхэн хамааралтай). Чухамхүү энэ цаг мөчид хүмүүс мунхаг харанхуйн мөн чанар бүхий газарт очихыг хүсэх, мунхаг харанхуйн мөн чанар бүхий кино үзэх, мунхаг харанхуйн мөн чанар бүхий зүйлсийг ярих, сайндаа л шуналын сэдэвтэй зүйлсийг ярих хандлагатай байдаг. Өглөө оройноос сэргэлэн хэмээх ардын мэргэн үг байдаг даа. Орой хэлсэн үгэндээ өглөө нь та харамсдаг болохыг аль эртнээс л ажиглаж мэдсэн байж. Ялангуяа хэрэв та ямар нэг шийдвэрийг гаргасан бол түүнийгээ арай өөр өнцгөөс харах болно. Ийм учраас хамгийн энгийн дүрэм гэвэл, оройд хэзээ ч бүү шийдвэр гаргаж бай. Энэ үед аль болох бага ярьж байх нь бидний амьдралыг мэдэгдэхүйц аз жаргалтай болгох ба олон олон таагүй зүйлс, проблем, зовлонт байдлаас ангижруулах болно. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top