Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62

ДАЛ ТАРКАРИ-ШОШНЫ ШӨЛ

1 аяга ногоон шош (200 гр) эсвэл буталсан ногоон вандуй

8 аяга ус (1,9 л)

3 ц.х давс

2 лаврын навч

1 савхан корица 7,5 см, дундуур нь хуваана

1 ц.х куркум

1 х.х сливочный масло

275 гр ногоо, шоо дөрвөлжин  хэрчсэн

1 х.х шар тос

1 Ѕ ц.х кумины үр

2 гонжгор хатаасан улаан перец

1 ц.х терктсон шинэ цагаан гаа (эсвэл Ѕ ц.х нунтаг хуурай цагаан гаа)

ј ц.х  асафетид

1 х.х жижиглэж хэрчсэн шинэ кориандрын навч

2 лимон, тус бүрийг нь 8 хуваана

 

Шошоо ялгаж хогийг нь түүгээд угааж дэвтээнэ. Саванд ус хийгээд давс, лаврын навч, корица хийгээд буцалсны дараа шошоо хийж буцалгана.

Ус дахиад буцалмагц тагийг нь дутуу таглаад галыг нь багасгаад шошоо зөөлөртөл (ногоон шошийг 20 мин, вандуйг 35 мин) буцалгана. Хөөсийг нь үе үе ялгаж авч хаяна. Дараа нь куркум, масло хийгээд хэрчсэн ногоо хийгээд таглаж шошоо бүрэн болтол буцалгана.

2 х.х шар тосоо жижиг саванд хийж халаагаад кумины үр, перецээ хийгээд кумин нь хүрэн өнгөтэй болбол цагаан гаа, асафетидаа хийгээд хэдхэн сек саваа хөдөлгөн халаана. Тэгээд үүнийгээ бушуухан шошон дээрээ нэмж таглаад зөөлөн галаар 4-5 мин буцалгаад бэлэн болно. Энэ шөлөө будаа, ногоо, талхтай цуг олгох буюу зелёнь ба зүсэм лимоноор чимэглэнэ.

Шөл шингэвтэр байх ёстой. Хэрэв өтгөрвөл халуун ус нэмнэ.

Хоол бэлтгэх хугацаа: 1 цаг

ТАМАТАР МУНГ ДАЛ

Помидортой ногоон шошны шөл

1 аяга ногоон шош (200 гр)

8 аяга ус (1,9 л)

3 лаврын навч

1 х.х сливочный масло

2 Ѕ ц.х давс

2 х.х шар тос

1 ц.х хар горчицны үр

1 ц.х кумины үр

2 ш хатаасан улаан перец

2 ц.х тёрктсон шинэ цагаан гаа (эсвэл 1 ц.х нунтаг хуурай цагаан гаа)

ј ц.х асафетид

1 ц.х куркум

5 помидор, дунд зэргийн хэмжээтэй, хэрчсэн

2 х.х лимоны шүүс

1 х.х хэрчсэн шинэ кориандрын навч

 

Зузаан ёроолтой саванд урьдчилж хогноос нь цэвэрлэсэн шошоо угаалгүй хийгээд хуурайгаар нь дунд зэргийн гал дээр 4-5 мин буюу өнгө нь боролтол хуурна. Дараа нь шошоо гаргаж угаагаад савандаа буцааж хийгээд ус, давс, масло, лаврын навч хийгээд ширүүн галаар буцалсны дараа галыг нь багасгаад тагийг нь тавьж 30 мин буцалгана.

Шошны хальс нь хуураад ирмэгц жижиг саванд тусад нь шар тос ба хар горчиц хийгээд халаана. Хар горчиц нь болоод үсчээд ирмэгц кумин, улаан перец, цагаан гаа, асафетид ба куркум хийгээд 20 сек хутгаж хуурна. Дээр нь хэрчсэн помидороо хийгээд ганц хоёр минут хутгаж хуурна.

Үүнийгээ шошин дээр нэмээд шошоо болтол буцалгаад галыг нь салгангуут лимоны шүүс, кориандрын навч хийгээд хутгана.

Уг шөлийг дурын будаа, гамбир болон талхтай цуг олгоно.

Хоол бэлтгэх хугацаа: 1 цаг

ГУЖАРАТ УРАД ДАЛ

Амталсан тарагтай хар дал

Хар шош нь уургаар маш баялаг тул долоо хоногт 4-өөс олон удаа идэх хэрэггүй. Амталсан тарагтай холиход цөцгийг санагдуулдаг ба будаа, талх, гамбиртай цуг идэхэд зохицно.

1 Ѕ аяга тараг (375 мл)

1 х.х элсэн чихэр

7 аяга ус (1,6 л)

1 аяга хар дал (200 гр)

Ѕ ц.х куркум

2 лаврын навч

2 Ѕ ц.х давс

1 х.х шар тос эсвэл ур.тос

1 ц.х хар горчиц

2 ш хатаасан улаан перец

1 ц.х фенхелийн үр

1 ц.х терктсон шинэ цагаан гаа (эсвэл Ѕ ц.х нунтаг хуурай цагаан гаа)

Тараг, элсэн чихэр ба аяга устай холиод тавь. Шошоо ялгаж хогийг нь түүгээд угааж дэвтээнэ. Том саванд үлдсэн усаа хийж буцалсны дараа шошоо нэмж буцалгана. Дараа нь тагийг нь авч 10 минутын турш хөөсийг нь хамж буцалгаад куркум, лаврын навч, давс хийж нэг хутгаад тагийг нь тавьж  20 мин дунд зэргийн гал дээр буцалгах буюу шош нь зөөлөрч хуруугаар чимхэхэд бутарч байхаар болтол нь буцалгана. Дараа нь лаврын навчийг түүж аваад шошоо шүүрээр шүүж ялгаад миксердэнэ. Энэ зутангаа саванд буцааж хийгээд буцалгана.

Жижиг саванд дунд зэргийн гал дээр шар тос ба хар горчиц хийгээд халаана. Хар горчиц нь болоод үсчээд ирмэгц перец, цагаан гаа, фенхель хийгээд 1 мин хутгаж шараад хутгасан тараг дээр нэмээд үүнийгээ шошин дээр нэмээд  5 мин хутгасаар  буцалгана.

Хоол бэлтгэх хугацаа: 1 цаг

ТАМАТАР ТУР ДАЛ

Тур шошны помидортой шөл

Энэтхэгийн Гуджарат хотод тур шошийг өргөн хэрэглэдэг тул зүгээр л дал гэж нэрлэнэ. Барселоны ресторануудад ч тур шошийг ихээр хэрэглэдэг. Таматар тур дал маш амттай тул чин бишрэлтнүүдээс жорыг нь хүмүүс их асуудаг юм.

1 аяга тур дал (200 гр)

8 аяга ус (1,9 л)

3 ц.х давс

Ѕ ц.х куркум

1 х.х шар тос эсвэл ур.тос

1 ц.х кумин

1 ц.х терктсон шинэ цагаан гаа (эсвэл Ѕ ц.х нунтаг хуурай цагаан гаа)

1 ц.х нунтаг кориандр

Ѕ ц.х асафетид

3 помидор, дунд зэргийн хэмжээтэй, жижиг зүссэн

1 х.х хэрчсэн шинэ кориандрын навч

1 лимон, зүсэм болгож хэрчих

Шошноосоо хогийг нь түүгээд халуун усаар урсгаж угаана. Гэхдээ бүх тосыг нь урсгачихаж болохгүй.

Усандаа давс, куркум хийгээд буцалсны дараа шошоо усанд хийж таглаад дунд зэргийн галаар 30 минутын турш үе үе хутгаж халаана. Шош зөөлрөөд ирмэгц шар тосоо тусад нь жижиг саванд хийгээд кумин хийж 20 сек хуураад цагаан гаа, нунтаг кориандр, асафетид хийгээд дээр нь помидор хийж  2-3 мин хутгаж шараад шошин дээрээ нэмнэ. Зөөлөн гал дээр үе үе хутгасаар шошоо бүрэн болтол буцалгана.

Аягалсан шөлөө кориандрын навч эсвэл шинэ яншуй ба зүсэм лимоноор чимэглэнэ.

Хоол бэлтгэх хугацаа: 1 цаг

                                  ЖАГАНАТХА-ПУРИ ЧАННЕ КИ ДАЛ

Амтат шош

Кришна бурханыг Жаганадхагийн дүрээр харсан хэн ч мартахын аргагүй юм. Энэтхэгийн нэг Жаганадха-Пури гэдэг хотод Жаганадха бурханыг олон зууны турш шүтсээр иржээ. Жаганадха гэдэг нь “ертөнцийн эзэн” гэсэн утгатай. Гялалзсан том нүдтэй, нүүр дүүрэн мишээсэн энэ бурхан маш өршөөнгүй бөгөөд бүхнийг татагч шинж чанартай бөлгөө.

Жаганадха бурхан энэхүү амтат шошинд их дуртай тул сүмийн чин бишрэлтнүүд дандаа энэ хоолыг бурхандаа өргөдөг. Нэг зочин уг шөлийг амсаж үзээд “Яагаад Жаганадха бурхан үргэлж инээмсэглэж байдгийн учрыг одоо л ойлголоо” гэжээ.

1 аяга (200 гр) чанна дал (эсвэл энгийн горох)

8 аяга ус (1,9 л)

3 ц.х давс

2 лаврын навч

5 помидор, дунд зэргийн хэмжээтэй

1 х.х сливочный масло

2 х.х шар тос эсвэл ур.тос

Ѕ  ц.х кумины үр

1 ц.х терктсон шинэ цагаан гаа (эсвэл Ѕ ц.х нунтаг хуурай цагаан гаа)

Ѕ ц.х асафетид

3 х.х терктсон шинэ кокосон самар эсвэл 4 х.х хатаасан кокос

2 х.х элсэн чихэр

2 ц.х бурам

Урд шөнө нь шошоо дэвтээгээд өглөө нь шүүнэ. Саванд ус, давс хийж буцалгаад дээр нь лаврын навч, шош нэмээд таггүйгээр дунд зэргийн гал дээр 30-40 мин буцалгана. Энэ үед хөөсийг нь үе үе хамж байх, мөн үе үе хутгаж байх хэрэгтэй. Дараа нь галаа багасгана.

Помидороо угаагаад тус бүрийг нь 8 хэсэг болгож хуваагаад шошин дээрээ нэмээд сливочный масло хийж таглаад үргэлжлүүлэн буцалгана. Энэ хооронд масала бэлдэх: зөөлөн гал дээр шар тосоо жижиг саванд халаагаад кумин хийж хутган хэдхэн сек болоод цагаан гаа, асафетид, кокос хийгээд 2 мин хутгаж хуураад шошин дээрээ нэмнэ. Дээр нь элсэн чихэр, бурам хийж сайтар холиод 5 мин буцалгаад хоол бэлэн болно.

Хоол бэлтгэх хугацаа: 1 цаг

СВАДИШТ ДАЛ

Холимог шош

Тус бүр 1/3 аяга (75 гр) тур шош, ногоон шош болон хар шош

5 х.х шар тос эсвэл ур.тос

1 х.х терктсон шинэ цагаан гаа

Ѕ ц.х куркум

8 аяга ус (1,9 л)

1 ц.х хар горчиц

1 ц.х кумины үр

2 ш халуун ногоон чинжүү, үр голоос нь цэвэрлэж хэрчсэн

4 каррийн навч эсвэл 2 лаврын навч

Ѕ ц.х асафетид

1 жижиг хаш, шоо дөрвөлжин  хэлбэртэй хэрчсэн

3 жижиг зүссэн помидор, дунд зэргийн хэмжээтэй

1 ц.х элсэн чихэр

2 Ѕ ц.х давс

Ѕ ц.х гарам масала

2 х.х хэрчсэн шинэ кориандрын навч

Шошнуудаа угаагаад 1 цагийн турш усанд дэвтээнэ. 2 х.х шар тосоо халаагаад цагаан гааг шарна. Дээр нь куркум ба шошоо нэмээд 1 мин турш хутгаж хуураад 725 мл ус хийж дунд зэргийн гал дээр (үе үе хөөсийг нь хамсаар) шошоо зөөлөртөл буцалгана. Галаа унтраагаад шошоо шүүж миксердээд нэгэн төрлийн нунжгай бүтэцтэй болгоод хэсэг зуур тавина.

Үлдсэн 3 х.х шар тосоо саванд халаана. Хар корчиц, кумин, перец, каррийн навч ба асафетид хийж халаагаад зүссэн хашаа хийж зөөлөртөл 10 мин хуурна. Помидор, элсэн чихэр, давс, гарам масал, шош ба үлдсэн усаа нэмээд сайтар хольж хутгаад таглана. Ногоогоо болтол буцалгаад кориандрийн навчаар чимнэ. Будаатай идвэл зохимжтой.

Хоол бэлтгэх хугацаа: 45 мин

Үргэлжлэл бий…

“Ведийн хоолны урлаг” номоос орчуулсан: Г.Хулан

ДАЛ ТАРКАРИ-ШОШНЫ ШӨЛ 1 аяга ногоон шош (200 гр) эсвэл буталсан ногоон вандуй 8 аяга ус (1,9 л) 3 ц.х давс 2 лаврын навч 1 савхан корица 7,5 см, дундуур нь хуваана 1 ц.х куркум 1 х.х сливочный масло 275 гр ногоо, шоо дөрвөлжин  хэрчсэн 1 х.х шар тос 1 Ѕ ц.х кумины үр 2 гонжгор хатаасан улаан перец 1 ц.х терктсон шинэ цагаан гаа (эсвэл Ѕ ц.х нунтаг хуурай цагаан гаа) ј ц.х  асафетид 1 х.х жижиглэж хэрчсэн шинэ кориандрын навч 2 лимон, тус бүрийг нь 8 хуваана   Шошоо ялгаж хогийг нь түүгээд угааж дэвтээнэ. Саванд ус хийгээд давс, лаврын навч, корица хийгээд буцалсны дараа шошоо хийж буцалгана. Ус дахиад буцалмагц тагийг нь дутуу таглаад галыг нь багасгаад шошоо зөөлөртөл (ногоон шошийг 20 мин, вандуйг 35 мин) буцалгана. Хөөсийг нь үе үе ялгаж авч хаяна. Дараа нь куркум, масло хийгээд хэрчсэн ногоо хийгээд таглаж шошоо бүрэн болтол буцалгана. 2 х.х шар тосоо жижиг саванд хийж халаагаад кумины үр, перецээ хийгээд кумин нь хүрэн өнгөтэй болбол цагаан гаа, асафетидаа хийгээд хэдхэн сек саваа хөдөлгөн халаана. Тэгээд үүнийгээ бушуухан шошон дээрээ нэмж таглаад зөөлөн галаар 4-5 мин буцалгаад бэлэн болно. Энэ шөлөө будаа, ногоо, талхтай цуг олгох буюу зелёнь ба зүсэм лимоноор чимэглэнэ. Шөл шингэвтэр байх ёстой. Хэрэв өтгөрвөл халуун ус нэмнэ. Хоол бэлтгэх хугацаа: 1 цаг ТАМАТАР МУНГ ДАЛ Помидортой ногоон шошны шөл 1 аяга ногоон шош (200 гр) 8 аяга ус (1,9 л) 3 лаврын навч 1 х.х сливочный масло 2 Ѕ ц.х давс 2 х.х шар тос 1 ц.х хар горчицны үр 1 ц.х кумины үр 2 ш хатаасан улаан перец 2 ц.х тёрктсон шинэ цагаан гаа (эсвэл 1 ц.х нунтаг хуурай цагаан гаа) ј ц.х асафетид 1 ц.х куркум 5 помидор, дунд зэргийн хэмжээтэй, хэрчсэн 2 х.х лимоны шүүс 1 х.х хэрчсэн шинэ кориандрын навч   Зузаан ёроолтой саванд урьдчилж хогноос нь цэвэрлэсэн шошоо угаалгүй хийгээд хуурайгаар нь дунд зэргийн гал дээр 4-5 мин буюу өнгө нь боролтол хуурна. Дараа нь шошоо гаргаж угаагаад савандаа буцааж хийгээд ус, давс, масло, лаврын навч хийгээд ширүүн галаар буцалсны дараа галыг нь багасгаад тагийг нь тавьж 30 мин буцалгана. Шошны хальс нь хуураад ирмэгц жижиг саванд тусад нь шар тос ба хар горчиц хийгээд халаана. Хар горчиц нь болоод үсчээд ирмэгц кумин, улаан перец, цагаан гаа, асафетид ба куркум хийгээд 20 сек хутгаж хуурна. Дээр нь хэрчсэн помидороо хийгээд ганц хоёр минут хутгаж хуурна. Үүнийгээ шошин дээр нэмээд шошоо болтол буцалгаад галыг нь салгангуут лимоны шүүс, кориандрын навч хийгээд хутгана. Уг шөлийг дурын будаа, гамбир болон талхтай цуг олгоно. Хоол бэлтгэх хугацаа: 1 цаг ГУЖАРАТ УРАД ДАЛ Амталсан тарагтай хар дал Хар шош нь уургаар маш баялаг тул долоо хоногт 4-өөс олон удаа идэх хэрэггүй. Амталсан тарагтай холиход цөцгийг санагдуулдаг ба будаа, талх, гамбиртай цуг идэхэд зохицно. 1 Ѕ аяга тараг (375 мл) 1 х.х элсэн чихэр 7 аяга ус (1,6 л) 1 аяга хар дал (200 гр) Ѕ ц.х куркум 2 лаврын навч 2 Ѕ ц.х давс 1 х.х шар тос эсвэл ур.тос 1 ц.х хар горчиц 2 ш хатаасан улаан перец 1 ц.х фенхелийн үр 1 ц.х терктсон шинэ цагаан гаа (эсвэл
Scroll to Top