Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 3
Users Today : 13
Users Yesterday : 49
Total Users : 12893
Views Today : 26
Views Yesterday : 89

Ромфорд дахь манай дэлгүүрт дунд эргэм насны нэгэн эмэгтэй дуртай, дургүй орж ирлээ. Түүний байдлыг харвал тэр энд ирэхийг нэг их хүсээгүй бололтой ажээ. Тэр яг л ямар нэг үл үзэгдэх хүч түүний нуруунаас түлхсэн юм шиг босгон дээр зогсоно. Эцэст нь тэр ярьж эхлэлээ:

     -Би таны хийдэг зүйлд итгэдэггүй л дээ. Гэхдээ тан мэтийн ямар ч хамаагүй хүнд хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байна. Би таныг хүүд маань туслаач гэж хүсч явна.

      -Тэр яагаа вэ?

      -Тэр мах идэхгүй байгаа юм.

       -Энэ чинь сайн хэрэг шүү дээ. Та алах ёсгүй…

       -Тиймээ, ойлгомжтой. Гэхдээ та нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Тэр зөвхөн цагаан талх л иддэг. Бас амтат давхраат талх, Милкуэй л иддэг. Бас элсэн чихэр, тос, крахмал. Түүний ганц дутдаггүй зүйл эрдэнэ шиш…

      -Тэр хэдтэй вэ? – гэж би дөнгөж сонсогдохоор асуулаа.

       -12-той. Гэхдээ энэ бүхэн их удаан үргэлжилж байгаа юм. Хэтэрхий удаан. Их удаан.

     Намайг тэдний гэрт очиход Эндрю гудамжинд хөлбөмбөг тоглож байлаа. Энэ нь намайг түүний эцэг эхтэй удаан ярилцах боломж олгосон юм. Миний туршлагаар бол хүний эгэл бус зан чанарын цаана ямар нэг шалтгаан нуугдаж байдаг гэдгийг хэлдэг бөгөөд би ч үүнийг тайлах гэж хичээлээ.

      Эндрюгийн эцэг надад нэг чухал мэдээг ичингүйрэн байж хэлсэн нь, тэрээр хоёр настай байхдаа огт гэнэтийн байдлаар ингэж мэдэгджээ:

      -Ааваа, би дахиад мах хэзээ ч идэхгүй.

    Энэ нь тийм жаахан хүүхдийн амнаас гарч байгаа гэхэд тун ч шаргуу, баттай сонсогдож гэнэ.

       -Чи яагаад ингэж хэлж байгаа юм бэ?

       -Би ингэж хэлээгүй. Харин Бурхан тэгж хэлсэн.

Эндрютэй биечлэн уулзах хүслээ би арайхийн бариад  тун  ч их догдолж байлаа. Түүний эцэг хүүхдийн тиймэрхүү шулганаан дунд тийм итгэл нуугдаж байсанд баахан сэтгэл түгшсэн байна. Тэр надаас асуув:

      -Миний хүүтэй Бурхан Өөрөө ярилцсан байх боломж бий юу?

        -Хэлэхэд хэцүү ч “жаахан хүүхдийн үг үнэнийг өгүүлдэг” гэсэн үг байдаг даа. Библид ч гэсэн “Ариун эхээс төрсөн Аврагчийг харцгаа. Сайныг хүлээж авч, мууг жигшихийн тулд тэрээр тос, зөгийн балыг цадталаа идэх болно” – гэж хэлээгүй бил үү. Магадгүй Эндрю сайныг хүлээж аваагүй байж болох ч тэр мууг жигшиж байгаа нь тодорхой байна шүү дээ. (Эндрюгийн эцэг, эх хоёул Христ шүтлэгтэй ажээ.)   – хэмээн би хэллээ.

   Миний Иисусыг хүндэтгэн хэлсэн үг Эндрюгийн эцэгт гэнэтийн зүйл байлаа. Гэсэн ч тэр эсэргүүцэв:

     -Библид Иисусын мах идэж байсантай холбоотой түүхүүд байдаг.

  Ариун Номын (Библи) бүхий л үйл явдал дээр буюу Иисус мах идэж байсан гэсэн хэсэг дээр оригинал грек хэлэн дээрээ broma, phagos, trophe зэрэг үгүүдийг ашигласан байдаг гэдгийг би тайлбарлав.

   -Чухамхүү энэ нь мах гэсэн үг биш. Эдгээр үгүүдийг “хоол”, “тэжээл”, “эрүүл”, “шинэхэн” гэж орчуулж болох ч эдгээр нь яавч “бие цогцос” буюу “мах” – kreas гэсэн үг биш, – хэмээн би үргэлжлүүлэн хэллээ.

Эндрюг гэртээ эргэн ирэхэд намайг түүнд “ээжийнх нь найз” хэмээн танилцуулав. Хамгийн эхлээд би түүний амьдралын нөхцөл байдлын учрыг тайлах гэж оролдож эхлэв. Тун удалгүй тэрээр цухалдаж эхлэлээ. Магадгүй Эндрю намайг нийгмийн ажилтнууд, багш нар, ховсдогчид, болон өөр бусад асуудлын гүн рүү ортол ухаж төнхөх гэж оролдсон тоо томшгүй армийн гишүүдийн нэг хэмээн хүлээн авсан байж таарна. Мэдээж хэрэг тэд бүгдээрээ бүтэлгүйтсэн байх. Тэр над руу яг л цаазаар авах гэж байгаа эсвэл хуйхыг нь хуулах гэж байгаа мэтээр харах аж.

   Би тэрхэн даруйд тактикаа өөрчиллөө. Нөхцөл байдлыг илүү аятай болгох гэж хэд хэдэн онигоо ч ярьж үзлээ. Эндрю бага зэрэг тайвширч, дуртай дургүй ярьж эхлэлээ.

      -Та яах гэж энэ бүх асуултуудыг асууж байгаа юм бэ?

    “Гайхамшигтай” гэж дотроо бодлоо. Бид бие биенийгээ маш сайн ойлгож эхлэв. Тэр ч байтугай би удалгүй учрах амжилтыг мэдрэн царай минь хүртэл улайсан юм шүү.

     -Эндрю, Бурхан чамайг мах битгий ид гэж тушаасан гэдэг үнэн үү?

    Тэрээр дургүй янзтай уруулаа хазлав.

        -Таны юу яриад байгааг ойлгохгүй байна?

        -Аав чинь чамайг жаахан байхдаа тэгж ярьдаг байсан гэж надад хэлсэн…

         -Тэр худлаа хэлж.

    Дахиад л дуугүй болчихов. Би ч байдаг хүчээ шавхаж байлаа. Мэдээж хэрэг, тэр үүнийг санахгүй шүү дээ. Би ч ёстой тэнэг амьтан юм даа. Тэр үед тэр дөнгөж хоёр настай байсан. Ингээд би хүлцэнгүй номхон төлөвт өөрийгөө аваачлаа. Энэ байдал нь бүх зүйл бүтэлгүйтсэн үед заримдаа амжилтанд хүргэдэг.

      -Харамсалтай байна даа, найз минь. Надад нэг боломж өгөөч. Чамд би амлая. Хорин минутын дараа гэхэд чи дахиад л найзуудтайгаа хөл бөмбөг тоглож байх болно. Тийм биз дээ, аав, ээж хоёроо ?

      Жаалхүү тэдэн рүү харлаа. Тэднийг толгой дохих нь уу эсвэл толгой сэгсрэх нь үү гэдгийг харах гэж тэр шүү дээ.

    Тэдний зөвшөөрч байгаад итгэсэн тэрээр:

       -Тэгээд юу хийх хэрэгтэй вэ?   – хэмээн сонирхлоо.

        -Нүдээ аниад, биеэ сулла.

     Би маш хурднаар түүнийг гүн трансд оруулж чадав. Тэр бол ховс регресс хийгчдийн жинхэнэ мөрөөдөл байхаар жаал байлаа. Хүүхдүүдийн  хувьд ийм байдал ховор тохиолддог юм л даа.

      -За одоо хоёр настай байх тэр үе рүүгээ буцаарай. Хэн нэгэн маш чухал этгээд чамд маш чухал зүйлийн талаар ярьж байгаа.

Эндрю жаахан хүүхдийн хоолойгоор ярьж гарлаа:

    -Би жаахан хүүхдийн орон дээр хэвтэж байна.

     -Чамд аятай байна уу?

      -Тиймээ, би унтаж байна. Би нэг дуу хоолой сонслоо. Тэр надтай ярьж байна. Тэр Бурхан байна. Би Түүнийг харахгүй байгаа ч би Түүнийг Тэр гэдгийг мэдэж байна.

       -Тэр чамд юу гэж хэлэв?

     Эндрю Түүний дуу хоолойг дуурайхыг хичээн байж:

      -Чи мэдэж байна уу, Эндрю. Би ямар ч мах хүлээж авдаггүй. Ямартай ч чи өөрөө л шийд.

     Миний дотроос бүдэгхэн дуу шивэгнэж байна:

       -Өнгөрсөн амьдрал руу нь түүнийг илгээ…

       -Өнгөрсөн амьдрал руу нь гэнээ? – хэмээн би өөрөө өөртөө эсэргүүцээд, -Эцэг, эхийнх нь нүдэн дээр үү дээ? Боломжгүй хэрэг. Тэд үүнд итгэхгүй төдийгүй энэ бүхнийг “чөтгөр шулмын үйл” гэж нэрлэх болно. Тэгээд энэ бүхэн нэг мөсөн дуусна. Тэд хэзээ ч зөвшөөрөхгүй…

     Тэгсэн ч би яаж ийгээд үргэлжлүүллээ.

     -Эндрю, би чамайг дахиад гурван жилийн өмнөх рүү очихыг хүсэж байна.

  Би тоолж эхлэлээ.

       -Тийшээ буцаарай. Гэхдээ маш болгоомжтой. Хэдий чи юугаар ч дэнчин тавиагүй ч. Чи надтай ямагт англиар ярих болно. .. за анхаараарай… нэг, хоёр, гурав… Хөл рүүгээ хар, тэгээд юу харагдаж байгаагаа надад яриарай.

     Түүний эцэг, эх үйл явдлыг зогсоож амжихаас өмнө Эндрю дараахь үгийг хэлсэн юм:

       -Би хөлөө харлаа.

       -Чамд юу харагдав?

        -Би дөрвөн хөлтэй байна. Би хонь.

   Аав, ээж хоёр нь золтой  л ухаан алдчихсангүй. Ээж нь сандлаасаа үсрэн босоод хүүгээ энэ бүх аймшигтай байдлаас нь даруйхан гаргахаар шийдэв бололтой. Хэдий тэд туйлын ихээр балмагдсан байсан ч ямартай ч намайг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн юм.

Би түүнд нилээд олон асуулт тавьсан бөгөөд эцэст нь хамгийн гол асуултаа тавилаа.

   -Одоо өөрийнхөө зүрх сэтгэлээс үнэн сэтгэлээсээ асуу. Чи хэрхэн яаж хонины бие аваа вэ?

Өрөөнд  хоромхон зуурын дотор аймшигтай нам гүм ноёрхов. Хормын дараа, магадгүй минут орчмын дараа жаалхүүгийн хацар дээгүүр томоос том нулимс бөмбөрөн унаж эхлэв. Ярих чадвартай болтлоо Эндрюд багагүй хугацаа шаардагдсан юм. Гэсэн ч бид түүний ярихыг тэвчээртэйгээр хүлээсэн билээ.

     -Хонины биеийг авахаасаа өмнө би хүн байжээ. Гэвч би адгуус амьтадтай тун муухай харьцдаг байсан. Би тэдэнд огтоос санаа тавьдаггүй байж. Тэгээд одоо хэн ч надад санаа тавихгүй байна.

Тэр дагжтал чичрэнэ.

  -Чамтай ярьж байгаа тэр үе рүү буцаарай, Эндрю. Чи дахиад өөрийгөө аюулгүй, аз жаргалтай, амар тайван болохыг мэдрэх болно. Чамд хэрэгтэй гэсэн бүхнээ эргэн санаарай… За буцаарай, 1, 2, 3, 4… махан хоолноос татгалзах болсноо санаарай.. 5,6… попкорн, Милкуйэй, цагаан талхаас гадна….7… жимс, хүнсний ногоодыг… Олон тооны махан бус хүнсний бүтээгдэхүүнүүдийг…8… илүү идэвхитэй болж, хэвийнээр сэрж эхлээрэй…9… энэ амьдрал руугаа буцаж ирээрэй, Эндрю…10. Сэрээрэй!

…Эндрю улайсан нүдээ маш томоор нээгээд хэдэн секунд дуугарсангүй. Мөнхийн дайснууд болох итгэл болон үл итгэх байдал хоёр хэн нь дийлэхээ үзэж байгаа бололтой. Эцэст нь тэмцэл дууслаа.

-Яг үнэн! Ийм учиртай байж! Ээжээ, ааваа энэ үнэхээр гайхалтай юм! Гайхалтай! Баярлалаа, маш их баярлалаа:

Ингээд эцэг, эх нь сая нэг юм тайвширч, хоёр хөлтэй, ноос үсгүйгээр эргэн ирсэн хүүгээ харлаа. Тэд түүнийг яг л дайны талбараас баатар болоод эргэн ирсэн юм шиг баяр хөөртэйгөөр тэврэн авсан юм. Үнэндээ ч тэр тодорхой хэмжээгээр баатар л байсан гэж би ч санаж байна.

Эндрю, миний урьднаас таамаглан биедээ авч ирсэн цагаан хоолны жорууд бүхий хоолны жижигхэн номыг ээжээрээ худалдан авахуулахаар ятгаж дөнгөсөн юм. Тун удалгүй тэрээр, түүнийг хэдхэн минутын өмнө урьд амьдралаараа аялаад ирсэн гэдгийг нь огтхон ч үл анзаарах найзуудынхаа хамт гудамжинд хөл бөмбөг тоглохоо үргэлжлүүлж эхлэвээ.

Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос

орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

Ромфорд дахь манай дэлгүүрт дунд эргэм насны нэгэн эмэгтэй дуртай, дургүй орж ирлээ. Түүний байдлыг харвал тэр энд ирэхийг нэг их хүсээгүй бололтой ажээ. Тэр яг л ямар нэг үл үзэгдэх хүч түүний нуруунаас түлхсэн юм шиг босгон дээр зогсоно. Эцэст нь тэр ярьж эхлэлээ:      -Би таны хийдэг зүйлд итгэдэггүй л дээ. Гэхдээ тан мэтийн ямар ч хамаагүй хүнд хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байна. Би таныг хүүд маань туслаач гэж хүсч явна.       -Тэр яагаа вэ?       -Тэр мах идэхгүй байгаа юм.        -Энэ чинь сайн хэрэг шүү дээ. Та алах ёсгүй…        -Тиймээ, ойлгомжтой. Гэхдээ та нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Тэр зөвхөн цагаан талх л иддэг. Бас амтат давхраат талх, Милкуэй л иддэг. Бас элсэн чихэр, тос, крахмал. Түүний ганц дутдаггүй зүйл эрдэнэ шиш…       -Тэр хэдтэй вэ? – гэж би дөнгөж сонсогдохоор асуулаа.        -12-той. Гэхдээ энэ бүхэн их удаан үргэлжилж байгаа юм. Хэтэрхий удаан. Их удаан.      Намайг тэдний гэрт очиход Эндрю гудамжинд хөлбөмбөг тоглож байлаа. Энэ нь намайг түүний эцэг эхтэй удаан ярилцах боломж олгосон юм. Миний туршлагаар бол хүний эгэл бус зан чанарын цаана ямар нэг шалтгаан нуугдаж байдаг гэдгийг хэлдэг бөгөөд би ч үүнийг тайлах гэж хичээлээ.       Эндрюгийн эцэг надад нэг чухал мэдээг ичингүйрэн байж хэлсэн нь, тэрээр хоёр настай байхдаа огт гэнэтийн байдлаар ингэж мэдэгджээ:       -Ааваа, би дахиад мах хэзээ ч идэхгүй.     Энэ нь тийм жаахан хүүхдийн амнаас гарч байгаа гэхэд тун ч шаргуу, баттай сонсогдож гэнэ.        -Чи яагаад ингэж хэлж байгаа юм бэ?        -Би ингэж хэлээгүй. Харин Бурхан тэгж хэлсэн. Эндрютэй биечлэн уулзах хүслээ би арайхийн бариад  тун  ч их догдолж байлаа. Түүний эцэг хүүхдийн тиймэрхүү шулганаан дунд тийм итгэл нуугдаж байсанд баахан сэтгэл түгшсэн байна. Тэр надаас асуув:       -Миний хүүтэй Бурхан Өөрөө ярилцсан байх боломж бий юу?         -Хэлэхэд хэцүү ч “жаахан хүүхдийн үг үнэнийг өгүүлдэг” гэсэн үг байдаг даа. Библид ч гэсэн “Ариун эхээс төрсөн Аврагчийг харцгаа. Сайныг хүлээж авч, мууг жигшихийн тулд тэрээр тос, зөгийн балыг цадталаа идэх болно” – гэж хэлээгүй бил үү. Магадгүй Эндрю сайныг хүлээж аваагүй байж болох ч тэр мууг жигшиж байгаа нь тодорхой байна шүү дээ. (Эндрюгийн эцэг, эх хоёул Христ шүтлэгтэй ажээ.)   – хэмээн би хэллээ.    Миний Иисусыг хүндэтгэн хэлсэн үг Эндрюгийн эцэгт гэнэтийн зүйл байлаа. Гэсэн ч тэр эсэргүүцэв:      -Библид Иисусын мах идэж байсантай холбоотой түүхүүд байдаг.   Ариун Номын (Библи) бүхий л үйл явдал дээр буюу Иисус мах идэж байсан гэсэн хэсэг дээр оригинал грек хэлэн дээрээ broma, phagos, trophe зэрэг үгүүдийг ашигласан байдаг гэдгийг би тайлбарлав.    -Чухамхүү энэ нь мах гэсэн үг биш. Эдгээр үгүүдийг “хоол”, “тэжээл”, “эрүүл”, “шинэхэн” гэж орчуулж болох ч эдгээр нь яавч “бие цогцос” буюу “мах” – kreas гэсэн үг биш, – хэмээн би үргэлжлүүлэн хэллээ. Эндрюг гэртээ эргэн ирэхэд намайг түүнд “ээжийнх нь найз” хэмээн танилцуулав. Хамгийн эхлээд би түүний амьдралын нөхцөл байдлын учрыг тайлах гэж оролдож эхлэв. Тун удалгүй тэрээр цухалдаж эхлэлээ. Магадгүй Эндрю намайг нийгмийн ажилтнууд, багш нар, ховсдогчид, болон өөр бусад асуудлын гүн рүү ортол ухаж төнхөх гэж оролдсон тоо томшгүй армийн гишүүдийн нэг хэмээн хүлээн авсан байж таарна. Мэдээж хэрэг тэд бүгдээрээ бүтэлгүйтсэн байх. Тэр над руу яг л цаазаар авах гэж байгаа эсвэл хуйхыг нь хуулах
Scroll to Top