Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 2 2 0
Users Today : 47
Users Yesterday : 24
Total Users : 14220
Views Today : 68
Views Yesterday : 36

АСУУЛТ: Та сонсоход маш амаргүй зүйлсийн талаар ярих юм. Яагаад иймэрхүү мэдээлэл энгийн хүмүүст ойлгоход хэцүү байдаг юм бэ?

ХАРИУЛТ: Энэ мэдлэг нь хүн бүхэнд нээлттэй ч ихэнхи хүмүүс тэдэнд өөрсдөд нь таагүй зүйлсийг анзаарч ажиглалгүй өнгөрөөхийг хичээдэг. Өмнө өгүүлсэнчлэн, сохор дагагчдыг хүсч сонирхогч хүмүүс маш олон. Бид, хүмүүс болгоомжлол, хянамгай байдлаа умартан шашны удирдагчдыг сохроор хошууран дагах үед үүсдэг тун ч аюултай нөхцөл байдлын тухай байнга л сонссоор байна шүү дээ. Гэвч материаллаг соёлыг хамгаалах гэж урьдаас бэлдсэн хамгаалагчдын ярьж буй бүхнийг шижир алтан зоос мэтээр хүлээн авч байгаа тэр хүмүүстэй юу ч ярих билээ? Бид жинхэнэ мэдлэгийг жирийн мэдээлэл хэмээн, ухуулга сурталчилгааг мэргэн ухаан мэтээр хүлээн авч байна.

Ведийн бүтээлд үүнтэй холбоотой нэг сургамжит түүх бий. Ордны угаагч эр нэгэн илжигтэй байж л дээ. Тэр илжиг нь боодолтой хувцсуудыг угаах газар өөд зөөхөд нь түүнд тусладаг байж. Тэр хүн илжгэндээ туйлын хайртай байсан тул түүндээ дуу дуулж өгч, сайн гэгч нь хооллон ундалж, аль байдгаараа халамжлан, өдөр турш түүнийхээ талаар боддог байв. Гэтэл нэг удаа аймшигтай юм болжээ.  Сунанда-гандхарва нэрт тэр илжиг нь үхчихэж гэнэ. Тэр үед гэр бүл дотор хэн нэгэн эсвэл ойр дотны хэн нэгэн хүн нас барвал үсээ хусуулж уй гашуудлаа илэрхийлдэг заншилтай байсан үе байлаа. Өөрийн хайрт нөхрөө алдсан цэвэрлэгч эр энэ заншлын дагуу үсээ хусуулахаар шийдэв. Ордон орох замд  түүнтэй ордны хуврага таарсан бөгөөд түүнээс чухам яагаад үсээ хусуулсныг нь асуув гэнэ. Тэр хариуд нь: “Өнөөдөр миний хамгийн сайн анд нөхөр Сунанда-гандхарва нас нөгчсөөн” гэж хариулж. Хуврагатан, ямар нэг хүндтэй хүн нас нөгчиж дээ хэмээн санаад мөн л уй гунигт автаж, үсээ хусуулан ариун мөрөнд угаал үйлдвэй. Хуврагатны ийн үйлдэхийг хааны сайд ажиглаад юу болсныг нь түүнээс асуув. Хуврага: “Та үүнийг мэдээгүй хэрэг үү? Өнөөдөр хөөрхий муу Сунанда-гандхарва нас нөгчсөн шүү дээ” гэж гэнэ. Сайд ч бодож төдөлгүй түүний жишээг даган үсээ авахуулж, голд угаал үйлдэв. Хаантан ч шадруудынхаа ийн аяглахыг хараад мөн тэрхүү асуултыг тэдэнд тавив. Өөрийн итгэлт албатуудаа дэмжих үүднээс хаантан мөн үсээ хусуулж, гол явав.

      Цэвэрлэгч, хуврага, сайд, өөрийн энхрий хайрт хаантнаа хараад хатан нь нөхрөөсөө тэд чухам яагаад үсээ хусуулсныг нь асуув гэнэ. Хаан, энэ өдөр агуу Сунанда-Гандхарва нас нөгчсөн юм шүү дээ хэмээн хариулахуйд хатан нь: “Тэр чинь хэн байдаг билээ?” хэмээн гайхан сонирхжээ. Хаан юу гэж хариулахаа мэдсэнгүй. Тэгээд сайдаасаа энэ тухай мэдэх хүртэл түр хүлээж байхыг хүсэв. Сайд нь гэтэл энэ асуултыг хуврагат тавих хэрэгтэй байна гэж мэдэгдэв. Сайдыг ийн асуухуйд хуврага энэ тухай цэвэрлэгч эрээс асууж өгнө гэж амлав.

    Ингээд хуврага, Сунанда-гандхарва гэж чухам хэн болох тухай цэвэрлэгчээс асуухуйд, цэвэрлэгч эр нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн байж, Сунанда нь ямар сайхан амьтан байсан, тэд нэг нэгнийгээ ямар их хайрладаг байсан, одоо амьдралд нь түүнийг орлож чадах хэн ч байхгүй, амьдрал нь утга учиргүй хоосон болж хамаг л утга учраа алдлаа гэх мэтээр урсгаж гарав. Хуврагатан ч: “Надад тун харамсалтай байна. Гэхдээ би түүний тухай юу ч мэдэхгүй билээ. Тийм болохоор тэр чинь чухам хэн байсныг надад хэлж өгөөч?” хэмээн гуйжээ. Цурхиртал уйлан байж, чичирхийлсэн хоолойгоор  цэвэрлэгч өөрийнхөө илжгийг хорвоогоос алдсан тухайгаа хэлж гэнэ.

      Энэ түүх нь бидний хэн нь ч мэдээллийн занганд орох боломжтойг харуулж буй юм. Харамсалтай нь тэр мэдээллүүд  жинхэнэ үнэн нь  батлагдаагүй байдаг билээ. Санскрит хэлээр ийм зан байдлыг гаддалика буюу “хонины араншин” гэж нэрлэдэг. Хэрэв нэг хонь ангал халил руу харайхуйд бусад бүх сүрэг түүнийг дагадаг.

Бхакти Тиртха Свами “Бурханлаг дайчин” номын Асуулт, хариулт хэсгээс

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

АСУУЛТ: Та сонсоход маш амаргүй зүйлсийн талаар ярих юм. Яагаад иймэрхүү мэдээлэл энгийн хүмүүст ойлгоход хэцүү байдаг юм бэ? ХАРИУЛТ: Энэ мэдлэг нь хүн бүхэнд нээлттэй ч ихэнхи хүмүүс тэдэнд өөрсдөд нь таагүй зүйлсийг анзаарч ажиглалгүй өнгөрөөхийг хичээдэг. Өмнө өгүүлсэнчлэн, сохор дагагчдыг хүсч сонирхогч хүмүүс маш олон. Бид, хүмүүс болгоомжлол, хянамгай байдлаа умартан шашны удирдагчдыг сохроор хошууран дагах үед үүсдэг тун ч аюултай нөхцөл байдлын тухай байнга л сонссоор байна шүү дээ. Гэвч материаллаг соёлыг хамгаалах гэж урьдаас бэлдсэн хамгаалагчдын ярьж буй бүхнийг шижир алтан зоос мэтээр хүлээн авч байгаа тэр хүмүүстэй юу ч ярих билээ? Бид жинхэнэ мэдлэгийг жирийн мэдээлэл хэмээн, ухуулга сурталчилгааг мэргэн ухаан мэтээр хүлээн авч байна. Ведийн бүтээлд үүнтэй холбоотой нэг сургамжит түүх бий. Ордны угаагч эр нэгэн илжигтэй байж л дээ. Тэр илжиг нь боодолтой хувцсуудыг угаах газар өөд зөөхөд нь түүнд тусладаг байж. Тэр хүн илжгэндээ туйлын хайртай байсан тул түүндээ дуу дуулж өгч, сайн гэгч нь хооллон ундалж, аль байдгаараа халамжлан, өдөр турш түүнийхээ талаар боддог байв. Гэтэл нэг удаа аймшигтай юм болжээ.  Сунанда-гандхарва нэрт тэр илжиг нь үхчихэж гэнэ. Тэр үед гэр бүл дотор хэн нэгэн эсвэл ойр дотны хэн нэгэн хүн нас барвал үсээ хусуулж уй гашуудлаа илэрхийлдэг заншилтай байсан үе байлаа. Өөрийн хайрт нөхрөө алдсан цэвэрлэгч эр энэ заншлын дагуу үсээ хусуулахаар шийдэв. Ордон орох замд  түүнтэй ордны хуврага таарсан бөгөөд түүнээс чухам яагаад үсээ хусуулсныг нь асуув гэнэ. Тэр хариуд нь: “Өнөөдөр миний хамгийн сайн анд нөхөр Сунанда-гандхарва нас нөгчсөөн” гэж хариулж. Хуврагатан, ямар нэг хүндтэй хүн нас нөгчиж дээ хэмээн санаад мөн л уй гунигт автаж, үсээ хусуулан ариун мөрөнд угаал үйлдвэй. Хуврагатны ийн үйлдэхийг хааны сайд ажиглаад юу болсныг нь түүнээс асуув. Хуврага: “Та үүнийг мэдээгүй хэрэг үү? Өнөөдөр хөөрхий муу Сунанда-гандхарва нас нөгчсөн шүү дээ” гэж гэнэ. Сайд ч бодож төдөлгүй түүний жишээг даган үсээ авахуулж, голд угаал үйлдэв. Хаантан ч шадруудынхаа ийн аяглахыг хараад мөн тэрхүү асуултыг тэдэнд тавив. Өөрийн итгэлт албатуудаа дэмжих үүднээс хаантан мөн үсээ хусуулж, гол явав.       Цэвэрлэгч, хуврага, сайд, өөрийн энхрий хайрт хаантнаа хараад хатан нь нөхрөөсөө тэд чухам яагаад үсээ хусуулсныг нь асуув гэнэ. Хаан, энэ өдөр агуу Сунанда-Гандхарва нас нөгчсөн юм шүү дээ хэмээн хариулахуйд хатан нь: “Тэр чинь хэн байдаг билээ?” хэмээн гайхан сонирхжээ. Хаан юу гэж хариулахаа мэдсэнгүй. Тэгээд сайдаасаа энэ тухай мэдэх хүртэл түр хүлээж байхыг хүсэв. Сайд нь гэтэл энэ асуултыг хуврагат тавих хэрэгтэй байна гэж мэдэгдэв. Сайдыг ийн асуухуйд хуврага энэ тухай цэвэрлэгч эрээс асууж өгнө гэж амлав.     Ингээд хуврага, Сунанда-гандхарва гэж чухам хэн болох тухай цэвэрлэгчээс асуухуйд, цэвэрлэгч эр нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн байж, Сунанда нь ямар сайхан амьтан байсан, тэд нэг нэгнийгээ ямар их хайрладаг байсан, одоо амьдралд нь түүнийг орлож чадах хэн ч байхгүй, амьдрал нь утга учиргүй хоосон болж хамаг л утга учраа алдлаа гэх мэтээр урсгаж гарав. Хуврагатан ч: “Надад тун харамсалтай байна. Гэхдээ би түүний тухай юу ч мэдэхгүй билээ. Тийм болохоор тэр чинь чухам хэн байсныг надад хэлж өгөөч?” хэмээн гуйжээ. Цурхиртал уйлан байж, чичирхийлсэн хоолойгоор  цэвэрлэгч өөрийнхөө илжгийг хорвоогоос алдсан тухайгаа хэлж гэнэ.       Энэ түүх нь бидний хэн нь ч мэдээллийн
Scroll to Top