Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 5 6 7 3
Users Today : 1
Users Yesterday : 30
Total Users : 5673
Views Today : 1
Views Yesterday : 43

Өнө эртийн шүтээнээ өршөөлгүй булсан

Өмнийн нүглээ хэрхэн цагаатгах билээ хэмээн

Хамаг амьтны явдлыг хурц мэлмийдээ толилсон

Хаста мэргэн одноос залбирал үйлдэн асуулаа

Од өгүүлрүүн:

Наран ганжиртай ариун сүмийн дотор

Наян тохой Жанрайсэг амирлангуй заларч

Ном, бурханаа шүтсэн бум олон хуврага

Найман дацанд хурж байсан нь саяхаан

Цамын бүжгийн цацал түргэн хөдөлгөөн

Цахиурын оч шиг цахилан цахилан өнгөрч

Цахир бишгүүр, бүрээний хүнгэнэх дуун

Цагийн чанадаас бүдэгхэн сонсдох нь юу вэ?

Он оны тортог тоосонд дарагдаж

Орвонгоороо устсан дуган хийдээ үгүйлнэ үү ?

Орхимжтой чигээрээ орчлонгийн нарнаас алдарч

Оргүй хоосонд шингэсэн хувилгаан хутагтаа үгүйлнэ үү?

Богдын хүрээ одсон мянган бээрийн харгуй

Босоогоороо бус, сунаж, мөргөн туулж

Овоо тахилгат нутгаа алд биеэрээ төөлсөн

Олон олон сүсэгтний бодь сэтгэлийг үгүйлнэ үү?

Сонсохын төдий харахын сэтгэл үүдэх найрагт эгшиг

Харахын төдий бишрэхийн сэтгэл үүдэх наран сүм

Нурман дундаа заларсан их бурхдын дүр

Нулимс шиг цуварсан он жилийг нэхэн дуудна

Ариун тансаг цаглашгүй бурханы номыг

Алгаан сайтар хамтатган цээжиндээ тунгаа!

Бууршгүй үнэн гэдэг он жилийг гэтэлгэгч

Бурханаас бүгдэд заяасан бугд ч хэрэгтэй эрдэнэ юм шүү.

2012-11-12 Улиастай хот

Боржигон овогт Хашийн Амарбаян

Өнө эртийн шүтээнээ өршөөлгүй булсан Өмнийн нүглээ хэрхэн цагаатгах билээ хэмээн Хамаг амьтны явдлыг хурц мэлмийдээ толилсон Хаста мэргэн одноос залбирал үйлдэн асуулаа Од өгүүлрүүн: Наран ганжиртай ариун сүмийн дотор Наян тохой Жанрайсэг амирлангуй заларч Ном, бурханаа шүтсэн бум олон хуврага Найман дацанд хурж байсан нь саяхаан Цамын бүжгийн цацал түргэн хөдөлгөөн Цахиурын оч шиг цахилан цахилан өнгөрч Цахир бишгүүр, бүрээний хүнгэнэх дуун Цагийн чанадаас бүдэгхэн сонсдох нь юу вэ? Он оны тортог тоосонд дарагдаж Орвонгоороо устсан дуган хийдээ үгүйлнэ үү ? Орхимжтой чигээрээ орчлонгийн нарнаас алдарч Оргүй хоосонд шингэсэн хувилгаан хутагтаа үгүйлнэ үү? Богдын хүрээ одсон мянган бээрийн харгуй Босоогоороо бус, сунаж, мөргөн туулж Овоо тахилгат нутгаа алд биеэрээ төөлсөн Олон олон сүсэгтний бодь сэтгэлийг үгүйлнэ үү? Сонсохын төдий харахын сэтгэл үүдэх найрагт эгшиг Харахын төдий бишрэхийн сэтгэл үүдэх наран сүм Нурман дундаа заларсан их бурхдын дүр Нулимс шиг цуварсан он жилийг нэхэн дуудна Ариун тансаг цаглашгүй бурханы номыг Алгаан сайтар хамтатган цээжиндээ тунгаа! Бууршгүй үнэн гэдэг он жилийг гэтэлгэгч Бурханаас бүгдэд заяасан бугд ч хэрэгтэй эрдэнэ юм шүү. 2012-11-12 Улиастай хот Боржигон овогт Хашийн Амарбаян
Scroll to Top