Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 3 5 6 0
Users Today : 22
Users Yesterday : 48
Total Users : 13560
Views Today : 26
Views Yesterday : 70
Брахма бурхан Нарада Мунид хандан хэлсэн нь: Ай хайрт хүү минь ээ, ай мэргэдийн шилдэг нь минь ээ, Бүхний Дээд Бурханд чин бишрэлээр зүтгэдэг мэргэн хүмүүст аугаа их ач тусыг хийгээд дээдийн дээд ангижралыг  хайрлан хүртээдэг болон бүхий л нүглийг устган зайлуулдаг Харибодхини экадашийн яруу алдрын тухай би чамд өгүүлье.

Ай брахмануудын шилдэг нь минь ээ, Ганга мөрөнд угаал үйлдсэнээр хүртдэг ач тус нь  Харибодхини экадаши гэж бий болох үе хүртэл л ач холбогдолтой байсан. Картика  сарын гэрэлтэй хагаст тохиодог энэхүү экадаши нь мөргөлийн газар орон болон далайд угаал үйлдэхээс ч хавьгүй илүү хүчтэй. Энэ ариун гэгээн экадаши нь нүглийг устган зайлуулахдаа Рашасуйя тахилга өргөлийг 100 удаа болон Ашвамедха тахилга өргөлийг 1000 удаа үйлдсэнээс ч илүү хүчирхэг билээ.

Хагас бурхдын дундахь мэргэн Нарада Муни өгүүлсэн нь: Ай эцэг минь ээ, экадашийн өдөр үр тариа болон буурцагт ургамал оруулалгүйгээр үд дундад эсвэл орой нэг удаа хооллох  эсвэл бүхий л өдрийн туршид бүтэн мацаг барьснаар ямар шинж чанартай болдог талаар тодорхойлон хэлж өгнө үү.

Брахма бурхан хариулсан нь: Хэрвээ хүн экадашийн өдөрт, зөвхөн нэг удаа үд дундад хоол идэх аваас түүний өмнөх төрөлдөө үйлдсэн нүгэл, хэрвээ зөвхөн орой нэг удаа хооллох аваас түүний  өмнөх хоёр төрөлдөө үйлдсэн нүгэл, харин юу ч үл идэх аваас түүний өмнөх долоон төрөлдөө үйлдсэн нүгэл бүгд устан арилдаг.

Ай хүү минь ээ, Харибодхини экадашийг   нарийн чанд баримталж байгаа хүн энэ гурван ертөнцөд хүрэхэд хүнд бэрх байдаг тэр л зүйлийг хүртдэг. Хэн нэгний нүгэл нь Сумеру уултай харьцуулахуйц их байсан ч Папахарини буюу Харибодхини экадашид бүтэн мацаг барьснаар тэр их нүгэл нь түүнээс бүрэн арилан зайлдаг. Хэрвээ хүн мацаг барихын зэрэгцээ экадашийн шөнийг унталгүй сэрүүн өнгөрүүлэх аваас түүний өмнөх мянган амьдралын туршид хуримтлагдсан нүгэл нь уул шиг овоолж нуруулдсан хөвөн бялт хүргэх төдийд шатдагийн адил үнс нурам болон үгүй болдог. Энэхүү экадашид мацгийг нарийн чанд барьж байгаа хүн  дүрэм журмыг баримтлан их биш ч гэсэн, ач тустай үйл үйлдэх аваас тэр Сумеру уултай дүйхүүц тийм их  ач тусыг хүртдэг. Харин ариун гэгээн судруудын зааврыг  үл даган баримтлах хүн Сумеру уул мэт ач тустай үйл үйлдэн байсан ч ямар ч ач тусыг эс олно.

Гаятри мантраг өдөр бүр гурван удаа эс магтан дуулж байгаа, ариун гэгээн судруудыг шүүмжлэн, Бурханд үл итгэн, мацаг барихыг үл тоомсорлож байгаа, Вед нь түүнийг даган мөрдөж байгаа хүнд зөвхөн сүйрэл мөхөл авчирдаг гэж бодож байгаа, бусдын эхнэртэй  зугаацаж байгаа, туйлын тэнэг мунхаг бөгөөд шудрага бус байгаа, бусдыг хууран мэхэлж байгаа- ийм хүн, ай хүү минь ээ, шашин номын ямар нэгэн үйлийг хэзээ ч амжилттай хийж үйлдэж чаддаггүй. Бусдын эхнэртэй, ялангуяа хоёрдахиа төрөгчийн эхнэртэй таашаал ханамж эдэлж байгаа хүн хэн ч байсан, брахман ч байна уу, шудра ч байна уу ялгаагүй нохойгоор хооллогчоос дээрдэх юмгүй билээ1.

Ай мэргэн минь ээ, өөр нэгэн брахманы эхнэртэй  эсвэл бэлбэсэн эхнэртэй таашаал ханамж эдлэх ямар ч брахман нь өөрийгөө болон өөрийн гэр бүлдээ сүйрэл учруулж байгаа хэрэг юм. Үл зөвшөөрөгдсөн бэлгийн таашаал ханамж эдэлж буй ямар ч брахманд дараагийн амьдралд нь үр хүүхэд заяадаггүй бөгөөд түүний хүртэж буй бүхий л адислал нь нуран унасан балгас адил ямар ч хэрэггүй болдог. Хоёр дахиа төрсөн брахман болон номын багшдаа хүндэтгэлтэй бусаар хандаж байгаа хүний бурханлаг хөгжил дэвшил нь зогсохын зэрэгцээ үр хүүхдүүдийн нь сайн сайхан байдал үгүй болно.

Зүй бус, журамгүй байгаа, нохойгоор хооллогчийн эхнэртэй бэлгийн таашаал ханамж эдэлж байгаа, үл бүтэх, шившигтэй хүмүүсийн хүрээлэлд байж харьцахдаа ханамжтай байгаа зэрэг энэ гурван  төрлийн хүмүүс нь өөрсөддөө хор хөнөөл учруулж байдаг. Нүгэлтнүүдтэй харьцдаг хийгээд тэдний гэр оронд бурханлаг зорилго агуулалгүйгээр очиж байгаа хүн эрлэгийн хаан, Ямаража бурханы оронд унах болно. Энэхүү өдөр тийм айлд хоол идэж байгаа хүний хүртсэн ач тус нь үгүй болж, хувь заяа, амьдралын нь үргэлжлэх хугацаанд муу нөлөө үзүүлэх бөгөөд мөн үр хүүхдүүдэд нь  ч тийм тусгал нөлөө үзүүлдэг.

Ариун гэгээн хүнийг басамжлан доромжилж, алдас хийж байгаа үл бүтэх этгээдийн бишрэл шүтлэг, эдийн засгийн элбэг дэлбэг байдал буюу материаллаг талын чинээлэг хангалуун байдал, мэдрэхүйн таашаал ханамж нь маш хурдан барагдан үгүй болж эцэстээ тамын галд шатах болно. Ариун гэгээн хүмүүсийг басамжлан доромжилж байгаа эсвэл тэднийг басамжлан доромжилж алдас хийгчийг зогсоон болиулахгүй байгаа хэн бүхнийг илжигнээс дээрдэх юмгүй гэж үздэг. Ийм тэнэг мунхаг хүн тэр амьдралдаа л өөрийн удам угсаа нь тасран, устаж сүйрэхийг харах болдог.

Цэвэр ариун бус зан төлөвтэй хүн, үл бүтэх шившгийн этгээд болон хууран мэхлэгч, бусдаас үргэлж өө сэв эрэн гоочлогч нь байнгад өглөг хандив тарааж эсвэл эрхэм хүндэтгэлт үйлүүд үйлдэж байсан ч  үхлийн дараагаар эрхэм дээд зорилгодоо хүрч чадахгүй.  Иймээс хүн бүр таатай бус үйл үйлдэхийг цээрлэн зөвхөн эрхэм хүндэтгэлт үйлүүдийг үйлдэж байх ёстой бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар тэр зовлон шаналалаасаа салан ангижирч төгс төгөлдөрт хүрнэ.

Гэхдээ Харибодхини экадашид мацаг барьснаар хүн өөрийн өмнөх 100 амьдралынх нь туршид хуримтлагдсан эдгээр нүглүүдийг угаан арилгадаг. Харин зөвхөн мацаг барьсан төдийгүй мөн экадашийн шөнийг сэрүүн өнгөрүүлж байгаа хүн бие махбодио орхисны дараагаар Вишну Бурханы залрах оронд дээшлэн хүрч очих бөгөөд түүний 10 мянган төрөл төрөгсөд болон ойр дотнынхон нь мөн түүнийг даган тийш зүглэдэг. Түүний өвөг дээдэс нь маш их нүгэл үйлдэн, түүнийхээ төлөө тамд унан  зовж тарчилж байсан ч тэд тансаг сайхан  гоёл чимэглэл бүхий бурханлаг биеийг авцгаан Вишну Бурханы орон тийш аз жаргалтайгаар даган одоцгоодог.

Ай Нарада минь ээ, брахманыг хөнөөсөн бузар нүгэлд буруутай байгаа хүн ч Харибодхини экадашид мацаг барингаа шөнийг унталгүй сэрүүн  байж өнгөрүүлснээр өөрийн зан авирын жигшүүрт байдлаас салан ангижирдаг. Үнээ, алт болон үржил шимтэй газраар өглөг өгөх, мориор тахилга өргөл өргөх, мөргөлийн бүхий л ариун дагшин газар орнуудад угаал үйлдсэнээр ч хүртэхийн аргагүй тийм ач тусыг энэхүү ариун гэгээн өдөрт мацаг барин шөнийн туршид унталгүй сэрүүн байснаар хүртэж болно. Харибодхини экадашийг баримтлан байгаа хүн бүрийн ухамсар дээшлэхийн зэрэгцээ өөрийн удам угсааг алдаршуулдаг. Үхэл бол зайлшгүй, иймээс  эд баялгаа алдан тэднээс салан хагацах нь  мөн зайлшгүй хэрэг. Энэ тухай мэдсэнээр, ай мэргэдийн шилдэг нь минь ээ, хүн бүр Бурхан Харид маш эрхэм Шри Харибодхини экадашид мацаг барих ёстой.

Экадашид мацаг барьж байгаа хүний гэр оронд бүхий л гурван ертөнцийн мөргөлийн газар орон ирж хуран цугладаг. Иймээс, мутартаа галт хүрд барин байгаа Бурханыг цэнгүүлэхийн тулд Бурханд чин бишрэлээр зүтгэж байгаа хүн бүр  экадашид мацаг барин бүх дүрэм журмуудыг биелүүлэх ёстой. Харибодхини экадашид мацаг барьж байгаа хүнийг мэргэн, жинхэнэ иогч, тэвчил үйлдэгч, өөрийн мэдрэхүйг үргэлж эзэмдэн захирч удирддаг хүн гэж үздэг. Зөвхөн тэр л энэ ертөнцөд  төгс төгөлдөр байдлаар цэнгэл жаргалыг эдэлдэг бөгөөд түүний ангижралд хүрдэг нь эргэлзээгүй хэрэг билээ.  Энэхүү экадаши нь Бурхан Вишнуд маш эрхэм байдаг бөгөөд иймээс ч тэр бишрэл шүтлэгийн хамгийн гол учир утга болдог. Экадашид мацаг барихуй нь бүхий л гурван ертөнц дэх дээдийн дээд шагнал, соёрхлыг хайрлан хүртээдэг.

Ай Нарадажи минь ээ, экадашид мацаг барьж байгаа хүнд дахин төрөх явдал учирдаггүй. Иймээс энэ экадашид Бүхний Дээд Бурханы  итгэл дүүрэн чин бишрэлтэнгүүд нь шашны бүхий л хэлбэрүүдийг орхин, мацаг барихуйд л автдаг билээ. Экадашид мацаг барин, шөнийг сэрүүн өнгөрүүлж байгаа сүнсний буюу хүний үг хэл, бие болон ухааны үйлдлүүдээрээ үйлдсэн нүглийн үр дагаврыг Бүхний Дээд Бурхан, Шри Говинда Өөрөө биечлэн устган арилгадаг билээ.

Ай хүү минь ээ, мөргөлийн газар орнуудад угаал үйлдэж байгаа, өглөг тарааж байгаа, Бүхний Дээд Бурханы ариун гэгээн нэр алдрыг магтан дуулж байгаа, тэвчил наманчлал үйлдэж байгаа болон Харибодхини экадашийн өдөр Бурханд өргөл өргөж буй хүн бүр мөнхийн ач тусыг хүртдэг. Энэ өдөр гойд тансаг чимэглэлээр чимэглэсэн Мадхава Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа чин бишрэлтэн өмнөх 100 амьдралынхаа хүнд бэрх нүглүүдээс салан ангижирдаг. Энэхүү мацгийг барин Бурхан Вишнуд бишрэл хүндэтгэлээ зөв илэрхийлэн мөргөж байгаа хүн асар их аюул ослоос мултран зайлдаг.

Харибодхини  экадаши нь Жанардана Бурханд маш их баяр баяслыг төрүүлдэг бөгөөд энэ өдөрт  мацаг барьсан хүнийг Тэр Өөрийн залрах оронд буцаан аваачдаг. Гоо үзэсгэлэн, аз жаргалыг хүсэж байгаа хүн Харибодхини экадашийг, ялангуяа түүнийг двадашид тохиох үед нь бишрэн хүндэтгэхийг хичээн чармайх хэрэгтэй. Харибодхини экадашид чин бишрэлтэйгээр мацаг барьж байгаа хүний өмнөх 100 амьдралын нь нүглийг, хүүхэд ахуй, залуу болон нас ахисан үеийн нь нүглийг  Бүхний Дээд Бурхан Говинда “нойтон” эсвэл “хуурай” байсан гэдгээс нь үл хамааран  устган үгүй болгодог2.

Харибодхини экадаши бүх өдрүүдийн шилдэг сайн нь. Экадаши нь  элбэг арвин үр тариа, хариу өршөөл ивээл  болон дээдийн дээд ач тусыг хүртээдгийн зэрэгцээ ангижралд хүрэх зам мөр дээр үндсэн гол саад тотгор болж байдаг бүх нүглээс ангижруулдаг учир энэ өдөр мацаг барьж байгаа хүний хувьд энэ ертөнцөд хүрэх аргагүй зүйл гэж байдаггүй. Энэхүү экадаши дахь мацаг нь нар эсвэл сар хиртсэн өдөр өглөг хандив тараахаас 1000 дахин илүү сайн, ач тустай байдаг.

Ай Нарадажа минь ээ, ариун мөргөлийн газруудад угаал үйлдэх, өглөг хандив тараах, жапа-давтан хэлэх, ведийн мантраг иш татан хэлэх, тахилга өргөл үйлдэх болон Ведийг судалсанаар хүртэх ач тус нь Харибодхини экадашид ганцхан удаа мацаг барьсан хүний ач тусын 10 саяны нэгтэй л тэнцэхүйц байдаг гэдгийг чамд дахин хэлье.

Эрхэм хүндэтгэлт үйл үйлдэх замаар амьдралдаа хүртэж болох бүхий л ач тус нь экадашид мацаг барих болон Бурхан Вишнуд Картика сард бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөөгүй л бол ямар ч хэрэггүй байдаг. Иймээс Нарада минь ээ, чи  Бүхний Дээд Бурхан Жанарданад бишрэл хүндэтгэлээ үргэлж илэрхийлэн мөргөж, Түүнд үйлчлэн зүтгэж байх хэрэгтэй. Ингэснээр  л чи хүссэн зорилго- дээдийн дээд төгс төгөлдөрт хүрэх болно.

Харибодхини экадашид Бурханы чин бишрэлтэн нь бусдын гэрт болон чин бишрэлтэн бусчуудын бэлтгэж хийсэн хоол ундыг идэж  ууж болохгүй. Үүнийг эс баримтлах аваас тэр тэргэл сартай өдөрт мацаг барьсанаар хүртэх тийм л ач тусыг хүртэнэ. Картика сард ариун гэгээн судруудын гүн ухааны хэлэлцүүлэг хийх нь Шри Вишнугийн таалалд заан, агт морь бэлэглэх эсвэл үнэ цэнэ ихтэй тахилга өргөл үйлдэхээс илүү ихээр нийцдэг. Бурхан Вишнугийн зугаа наадам болон шинж чанарын талаар тодорхойлон өгүүлснээс ядаж хагас шүлэг, бүр ядаж дөрөвний нэг хэсгийг ч давтан хэлж, магтан дуулж  эсвэл сонсож байгаа хүн брахманд зуун үнээ бэлэг болгон өргөж байгаатай адил ач тусыг хүртдэг. Ай Нарада минь ээ, Картика сард ердийн ажил үйлийнхээ бүхий л хэлбэрийг орхиж, өөрийн бүх цаг, эрч хүчийг бүгдийг нь, ялангуяа мацаг барих үедээ, Бүхний Дээд Бурханы трансценденталь зугаа наадмыг хэлэлцэхэд зориулах хэрэгтэй. Бурханд маш эрхэм байдаг экадашид Шри Хариг ийнхүү магтан алдаршуулсан хүний  өмнөх 100 үеийнхэн ангижралыг олдог.  Ийнхүү хэлэлцэн цэнгэл жаргалыг эдлэхэд, ялангуа Картика сард, өөрийн цагаа зориулж байгаа хүн бүр  10 мянган тахилга өргөл үйлдсэнтэй дүйхүүц ач тус, үр шимийг хүртэх ба түүний бүх нүгэл нь үнс нурам болтлоо шатан үгүй болно. Бурхан Вишнугийн  тухай эрхэм дээд хүүрнэлийг, ялангуяа Картика сард сонсож байгаа хүн 100 үнээгээр тахилга өргөл өргөсөнтэй адил ач тусыг аяндаа хүртэх болно. Ай аугаа мэргэн минь ээ, экадашид Хари Бурханы яруу алдрыг магтан дуулж байгаа хүн долоон арлаар өргөл өргөсөнтэй адил ач тусыг хүртдэг.

Нарада Муни алдар цуутай эцгээсээ асуусан нь: Ай  бүгдийн бурхан минь ээ, ай хагас бурхдын шилдэг нь минь ээ, энэхүү ариун гэгээн экадашийг хэрхэн яаж баримталдаг тухай надад өгүүлэх ажаам уу, Итгэл дүүрэн баримтлах хүн ямар ач тус, гавьяа шагналыг хүртдэг вэ?

Брахма бурхан хариулсан нь: Ай хүү минь ээ, энэхүү экадашийг баримтлахыг хүсэж байгаа хүн өглөө эрт брахма-мухурта-ын үед (нар мандахаас 1 цаг 30 минутаас 50 минутын хооронд) босох ёстой. Шүдээ сайтар цэвэрлэн, боломж нөхцлөөсөө хамааран нуур, гол, усан сан, булаг эсвэл гэртээ угаал үйлдэх хэрэгтэй. Бурхан Шри Кешавад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөсний дараагаар Бурханы ариун гэгээн судруудыг маш их анхааралтайгаар сонсох хэрэгтэй.  Чин бишрэлтэн Бурханд хандан: “Ай Бурхан Кешава минь ээ, Танд маш эрхэм байдаг энэхүү өдөр  би мацаг барина. Харин маргааш би Таны ариун гэгээн прасадамыг магтан дуулж алдаршуулах болно. Ай бадамлянхуа мэлмийт Бурхан минь ээ, ай нүгэл үгүй минь ээ, Та бол миний цорын ганц авран ивээгч билээ. Та намайг өмгөөлөн хамгаалж хайрлаач.” гэж залбирах ёстой.

Бурханы өмнө энэхүү цог жавхлантай залбирлыг аугаа их хайр чин бишрэлтэйгээр айлтган мацгийг нарийн чанд  барих ёстой. Ай Нарада минь ээ, экадашийн шөнийн туршид унталгүй сэрүүн байх, Бурханыг алдаршуулан магтан дуулах, экстаз буюу онгод хөөрөлтэйгээр бүжиглэх, Бурханы трансценденталь цэнгэлд зориулан эрхэм сайхан аялгуу эгшгүүдийг хөгжмийн зэмсэг дээр тоглох болон төгс төгөлдөр ведийн судруудад тодорхойлон бичсэн байдаг Бурханы зугаа наадмуудын талаар ярьж хүүрнэх хэн бүхэн гурван ертөнцийн хүрээ хязгаарын чанадад орших, Бурханы залрах бурханлаг ертөнцөд дээшлэн хүрч очдог нь эргэлзээгүй.

Харибодхини экадашид Шри Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн гавар, анхилуун сайхан үнэртэй жимс болон цэцэг, ялангуяа шар өнгөтэй агару цэцэг өргөх хэрэгтэй. Энэ онцгой өдөр өөрийн анхаарлыг олз, ашиг хонжоо харсан зүйлд хандуулахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шунал тачаалыг хөдөлгөх үйлийг тэтгэн туслах үйлээр солих хэрэгтэй. Хорогдол үрэгдлийг ингэж л хэмжээлшгүй их ач тус болгон хувиргадаг билээ. Бурханд янз бүрийн үр жимсийг өргөн, Түүнийг дун-д хийсэн усаар угаах хэрэгтэй. Харибодхиний экадашид үйлддэг чин бишрэлийн ийм үйл нь өглөг хандив, тэтгэн туслах үйлийн бүхий л хэлбэрүүд болон мөргөлийн ариун дагшин газруудад угаал үйлдэхээс 10 сая дахин илүү өршөөл ивээлтэй байдаг.

Энэхүү өдөр Бурхан Жанарданад шинэ агастья цэцэг өргөж бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа чин бишрэлтэнд Индра бурхан хүртэл өөрөө алга хавсран хүндэтгэлээ илэрхийлдэг билээ. Бүхний Дээд Бурхан Хари, Өөрийг нь гоё сайхан агастья цэцгээр чимэглэхийг ихэд таашаадаг. Ай Нарада минь ээ, Картика сарын экадашид бел модны навчийг  Бурхан Кришнад чин бишрэлтэйгээр өргөн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж  байгаа хэн бүхэнд би ангижралыг хайрладаг билээ. Бурхан Жанарданад  туласийн навч болон анхилуун үнэртэй цэцгийг бүхий л сарын турш өргөн бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байгаа хэн бүхний 10 мянган амьдралын нь бүхий л нүглийг би өөрөө биечлэн үнсэн товрог болгон шатаадаг.

Туласи Махараниг зүгээр л харж байгаа, түүнд хүрэн шүргэж байгаа, түүнийг бясалгаж байгаа, түүний түүхийг ярьж өгүүлж байгаа, түүнд хүндэтгэлээ илэрхийлж байгаа, түүнээс өршөөл  ивээл гуйж байгаа, түүнийг тарьж ургуулж байгаа,түүнд мөргөж байгаа, түүнийг усалж байгаа хүн Хари Бурханы оронд мөнхөд амьдрах болно. Ай Нарада минь ээ, энэ есөн арга янзаар Туласи девид үйлчлэн зүтгэж байгаа хүн ургаж гүйцсэн туласийн салаа болон үндэсний тоотой адил тийм олон-мянган югын туршид, дээд ертөнцийн аз жаргалаар цэнгэн жаргадаг. Туласи нь ургаж гүйцээд үрээ өгч эхлэхэд үрнээс нь мөн олон олон шинэ туласийн моднууд ургадаг бөгөөд тэд мөн цэцэглэн олон тооны үр өгдөг билээ. Туласид дээрх есөн аргаар үйлчлэн зүтгэж байгаа хүний өвөг дээдсүүд нь Хари Бурханы оронд энэ бүх ургамлуудын өгч байгаа үр шиг тийм олон-мянган кальпын туршид амьдрах болно3.

Кешава Бурханы таалалд маш ихээр нийцдэг кадамба цэцгийг Түүнд өргөн бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байгаа хүн Түүний өршөөл нигүүлслийг хүртэн, биелсэн үхэл Ямаражагийн орныг хэзээ ч үздэггүй. Хари Бурханы  таалалд нь нийцүүлэн  Түүнийг цэнгүүлснээр бүхий л хүсэл биелэгддэг байхад өөр бусад бишрэл хүндэтгэл ямар хэрэг байх билээ?  Түүнд бакула, ашока болон патали цэцгийг өргөн байгаа чин бишрэлтэн орчлонд нар болон сар оршин байсан цагт зовлон гаслангаас чөлөөтэй байх ба эцэст нь тэрээр ангижралд хүрнэ. Ай брахмануудын шилдэг нь минь ээ, Жаганнатха Бурханд каннера цэцэг өргөн байгаа чин бишрэлтэн, Кешава Бурханд дөрвөн югын туршид бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөснөөр хүртэх тийм хэмжээний өршөөл нигүүлслийг хүртдэг. Картика сард Кришна Бурханд туласийн цэцгийн сор булцуу (манжари4) өргөн байгаа хүн 10 сая үнээ өргөл болгон өргөснөөс илүү их ач тусыг хүртдэг. Тэр ч бүү хэл, өвсний шинэ шилбийг чин бишрэлтэйгээр өргөх нь  Бүхний Дээд Бурханд ердийн зан үйлийн хүндэтгэл  бишрэл үзүүлснээс 100 дахин илүү адислал хайрладаг.

Бурхан Вишнуд семика модны навч өргөн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа хүн эрлэгийн хаан Ямаражагийн торноос чөлөөлөгддөг. Борооны улиралд Бурхан Вишнуд чампака  болон жасмина цэцэг өргөн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа хүн газар дэлхий дээр хэзээ ч дахин буцаж ирдэггүй. Бурханд зөвхөн ганц кумбхи цэцэг өргөснөөр палы алт (200 грамм) өргөл болгон өргөсөнтэй адил ач тус, үр шимийг хүртдэг. Гарудаг хөлөглөн залрах Вишну Бурханд алимны модны ганц шар цэцэг кетакиг өргөж байгаа чин бишрэлтэн 10 сая төрөлтийнхөө нүглээс чөлөөлөгдөн ангижирдаг. Бурхан Жаганнатхад цэцэг өргөн байгаа бол бүр илүү. Мөн тэрчлэн, дээр нь зандан модны шар болон улаан өнгөтэй  оо түрхсэн зуун навч өргөж байгаа хэн бүхэн материаллаг ертөнцийн хүрээ хязгаарын чанадад орших Шветадвипад хүрдэг нь эргэлзээгүй билээ.

Цааш нь, ай брахмануудын аугаа нь болох Шри Нарада минь ээ, Харибодхини экадашид материаллаг болоод бурханлаг аз жаргалыг хайрлан хүртээгч Кешава Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлсний дараа, дараагийн өдөрт нь өглөө эртлэн босож голын усанд угаал үйлдэж, Кришнын ариун гэгээн нэр алдар, жапаг5 давтан хэлж, гэртээ Бурханы чин бишрэлийн алба үйлэнд аль болох дээд зэргээр зүтгэх хэрэгтэй.

Мацгаа тайлахын өмнө чин бишрэлтэн нь брахмануудыг прасадамаар дайлах хэрэгтэй бөгөөд зөвхөн үүний дараагаар л тэдний зөвшөөрснөөр  ямар нэгэн үр тарианы зүйл идэж болно. Тэгээд, Бүхний Дээд Бурханы таалалд нийцүүлэн, Түүнийг цэнгүүлэхийн тулд чин бишрэлтэн нь Бурханы чин бишрэлтэнгүүдээс хамгийн цэвэр ариун нь байдаг өөрийн номын багшдаа бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж өөрийн боломж нөхцлөөрөө тансаг сайхан идээ зоог, хамгийн сайн хувцас, алт болон үнээг өргөх хэрэгтэй. Ингэх нь Бүхний Дээд Бурханы таалалд нийцэх нь яриангүй хэрэг.

Дараа нь, бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн байгаа тэрээр брахманд үнээ бэлэглэх хэрэгтэй. Хэрвээ тэр аль нэгэн дүрэм журам болон зохицуулах зарчмыг эс тоомсорлон, үл хайхарсан байх аваас Бурханы чин бишрэлтэн энэ брахманд үнэнээ хэлэн, нүглээ наманчлах хэрэгтэй. Үүний дараагаар брахманд дакшина (мөнгөн өргөл) өргөх хэрэгтэй. Ай хүү минь ээ, экадашид оройн хоол идсэн хүн дараа өдөр нь брахманыг хооллох хэрэгтэй. Ингэх нь Бүхний Дээд Бурханы таалалд ихээр нийцдэг.

Ай хүү минь ээ, хэрвээ хүн өөрт нь номлол, сургаал хайрлагч буюу өөрийг нь гэгээрүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр мацаг барьж байгаа эсвэл эхнэр нь нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр мацаг барьж байгаа бол  брахманд бух өргөл болгон өргөх хэрэгтэй. Бал болон тараг нь мөн брахманд өргөвөл зохих бэлэг юм. Экадашид зөвхөн жимс идсэн хүн дараа өдөр нь жимсээр өргөл өргөх хэрэгтэй. Шалан дээр унтсан хүн хөвөнтэй хөнжил бүхий ор, навчаар хийсэн тавагнаас хоол идсэн хүн шар тостой сав, юу ч ярилгүй дуугүй байж өнгөрөөсөн хүн хонх, кунжут хэрэглээгүй хүн алтаар өргөл өргөн хоёр брахманыг тансаг сайхан идээ зоогоор дайлах хэрэгтэй. Халзарч байгаагаа зогсоон, үгүй болгохыг хүсэж байгаа хүн брахманд толь, хуучирч элэгдсэн гуталтай хүн брахманд шаахай бэлэглэх хэрэгтэй. Давс хэрэглэлгүйгээр мацаг барьсан хүн брахманд бага зэргийн сахар өргөл болгон өргөх хэрэгтэй. Бүхий л сарын туршид хүн бүр Вишну Бурханы  эсвэл Шримати Туласи девигийн сүмд шар тосоор зул байнга, тогтмол өргөж байх хэрэгтэй.

Зохистой брахманд шар тос дүүргэсэн алтан эсвэл зэс сав, эсвэл шар тос шингээсэн зулын голыг алтаар дүүргэж  даавуугаар бүтээсэн найман савын хамтаар өргөх аваас экадашид барьсан мацаг төгс төгөлдөр болдог. Ийм бэлэг барих чадваргүй хүн брахманд сайн сайхан үгсийг хэлэх хэрэгтэй. Ийн үйлдэж байгаа хүн экадашид  барьсан мацгийн адислалыг бүрэн дүүрэн хүртэх нь эргэлзээгүй6. Хүндэтгэлээ илэрхийлээд зөвшөөрөл авсаны дараагаар  чин бишрэлтэн хооллох ёстой.

Энэхүү экадаши нь  Чатурмасьяг өндөрлөн төгсгөдөг бөгөөд Чатурмасьяд цээрлэсэн тэр зүйлээ брахманд өргөл болгон өргөх ёстой байдаг. Чатурмасьяг баримталж байгаа хүн тоймгүй их ач тусыг хүртдэг бөгөөд бие махбодио орхисны дараагаар Бурхан Васудевагийн оронд дээшлэн хүрдэг. Чатурмасьяг ямар ч тасалдалгүйгээр, бүрэн хэмжээгээр баримталж байгаа хэн бүхэн мөнхийн аз жаргалд хүрдэг бөгөөд дахин хэзээ ч төрдөггүй. Харин мацгийг хэн нэгэн нь тасалдуулах аваас тэр сохор эсвэл уяман өвчтэй болдог.

Ийнхүү би чамд Харибодхини экадашийг баримтлах төгс төгөлдөр арга замыг өгүүллээ. Энэхүү экадашийн тухай сонсож байгаа болон уншиж байгаа хэн бүхэн зохистой брахманд үнээгээр өргөл өргөсөнтэй тэнцэхүйц хэмжээний ач тусыг хүртдэг.

 

Харибодхини экадаши буюу Девоттхани экадаши гэж алдаршсан Картика-шукла экадашийн яруу алдрын тухай  Сканда Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

1.Шудрагийн гэрт хоол идэж байгаа, шудрагуудын дунд найз нөхөдтэй болж байгаа, шудра эмэгтэйтэй унтаж байгаа хүн энэ амьдралдаа л шудра болдог. Тэрээр дараагийн 100 төрөлдөө нохойгоор хооллогчийн гэр бүлд төрдөг гэж Ведэд өгүүлдэг.

2. Падма Пуранад өгүүлсэнчлэн, хэрвээ хүн Бурханы ариун гэгээн нэр алдрыг магтан дуулж давтан хэлэхийн хүчээр ямар ч гэсгээл шийтгэлгүйгээр зүгээр өнгөрнө гэж үзэн санаатайгаар нүгэл үйлдэж байгаа хүний хувьд  ариуслын ямар ч арга зам байдаггүй. Санаатайгаар үйлдэж буй нүглийг “нойтон” гэж нэрлэдэг бол санамсаргүйгээр үйлдсэн нүглийг “хуурай” гэж нэрлэдэг. Энд, Брахма бурхан, Харибодхини экадашийг баримталснаар “нойтон” болон “хуурай” бүхий л нүглээс ангижирдаг гэж хэлж байна.

3. Нэг кальпа нь Брахма бурханы 12 цаг буюу газар дэлхийн тооллоор 4 320 000 000 жилийн туршид  үргэлжилдэг.

Бурхан Кришна Бхагавад Гитагийн (8.21)-д: ”Хүн тэнд нэг л хүрсэн бол хэзээ ч буцаж ирдэггүй тэр орон бол Миний дээдийн дээд орон билээ.” гэж айлдсан.

Үүнээс үзэхэд миллиард кальпын туршид Бурхан Вишнугийн оронд байхдаа тэр  Түүний чин бишрэлийн алба үйлэнд зүтгэснээр тэнд мөнхөд үлдэх боломжтой болно.

4. Бурханд өргөж буй манжари нь  тастан авсан бөгөөд маш зөөлөн байх ёстой. Шинэ биш, хуучин манжариг  Бурханд өргөдөггүй.

5. Бурхан Кришна Бхагавад Гитагийн (10.25)-д: “Бүх тахилга өргөлүүдээс Би бол ариун гэгээн нэр алдруудыг магтан дуулах (жапа).” гэж айлдсан байдаг. Калисантарана Упанишадад өгүүлсэнчлэн, 16 үгээс бүрдэх Харе Кришна махамантраг бахдан дуулж, давтан хэлэх нь Кали югад ангижралд хүрэх хамгийн шилдэг арга болно. Шри Чайтанья Махапрабхугийн бидэнд давтан хэлэхийг номлон уриалсан Харе Кришна махамантра: Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе.

6.Вайшнавуудын хувьд ачлал ээнэг, өглөг хандив, тусламж дэмжлэг өгөх үзүүлэх гэдэг нь Кришнын ухамсарыг даган баримтлах, ялангуяа Харе Кришна  махамантраг давтан хэлэх явдал юм. Бурхан Чайтанья: “Ай ах минь ээ, Харе Кришнаг ядаж нэг удаа  ч гэсэн магтан дуулаач. Энэ бол Миний гуйх цорын ганц хайр энэрэл билээ.” гэж айлдсан. Гэхдээ, чин бишрэлтэн нь өглөг хандив, тэтгэмж, тусламж өгөх боломжтой бол ядуучуудад кунжутын үр, хувцас хунар болон хоол унд өгч болно.

 

Брахма бурхан Нарада Мунид хандан хэлсэн нь: Ай хайрт хүү минь ээ, ай мэргэдийн шилдэг нь минь ээ, Бүхний Дээд Бурханд чин бишрэлээр зүтгэдэг мэргэн хүмүүст аугаа их ач тусыг хийгээд дээдийн дээд ангижралыг  хайрлан хүртээдэг болон бүхий л нүглийг устган зайлуулдаг Харибодхини экадашийн яруу алдрын тухай би чамд өгүүлье. Ай брахмануудын шилдэг нь минь ээ, Ганга мөрөнд угаал үйлдсэнээр хүртдэг ач тус нь  Харибодхини экадаши гэж бий болох үе хүртэл л ач холбогдолтой байсан. Картика  сарын гэрэлтэй хагаст тохиодог энэхүү экадаши нь мөргөлийн газар орон болон далайд угаал үйлдэхээс ч хавьгүй илүү хүчтэй. Энэ ариун гэгээн экадаши нь нүглийг устган зайлуулахдаа Рашасуйя тахилга өргөлийг 100 удаа болон Ашвамедха тахилга өргөлийг 1000 удаа үйлдсэнээс ч илүү хүчирхэг билээ. Хагас бурхдын дундахь мэргэн Нарада Муни өгүүлсэн нь: Ай эцэг минь ээ, экадашийн өдөр үр тариа болон буурцагт ургамал оруулалгүйгээр үд дундад эсвэл орой нэг удаа хооллох  эсвэл бүхий л өдрийн туршид бүтэн мацаг барьснаар ямар шинж чанартай болдог талаар тодорхойлон хэлж өгнө үү. Брахма бурхан хариулсан нь: Хэрвээ хүн экадашийн өдөрт, зөвхөн нэг удаа үд дундад хоол идэх аваас түүний өмнөх төрөлдөө үйлдсэн нүгэл, хэрвээ зөвхөн орой нэг удаа хооллох аваас түүний  өмнөх хоёр төрөлдөө үйлдсэн нүгэл, харин юу ч үл идэх аваас түүний өмнөх долоон төрөлдөө үйлдсэн нүгэл бүгд устан арилдаг. Ай хүү минь ээ, Харибодхини экадашийг   нарийн чанд баримталж байгаа хүн энэ гурван ертөнцөд хүрэхэд хүнд бэрх байдаг тэр л зүйлийг хүртдэг. Хэн нэгний нүгэл нь Сумеру уултай харьцуулахуйц их байсан ч Папахарини буюу Харибодхини экадашид бүтэн мацаг барьснаар тэр их нүгэл нь түүнээс бүрэн арилан зайлдаг. Хэрвээ хүн мацаг барихын зэрэгцээ экадашийн шөнийг унталгүй сэрүүн өнгөрүүлэх аваас түүний өмнөх мянган амьдралын туршид хуримтлагдсан нүгэл нь уул шиг овоолж нуруулдсан хөвөн бялт хүргэх төдийд шатдагийн адил үнс нурам болон үгүй болдог. Энэхүү экадашид мацгийг нарийн чанд барьж байгаа хүн  дүрэм журмыг баримтлан их биш ч гэсэн, ач тустай үйл үйлдэх аваас тэр Сумеру уултай дүйхүүц тийм их  ач тусыг хүртдэг. Харин ариун гэгээн судруудын зааврыг  үл даган баримтлах хүн Сумеру уул мэт ач тустай үйл үйлдэн байсан ч ямар ч ач тусыг эс олно. Гаятри мантраг өдөр бүр гурван удаа эс магтан дуулж байгаа, ариун гэгээн судруудыг шүүмжлэн, Бурханд үл итгэн, мацаг барихыг үл тоомсорлож байгаа, Вед нь түүнийг даган мөрдөж байгаа хүнд зөвхөн сүйрэл мөхөл авчирдаг гэж бодож байгаа, бусдын эхнэртэй  зугаацаж байгаа, туйлын тэнэг мунхаг бөгөөд шудрага бус байгаа, бусдыг хууран мэхэлж байгаа- ийм хүн, ай хүү минь ээ, шашин номын ямар нэгэн үйлийг хэзээ ч амжилттай хийж үйлдэж чаддаггүй. Бусдын эхнэртэй, ялангуяа хоёрдахиа төрөгчийн эхнэртэй таашаал ханамж эдэлж байгаа хүн хэн ч байсан, брахман ч байна уу, шудра ч байна уу ялгаагүй нохойгоор хооллогчоос дээрдэх юмгүй билээ1. Ай мэргэн минь ээ, өөр нэгэн брахманы эхнэртэй  эсвэл бэлбэсэн эхнэртэй таашаал ханамж эдлэх ямар ч брахман нь өөрийгөө болон өөрийн гэр бүлдээ сүйрэл учруулж байгаа хэрэг юм. Үл зөвшөөрөгдсөн бэлгийн таашаал ханамж эдэлж буй ямар ч брахманд дараагийн амьдралд нь үр хүүхэд заяадаггүй бөгөөд түүний хүртэж буй бүхий л адислал нь нуран унасан балгас адил ямар ч хэрэггүй болдог. Хоёр дахиа төрсөн брахман болон номын багшдаа хүндэтгэлтэй бусаар хандаж байгаа хүний бурханлаг хөгжил дэвшил
Scroll to Top