Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Үсээ ургуулж, зүсээ гундааж яахав

Үнсэнд хөрвөөж, агуйд амьдраад яахав

Ууланд очиж ганцаар бүгээд яахав

Усанд шумбаж амьсгалаа түгжээд яахав

Од эрхсийн харвах хурдаар

Олон жилийг ингэж өнгөрөөвч

Моод болсон йогийн аргаар

Мянган жилийг тэвчиж улираавч

Хүрэх амжилт нь ямар байх бол ?

Хүссэн зорьсондоо очих уу, буцах уу ?

Ургах жимс нь ямар байх бол ?

Урам зоригийг нэмэх үү, хасах уу?

Төмөр эринд ингэж явах нь

Төгсд хүргэх зам биш байна

Түмэн жилийг хатуужин өнгөрөөвч

Төгсөх цэг нь цэг биш байна

Хари-гийн нэрийг чангаар дуул

Хаалга үүдээ албаар нээ

Хашаан дотроо, гудман дундаа

Хашгир, дуул, дэвхэр, бүжиглэ

Амттан, шимтэн, будаа, жимсээ

Алив түрүүнд нь Харид өргө

Ариусган таалсан будаа идээг нь

Анд нөхөдтэйгөө уралдан хүрт

Дуул, бүжиглэ, ид, уу

Дурс, унш, бүгд хуу

Газрын зовлон бүхнээ мартаад

Галзуу юм шиг бүжиглэ, дуул

Дуулах аяар мартсан чинь сэргэнэ

Дуслах хөлсөөр харласан чинь шинэдэнэ

Хар толгойд чинь л ганц тустай бусаа

Харсан сонссон бүхэнд тосоо

Гунхаж яваа бүсгүйд тустай

Ганхаж байгаа модонд тустай

Гулсаж яваа могойд ч тустай

Хуцаж байгаа нохойд тустай

Зугатаж байгаа бурхангүйчүүдэд тустай

Зогсож чагнаа хараагүйчүүдэд тустай

Зуны халууны шумууланд тустай

Зутруу өвлийн шувуудад тустай

Тэр ч байтугай төрлөө олоогүй

Тэнэмэл, гунимал амьтсуудад тустай

Цаашаа ч, наашаа ч үгүй гацаж орхисон

Шаналж зүдэрсэн сүнснүүдэд тустай

Ийм хялбар, ийм сүмбэр

Ижилгүй арга байсаар байтал

Энэхэн биеэ тамлан зовоох

Тэнэгхэн арга юуны хэрэг

Түрүүчийн аргаар гэрлийн хурдаар

Түмэн жилийг туулсан байг

Сүүлчийн аргаар мэлхийн хурдаар

Түүнийг гүйцээд барианд орно

2014-01-17

Балабхадра дас

Үсээ ургуулж, зүсээ гундааж яахав Үнсэнд хөрвөөж, агуйд амьдраад яахав Ууланд очиж ганцаар бүгээд яахав Усанд шумбаж амьсгалаа түгжээд яахав Од эрхсийн харвах хурдаар Олон жилийг ингэж өнгөрөөвч Моод болсон йогийн аргаар Мянган жилийг тэвчиж улираавч Хүрэх амжилт нь ямар байх бол ? Хүссэн зорьсондоо очих уу, буцах уу ? Ургах жимс нь ямар байх бол ? Урам зоригийг нэмэх үү, хасах уу? Төмөр эринд ингэж явах нь Төгсд хүргэх зам биш байна Түмэн жилийг хатуужин өнгөрөөвч Төгсөх цэг нь цэг биш байна Хари-гийн нэрийг чангаар дуул Хаалга үүдээ албаар нээ Хашаан дотроо, гудман дундаа Хашгир, дуул, дэвхэр, бүжиглэ Амттан, шимтэн, будаа, жимсээ Алив түрүүнд нь Харид өргө Ариусган таалсан будаа идээг нь Анд нөхөдтэйгөө уралдан хүрт Дуул, бүжиглэ, ид, уу Дурс, унш, бүгд хуу Газрын зовлон бүхнээ мартаад Галзуу юм шиг бүжиглэ, дуул Дуулах аяар мартсан чинь сэргэнэ Дуслах хөлсөөр харласан чинь шинэдэнэ Хар толгойд чинь л ганц тустай бусаа Харсан сонссон бүхэнд тосоо Гунхаж яваа бүсгүйд тустай Ганхаж байгаа модонд тустай Гулсаж яваа могойд ч тустай Хуцаж байгаа нохойд тустай Зугатаж байгаа бурхангүйчүүдэд тустай Зогсож чагнаа хараагүйчүүдэд тустай Зуны халууны шумууланд тустай Зутруу өвлийн шувуудад тустай Тэр ч байтугай төрлөө олоогүй Тэнэмэл, гунимал амьтсуудад тустай Цаашаа ч, наашаа ч үгүй гацаж орхисон Шаналж зүдэрсэн сүнснүүдэд тустай Ийм хялбар, ийм сүмбэр Ижилгүй арга байсаар байтал Энэхэн биеэ тамлан зовоох Тэнэгхэн арга юуны хэрэг Түрүүчийн аргаар гэрлийн хурдаар Түмэн жилийг туулсан байг Сүүлчийн аргаар мэлхийн хурдаар Түүнийг гүйцээд барианд орно 2014-01-17 Балабхадра дас
Scroll to Top