Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Цөөрөмд нэгэн мэлхий амьдардаг байжээ. Нэгэн удаа түүний хүү цөөрмийнх нь хажуугаар явж өнгөрсөн том зааныг харсан байна. Мэлхийхэн ч ээж рүүгээ яаран гүйж ирээд, хөөрч догдолсноосоо болоод хахаж цацан байж, энэ өдөр ямар аварга том амьтныг харснаа ярьж эхлэв.

–         Үнэн гэж үү? хэмээн ээж-мэлхий гайхаад, – Тэгээд тэр амьтан чинь хир зэрэг том юм бэ дээ?

–         Өө, маш том, танаас хамаагүй том  гэж мэлхийн зулзага хариу өчив.

–           Ийм үү ? гэж ээж- мэлхий өөрийн хэвлийгээ бага зэрэг үлээн хүнхийлгээд, сониучирхав.

–         Өө, үгүй дээ, хамаагүй том!  гэж хүү нь мэтгэв.

–         Тэгээд ийм гэж үү дээ? гээд тэрээр өөрийгөө улам хүчтэй үлээн том болгов.

–         Үгүй, үгүй ээжээ, бүр ч илүү том! гэж жаал нь хариуллаа.

Ийнхүү мэлхий-ээж өөрийгөө үлээн том болгохоо үргэлжлүүлсээр, ингэх бүрдээ тэрээр заан гээч амьтан ийм байсан уу гэж асууж байсан бөгөөд тухай бүрд нь мэлхийн зулзага: “Үгүй ээ, бүр том” гэж хариулж байлаа. Ингээд эцэс сүүлдээ өөрийн хэвлийгээ байж болох хамгийн дээд хэмжээнд нь хүртэл үлээгээд хөөрхий мэлхий чих дөжрөм чимээ гарган дэлбэ үсэрвэй.

Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын

тайлбар

    Өөрийгөө пара-брахма(пара-дээд, брахма-Туйлын Дээд Бодгаль) гэж тооцоод, түүнтэй эн зэрэгцэх хийгээд түүнээс аугаа хэн ч үгүй хэмээн санах өчүүхэн хөөрхийлэлтэй амьд бодгалиуд нь өөрсдийгөө аль хэдийнээ төгс төгөлдөрт хүрсэн, ангижирсан, гэгээрсэн сүнснүүд хэмээн төсөөлөн бодох зуршилтай. Тэд ердөө өчүүхэн жаахан амьд амьтас ба жинхэнэ зорилго нь болвоос Бурханд чин үнэнчээр үйлчлэн зүтгэхэд оршдог гэдгийг мартсан байдаг. Жам ёсоороо тэд, энэхүү өөрийгөө хийлэн үлээгч мэлхий шиг өөрсдийн хуурмаг би-гийн улмаас мөхөл сүйрэлд хүрдэг.

     Шри Чаитанйа Махапрабху:

“Өөрсдийгөө ангижирсан, гэгээрсэн сүнс гэж тооцоод, нэг нэгнийгээ Нараяна гэж дуудах Майавадийн сургуульд хамаарах маш олон тооны цэцэрхийлэгч гүн ухаантнууд(гьяни) байдаг. Гэвч тэдний оюун ухаан нь цэвэр ариун бус юм. Учир нь тэд Кришнад үйлчлэн зүтгэдэггүй.” (Чаитанья-чаритамрита, Мадхья-лила, 22.29)

      “Бурхан бол бүх эрч хүчнүүдийн эзэн бөгөөд амьд амьтас нь харин тэр эрч хүчнүүдийн зарц албат. Үүнд л Бурхан хийгээд амьд амьтсын ялгаа оршино. Гэвч харин та Бурхан ба амьд амьтас нь нэгэн адил гэж зарлан тунхаглах юм”  (Ч.-ч.Мадхья-лила, 6.162)

       Шри Чаитанйа Махапрабху тэр даруй: “Вишну! Вишну! Намайг бүү Бурханы Дээд Бодгаль гэж бүү нэрлээч. Жива нь хэзээ ч Кришна болж чадахгүй. Ийм үгийг хэлэхийн ч хэрэггүй!” хэмээн дуу алдав.

     “Огоорлын амьдралаар амьдрагч санньясиуд ямар ч эргэлзээгүйгээр бүрэн бүтний салшгүй хэсгүүд. Энэ нь нарны цацарсан гэрэл туяа нь нарны өөрийнх нь салшгүй хэсэг байдагтай адил. Кришна бол нартай адил. Тэрээр бүх зургаан гоц чанарыг бүрэн шингээсэн байдаг. Харин амьд бодгаль нь ердөө бүрэн дүүрний хэсэг нь юм”.

     “Амьд бодгаль болон Бурханы Туйлын Бодаглийг адил тэнцүү гэж хэзээ ч бүү тооц. Энэ нь галаас үсрэн ойчсон өчүүхэн жаахан очийг түүнтэй адилтгаж буйтай л адил юм.” (Ч.-ч. Мадхья-лила. 18.111-113)

     “Бурханы Дээд Бодгаль хийгээд амьд бодгаль нар нь мөн чанартаа нэг хэмээн батлагч тэнэг мулгуу этгээд нь бурхангүй үзэлтэн бөгөөд тэрээр үхлийн бурхан Ямаражийн шийтгэлийг хүлээх болно”(Ч.-ч. Мадхья-лила, 18.115)

  Шигтгээ үг

    Тэс үсэрсэн мэлхийн тухай түүхийг ярихдаа Шрила Бхактисиддханта Сарасвати Госвами Прабхупада цаг ямагт, аугаа “Би” байснаас зүгээр л эгэл жирийн нэгэн байсан нь дээр гэдэг байв.

–        Би Брахман, би сиддха, би вайшья, би пандит, би өөрийгөө танин ухамсарласан сүнс гэх мэт хуурмаг би-гийн төрлүүд нь унан доройтсон амьтсын боолчлогдлын анхдагч шалтгаан юм. Шри Харид үйлчлэх цэвэр  чин бишрэлээр ариуссан хүн өөрийгөө хэзээ ч материаллаг байгалийн эзэн, энэ материаллаг ертөнцөөр цэнгэн жаргагч, аугаа зүтгэлтэн, аугаа номлогч гэх мэтээр боддоггүй. Тийм хүн өөрийгөө номын багшийнхаа болон вайшнавуудын  өлмийн доорхи өчүүхэн тоосонцор хэмээн тооцож байдаг. Зүрх сэтгэлдээ тэрээр хувиршгүй, маш чин үнэнч хүлцэнгүй мөн чанарыг үргэлжид хадгалж явна. Амьд бодгаль нь Равана мангас  хэзээ ч Шри Рамачандра Бурхан болж чадахгүйтэй адил хэзээ ч пара-брахма болж чадахгүй юм.

Орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

Цөөрөмд нэгэн мэлхий амьдардаг байжээ. Нэгэн удаа түүний хүү цөөрмийнх нь хажуугаар явж өнгөрсөн том зааныг харсан байна. Мэлхийхэн ч ээж рүүгээ яаран гүйж ирээд, хөөрч догдолсноосоо болоод хахаж цацан байж, энэ өдөр ямар аварга том амьтныг харснаа ярьж эхлэв. –         Үнэн гэж үү? хэмээн ээж-мэлхий гайхаад, – Тэгээд тэр амьтан чинь хир зэрэг том юм бэ дээ? –         Өө, маш том, танаас хамаагүй том  гэж мэлхийн зулзага хариу өчив. –           Ийм үү ? гэж ээж- мэлхий өөрийн хэвлийгээ бага зэрэг үлээн хүнхийлгээд, сониучирхав. –         Өө, үгүй дээ, хамаагүй том!  гэж хүү нь мэтгэв. –         Тэгээд ийм гэж үү дээ? гээд тэрээр өөрийгөө улам хүчтэй үлээн том болгов. –         Үгүй, үгүй ээжээ, бүр ч илүү том! гэж жаал нь хариуллаа. Ийнхүү мэлхий-ээж өөрийгөө үлээн том болгохоо үргэлжлүүлсээр, ингэх бүрдээ тэрээр заан гээч амьтан ийм байсан уу гэж асууж байсан бөгөөд тухай бүрд нь мэлхийн зулзага: “Үгүй ээ, бүр том” гэж хариулж байлаа. Ингээд эцэс сүүлдээ өөрийн хэвлийгээ байж болох хамгийн дээд хэмжээнд нь хүртэл үлээгээд хөөрхий мэлхий чих дөжрөм чимээ гарган дэлбэ үсэрвэй. Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын тайлбар     Өөрийгөө пара-брахма(пара-дээд, брахма-Туйлын Дээд Бодгаль) гэж тооцоод, түүнтэй эн зэрэгцэх хийгээд түүнээс аугаа хэн ч үгүй хэмээн санах өчүүхэн хөөрхийлэлтэй амьд бодгалиуд нь өөрсдийгөө аль хэдийнээ төгс төгөлдөрт хүрсэн, ангижирсан, гэгээрсэн сүнснүүд хэмээн төсөөлөн бодох зуршилтай. Тэд ердөө өчүүхэн жаахан амьд амьтас ба жинхэнэ зорилго нь болвоос Бурханд чин үнэнчээр үйлчлэн зүтгэхэд оршдог гэдгийг мартсан байдаг. Жам ёсоороо тэд, энэхүү өөрийгөө хийлэн үлээгч мэлхий шиг өөрсдийн хуурмаг би-гийн улмаас мөхөл сүйрэлд хүрдэг.      Шри Чаитанйа Махапрабху: “Өөрсдийгөө ангижирсан, гэгээрсэн сүнс гэж тооцоод, нэг нэгнийгээ Нараяна гэж дуудах Майавадийн сургуульд хамаарах маш олон тооны цэцэрхийлэгч гүн ухаантнууд(гьяни) байдаг. Гэвч тэдний оюун ухаан нь цэвэр ариун бус юм. Учир нь тэд Кришнад үйлчлэн зүтгэдэггүй.” (Чаитанья-чаритамрита, Мадхья-лила, 22.29)       “Бурхан бол бүх эрч хүчнүүдийн эзэн бөгөөд амьд амьтас нь харин тэр эрч хүчнүүдийн зарц албат. Үүнд л Бурхан хийгээд амьд амьтсын ялгаа оршино. Гэвч харин та Бурхан ба амьд амьтас нь нэгэн адил гэж зарлан тунхаглах юм”  (Ч.-ч.Мадхья-лила, 6.162)        Шри Чаитанйа Махапрабху тэр даруй: “Вишну! Вишну! Намайг бүү Бурханы Дээд Бодгаль гэж бүү нэрлээч. Жива нь хэзээ ч Кришна болж чадахгүй. Ийм үгийг хэлэхийн ч хэрэггүй!” хэмээн дуу алдав.      “Огоорлын амьдралаар амьдрагч санньясиуд ямар ч эргэлзээгүйгээр бүрэн бүтний салшгүй хэсгүүд. Энэ нь нарны цацарсан гэрэл туяа нь нарны өөрийнх нь салшгүй хэсэг байдагтай адил. Кришна бол нартай адил. Тэрээр бүх зургаан гоц чанарыг бүрэн шингээсэн байдаг. Харин амьд бодгаль нь ердөө бүрэн дүүрний хэсэг нь юм”.      “Амьд бодгаль болон Бурханы Туйлын Бодаглийг адил тэнцүү гэж хэзээ ч бүү тооц. Энэ нь галаас үсрэн ойчсон өчүүхэн жаахан очийг түүнтэй адилтгаж буйтай л адил юм.” (Ч.-ч. Мадхья-лила. 18.111-113)      “Бурханы Дээд Бодгаль хийгээд амьд бодгаль нар нь мөн чанартаа нэг хэмээн батлагч тэнэг мулгуу этгээд нь бурхангүй үзэлтэн бөгөөд тэрээр үхлийн бурхан Ямаражийн шийтгэлийг хүлээх болно”(Ч.-ч. Мадхья-лила, 18.115)   Шигтгээ үг     Тэс үсэрсэн мэлхийн тухай түүхийг ярихдаа Шрила Бхактисиддханта Сарасвати Госвами Прабхупада цаг ямагт, аугаа “Би” байснаас зүгээр л эгэл жирийн нэгэн байсан нь дээр гэдэг байв. –        Би Брахман, би сиддха, би вайшья, би пандит, би өөрийгөө
Scroll to Top