Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Туласи-кантхимала буюу туласи хүзүүний  эрхиний тухай Пуран болон бусад вед судруудаас авсан ишлэлүүд:

“Хэн бээр Туласигаар эрхи хийж,  түүнийгээ Шри Харид өргөл болгон өргөөд дараа нь өөрийн биедээ зүүнэ вэ тэр вайшнавуудын дундаас хамгийн шилдэг нь юм. Харин түүнийг эхлээд Бурханд өргөлгүйгээр зүүсэн хүн гарцаагүй тамд унах тавилантай”

Сканда-пуран (311-312)

Түүнчлэн Сканда пураны Картикка-прасанга хэсэгт: “Туласи кантхималыг зүүн Шри Жанарданад мөргөн бүхий хүмүүн 10 000 үнээг тус бүрд нь цэцэгтэй хамт өргөл болгон өргөсөнтэй тэнцэх хэмжээний ач буяныг хүртдэг. ” (327-328)  гэжээ.

Кали эриний хүмүүс нь өөрийн хүзүүг тойруулсан зүүсэн туласи эрхиний тоотой тэнцүү хэмжээтэй буюу түүнийг мянгаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй жил Вайкунтхийн гариг дээр амьдрах эрхтэй болдог бөгөөд диваажингийн гаригс буюу дээд гаригсын системд сая сая кальп хугацаатайгаар амьдрах  эрхийг олмуй.  Сканда-пуран (331-333)

tulasi

Вишну-дхармоттаред Дээд Бурхан хэлэхдээ: “Туласи эрхийг хүзүүндээ зүүгч нь, тэр нүгэлтэй ч бай эсвэл ариун бус ч бай Миний өмөг түшгийг олно. Үүнд эргэлзэх зүйл үгүй”
(Хари-бхакти-виласа 4.322) гэсэн байна.

Гаруда-Пуранд Шри Маркандейа арш хэлэхдээ: “Хүмүүний хүзүүн дэхь Туласи эрхийг хараад Ямадутууд буюу эрлэгийн элч нар аль болох холуур зайлан оддог. Туласи эрхийг хүзүүндээ зүүгээд хэрэн хэсүүчлэгч нь аваар осол, хар дарсан зүүд, зэр зэвсгийн хорлол гэх мэтээс огтоос үл аймой” (Хари-бхакти-виласа 4.337-338) гэжээ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Туласи-кантхимала буюу туласи хүзүүний  эрхиний тухай Пуран болон бусад вед судруудаас авсан ишлэлүүд: “Хэн бээр Туласигаар эрхи хийж,  түүнийгээ Шри Харид өргөл болгон өргөөд дараа нь өөрийн биедээ зүүнэ вэ тэр вайшнавуудын дундаас хамгийн шилдэг нь юм. Харин түүнийг эхлээд Бурханд өргөлгүйгээр зүүсэн хүн гарцаагүй тамд унах тавилантай” Сканда-пуран (311-312) Түүнчлэн Сканда пураны Картикка-прасанга хэсэгт: “Туласи кантхималыг зүүн Шри Жанарданад мөргөн бүхий хүмүүн 10 000 үнээг тус бүрд нь цэцэгтэй хамт өргөл болгон өргөсөнтэй тэнцэх хэмжээний ач буяныг хүртдэг. ” (327-328)  гэжээ. Кали эриний хүмүүс нь өөрийн хүзүүг тойруулсан зүүсэн туласи эрхиний тоотой тэнцүү хэмжээтэй буюу түүнийг мянгаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй жил Вайкунтхийн гариг дээр амьдрах эрхтэй болдог бөгөөд диваажингийн гаригс буюу дээд гаригсын системд сая сая кальп хугацаатайгаар амьдрах  эрхийг олмуй.  Сканда-пуран (331-333) Вишну-дхармоттаред Дээд Бурхан хэлэхдээ: “Туласи эрхийг хүзүүндээ зүүгч нь, тэр нүгэлтэй ч бай эсвэл ариун бус ч бай Миний өмөг түшгийг олно. Үүнд эргэлзэх зүйл үгүй” (Хари-бхакти-виласа 4.322) гэсэн байна. Гаруда-Пуранд Шри Маркандейа арш хэлэхдээ: “Хүмүүний хүзүүн дэхь Туласи эрхийг хараад Ямадутууд буюу эрлэгийн элч нар аль болох холуур зайлан оддог. Туласи эрхийг хүзүүндээ зүүгээд хэрэн хэсүүчлэгч нь аваар осол, хар дарсан зүүд, зэр зэвсгийн хорлол гэх мэтээс огтоос үл аймой” (Хари-бхакти-виласа 4.337-338) гэжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top