Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 3
Users Today : 13
Users Yesterday : 49
Total Users : 12893
Views Today : 26
Views Yesterday : 89

“ Аугаа мэргэн өгүүлсэн нь: – Ай хаантан минь ээ, хорин найман ширхэг тамын гаригс нь Орчлонгийн далайн дээр, өвөг дээдсүүдийн гариг болон Дэлхийн доор манай орчлонгийн өмнөд хэсэгт оршдог. Тэдгээр нь хэрхэн харагддаг, нэг нэгнээсээ юугаараа ялгаатай байдаг тухайд би чамд товч өгүүлсү. Эдгээр гаригс бүр нь нүгэлтнүүдийг цээрлүүлэх газар орон юм”.

“Шримад-Бхагаватам”, 5-р дуулал, 26-р бүлэг, 3-6-р шүлэг

Болсон түүх

Энэхүү түүхийн надад миний танил кришнаит/Кришнагийн чин бишрэлтэн/ Дхумракша дас ярисан билээ.

–  Чи сэтгүүлч хүн. Оролдоод үз. Амжилт олох ч юм билүү. – Харин миний овгийг бүү дурдаарай. Энэ ертөнцийн хувьд би аль эрт “нүд анисан” хүн. Тэрээр энэ түүхээ маш их сэтгэл хөдөлтэйгээр ярив. Миний хувьд ердөө л хэдхэн сул үгүүдийг нь авч, түүний яриа хүүрнэлтэй их бага ямар нэг хэмжээгээр таарч байсан багахан ишлэлүүдийг нэмснээс өөр зүйлгүй.

Би дуугүй өнгөрөх ямар ч эрхгүй хүн. Таван жилийн өмнө эмнэлгээс гараад би үзсэн харсан бүхнээ эмч нар, төрөл төрөгсөд, танилуудтайгаа хуваалцахыг оролдож, сонин хэвлэлд бичсэн авч миний хүрсэн ганц зүйл нь туйлын хүйтэн хөндий байдлыг л авч ирэв. Эцсийн эцэст надтай учирч тохиолдсон бүхэн ердөө л миний бодол төсөөллийн үр дүн байсан ч юм шиг санагдах болов. Би хорин гурван өдрийн туршид ухаангүй хэвтсэн билээ. Гэвч үхлийн ахуйн бодит байдал намайг энэ тухай ярихаас өөр аргагүй байдалд хүргэсэн тийм л харгис хатуу байсан юм.

Үхэхээсээ өмнө би өөрийн үеийн хэдэн нөхдийн хамт туйлын нүгэлт амьдралын мөр хөөдөг байв. Бид цэвэр бус бизнес эрхэлдэг байсан юм. Оройдоо бид тааруухан зэлүүдхэн газарт цуглацгааж аль чадахаараа “орчлонгоос хөндийрдөг” байв.

Мөнгийг бөөн бөөнөөр нь олоод бид түүнийгээ мөн л архи пиво, мансууруулах бодис, охид гэх мэт зүйлд учир утгагүй цацаж, үрэн таран хийдэг байлаа. Бидний амьдралын үндсэн зүйл нь мөнгө олох авъяас байсан ба харин ямар аргаар гэдэг нь огт хамаагүй байсан юм.

Заримдаа уйтгарлаж гунигласан үедээ би хуучны уламжлалт хийдийн гонхчин

өөрийн дүү дээрээ очдог байв. Тэрээр хүүхэд шиг л эгэл жирийн нэгэн байсан ба намайг хараад үнэн сэтгэлээсээ баярлаж, хүний амьдралын дээд зорилгын тухай, Бурхан биднийг бүгдээс илүү хайрладаг тухай өөрийн эрт дээр цагийн номорхуу зүйлээсээ надад уншиж өгөхөөр оролддог байлаа.

Би түүнд их л томорхож, олсон мөнгөөрөө бардамнан гайхуулж, түүнийг мөнгө олох юм хийгээч гэж ятгана. Харин тэрээр чимээгүй инээж:

– Энэ чинь дэмий шүү дээ, Коля. Хоосны хоосон. Эрт орой хэзээ нэгэн цагт бүх зүйл өнгөрч алга болоод харин хамгийн чухал шалгуур болох үхэл хүрч ирнэ гэдэг байв.

Харин тэр намайг ингэхдээ хэзээ ч Бурханы уур хилэн, там зэргээр айлган сүрдүүлдэггүй байсан бөгөөд өөрөө харин зөв ариун явдалтны зам мөрийг баримталдаг байсан юм. Түүний үйлдэж байсан цорын ганц нүгэл нь жаахан “балгачихдагт” байсан ч энэ нь христийн шашинтнуудын хувьд тийм ч их хориод байдаг зүйл биш байлаа.

Нэгэн орой бид тун ширүүхэн муудалцаж билээ. Түүнд цаг ямагт л мөнгө байдаггүй байсан болохоор би гэнэт дургүй хүрч одоо боллоо, тэнэг амьтан л зүгээр хэвтэж байдаг юм, ажил хийх хэрэгтэй хэмээхэд тэрээр урьдны янзаараа л Бурханд үйлчлэхүйн тухай дахин давтан үглэж байв. Уурлаж цухалдсан би тэр даруй гарч одсон бөгөөд өглөө гэхэд тэрээр үгүй болсон байлаа. Тэр цахилгаанд цохиулсан байсан юм.

Амьдралдаа би анх удаа л хүнд цохилтонд орж, үхэл хэнийг ч хүлээдэггүй, хэзээд хүрээд ирж болох ба үргэлж дэргэд байдаг юм байна гэдгийг хурцаар ойлгосон юм.

Долоо хоногийн туршид архидан мансуурсны дараа түүний өрөө тасалгааг эмхэлж байх зуурт олон тооны христийн утга зохиолуудын дотроос олон хавчуулгатай “Бхагавад-гита”-г гэнэт олж харав. Дүү маань энэтхэгийн гүн ухаанд татагдсан тухайгаа надад хэзээ ч ярьж байгаагүй болохоор би их гайхаж номыг болгоомжтойгоор нээн уншиж эхлэсэн юм.

“Бхагавад-гита”-г олсны маргааш өдөр миний нэг танил ирээд, уйтгар гунигт байдлыг минь хараад:

– Алив бусдыг нь орхи. Одоо харин наадах чинь чамд юу юунаас хэрэгтэй гэв.

Долоо хоногийн дараа би өөрийн найзуудтай холбоо харьцаагаа огцом тасалсан бөгөөд тэдэнд сэтгэлээр унаад, ганцаараа ажиллах хэрэгтэй байна гэж мэдэгдэв. Надад юу ч хийх хүсэл төрөхгүй байлаа. Библийг уншихыг оролдсон авч юу ч ойлгосонгүй. Харин “Бхагавад-гита” харанхуй өрөөнд гэрэл асаасан мэт сэтгэгдэл төрүүлж билээ. “Би хэн юм бэ?””Юуны тулд бид амьдардаг юм бэ?” гэсэн өөрийн асуултнууддаа би гайхалтай тодорхой, энгийн хариултуудыг авч байлаа.

Би номон дээрхи хаягаар кришнаитуудын сүмийг олсон бөгөөд тэнд тааламжтайхан чөлөөт цагаа өнгөрөөж байлаа. Надад өөрсдийгөө Кришнагийн чин бишрэлтэн албат нар гэж нэрлэсэн эдгээр нам гүмхэн хүмүүс ихэд таалагдаж байлаа. Тэдний хүрээлэл дунд миний бүх уйтгар гуниг өөрөө аяндаа алга болж байсан юм. Би тэдний өглөөний үйлчлэл, лекцэнд оролцдог байсны дээр заримдаа жаахан мөнгө хандивлаж, тэр ч байтугай гал тогоонд төмс ногоо хүртэл арилгадаг байв.

Дараахан нь хөгжин уйтгар гунигаа сэргээхийн хүсэж эхнэр хүүхдийн хамтаар Кавказыг зорив. Мөнгө ч нилээн байсан бөгөөд бид урьдынхаараа л утга утга учиргүй амьдарч мөнх байх юм шиг л бодож явлаа.

Гэвч удалгүй бидний тоглоом дууссан юм. Мөнгө төгрөг хомсдож, дахиад л ресторан, архидалт гэх мэт мөнгө төгрөг, бараа таваарийн харилцааны асуудлууд руугаа эргэн орох хэрэгтэй болов. Нэгэн удаа багагүй мөнгө олсныхоо дараагаар би ээлжит архидалтандаа донтон орсон юм. Гэнэт би өөр ямар нэг бодит зүйлийг харж эхэлсэн бөгөөд товчхондоо хэлвэл чөтгөрхөнүүд. Шинжлэх ухааны хэлээр бол “цагаан солио” гэдэг ба хүн биднийг нөгөө ертөнцөөс тусгаарлаж байдаг өөрийн эрчим хүчний талбарыг нэвтрэн гарах үзэгдэл л дээ.

Нилээд хожим “Шримад-Бхагаватам” судраас би, бидэнтэй зэргэлдээ оршдог эдгээр амьтсын тухай тов тодорхой өгүүлэмжүүдийг олсон билээ. Тэнд тэднийг зэрэгцээ ертөнц хэмээн тун ч сайхнаар нэрлэсэн байдаг.

Хоёр долоо хоног ийнхүү өнгөрсний дараагаар би нэгэн удаа лонх шар айраг уусан ба гэнэт өөрийгөө энэ биеэс тасарч буйг анзаарав. Тасалгаа тун хурднаар сааралдуу ногоон өнгөтэй миний эчнээ танил амьтсуудаар дүүрлээ. Гэвч тэдний зан авир өөрчлөгдөж эхлэв. Тэд хэн нэгнийг хүлээгээд байгаа мэт санагдав. Дараа нь би урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй тийм амьтас бий боллоо. Тэднийг бий болмогц бусад нь намжин хүндэтгэлтэйгээр тэдэнд зай тавьж өгч байв. Эргэлзэх юм алга, тэд намайг авахаар иржээ ! Бие зарсхийж, нуруу руу хүйтэн хөлс чийхрав.

naraka_clip_image001.jpg

“Үхэх мөчид хүн түүний өмнө зогсож буй нүдэнд нь цус хуралдсан үхлийн бурханы элч, ямадутуудыг олж хардаг. Айдас хүйдэст автсан тэрээр шээс, баас алддаг”

“Шримад-Бхагаватам”, 3-р дуулал, 30-р бүлэг, 19-р шүлэг

Үр дагавар

Тэд дурын хэлбэрт хувирах ажээ. Ялангуяа ихэвчлэн хүмүүсийн ихээр айдаг тийм дүрд хувирч байв. Миний хувьд тэрхүү “аймшгийг” нэг их тоохгүй байсан ба ганц айж байсан юм маань урвалт байв. Тэд хоромхон зуурт үүнийг ашиглаж миний нөхдийн дүрд хувирч буйдан ороор эгнэн сууцгаав. Тэгээд ердийн ойр зуурхны юм ярилцан сууцгаасан бөгөөд би миний ой санамжаас хамгийн бузар муухай үйл, санаа бодлууд урган гарч буйг аймшигтайгаар ухамсарлаж эхлэлээ.

Ямархан бузар булай зүйлс тэнд хуримтлагдсаныг би ч өөрөө мэдэхгүй байв. Дараа нь солбилцсон байцаалт эхлэв. Би тун хурднаар төөрч самууран, ухаан санаа алдарч эхлэлээ. Байж сууж тэсэлгүй би цонх тийш гүйн цонхны шил рүү шууд үсэрчихэв. Долоон давхраас унаж явах агшиндаа би хурднаар ямар нэг залбирал уншиж амжсан юм…

“Ямадутууд түүний нүгэлт үйлийн маргашгүй баримтуудыг үзүүлдэг. Тэдний нэг нь санаа бодлыг хянах ба хоёр дахь нь хэл яриаг, гурав дахь нь нүгэлтний үйлийг хянах ба тийнхүү түүнд худал хэлэх ямар ч боломж үлдээдэггүй. Тэр цагт л хүмүүн үнэн сэтгэлээсээ харамсан гашуудаж эхэлдэг”.

“Шримад-Бхагаватам”, 5-р дуулал, 26-р бүлгийн тайлбар

Төлөөс

Христийн Төрсний өдрийн өглөөний дөрвөн цаг болж байлаа. Газарт унаад өвдөлтийг би мэдэрсэнгүй. Ийм учраас газраас тайван өндийж, зэрэмдэг болсон өөрийн биеийг тойрон алхав. Хугархай ясны хажуугаар урсан гарсан цусан цөөрмийг хараад, ямаршуу өндрөөс унаснаа санан байж би гайхамшигт найдаж явснаа тодорхой ойлголоо. Өөртөө ой гутахаас өөр мэдрэмж надад огт төрөхгүй байв. Эхнэр маань тэр үед надаас салсан байсан бөгөөд тэр нь ч зөв шийдвэр байсан юм. Архичин хэнд хэрэг байх билээ дээ?

Таван цаг гучин минут гэхэд намайг оллоо. Эргэн тойрон хүмүүс цуглахуйд би даажин хийхээр шийдэж, чангаар: “-Та нар ядрахгүй байна уу?Амьд үхдлийг үзээгүй юу? Алив түргэн тусламж дуудаач ! ”.

Гэвч хэн ч хариу хэлсэнгүй.

– Одоо инээцгээе дээ ! хэмээн араас муу ёрын муухай дуун шивгэнэв.

Би эргэн хараад, дагжин чичирлээ. Тэнд ямадутууд зогсож байсан юм. Биеэ орхисноор миний юу ч өөрчлөгдсөнгүй.

Түргэн туслмжийн тэрэг хүрэлцэн ирж, махан бөөмийг машинд ачаад яваад өгөв. Би ч араас нь ухас хийтэл хөл маань аймшигтай цохилтоор тас цохигдлоо. Ямадутууд хоромхон зуурт над руу дайрч бат бөх үл үзэгдэх тор шидэн намайг сансар огторгуй өөд чирэн авч явлаа.

Хэдийгээр бие минь байгаагүй ч би өөрийгөө бодгаль гэдгийг бүрэн дүүрэн ухамсарлаж байв: би үзэж харж, сонсч, мэдэрч байсан юм.

“Хэв журам сахиулагч нар гэмт хэрэгтнийг шийтгэл хүлэлгэхийн тулд шүүдэг шиг ямадтудууд гэмт хэрэгтнийг барьж авдаг. Тэд түүний хүзүүнээс цаг хугацааны олсоор оосорлож, биеийг нь огторгуйн орон зайг нэвтэлэхэд туслах онцгой нэгэн бүрхүүлээр хучиж Тамисра нэрт тамын эхний гариг тийш авч оддог. Хоёр гурван хормын хугацаанд тэд есөн зуун есөн мянган йожан(нэг йожан нь 12 872 м )-ыг туулж, дараа нь нүгэлтнийг өөрийнх нь үйлдсэн зовлонт тамлалд унагадаг. Тэнд тэрээр Ямаражийн хэрцгий элч нарын зодуурт зовон шаналах ба өвдөлтөөс болж ухаан алдмуй ”

“Шримад-Бхагаватам”, 5-р дуулал, 8-р шүлэг

Намайг шууд л балбаж нүдэж эхлэв. Резинэн мэт бороохойн цохилт толгой дундуур буухуйд би ухаан алдаж, миний нүднээс од үсрээд байна уу оч үсрээд байна уу гэдгийн алийг ч мэдэхээ болив. Гайхалтай сонин нээлт гэвэл нарийн биед ч гэсэн ухаан алдах гэдэг зүйл байдаг гэдгийг мэдсэн юм. Аажмаар би шинэ төлөв байдалдаа дасан зохицож эхлэв. Толгой руу цохих нь за яахав дээ хэрэгтэй бол цохиж л байг гэсэн бодол орж ирлээ.

naraka_clip_image002_0000.jpg

Энэ байдлыг маань ажиглаад ямадутууд бороохойгоо ташуураар солив. Зовлон шаналал маань бүр ч ихсэв. Гэнэт миний толгой хэрэв жаахан архи балгачихвал өвдөлтийг тэгж хурцаар мэдрэхгүй байх болов уу хэмээн санаж, архи өгөхийг хүслээ. Тэд тэр даруй:

-Одоохон . хэмээн хариу өчив.

Нэг нь миний эрүүг хоёр тийш нь ангайлган зааж, хоёр дахь нь миний ам хоолой руу маань аажмаар ямар нэг шингэн зүйл хийн:

– Уу, гэрэлхэн минь уу, бүү нэрэлх,- гэлцэв.

Би орилон гиншив. Энэ бол архи биш байв. Би өвдөлтөөсөө болж мурчилзан таталдаж, хахаж цацаж байсан ба бас согтууран мансуурч байлаа. Тэд ч хорсолтойгоор баярлан хөөрч:

– Юу ч болоогүй байна. Согтох болоогүй байна гэнэ.

Он тоолол хөтлөгч шиг түлэгдэж, хорсож буйгаа үндэслэн өглөө болж байна гэдгийг мэдэв.

“Согтууруулах ундааны зүйлд дурлан татагдагсдыг үхлийн бурхны элч нар Аяхпана тамд шиддэг. Тийш нь мөн ёслол мөргөл үйлдэж байхдаа гэм дутагдал гаргасан хуврагуудыг унагадаг. Тэнд Ямаражийн албатууд нүгэлтний цээжин дээр нь гарч суугаад хоолой руу нь хайлуулсан төмөр цутгана”.

“Шримад-Бхагаватам”, 5-р дуулал, 29-р шүлэг

Тамын шийтгэлийн төрөл тун ч олон байлаа: намайг ямар нэг муухай араатан мэт амьтан залгиж, хэсэг хэсэг болгон тасар татаж байсан ба ясыг маань нунтаг болтол нь зажлиж байлаа. Дараа нь намайг зэс хайруулын тавган дээр хайран шарж, хөргөгчинд хийн хөлдөөж, өргөстэй бут сөөг дундуур уран чирж арьсыг маань нэвт шувт сүлбэж байв. Тамлал зовлонгийн олон төрлүүд нь ямар нэг байдлаар Дэлхий дээр байдаг хэдий ч надад тохиолдож байгаа шигийг би огтхон ч хүлээж байсангүй. Тэдгээрийн зарим нэг нь надад бүүр түүрхэн л санагдана.

Нэгэн удаа өлгөж зүүгдсэн намайг аажмаар буцалж буй тос руу буулгалаа. Өвдөлт оргилдоо хүрэх үед буцаан гаргаад өвдөлт жаахан намдмагц буцаан шунгуулж байв.

Залуухан хулс модны иш намайг нэвт сүлбэн ургахад маш их өвдөнө. Хурц үзүүрт зүү шиг тэд шөнөдөө гучин сантиметр орчим уртсаж байсан юм.

Хамгийн хэцүү нь би нүв нүцгэнээр багананд хүлэгдэж, миний хажуугаар өөрийнх нь тулд амьдарч байсан, амьдрахын тулд хууран луйвардаж байсан хүмүүс бөөн бөөн саваа болон намайг торлогдох ба хэлж байсан хийж байсан буруу бүхнийг минь надад сануулан хатуу ширүүн үгээр бөмбөгдөнө. Энэ бүхэн хатуу үнэн байсан ба харин би нуугдаж ч, эсэргүүцэж ч чадахгүй байлаа. Яагаад гэвэл би хэдийнээ үхсэн билээ. Ийнхүү үхсэнийхээ дараагаар л ямаршуу муухай болгоныг амьд байх цагтаа үйлдэж байснаа мэдэж болох юм. Үхэгсдийн тухай муугаар ярих нь сайн биш л дээ. Гэвч хэн үүнийг дагаж байгаа юм бэ?

“Өөрийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд гэмт хэрэг үйлдэж байсан хүн өөрөө ч тамд зовох ба мөн төрөл төрөгсдөө ч зовлонд татан оруулдаг. Тийм нүгэлтнүүдийг дүрэлзэн буй түүдэг гал дотор суулгах ба тэднийг шарагдан болох үед өөрсдийнх нь махыг идүүлдэг“

“Шримад-Бхагаватам”, 3-р дуулал, 30-р бүлэг, 28-р шүлэг

Олон олон зүйлийг би өөрийн ухаанаар тэвчин тэвчсээр байсан юм. Амьдрал уйтгар гуниг үхэл баяр баясгалан л лав биш юм. Ямар ч найдвар алга. ..

Гэнэт маш их гэрэл цацарсан өрөөнд хэвтэж байлаа. Эмэгтэй хүний зөөлөн дуу гарч: “- Таны дотор эрхтэн бүгд тасарч, гэмтсэн. Гэвч та бүү түгш. Бид таныг заавал эмчилнэ. Ядарч унатлаа цэнгэн жарга.” гэв.

Ямар сайхан юм бэ гэж би бодлоо. Миний зовлон дуусжээ. Диваажинд ирчихэж.

Энд хуран цуглагсад цөм энгийн найрсаг хүмүүс байсан бөгөөд би янз бүрийн уух зүйл захиалав. Би мөн “Сарнайн шампанск” захиаллаа. Надад түүнийг авчирч өгөв. Тийм маш олныг, бүр бүтэн хайрцгийг гээч.

Бүгд л надад баяр хүргэж, ямар нэг таатай сайхан үг хэлж, толгой дохин инээмсэглэж байлаа. Би ч уугаад л байлаа, уугаад л байлаа. Гэнэт би дарсны хундаганд ч хүрч чадахгүй байгаагаа мэдэрлээ. Би хий дэмий л гараараа дохиж занган уухыг хүсч байгааг мэдэгдэхийг хүсэв. Иймэрхүү тэсч ядсан хүслийг би амьдралдаа амсаж байсангүй. Балгахан ус түгээгүүрийн өрөмтсөн бохир усны төлөө би бүгдийг өгөхөд бэлэн байлаа.

Дараа нь дахиад л шоронгийн камер, уйлаан хашгираан, элэглэл доромжлол. Тэнд зовоож тарчилгахаар өөр бусад нөхдүүдийг маань ч авч ирж байлаа. Ийм байдал тун ч удаан үргэлжилсэн юм. Би хэдэн арван удаа магадгүй хэдэн зуун удаа үй олон гаригууд, үйл олон бие махбодийг сольж байв.

Кримибхожана нэрт нэгэн тамын гаригийн тухай дэлгэрэнгүй ярихыг хүсэж байна. Санскрит хэлээр бол “крими” гэдэг нь өт гэсэн үг юм. Энэ гариг дээр өчүүхэн жижиг кримүүд буюу бусдын зовлонгоор амьдрал хийгсэд оршдог. Бүх гариг тэр чигээрээ хязгааргүй нуураас тогтох ба тэр нуур нь цусан өтгөрмөл шингэн, арвалзсан аварга том өтнүүдээр дүүрэн байх ажээ. Тийш унав уу үгүй юу миний тал талаас эдгээр амьтас дайран сорж эхлэв. Би ч байдаг чадлаараа тэдэнд залгиулахгүй байхаар тэмцэлдэж байлаа. Ай Бурхан минь, энэ бүхэн надад миний дэлхий дээрх амьдралыг минь санагдуулж билээ.

Энэ дэлхий дээр одоо зөвхөн гэмт хэрэг болон эр эмийн харьцааг сурталчилж байгсдад хариу нь чухам юугаар эргэхийг би сайн мэдэж байна. Миний чадах юм тэдэнд мөнх амьдрахыг г л хүсэх юм даа. Үхэхгүй байсан нь тэдэнд юу юунаас дээрсэн.

Дараа нь намайг хэсэг хугацаанд бөөлжис цутгам амьтдаар дүүрэн ухсан нүхэнд байлгаж байсан ч ичих, өвдөх мэдрэмж аль хэзээний үндсээрээ мохсон байлаа. Мөн хөршүүд маань урьдынх шигээ хорон муухайгаар хөөрөн баясахаа больсон байв.

Мянган амьдралын туршид тамд зовно гэдгийг одоо л би ойлгож эхлэв. Энэ бол хэтрүүлэг биш юм шүү ! Хүний нарийн бие нь бүдүүн бие шиг л мэдэрдэг ажээ. Ялгаа нь гэвэл бүдүүн бие нь нэг удаа л устдаг байхад нарийн биеийг эцэс төгсгөлгүй үхүүлж болдог юм байна.

Энэ бүх тамын зовлонгууд нь хүний ухамсрыг энгийн зөн совин болтол нь нарийсгахад оршино. Тэр цагт тэрээр аль хэдийнээ дурын ямар нэг амьтны хэлбэрт эргэлзээгүйгээр төрөх болдог ажээ.

Ял хэлтрүүлсэн нь

Нэгэн өдөр намайг аварга том хааны ордны танхимд аваачив. Хаан ширээн дээр суугч хүн надад Догшин Иван хаантай адил мэт санагдсан бөгөөд хэрэг зарга шүүж байлаа. Миний ээлж ирэхэд түшмэл нь миний хийсэн үйлийг уншин танилцуулж, шүүн цэвэршүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Түүний хэлснээс намайг хүлээж буй тамын амьдралын байдлын ерөнхий дүр төрхтэй хэдийнээ танилцсан болохоо мэдлээ. Энэ дашрамд яг энд анх удаа миний амьдралын кино зургийг үзүүлсэн юм. Өөдгүй бузар булай кино байлаа.

naraka_clip_image001_0000.jpg

“Амьд оршнол нь тамд зовсны дараагаар хүний төрлийн өмнө байдаг амьдралын доод хэлбэрүүдэд ээлж дараалан төрдөг. Ийнхүү тэрээр өөрийн нүгэл хилэнцээ цайруулаад дахин Дэлхий дээр хүн болж төрдөг”.

“Шримад-Бхагаватам”, 3-р дуулал, 30-р бүлэг, 34-р шүлэг

Киноны санаа нь ч, үйл явдал нь ч. Садар самуунтай тэр чигээрээ бараан хар дүр зураг.

Үхлийн бурхан Ямаражийн ойролцоохон байх нь тийм ч аймшигтай биш байв. Түүний өршөөнгүй, хүний мэт инээмсэглэл миний тамлагдан зовсон араатнырхуу байр төрхтэй минь эрс зөрчилдөж байлаа. Тэрээр надаас ямар нэг зүйлийн тухай асууж, эцгийн сэтгэлээр зөөлөн зэмлэж байсан юм. Би ч энэ байдлыг тэсэлгүй эхэр татан уйлж эхлэв. Надад ус авчирч өгсөн бөгөөд тэр нь зүгээр л жирийн нэг ус байлаа. Би ч уснаас уусан ба тэр даруйд түүний асуулт миний ухамсарт нэвтрэн хүрэв.

– Хэрэв чамайг суллан тавибал чи юу хийх вэ?

Би гэнэт цочсон мэт:

– Хувраг болж, Бурханд үйлчилнэ, – хэмээн дуржигнуулав.

Ямараж гайхан:

– Бурханд үйлчлэх ээ? Энэ чинь сайн л хэрэг. Олон л хүн Бурханд үйлчилдэг. Жишээ нь, тааламжтай сайхан хөгжим эгшиглүүлээд, сүмд нийтээр дуулцгаадаг.

– гүй ээ. Би энэ тухай хэлээгүй.

Тэгмэгц “Соно” кинонд гардаг шиг хүнд, нүсрээр бадралт баг бишгүүрийн дуу цуурайтав.

– Тиймээ, би энэ тухай яриагүй. Надад харин

Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе… маш их таалагддаг гэв.

Тэрээр инээмсэглэн:

– Бурханд үйлчлэхийн тулд итгэл байх ёстой. Чи хэн нэгэнд итгэдэг үү?

Би бодолд автсан ба энэхэн мөчид Кришнагийн сүмд уулзаж байсан хувраг Дарука нүдэнд минь харагдав. Түүний харц нь гайхалтай цэвэр тунгалаг байсан ба намайг хайр энэрэл дүүрэн нүдээр харж байсан юм. Би аз жаргалдаа болоод амьсгал багтрах шахлаа.

– Түүнд, түүнд л би итгэж байна!

– Жая ! – хэмээн Ямараж тааламжтай нь аргагүй өгүүлээд, алгаа ташив. Ингэтэл бүх зүйл алга болсон байлаа.

Би ухаан орлоо. Биеийг маань тусгай тоноглолд бэхэлсэн байв. Энэ бүх хугацаанд би ухаангүй байжээ. Намайг буцаан амьдруулна гэдэг амар биш гэдгийг сайн ойлгож байсан юм. Гэвч надад өөрийн амьдралаа өөрчлөх боломжийг олголоо. Тамд би маш удаан хугацаагаар тарчлан зовсон ч Дэлхий дээр ердөө хорин гурван хоног л өнгөрсөн байсан юм.

Намайг бүх процедурыг хэдий хир тэсвэртэйгээр даван туулсныг хараад эмч нар гайхан шагширч байлаа. Эндэхийн зовлон нь миний тэнд амсаж байсантай харьцуулах ч юм биш!

Өвдөлт онцгой хүчтэй болох үед би ухамсартайгаар биеэсээ гарч өрөөнүүдээр зугаалан, намайг үхэх эсэх талаар маргалдаж буй эмч нарын маргааныг сонсдог байв. Намайг тэд харахгүй байгаа гэдэгт бат итгэн би удаан хугацаагаар нарийн биедээ оршиж хэрэн хэсүүчлэв. Эхлээд эмнэлэг дотуураа, дараа нь бүх Москва даяар хэрэн хэссэн юм.

Гэвч миний айлчлал эцэгт минь л хоромхон зуурт нөлөөлсөн. Тэр Москвад амьдардаг байсан бөгөөд намайг бий болонгуут бүх ажлаа орхиод жимс, ногоотой сагс бариад намайг зорьж билээ.

Эмнэлэгт байх хугацаандаа би хэд хэдэн ч удаа ямадутууд буюу эрлэгийн элчүүдийг харав. Айдастаа автан хүйт даан байж, тэд хэрхэн үхэгсдийг авч одож буйг ажлаа. Гэвч аз болоход тэд намайг нэг их сонирхохгүй байсан юм.

Намайг эмнэлгээс гарах үед өрөөнд минь дахиад л нөгөөх хуучин танилууд минь цуглацгаав. Мэдээж гар хоосон биш, ганц нэг шил юмтай л ирцгээж. Намайг архи уухыг оролдсон тэр шөнө тамын залуус хүрэлцэн ирж, намайг биеэс минь гаргахаар татацгаав. Үлдсэн амьсгалаа цуглуулан байж би: “Харе Кришна” гэж арай ядан хэржигнэн шивгэнэв. Хүйтэн хөлс цутгасан амьтан сэрж билээ. Унтахаас айж би үүр цайтал энэ авралт залбирлыг уншсан юм.

Өглөө нь яаж ийгээд Курскын вокзал орж тэндээсээ нүгэл хилэнцээс хол хөдөө тосгоныг зүглэлээ. Тэнд би эмээгийндээ тайвуухан “Шримад Бхагаватам” судрыг боть ботиор нь унших болов. Гурав, ба Тав дахь дууллаас би дээд эрэмбийн гаригсаас эхлээд миний эчнээ танил болсон тамын гаригсыг хүртэлх манай орчлонгийн бүтцийн тухай дэлгэрэнгүй өгүүлэмжийг олж уншлаа. Тэгмэгц би эрс шийдэмгийгээр өөрийгөө Бурханд үйлчлэхүйд зориулахаар шийдсэн юм.

Хагас жилийн дараагаар би миний биеийг тогтоон барьж байсан металл сараалжаа авахуулахаар Москваг зорив. Суга таяггүй, өөрөө ганцаар алхаж буй намайг хараад эмч нар гайхан алмайрав. Уг нь ном ёсоороо бол би хагас жил орноосоо босолгүй хэвтэх ёстой байсан аж.

Мэс засал хийлгэж, сараалжаа авахуулсны дараа би кришнаитуудыг хайж олох эрэлд гарав. Энхтайвны өргөн чөлөөнд тэд байхаа хэдийнээ больжээ. Сүм Москвагийн доохонтой орших Сухаревод нүүн очжээ. Хаягийг нь олж мэдээд би тийш зүглэв. Тэнд очоод анх таарсан хүн маань тамаас татаж гаргасан мөнөөхь Дарука байлаа. Уйлах, инээх хослон байж би өөрийн таагүйхэн адал явдлын талаар болон Ямаражид өгсөн ам тангарагийнхаа тухай ярьж өгөв. Жилийн дараа би номын багшаас сахил хүртэж, жинхэнэ чин бишрэлтэн болсон юм.

Одоо би “Бхагавад-гита”, “Шримад- Бхагаватам” ариун судруудыг авахыг хүмүүсээс хүсч, энэ номууд л намайг аварсан гэж үнэн зүрхнээсээ тэдэнд хэлдэг. Миний үгнээс тэд үнэхээр сайн сайхныг хүсч буйг минь хараад эерэгээр хариу өгдөг. Би өөрөө туйлын аз жаргалтай болсон бөгөөд өдөр бүр Бурханаас хүсдэг цорын ганц зүйл минь гэвэл хүмүүс өөрсдийн анхдагч бурханлаг мөн чанарынхаа тухай ой санамжийг эргэж олоосой хэмээн хүсдэг билээ. Тэр цагт л тэдэнд үхсэний дараа ч амар тайвныг үл үзэх энэ аймшигт ертөнцийг орхих боломж тохиох болно.

“Гауранга. Золотой век” сонинд Анатолий Тодоровын бичсэнийг

орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

Тайлбар:

Ямаража-эрлэг номун хаан

Ямадутууд-эрлэгийн элч нар

“ Аугаа мэргэн өгүүлсэн нь: – Ай хаантан минь ээ, хорин найман ширхэг тамын гаригс нь Орчлонгийн далайн дээр, өвөг дээдсүүдийн гариг болон Дэлхийн доор манай орчлонгийн өмнөд хэсэгт оршдог. Тэдгээр нь хэрхэн харагддаг, нэг нэгнээсээ юугаараа ялгаатай байдаг тухайд би чамд товч өгүүлсү. Эдгээр гаригс бүр нь нүгэлтнүүдийг цээрлүүлэх газар орон юм”. “Шримад-Бхагаватам”, 5-р дуулал, 26-р бүлэг, 3-6-р шүлэг Болсон түүх Энэхүү түүхийн надад миний танил кришнаит/Кришнагийн чин бишрэлтэн/ Дхумракша дас ярисан билээ. –  Чи сэтгүүлч хүн. Оролдоод үз. Амжилт олох ч юм билүү. – Харин миний овгийг бүү дурдаарай. Энэ ертөнцийн хувьд би аль эрт “нүд анисан” хүн. Тэрээр энэ түүхээ маш их сэтгэл хөдөлтэйгээр ярив. Миний хувьд ердөө л хэдхэн сул үгүүдийг нь авч, түүний яриа хүүрнэлтэй их бага ямар нэг хэмжээгээр таарч байсан багахан ишлэлүүдийг нэмснээс өөр зүйлгүй. Би дуугүй өнгөрөх ямар ч эрхгүй хүн. Таван жилийн өмнө эмнэлгээс гараад би үзсэн харсан бүхнээ эмч нар, төрөл төрөгсөд, танилуудтайгаа хуваалцахыг оролдож, сонин хэвлэлд бичсэн авч миний хүрсэн ганц зүйл нь туйлын хүйтэн хөндий байдлыг л авч ирэв. Эцсийн эцэст надтай учирч тохиолдсон бүхэн ердөө л миний бодол төсөөллийн үр дүн байсан ч юм шиг санагдах болов. Би хорин гурван өдрийн туршид ухаангүй хэвтсэн билээ. Гэвч үхлийн ахуйн бодит байдал намайг энэ тухай ярихаас өөр аргагүй байдалд хүргэсэн тийм л харгис хатуу байсан юм. Үхэхээсээ өмнө би өөрийн үеийн хэдэн нөхдийн хамт туйлын нүгэлт амьдралын мөр хөөдөг байв. Бид цэвэр бус бизнес эрхэлдэг байсан юм. Оройдоо бид тааруухан зэлүүдхэн газарт цуглацгааж аль чадахаараа “орчлонгоос хөндийрдөг” байв. Мөнгийг бөөн бөөнөөр нь олоод бид түүнийгээ мөн л архи пиво, мансууруулах бодис, охид гэх мэт зүйлд учир утгагүй цацаж, үрэн таран хийдэг байлаа. Бидний амьдралын үндсэн зүйл нь мөнгө олох авъяас байсан ба харин ямар аргаар гэдэг нь огт хамаагүй байсан юм. Заримдаа уйтгарлаж гунигласан үедээ би хуучны уламжлалт хийдийн гонхчин өөрийн дүү дээрээ очдог байв. Тэрээр хүүхэд шиг л эгэл жирийн нэгэн байсан ба намайг хараад үнэн сэтгэлээсээ баярлаж, хүний амьдралын дээд зорилгын тухай, Бурхан биднийг бүгдээс илүү хайрладаг тухай өөрийн эрт дээр цагийн номорхуу зүйлээсээ надад уншиж өгөхөөр оролддог байлаа. Би түүнд их л томорхож, олсон мөнгөөрөө бардамнан гайхуулж, түүнийг мөнгө олох юм хийгээч гэж ятгана. Харин тэрээр чимээгүй инээж: – Энэ чинь дэмий шүү дээ, Коля. Хоосны хоосон. Эрт орой хэзээ нэгэн цагт бүх зүйл өнгөрч алга болоод харин хамгийн чухал шалгуур болох үхэл хүрч ирнэ гэдэг байв. Харин тэр намайг ингэхдээ хэзээ ч Бурханы уур хилэн, там зэргээр айлган сүрдүүлдэггүй байсан бөгөөд өөрөө харин зөв ариун явдалтны зам мөрийг баримталдаг байсан юм. Түүний үйлдэж байсан цорын ганц нүгэл нь жаахан “балгачихдагт” байсан ч энэ нь христийн шашинтнуудын хувьд тийм ч их хориод байдаг зүйл биш байлаа. Нэгэн орой бид тун ширүүхэн муудалцаж билээ. Түүнд цаг ямагт л мөнгө байдаггүй байсан болохоор би гэнэт дургүй хүрч одоо боллоо, тэнэг амьтан л зүгээр хэвтэж байдаг юм, ажил хийх хэрэгтэй хэмээхэд тэрээр урьдны янзаараа л Бурханд үйлчлэхүйн тухай дахин давтан үглэж байв. Уурлаж цухалдсан би тэр даруй гарч одсон бөгөөд өглөө гэхэд тэрээр үгүй болсон байлаа. Тэр цахилгаанд
Scroll to Top