Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62

Олон олон физик өвчнүүд сөрөг сэтгэл зүй болон сөрөг эмоциос үүсдэг. Хэрэв хүн гутранги үзэлтэй эсвэл хорон муу санаатайгаар бусдын талаар бодоод байх аваас энэ бодол нь түүн дээр өөр дээр нь л ойдог.

Эмоци буюу сэтгэл санааны цэвэрлэгээний тухайд гэвэл:

-Өөрөө өөрийгөө байнга ажиглах, аль болох сөрөг бодол санаа бодохгүй байхыг хичээ. Учир нь гэвэл эдгээр нь хамгийн эхлээд бидний амьдралыг хүнд хэцүү болгодог. Ялангуяа уурлах эмоци нь онцгой сөрөг нөлөөтэй. Тэрээр тэрхэн даруйдаа л тун аюултай биохимийн процессыг организмд эхлүүлдэг.

Тэр ч байтугай хэрэв та маш анхаарамжтайгаар сэтгэл хөдлөлдөө анзаарч ханддаг байлаа ч та бусдын эрчим энергийн нөлөөнд орж болзошгүй байдаг. Физик бие хэрхэн бохирддог шиг сэтгэл зүйн биеийг бохирдуулж болдог. Тэр ч байтугай та айдаст бүрэн автсан сөрөг мөн чанар бүхий хүнтэй зүгээр л харьцсанаар та тэрхүү сэтгэлзүйн төлвөөр нь өвчилж болно. Үүнээс өмнө та тайван амгалан амьдарч байсан байж болох ч тэр үеэс эхлээд таныг мөн тийм айдас даган мөшгих болно.

Энэ бүхэн нь тийнхүү нарийн биед гажуудал учруулдаг. Аажмаар физик түвшинд буюу биеийн түвшинд асуудал проблемууд, амьдралын хүндрэл бэрхшээлүүд үүсч эхлэнэ: ..үр дүнд нь ажил карьертаа ч, хувийн амьдралдаа ч аль альд нь ахиц дэвшил гаргаж үл чадна.

-Дурсамжаас хамааралт байдалд бүү ор. Дурсамж нь тодорхой туршлагын үр дүнг ойлгоход л бидэнд хэрэгтэй. Бид нэг замаар хоёр удаа яваад, хоёр удаа өнхөрч ойчсон байлаа гэе. Учир нь замын голд нэг нүх байж. Гурав дахь удаагаа түүгээр явах хэрэггүй гэсэн үг.

Жирийн хүмүүс бол өнгөрсөндөө харамсаж, ирээдүйг мөрөөдөж байдаг. Гэвч бидний хүч одоодоо амьдрахад чиглэгддэг. Сөрөг дурсамжууд, гомдлууд биднээс асар их эрчим энергийг сорон авч байдаг. Жишээ нь, сургуульд байхдаа гомдол их амсаж байсан хүүхэд хожим нь үүнийг өөрийн бүхий л ухамсарт амьдралын туршид дурсан санаж байдаг.

Дурсамжинд автах хэрэггүй бас үгүйсгээд хэрэггүй.

Хэрэв дурсамж санамж ухаан санаанд орж ирээд байх аваас түүнийг зүгээр л ажигла. Ямар нэг сэтгэл хөдлөлийн өнгө будаггүйгээр. Тиймээ, энэ бүхэн болоод өнгөрсөн гээд л.

Тэр ч байтугай дараахь зураг схемийг зураад үзээрэй. Шулуун шугам зураад, түүн дээр өөрийн амьдралдаа таагүй муу зүйл тохиож байсан мөчүүдийг тэмдэглэ. Тэгээд тэрхүү цэг дээрээ цэцэг эсвэл өөр ямар нэг таны хайрыг төрүүлдэг ямар нэг зүйлийг зур. Ингээд тэрхүү мөчүүдэд хайрын эрчим дүүрч байгаагаар төсөөл. Үүнийг үнэн сэтгэлээсээ нэг, хоёр удаа хийх аваас ерөнхийдөө сөрөг бодлууд арилж алга болдог.

-Мөн сэтгэлээ засахын тулд шүршүүрт орох нь зүгээр. Өглөө хүйтэн, орой халуун бүлээн. Тэр үедээ өөрөө өөртөө ингэж хэлж болно: “Ус урслаа, зовлон ариллаа” (нойр, өвчин эмгэг гэх мэт)… Ингэхдээ устай хамт танаас бүхий л таагүй муухай бүхэн алга болж байна гэж төсөөлөх хэрэгтэй.

-Танд ямар нэг зүйлийг сургаж чадах сонирхолтой бөгөөд ухаалаг хүмүүстэй харилц.

-Тогтмол бясалга. Ихэнхи хүмүүс йогч болохын тулд эсвэл Гималайд амьдрахын тулд бясалгах хэрэгтэй гэж боддог. Гэвч энэ нь тийм биш.

-Шүршүүрт ороод, зурагтаа унтраа. Нам гүм орчинд 10 минут суу. Амьсгалаа ажигла, ухаан санаагаа ажигла. Түүнчлэн мөн нэмээд “Би бүгдэд бурханлаг хайрыг хүсч байна” гэж хэлж болно. Тэгээд хайр ба аз жаргалын эрчим эд эс болгонд тань нэвтэрч танаас бусад хүмүүс рүү шилжиж байна гэж төсөөл. Юу юуны түрүүнд таныг гомдоогч руу. Энэ нь ухамсрыг цэвэрлэж өгдөг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Олон олон физик өвчнүүд сөрөг сэтгэл зүй болон сөрөг эмоциос үүсдэг. Хэрэв хүн гутранги үзэлтэй эсвэл хорон муу санаатайгаар бусдын талаар бодоод байх аваас энэ бодол нь түүн дээр өөр дээр нь л ойдог. Эмоци буюу сэтгэл санааны цэвэрлэгээний тухайд гэвэл: -Өөрөө өөрийгөө байнга ажиглах, аль болох сөрөг бодол санаа бодохгүй байхыг хичээ. Учир нь гэвэл эдгээр нь хамгийн эхлээд бидний амьдралыг хүнд хэцүү болгодог. Ялангуяа уурлах эмоци нь онцгой сөрөг нөлөөтэй. Тэрээр тэрхэн даруйдаа л тун аюултай биохимийн процессыг организмд эхлүүлдэг. Тэр ч байтугай хэрэв та маш анхаарамжтайгаар сэтгэл хөдлөлдөө анзаарч ханддаг байлаа ч та бусдын эрчим энергийн нөлөөнд орж болзошгүй байдаг. Физик бие хэрхэн бохирддог шиг сэтгэл зүйн биеийг бохирдуулж болдог. Тэр ч байтугай та айдаст бүрэн автсан сөрөг мөн чанар бүхий хүнтэй зүгээр л харьцсанаар та тэрхүү сэтгэлзүйн төлвөөр нь өвчилж болно. Үүнээс өмнө та тайван амгалан амьдарч байсан байж болох ч тэр үеэс эхлээд таныг мөн тийм айдас даган мөшгих болно. Энэ бүхэн нь тийнхүү нарийн биед гажуудал учруулдаг. Аажмаар физик түвшинд буюу биеийн түвшинд асуудал проблемууд, амьдралын хүндрэл бэрхшээлүүд үүсч эхлэнэ: ..үр дүнд нь ажил карьертаа ч, хувийн амьдралдаа ч аль альд нь ахиц дэвшил гаргаж үл чадна. -Дурсамжаас хамааралт байдалд бүү ор. Дурсамж нь тодорхой туршлагын үр дүнг ойлгоход л бидэнд хэрэгтэй. Бид нэг замаар хоёр удаа яваад, хоёр удаа өнхөрч ойчсон байлаа гэе. Учир нь замын голд нэг нүх байж. Гурав дахь удаагаа түүгээр явах хэрэггүй гэсэн үг. Жирийн хүмүүс бол өнгөрсөндөө харамсаж, ирээдүйг мөрөөдөж байдаг. Гэвч бидний хүч одоодоо амьдрахад чиглэгддэг. Сөрөг дурсамжууд, гомдлууд биднээс асар их эрчим энергийг сорон авч байдаг. Жишээ нь, сургуульд байхдаа гомдол их амсаж байсан хүүхэд хожим нь үүнийг өөрийн бүхий л ухамсарт амьдралын туршид дурсан санаж байдаг. Дурсамжинд автах хэрэггүй бас үгүйсгээд хэрэггүй. Хэрэв дурсамж санамж ухаан санаанд орж ирээд байх аваас түүнийг зүгээр л ажигла. Ямар нэг сэтгэл хөдлөлийн өнгө будаггүйгээр. Тиймээ, энэ бүхэн болоод өнгөрсөн гээд л. Тэр ч байтугай дараахь зураг схемийг зураад үзээрэй. Шулуун шугам зураад, түүн дээр өөрийн амьдралдаа таагүй муу зүйл тохиож байсан мөчүүдийг тэмдэглэ. Тэгээд тэрхүү цэг дээрээ цэцэг эсвэл өөр ямар нэг таны хайрыг төрүүлдэг ямар нэг зүйлийг зур. Ингээд тэрхүү мөчүүдэд хайрын эрчим дүүрч байгаагаар төсөөл. Үүнийг үнэн сэтгэлээсээ нэг, хоёр удаа хийх аваас ерөнхийдөө сөрөг бодлууд арилж алга болдог. -Мөн сэтгэлээ засахын тулд шүршүүрт орох нь зүгээр. Өглөө хүйтэн, орой халуун бүлээн. Тэр үедээ өөрөө өөртөө ингэж хэлж болно: “Ус урслаа, зовлон ариллаа” (нойр, өвчин эмгэг гэх мэт)… Ингэхдээ устай хамт танаас бүхий л таагүй муухай бүхэн алга болж байна гэж төсөөлөх хэрэгтэй. -Танд ямар нэг зүйлийг сургаж чадах сонирхолтой бөгөөд ухаалаг хүмүүстэй харилц. -Тогтмол бясалга. Ихэнхи хүмүүс йогч болохын тулд эсвэл Гималайд амьдрахын тулд бясалгах хэрэгтэй гэж боддог. Гэвч энэ нь тийм биш. -Шүршүүрт ороод, зурагтаа унтраа. Нам гүм орчинд 10 минут суу. Амьсгалаа ажигла, ухаан санаагаа ажигла. Түүнчлэн мөн нэмээд “Би бүгдэд бурханлаг хайрыг хүсч байна” гэж хэлж болно. Тэгээд хайр ба аз жаргалын эрчим эд эс болгонд тань нэвтэрч танаас бусад хүмүүс рүү шилжиж байна гэж төсөөл. Юу юуны түрүүнд таныг гомдоогч
Scroll to Top