Нэгэн хүн диваажинд иржээ. Тэндэхийн бүх хүмүүс баяр хөөртэй, аз жаргалтай, эелдэг алхаж харагдах аж. Эргэн тойрон яг л эгэл жирийн амьдрал шиг байлаа.
Нөгөө хүн гадуур баахан зугаалав, их ч таалагдав. Тэрээр сахиулсан тэнгэрт хандан:
-Там гэж юу болохыг харж болох уу? Ядаж шагайгаад ч болсон, гэвэл тэрээр:
-Болноо, явая, чамд харуулая, – гэв.

Ингээд тэд тамд ирлээ. Нөгөө хүн ажиглан харвал, тэндэхийн бүх зүйл яг л диваажинд байгаатай адилхан байх аж. Мөн л өмнөхтэй адил эгэл жирийн амьдрал хөврөнө. Гагцхүү тэндэхийн хүмүүс бүгд ууртай, гомдсон, эсвэл ямар нэг зүйл нь болохгүй байгаа мэт сэтгэл дундуур алхаж харагдах ажээ. Тэгмэгц мөнөөхь эр сахиулсан тэнгэрээс:
-Эндэхийн бүх зүйл яг л диваажинд байгаатай адил юм! Гэвч тэд яагаад ийм сэтгэл дундуур харагдана вэ? – гэвэл
-Яагаад гэвэл тэд диваажингийн амьдрал эндэхээс хавьгүй дээр гэж бодож байдаг юмаа, – гэжээ.
Users Today : 82
Users Yesterday : 115
Total Users : 56608
Views Today : 93
Views Yesterday : 170