Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

.. Миний уур цухал хөдлөв. Шеллигийн өмнөөс энэ нь надад аймшигтай байсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Харин тэр…тэр бүгдийн анхаарлыг татсандаа нилээд баяртай байгаа бололтой  байв. Тэр хөмсөг өргөн энэ саналыг дуртайяа хүлээн зөвшөөрсөн юм. Хариуд нь алга нижигнэтэл ташлаа. Охин босч, миний түүнд зориулан дөнгөж бэлдэж амжсан, тайзны төвд байрлуулсан сандлыг чиглэв.

Энэ бол түүний хувьд хэт хөнгөн хийсвэр зүйл байсан юм. Модны сүүдэр дэхь тайван амгалан торон орон дээр өнгөрснөө санах нэг хэрэг, 200 гаран үзэгчдийн нүдэн дээр, олон нийтийг хамарсан ийм лекцэн дээр өөр хэрэг. Түүнчлэн өөр нэг оюутан танхимд эргэн орж ирсэн нь байдлыг улам дордуулав. Тэрээр өрөө рүүгээ гүйн очоод Вольфганг Амадейн захидлуудын бүрэн цуглуулгыг авч ирсэн юм. Тэгээд номоо таамгаар нээгээд залуу бүсгүй рүү тохуурхсан янзтай ширтэн байж хүсэв:

“Хэрэв та чадвал түүнийг энэ үед нь аваач”  – гэж хэлээд тэрээр над руу дэлгээтэй номоо сунгалаа. Тэнд захидлыг бичсэн, он, сар өдөр байлаа. “Баярлалаа” гэж би тэр чөтгөрийн ухаантай залууд хандан шүдэн завсраа сийгүүлэн хэлэв.

Ингээд бид эхлэлээ дээ. Би түүнийг Моцартын амьдралын тодорхой нэг мөчлөг рүү илгээлээ. Дараа нь түүнийг захидал дурдсан байсан цаг хугацаа руу илгээсэн юм. Тэр захидал түүний үеэл эгч Мари-Анна Теклад хаяглагдсан байлаа. Энэ нэрийг Шелли надад хэзээ ч дурсаж байгаагүй.

-Чи одоо юу хийж байна ?

-Би өөрийн үеэл Мари-Анна Текла эгчид захидал бичиж байна.

Би мөнөөхь ухаалаг оюутан залуу руу харахгүй байж чадсангүй.

“Чи тэнд юу бичиж байх юм бэ дээ?”  – гэж мөнөөхь оюутан залуу ихэмсгээр асуулаа.

-Моцарт чи юу бичиж байна?

“Моцарт” инээснээсээ болж бүр чичрэв. Бүр улам, улмаа хүчтэй инээн хөхрөнө. Гэнэт тэрээр гэдсээ барьж авсан бөгөөд бараг л сандлаасаа унан алдан ёолов. Би ч гүйн очиж Шеллигийн гараас барьж авлаа. Түүнийг жаахан тайвширмагц би түүнээс асуулаа:

-Моцарт ? Тэр захианд юун тухай бичсэн юм бэ дээ?

Нэг хором өнгөрөв. “Моцарт” шийдэж ядсан байдалтай, ичингүйрэн байж хариуллаа:

-Би үеэл эгчдээ ариун цэврийн өрөө рүү яаж орох тухай хэд хэдэн аргыг бичиж байна.

Энэ удаад танхим дүүрэн инээд болов. “Моцарт” үүнд огтоос анхаарсан шинжгүй тайван суусаар байлаа.

-Өөр юун тухай бичив дээ, Вольфганг? Бидэнтэй хуваалцчихмаар юм чамд байна уу?

-Одоо би бидний бяцхан гуанзанд болсон үйл явдлын  тухай ярьж өгч байна. Бид зоорийн давхарт сууж байлаа. Бидний ууж байсан дарс бүгд дууслаа… (Моцарт дахиад л инээв.) Бид хоосон шилнүүд рүүгээ шээж, түүнийг тэнд байдаг архичдад үлдээж орхисон юм.

Танхимд нижигнэтэл хөхрөх дуулдав. Би Шеллиг буцаан өнөөдрийнх нь ухамсарт авч ирсэн юм. Энэ үнэхээр гайхамшигтай зүйл байсан юм! Яагаад гэвэл яг энэ тухай тэр захидалд бичсэн байлаа.

Надаас бусад нь бүгд алмайран гайхсан нь мэдээж хэрэг.

Захидал бүхий ном авч ирсэн залуу хүү номоо ихэмсгээр хаагаад: “Нэг бол Шелли эрдмийн дээд зэрэг цолтой байх, нэг бол чөтгөр ав, тэр бол Моцарт өөрөө байж таарна!” гэлээ.

Танхимд алга нижигнүүлэн ташсан бөгөөд Шеллиг буцаан энэ төлөвт нь оруулсан юм.

Ведүүд Моцартын үхлийн нууцыг тайлахад надад тусласан билээ. Би өвчтөнүүдийг асардаг ялангуяа амьдралынх нь сүүлийн өдрүүдэд асран сувилдаг сувилагчидтай уулзаж ярилцаж байсан. Тэд, нас нөгчиж байгаа хүн ихэвчлэн дэргэд нь ямар нэг биет байгаа аятай аашилдаг хэмээн ярьсан юм. Түүнчлэн тэдгээр биетүүд хамгийн эцсийн мөчид илэрч харагддаг аж. Ведийн судар шаструуд үхлийн мөчийн тухай мөн л дэлгэрэнгүй тайлбарладаг. Өөрийгөө эцсээ хүртэл таньж чадаагүй болон зүрх сэтгэлд нь энэ ертөнцөд үргэлжлүүлэн жаргах хүсэл үлдэгсэд үхлийнхөө төгсгөлд Ямадут буюу энэ орчлонгийн ерөнхий шүүгч Ямагийн элч нартай учирдаг. Тэрээр тухайн сүнсний цаашдын хувь тавиланг тодорхойлон түүнд шинэ төрлийг олгодог.  Нэгэн сеансын үед Шелли Моцартын амьдралын сүүлийн мөчүүдийн тухай ярьсан юм: “Үзэшгүй муухай царайтай хагас эрэгтэй, хагас мангас төрхтэй бодгалиуд намайг хоромхон зуурын дотор биеэс минь сугалан гаргаад миний бүх хуруунуудыг хугалсан. Дараа нь үсийг минь нэг нэгээр нь зулгаан биеийг маань цусан бөөм болгож орхисон”.

Намайг тэрхүү цуст төгсгөл туйлын ихээр гайхашруулсан билээ. Тэгээд чухам яагаад Моцартын биеийн энэ хэсэг “сансрын цагдаа нарын” довтлох объект болсныг ойлгох гэж оролдсон юм. Би дахиад л түүнтэй холбоотой номууд руу шунган орсон ба түүний гадаад байдлын тухай өгүүлэмжийг олж уншлаа. Гадаад байдал нь тун ч энгийн нэгэн байсан авч Моцарт маш гайхамшигтай гартай, долгилсон шаргал үстэй байжээ. Моцарт тэдгээрээрээ тун ч их бардамнан гайхуулдаг байж. Чухамхүү ийм учраас Ямадутуудын анхаарылг эдгээр зүйлс татсан бөгөөд тэдний зорилго болвоос сүнсийг хэт их материаллаг уягдал татагдлаас салгахад оршдог билээ.

Түүнчлэн Ведүүд энэхүү гайхамшигт сүнсийг дэлхийн хамгийн алдар суут хөгжмийн зохиолч болон төрсний нууцыг тайлбарлаж чадна. “Бхагавад-гитад” Кришна, Аржунад хандан өгүүлсэн нэг шүлэг байдаг: “Сахиулсан тэнгэр нарт мөргөгч нь сахиулсан тэнгэрүүдийн хаант улсад төрдөг, өвөг дээдэст мөргөгч нар нь өвөг дээдсий гаригт төрөх ба ад, тотгор, буг, хий үзэгдэл гэх мэтэд мөргөгсөд тэдний дунд төрдөг” гээд төгсгөлд нь Кришна: “Харин хэн бээр Надад мөргөнө вэ Тэрээр над руу, гэртээ бүрмөсөн эргэж ирдэг” хэмээн нэмэн өгүүлсэн байдаг.

Шеллигийн сүнс Моцарт болж төрөхөөс хоёр төрлийн өмнө тэрээр Энэтхэгт амьдардаг нэгэн байсан агаад Наранд мөргөдөг байжээ. Энэ төрөлд нь түүний нэрийг Нараян гэдэг байж. Би түүнийг энэ амьдралынхаа хамгийн гайхалтай хэсэг рүү аялахыг хүссэн юм.  Тэрээр шуудхан л, өөрийгөө модны орой дээр суугаад Ганга мөрнийг ширтэхийн хамт өөрийн хайрт алтлаг шаргал өнгөт Бурханыг(Нар) ширтэн байгаагаа дүрсэлсэн юм. Тэрхүү бурхан нь өөрийнхөө араас үдшийн бүрэнхийг даллан дуудаж, тэнгэрийн хаяа руу хээнцрээр уусан шингэж байлаа. Гэнэт түүний амнаас санскрит хэлээр бололтой  залбирал мөргөл урсан гарсан юм. Тэр үед би тэрхүү залбирлыг нь бичиж авч байсан бөгөөд харамсалтай нь би тэрхүү бичсэн зүйлээ хаа нэгтээ алга болгож орхижээ. Хэзээ нэгэнтээ энэ тухай ном бичнэ гэж бодож ч байсангүй! Гэхдээ миний санахад тэрхүү залбирал нь: “ОМ ВИВАСВАН, ТАТТВА ТАТТВА, ПРЕМА ДАРШАН ВИВАСВАН СВАХА” гэсэн үгтэй байсан санагдаж байна. Би мөнөөхь “Нараяна”-гаас энэхүү уншлагаа надад болон эхнэрт маань зориулан орчуулж өгнө үү хэмээн хүсэхэд түүний орчуулгын ур дуй, гоё сайхан нь намайг бүр алмайруулж орхисон билээ!

Бурхан Кришна “Гитад” өгүүлсэн ёсоор нас нөгчих үедээ Нараян өөрийн бүхий л амьдралын туршид мөргөн биширч байсан Нарны хаант улс тийш төрөхөөр одсон байна…

Таны нүүрэнд “Та ямар Нарны тухай яриад байна? Гадаргуу нь хэдэн мянган градусын температуртай улайдсан бөмбөлөг Нарны тухай ярьж байгаа юм биш биз? Хэн нэг нь тийм Наран дээр амьдарч чадна гэж үү дээ?” гэсэн шоолсон инээмсэглэл тодорч байгааг би харж байна. Тиймээ, энэ яриа чухамхүү тэр л Нарны тухай юм. Нар бол материаллаг ертөнцийн хил хязгаарт оршин байдаг олон олон диваажингийн гаригуудын нэг. Тэнд төсөөлөхийн аргагүй эд баялаг, цэнгэл жаргал бий. Тийшээ халин одсон сүнс нь тэнгэрийн оршин суугчийн гайхамшигт үзэсгэлэнт биеийг авдаг. Энэ бүхнийг газар дэлхийнхний нүдээр харах боломжгүй л дээ. Гэвч Ведүүд, буянт сайн үйлийг үйлдсэнээр хүн дараагийн төрөлдөө өөр хэмжээст гаригс дээр төрөх боломжтой хэмээн тайлбарлан өгүүлдэг…

Тэнд Шелли,  Наран дээрхи нилээд алдартай бодгалиудын нэгний гурав дахь эхнэр болсон байсан агаад тав тух, тансаг хээнцэр байдал, ёслол хүндлэлээр дүүрэн баян чинээлэг ордны амьдрал дунд амьдарч байлаа. Хэд хэдэн эхнэртэй түүний нөхөр нь түүнд онцгой анхаарал халамж тавьдаг байв. Энэ төрөлдөө тэрээр үнэндээ нилээд дураараа зантай нэгэн байж. Олон олон жил тэр Нараянын биед байхдаа хураан хуримтлуулсан сайн хувь тавилангаа эдлэн цэнгэн жаргасан бөгөөд энэ бүх буянаа дуусан дуустал амьдарсан юм…Дараа нь тэрээр дахиад л газар дэлхийдээ буцах хэрэгтэй болсон ба Фрау Моцартын хэвлийд орсон байна. Энэ үедээ тэрээр нөгөөхь наран дээрхи амьдралын бурханлаг хөг аялгууг үргэлжлүүлэн сонссоор л байлаа…

Моцарт өөрийн зохиосон хөгжмүүдээс юуг нь ч арчиж арилгаж байгаагүй. Тэр зүгээр л дотоод сэтгэлдээ сонссон бүгдийг бичдэг байлаа. Жаахан дэгсдүүлж хэлвэл, тэр хөгжмийг хэзээ ч өөрөө зохиож байгаагүй. Тэр зөвхөн Бурханы дотроос нь бэлэглэсэн хөг айзмыг бичиж, буулгаж байсан юм.

Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос

Орчуулсан: Балабхадра дас

.. Миний уур цухал хөдлөв. Шеллигийн өмнөөс энэ нь надад аймшигтай байсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Харин тэр…тэр бүгдийн анхаарлыг татсандаа нилээд баяртай байгаа бололтой  байв. Тэр хөмсөг өргөн энэ саналыг дуртайяа хүлээн зөвшөөрсөн юм. Хариуд нь алга нижигнэтэл ташлаа. Охин босч, миний түүнд зориулан дөнгөж бэлдэж амжсан, тайзны төвд байрлуулсан сандлыг чиглэв. Энэ бол түүний хувьд хэт хөнгөн хийсвэр зүйл байсан юм. Модны сүүдэр дэхь тайван амгалан торон орон дээр өнгөрснөө санах нэг хэрэг, 200 гаран үзэгчдийн нүдэн дээр, олон нийтийг хамарсан ийм лекцэн дээр өөр хэрэг. Түүнчлэн өөр нэг оюутан танхимд эргэн орж ирсэн нь байдлыг улам дордуулав. Тэрээр өрөө рүүгээ гүйн очоод Вольфганг Амадейн захидлуудын бүрэн цуглуулгыг авч ирсэн юм. Тэгээд номоо таамгаар нээгээд залуу бүсгүй рүү тохуурхсан янзтай ширтэн байж хүсэв: “Хэрэв та чадвал түүнийг энэ үед нь аваач”  – гэж хэлээд тэрээр над руу дэлгээтэй номоо сунгалаа. Тэнд захидлыг бичсэн, он, сар өдөр байлаа. “Баярлалаа” гэж би тэр чөтгөрийн ухаантай залууд хандан шүдэн завсраа сийгүүлэн хэлэв. Ингээд бид эхлэлээ дээ. Би түүнийг Моцартын амьдралын тодорхой нэг мөчлөг рүү илгээлээ. Дараа нь түүнийг захидал дурдсан байсан цаг хугацаа руу илгээсэн юм. Тэр захидал түүний үеэл эгч Мари-Анна Теклад хаяглагдсан байлаа. Энэ нэрийг Шелли надад хэзээ ч дурсаж байгаагүй. -Чи одоо юу хийж байна ? -Би өөрийн үеэл Мари-Анна Текла эгчид захидал бичиж байна. Би мөнөөхь ухаалаг оюутан залуу руу харахгүй байж чадсангүй. “Чи тэнд юу бичиж байх юм бэ дээ?”  – гэж мөнөөхь оюутан залуу ихэмсгээр асуулаа. -Моцарт чи юу бичиж байна? “Моцарт” инээснээсээ болж бүр чичрэв. Бүр улам, улмаа хүчтэй инээн хөхрөнө. Гэнэт тэрээр гэдсээ барьж авсан бөгөөд бараг л сандлаасаа унан алдан ёолов. Би ч гүйн очиж Шеллигийн гараас барьж авлаа. Түүнийг жаахан тайвширмагц би түүнээс асуулаа: -Моцарт ? Тэр захианд юун тухай бичсэн юм бэ дээ? Нэг хором өнгөрөв. “Моцарт” шийдэж ядсан байдалтай, ичингүйрэн байж хариуллаа: -Би үеэл эгчдээ ариун цэврийн өрөө рүү яаж орох тухай хэд хэдэн аргыг бичиж байна. Энэ удаад танхим дүүрэн инээд болов. “Моцарт” үүнд огтоос анхаарсан шинжгүй тайван суусаар байлаа. -Өөр юун тухай бичив дээ, Вольфганг? Бидэнтэй хуваалцчихмаар юм чамд байна уу? -Одоо би бидний бяцхан гуанзанд болсон үйл явдлын  тухай ярьж өгч байна. Бид зоорийн давхарт сууж байлаа. Бидний ууж байсан дарс бүгд дууслаа… (Моцарт дахиад л инээв.) Бид хоосон шилнүүд рүүгээ шээж, түүнийг тэнд байдаг архичдад үлдээж орхисон юм. Танхимд нижигнэтэл хөхрөх дуулдав. Би Шеллиг буцаан өнөөдрийнх нь ухамсарт авч ирсэн юм. Энэ үнэхээр гайхамшигтай зүйл байсан юм! Яагаад гэвэл яг энэ тухай тэр захидалд бичсэн байлаа. Надаас бусад нь бүгд алмайран гайхсан нь мэдээж хэрэг. Захидал бүхий ном авч ирсэн залуу хүү номоо ихэмсгээр хаагаад: “Нэг бол Шелли эрдмийн дээд зэрэг цолтой байх, нэг бол чөтгөр ав, тэр бол Моцарт өөрөө байж таарна!” гэлээ. Танхимд алга нижигнүүлэн ташсан бөгөөд Шеллиг буцаан энэ төлөвт нь оруулсан юм. Ведүүд Моцартын үхлийн нууцыг тайлахад надад тусласан билээ. Би өвчтөнүүдийг асардаг ялангуяа амьдралынх нь сүүлийн өдрүүдэд асран сувилдаг сувилагчидтай уулзаж ярилцаж байсан. Тэд, нас нөгчиж байгаа хүн ихэвчлэн дэргэд нь ямар нэг биет байгаа аятай аашилдаг хэмээн ярьсан юм. Түүнчлэн тэдгээр биетүүд хамгийн эцсийн мөчид
Scroll to Top