Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62
Krishna
Нэгэн удаа Дивали баярыг тохиолдуулан Радхарани болон гопи(үхэрчин бүсгүйчүүд), Мальяхари нуурын эрэг дээр ирж өөрсдийн үнээдийг гоёхоор сувд хэлхэж эхэлжээ.

      Энэ тухай сонссон Кришна тэнд хүрч ирээд, гайхамшигтай сайхан сувднуудыг хараад гопи нарыг түүнд Өөрийн хайрт Харина, Хасина нэрт үнээдээ гоёж чимэх хэдхэн ширхэг сувд өгөхийг гуйжээ.

    Кришна хэдийгээр нэг бус удаа хэдхээн ширхэг сувд өгөхийг гопи нараас гуйсан авч цаадуул нь Түүний гуйлтыг үл хэрэгсэв. Эцэст нь Лалита Кришнад, Түүний үнээдийг чимэхэд хэтэрхий олон сувд орох учраас Түүнд ердөө ганц хатаж муудсан сувд өгч болох юм хэмээн мэдэгдэв. Тэгэхэд нь Кришна Лалитад, Өөрийн гэсэн сувдын цэцэрлэг ургуулна гэж хариулаад цухалдан уурласан Тэрээр Яшода ээжээ олохоор харайлгалаа. Кришна Яшода ээжээсээ цэцэрлэгт суулгах хэдхэн ширхэг сувд өгөхийг гуйхад Яшода ээж Кришнагийн гуйлтыг инээмсэглэн байж сонсоод, сувд чинь цэцэрлэгт ургадаггүй харин далай тэнгист амьдардаг дунгаас үүсдэг юм хэмээн тайлбарлав. Гэсэн хэдий ч Кришна түүнийг хэдхэн ширхэг сувд өгөхийг эцэс төгсгөлгүй гуйсаар байлаа.

    Яшода ээж хэдэн ширхэг сувд олж өгсөн бөгөөд түүнийг авсан Кришна тэдгээрийгээ суулгахаар Ямуна мөрний эрэг тийш яаран гүйв. Тун ч удалгүй Кришна найз Мадхумангалагаа Өөрийн сувдын цэцэрлэгийг услах сүү гуйлгахаар гопи нар луу илгээсэн байна. Мадхумангалын гуйлтыг сонссон бүх гопи нар элгээ хөштөл инээцгээж, сүү өгөлгүй татгалзжээ. Харин Яшода ээж жаахан сүү өгөв. Кришна ч цэцэрлэгээ услахаар явлаа. Хэдэн өдрийн дараагаар жижигхээн ногоон нахиад цухуйж эхэллээ. Энэ тухай Кришна гопи нарт хэлэхэд тэд түүнийг шоолон инээж, энэ бол зүгээр л хогийн ургамал буюу халгайн  навч гэцгээнэ. Мөн хэдэн өдөр өнгөрсний дараагаар нөгөөхь нахиад Вриндаваны газар нутгаар бүхэлдээ анхилан үнэртсэн олон өнгийн гайхамшигт сувднуудаар бүрхэгдсэн мөлхөө ургамлууд болон хувирав.

      Кришна гопи нараар даажин хийж, Түүний сувднууд нь тэднийхээс илүүтэйгээр гялалзаж байна гэж итгүүлнэ. Гопи нар ч тэсэлгүй тэр гоё сувднуудаасаа хэдхэнийг өгөөч гэж гуйвч Кришна өгөхгүй хэмээн цааргална. Тэгэхээр нь гопи нар өөрсдийн гэсэн сувдын цэцэрлэг ургуулахаар шийдэцгээв. Тэд байгаа бүх сувднуудаа цуглуулаад түүнийгээ цэцэрлэгт аваачиж суулгаад өдөрт гурван удаа сүү, шар тос, цөцгийгөөр услаж байлаа. Тэд, тэдний ургуулах сувднууд нь Кришнагийнхаас бүр ч илүү их ургана даа гэж найдан хүлээцгээнэ.

    Гэтэл харамсалтай нь гопи нарын цэцэрлэгт сувд биш харин халгай ургах нь тэр. Кришна найз үхэрчин хөвгүүдийн хамт түүнийг үзэхээр ирээд, гопи нарыг шоолон инээлдэнэ. Гопи нарыг шоолон хөхөрч байхдаа Кришна бүх үнээд, одос үхрүүд, хонь ямаадаа Өөрийн гайхамшигт, чамин тансаг сувдан зүүлтээр гангалан чимэглэж байв. Бүгд л гоё сайхан сувдан зүүлтээр гоёсон бөгөөд тэр ч бүү хэл сармагчин хүртэл гангарсан гээч. Гэхдээ ганцхан гопи нар л хоосон.

    Гопи нар өөрсдийн цэцэрлэгт сувд ургуулж чадаагүй болохоор ах, эгч, аав, ээж нь тэднийг гэрээсээ сувд авч, газарт булсныг мэдээд шийтгэх байх хэмээн их л айцгааж байлаа. Ингээд гопи нар залирхаг төлөвлөгөө зохиов. Тэд Чандрамукха, Канчханалата нарыг Кришнагаас сувд худалдан авахуулахаар нилээд их хэмжээний алт өгч илгээв. Гэтэл Кришна тэдний урхинд орсонгүй. Тэр хэлэхдээ, гопи нар ганц ганцаараа биечлэн ирж Түүнээс гуйх ёстой, ялангуяа Радхарани ирэх ёстой хэмээн мэдэгдэв. Харин гопи нар Кришнагийн мөн чанарыг мэдэх болохоор Кришна дээр бүгдээрээ хамтдаа очихоор шийдсэн бөгөөд харин Радхарани нэг их холгүй газар нуугдсан байна. Тэд бүх сувдыг худалдан авахыг хүсч байсан боловч Кришна Вишакхад хамгийн жижигхэн сувдыг өгөөд үүнийг зөвхөн Радхаранид өгч байгаа юм гээд хэрвээ Тэрээр өөрөө биечлэн ирэхгүй бол мөн сувдны үнийг төлөхгүй бол Тэр Өөрөө түүнийг хайж олоод Түүнийг Өөрийнхөө цэцэрлэгт хорих болно гэв. Кришнагийн найз Субала зуучлагчийн үүргийг гүйцэтгэн, ийм сайхан сувданд зохих ёсны үнэ тогтоох хэрэгтэй гэдгийг сануулсан ба хайрцгийг нээн сувднуудыг гопи нарт харууллаа. Гопи нар ч маш овтойгоор Кришнатай наймаалцаж эхэлсэн боловч тохиролцоонд хүрч эс чадаад Радхаранийн хамтаар Радха-кундыг зүглэцгээв.

     Хөгжин хөөрсөн Кришна маш баяр хөөртэйгөөр Өөрийн гараар эдгээр сувдаар гайхамшигт сувдан зүүлт хийсэн бөгөөд тэдгээр зүүлтнүүдээс хамгийн чамин тансгийг нь шилэн сонгож, алтан хайрцганд хийв. Тэгээд энэ хайрцагныхаа дээд таган дээр “Радхаранид зориулав” хэмээн бичсэн байна. Ингээд Кришна бүх гопи нарт тус бүрт нь зориулан жижигхэн хайрцаг хийж, бэлэг болгон илгээв. Радхарани ч тийм гайхамшигтай үнэлж баршгүй бэлэг авсандаа хязгааргүй их баярлаж, хариу болгон Кришнад тэр даруй Өөрийнхөө бэлдсэн хамгийн амтат хоол, ундыг болон бетел, анхилуун үнэрт цэцгэн эрхи зэргийг илгээв. Кришнагийн бэлэглэсэн зүүлтийг зүүсэн гопи нар ч аз жаргалаар бялхсан бөгөөд тэднийг гэртээ харихад нь тэдний хачин гайхалтай сэтгэл хөөрсөн байдал, мөн маш үнэ цэнэтэй сувдан гоёлуудыг харсан гэрийнхэн нь мэлрэн гайхсан бөлгөө.

      Рагхунатха дас Госвами “Муктачарита” номын хэсгээс

Орчуулсан: Балабхадра дас

Нэгэн удаа Дивали баярыг тохиолдуулан Радхарани болон гопи(үхэрчин бүсгүйчүүд), Мальяхари нуурын эрэг дээр ирж өөрсдийн үнээдийг гоёхоор сувд хэлхэж эхэлжээ.       Энэ тухай сонссон Кришна тэнд хүрч ирээд, гайхамшигтай сайхан сувднуудыг хараад гопи нарыг түүнд Өөрийн хайрт Харина, Хасина нэрт үнээдээ гоёж чимэх хэдхэн ширхэг сувд өгөхийг гуйжээ.     Кришна хэдийгээр нэг бус удаа хэдхээн ширхэг сувд өгөхийг гопи нараас гуйсан авч цаадуул нь Түүний гуйлтыг үл хэрэгсэв. Эцэст нь Лалита Кришнад, Түүний үнээдийг чимэхэд хэтэрхий олон сувд орох учраас Түүнд ердөө ганц хатаж муудсан сувд өгч болох юм хэмээн мэдэгдэв. Тэгэхэд нь Кришна Лалитад, Өөрийн гэсэн сувдын цэцэрлэг ургуулна гэж хариулаад цухалдан уурласан Тэрээр Яшода ээжээ олохоор харайлгалаа. Кришна Яшода ээжээсээ цэцэрлэгт суулгах хэдхэн ширхэг сувд өгөхийг гуйхад Яшода ээж Кришнагийн гуйлтыг инээмсэглэн байж сонсоод, сувд чинь цэцэрлэгт ургадаггүй харин далай тэнгист амьдардаг дунгаас үүсдэг юм хэмээн тайлбарлав. Гэсэн хэдий ч Кришна түүнийг хэдхэн ширхэг сувд өгөхийг эцэс төгсгөлгүй гуйсаар байлаа.     Яшода ээж хэдэн ширхэг сувд олж өгсөн бөгөөд түүнийг авсан Кришна тэдгээрийгээ суулгахаар Ямуна мөрний эрэг тийш яаран гүйв. Тун ч удалгүй Кришна найз Мадхумангалагаа Өөрийн сувдын цэцэрлэгийг услах сүү гуйлгахаар гопи нар луу илгээсэн байна. Мадхумангалын гуйлтыг сонссон бүх гопи нар элгээ хөштөл инээцгээж, сүү өгөлгүй татгалзжээ. Харин Яшода ээж жаахан сүү өгөв. Кришна ч цэцэрлэгээ услахаар явлаа. Хэдэн өдрийн дараагаар жижигхээн ногоон нахиад цухуйж эхэллээ. Энэ тухай Кришна гопи нарт хэлэхэд тэд түүнийг шоолон инээж, энэ бол зүгээр л хогийн ургамал буюу халгайн  навч гэцгээнэ. Мөн хэдэн өдөр өнгөрсний дараагаар нөгөөхь нахиад Вриндаваны газар нутгаар бүхэлдээ анхилан үнэртсэн олон өнгийн гайхамшигт сувднуудаар бүрхэгдсэн мөлхөө ургамлууд болон хувирав.       Кришна гопи нараар даажин хийж, Түүний сувднууд нь тэднийхээс илүүтэйгээр гялалзаж байна гэж итгүүлнэ. Гопи нар ч тэсэлгүй тэр гоё сувднуудаасаа хэдхэнийг өгөөч гэж гуйвч Кришна өгөхгүй хэмээн цааргална. Тэгэхээр нь гопи нар өөрсдийн гэсэн сувдын цэцэрлэг ургуулахаар шийдэцгээв. Тэд байгаа бүх сувднуудаа цуглуулаад түүнийгээ цэцэрлэгт аваачиж суулгаад өдөрт гурван удаа сүү, шар тос, цөцгийгөөр услаж байлаа. Тэд, тэдний ургуулах сувднууд нь Кришнагийнхаас бүр ч илүү их ургана даа гэж найдан хүлээцгээнэ.     Гэтэл харамсалтай нь гопи нарын цэцэрлэгт сувд биш харин халгай ургах нь тэр. Кришна найз үхэрчин хөвгүүдийн хамт түүнийг үзэхээр ирээд, гопи нарыг шоолон инээлдэнэ. Гопи нарыг шоолон хөхөрч байхдаа Кришна бүх үнээд, одос үхрүүд, хонь ямаадаа Өөрийн гайхамшигт, чамин тансаг сувдан зүүлтээр гангалан чимэглэж байв. Бүгд л гоё сайхан сувдан зүүлтээр гоёсон бөгөөд тэр ч бүү хэл сармагчин хүртэл гангарсан гээч. Гэхдээ ганцхан гопи нар л хоосон.     Гопи нар өөрсдийн цэцэрлэгт сувд ургуулж чадаагүй болохоор ах, эгч, аав, ээж нь тэднийг гэрээсээ сувд авч, газарт булсныг мэдээд шийтгэх байх хэмээн их л айцгааж байлаа. Ингээд гопи нар залирхаг төлөвлөгөө зохиов. Тэд Чандрамукха, Канчханалата нарыг Кришнагаас сувд худалдан авахуулахаар нилээд их хэмжээний алт өгч илгээв. Гэтэл Кришна тэдний урхинд орсонгүй. Тэр хэлэхдээ, гопи нар ганц ганцаараа биечлэн ирж Түүнээс гуйх ёстой, ялангуяа Радхарани ирэх ёстой хэмээн мэдэгдэв. Харин гопи нар Кришнагийн мөн чанарыг мэдэх болохоор Кришна дээр бүгдээрээ хамтдаа очихоор шийдсэн бөгөөд харин Радхарани нэг их холгүй газар нуугдсан байна. Тэд бүх сувдыг худалдан авахыг хүсч байсан боловч Кришна
Scroll to Top