Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 1 5 4
Users Today : 5
Users Yesterday : 29
Total Users : 14154
Views Today : 5
Views Yesterday : 50

Нэгэн удаа хэдэн сохор хүмүүс “заан” гэж нэрлэгдэх хачин жигтэй амьтны тухай сонсоод энэ амьтны тухай шинэ содон мэдээлэл олж сонсох хүсэлдээ автан, ерөөсөө түүнийг анх түрүүнд гар хүрч үзээд чухам ямар амьтан бэ гэдгийг мэдье гэж шийджээ.

 Өөрөөр хэлбэл өөр өөрсдөө түүний тал талаас нь хүрч үзээд, өөрсдийн мэдрэмжээ хэлэлцэхээр болжээ. Гартаа саваа таяг барьсаар тэд хааны ордныг зүглэв. Тэнд хүрээд сохрууд хаалгачаас хааны ордны зааныг үзэх боломж олгохыг гуйж гэнэ. Хаалгачийн тусламжтайгаар тэд заан дээр хүрэлцэн очиж, тал бүрээс нь түүнд хүрэлцэж үзэв.

   Зааны хошуунаас барьж үзсэн нэг сохор, заан гэдэг ерөөсөө л аварга том могойтой адил юм гэсэн дүгнэлтэд хүрэв. Хөлийг нь тэмтэрсэн өөр нэг сохор, заан бол зүгээр л нэг том багана юм гэж мэдрэв. Бас нэг сохор зааны дэлдэгнэн хөдлөх чихийг бариад заан бол дэвүүр эсвэл үр тариа шигших аварга том тор юм гэж үзэв. Зааны гэдсийг барьж судласан нөгөө нэг сохор энэ амьтан бол том бөмбөртэй адилхан амьтан юм байна гэсэн дүгнэлт гаргав.

Гэвч энэ бүхэн үнэнээс их л хол байсан ба заан чухам юутай адил вэ гэдгийг тодорхойлох хүч боломж хэнд нь ч байсангүй.

Бурханы адилслат Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Тхакурын тайлбар

Өөрсдийн материаллаг мэдлэг, ажиглалтыг үндэслэн Дээд Бурханы Бодгалийн дүр хэлбэрийн талаар шүүн хэлэлцэгч нар нь энэхүү сохруудтай адил. Үнэний талаархи тэдний ойлголт төгс бус. Дээд Эзнийг ухаан бодлын эргэцүүлэл ба олон янзын гүн ухааны сургуулийн бурхангүй үзэлт залгамжлагчдын шууд ажиглалтын тусламжтайгаар ойлгон таних боломжгүй. Дээд Бурханы төгс дүр төрх, байр суурийг Түүний жинхэнэ төлөөлөгчөөс трансцендент мэдлэгийг хүртсэнээр эсвэл Түүнийг жинхэнээр нь олж харснаар бүрэн ухамсарлан таних боломжтой. Материаллаг танин мэдэхүйн хуурмаг үзэгдэлд төөрсөн бишрэлтэн бус нөхдүүд ийм, тийм “изм”-ийн үзэл санааг хатуу чанд барьж байдаг. Бурханы дүр хэлбэрийн тухай ямар ч үзэл онол нь жинхэнээр нь харах буюу эсвэл цэвэр бишрэлтэнгийн удирдлаган дор Бурханы анхдагч байр суурийг жинхэнээр нь танин ухаарах хүртэл төгс бус, үндэслэлгүй хэвээр үлдэх болно.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Нэгэн удаа хэдэн сохор хүмүүс “заан” гэж нэрлэгдэх хачин жигтэй амьтны тухай сонсоод энэ амьтны тухай шинэ содон мэдээлэл олж сонсох хүсэлдээ автан, ерөөсөө түүнийг анх түрүүнд гар хүрч үзээд чухам ямар амьтан бэ гэдгийг мэдье гэж шийджээ.  Өөрөөр хэлбэл өөр өөрсдөө түүний тал талаас нь хүрч үзээд, өөрсдийн мэдрэмжээ хэлэлцэхээр болжээ. Гартаа саваа таяг барьсаар тэд хааны ордныг зүглэв. Тэнд хүрээд сохрууд хаалгачаас хааны ордны зааныг үзэх боломж олгохыг гуйж гэнэ. Хаалгачийн тусламжтайгаар тэд заан дээр хүрэлцэн очиж, тал бүрээс нь түүнд хүрэлцэж үзэв.    Зааны хошуунаас барьж үзсэн нэг сохор, заан гэдэг ерөөсөө л аварга том могойтой адил юм гэсэн дүгнэлтэд хүрэв. Хөлийг нь тэмтэрсэн өөр нэг сохор, заан бол зүгээр л нэг том багана юм гэж мэдрэв. Бас нэг сохор зааны дэлдэгнэн хөдлөх чихийг бариад заан бол дэвүүр эсвэл үр тариа шигших аварга том тор юм гэж үзэв. Зааны гэдсийг барьж судласан нөгөө нэг сохор энэ амьтан бол том бөмбөртэй адилхан амьтан юм байна гэсэн дүгнэлт гаргав. Гэвч энэ бүхэн үнэнээс их л хол байсан ба заан чухам юутай адил вэ гэдгийг тодорхойлох хүч боломж хэнд нь ч байсангүй. Бурханы адилслат Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Тхакурын тайлбар Өөрсдийн материаллаг мэдлэг, ажиглалтыг үндэслэн Дээд Бурханы Бодгалийн дүр хэлбэрийн талаар шүүн хэлэлцэгч нар нь энэхүү сохруудтай адил. Үнэний талаархи тэдний ойлголт төгс бус. Дээд Эзнийг ухаан бодлын эргэцүүлэл ба олон янзын гүн ухааны сургуулийн бурхангүй үзэлт залгамжлагчдын шууд ажиглалтын тусламжтайгаар ойлгон таних боломжгүй. Дээд Бурханы төгс дүр төрх, байр суурийг Түүний жинхэнэ төлөөлөгчөөс трансцендент мэдлэгийг хүртсэнээр эсвэл Түүнийг жинхэнээр нь олж харснаар бүрэн ухамсарлан таних боломжтой. Материаллаг танин мэдэхүйн хуурмаг үзэгдэлд төөрсөн бишрэлтэн бус нөхдүүд ийм, тийм “изм”-ийн үзэл санааг хатуу чанд барьж байдаг. Бурханы дүр хэлбэрийн тухай ямар ч үзэл онол нь жинхэнээр нь харах буюу эсвэл цэвэр бишрэлтэнгийн удирдлаган дор Бурханы анхдагч байр суурийг жинхэнээр нь танин ухаарах хүртэл төгс бус, үндэслэлгүй хэвээр үлдэх болно. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top