Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 1 5 3
Users Today : 4
Users Yesterday : 29
Total Users : 14153
Views Today : 4
Views Yesterday : 50
Бурханы бүтээл олон хэмжээстэй. Доод буюу тамын гаригс, дунд гаригууд, дээд буюу тэнгэрийн гаригс, түүнчлэн бурханлаг ертөнц хэмээх гаригууд бий. Түүнчлэн олон тооны Эзэн Бурханы албатууд, элч нар байдаг. Энэ бодгалиуд нь биднээс илүү өндөр түвшний, нарийн мөн чанартай. Гэхдээ л тэд Бурхан биш. Энэ ангилал категорит ангел буюу сахиулсан тэнгэрүүд, дева буюу хагас бурхадууд орно.Тэднийг ерөнхийлөгчийг тойрсон тодорхой нэг салбарын үйл ажиллагааг хариуцсан сайд нарын танхимтай буюу яамтай адилтгаж болно. Яамны үйл ажиллагаа болон төр засгийн удирдлага болох ерөнхийлөгчийн үйл ажил хоёрын хооронд их ялгаа бий. Хагас бурхадууд буюу дева нар нь Эзэн Бурханы танхимын гишүүд юм. Тэд материйн ертөнцөд болж буй үйлийн байр байдлыг хянаж байдаг. Харин хүмүүс ихэнхидээ хагас бурхад эсвэл Бурханыг төлөөлж буй нэгнийг Дээд Бурхантай адилтган андуурах нь элбэг. Ангел буюу сахиулсан тэнгэрүүд нь хагас бурхадын адил мөн чанартай ч хагас бурхадаас ялгарах нэг онцлог нь тэд тодорхой “удирдах байр суурийг” эзэлдэггүй.

Сахиулсан тэнгэрүүд ба хагас бурхадын талаар олон ариун судар номуудад дурдсан байдаг. Жишээ нь, Библиэс эхлэе. Ахуйн Номонд: “Эхлээд Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн”(II, 1)хэмээн өгүүлсэн байна. Цааш нь өгүүлэхдээ: “тэнгэр, газар ба тэдний дайчин мөн чанар тийм л төгс юм”(II,2) гэжээ. Хэрэв Бурхан, тэнгэр газрыг бүтээсэн юм бол энэ нь Тэрээр хаа нэгэнтээ оршин байдаг ба тэр оршин байдаг газраасаа ирж тэнгэр ба газрыг бүтээсэн гэсэн үг. Тэнгэрийн гаригууд нь сахиулсан тэнгэрүүд ба хагас бурхадын орших газар орон юм. Дээд Бурхан нь тэнгэрийн гаригсын дээр бурханлаг буюу цэвэр сүнсний гариг орноо оршдог. (II бүлгийг үз). Сахиулсан тэнгэрүүд ба хагас бурхад аль аль нь материаллаг бодгалиуд ч хүнээс илүү нарийн төгөлдөр мөн чанартай.

Одоо бид дараагийн асуудалд шилжие. Ахуйн Номноос бид өмнө үй түмэн удаа сонсож байсан ч нэгэн гайхамшигтай мөрийг олж болно: “Хүмүүнийг Бидний дүртэй адил, Бидэнтэй адилаар бүтээе, хэмээн Бурхан хэлсэн; тэд далай тэнгисийн загас зэргийг, тэнгэрийн шувууд, араатан зэргийг, мал сүрэг, бүх газар дэлхийг, газар доогуур шургалан орсон нууцлаг бүхнийг захираг” (I, 26). Энэ шүлгээс Эзэн Бурхан ганцаараа биш гэсэн дүгнэлт гаргаж болно. Тэр тэгвэл хэнд хандаж үүнийг яриа вэ? Тэрээр хагас бурхадтай ярилцаж байна. Тэд бол материйн орчлонгуудын бүтээлийг хариуцдаг Бурханы танхимын гишүүд юм. Эдгээр хагас бурхадууд: “Хүнийг бидний дүр төрхтэй адилаар бүтээе. Бидэнтэй адил бөгөөд бурханлаг хөгжлөөр ахин хөгжиж чадах тийм бодгалийг л бүтээцгээе. Тэгээд тэдэнд Бурханд ойртох боломж олгохын тулд хүн төрөлхтнийг түлхэн урагшлуулъя” хэмээн ярилцсан.

Газар Дэлхийн иргэд бид анхдагч бүтээлийн хэсэг биш юм. Манай гариг эрхсийн амьд бодгалиуд бол хоёрдогч бүтээлийн хэсэг юм. Энэ бол яг жүжиг драмд гардаг шиг үйл явдал: нэг дэхь хэсэг төгсмөгц хөшиг хаагддаг. Дараа нь хоёр дахь үзэгдэл эхэлж, хөшиг дахин хаагддаг. Орчлонгийн бүтээл, оршин байх, усталт бүгд болж өрнөх ба ингээд хөшиг хаагдана. Ингээд дараа нь бүх процесс дахин дахин давтагддаг. Зөвхөн бурханлаг буюу цэвэр сүнсний ертөнц л мөнхөд орших агаад цаг хугацаа түүнд үл үйлчлэнэ.

Библийн өөр нэг ишлэлд анхаарал хандуулъя. Ахуйн Номонд өгүүлэхдээ: “Дэлхийн хүмүүс өсч үржиж эхэлмэгц тэдэнд охидууд төрнө. Тэр үед Бурханы хөвгүүд хүмүүн нарын гоо үзэсгэлэнт охидыг хараад сонгон авсан заримыг нь өөрсдийн эхнэр болгон авсан” (VI, 1-2). Энэ ишлэл Бурханы хөвгүүд буюу хагас бурхад нь хүмүүстэй буюу хүний охидуудтай холбоотой байсан ба үүний үр дүнд одоогийн бидний мэдэх хүн төрөлхтөн үүсэн бий болжээ гэдгийг илэрхийлж байна.

Коран сударт мөн ангел буюу сахиулсан тэнгэрүүдийн тухай дурдсан байдаг. Зөнч Мухаммед Коран судрын мэдлэгийг дамжуулах чадварыг ангел Гавриилтай холбогдож харьцсаны үр дүнд олж авсан. Коран сахиулсан тэнгэрүүдийн айлчлал ба тэдний нээлт, цаг хугацаа, орон зай, нөхцөл байдалтай холбогдон гарсан янз бүрийн үйлүүдийн талаар өгүүлсэн байдаг. Жишээ нь, Кораны 177-р шүлгэнд буюу хоёрдугаар бүлэгт: “Зөв шударга явдал нь нигуураа дорно эсвэл өрнө зүгт хандуулахад бус харин Аллахт, шүүгдэх өдөрт, ангелуудад итгэхэд оршино” хэмээн өгүүлсэн байна. Ангелуудад итгэх явдал нь Дээд Бурханлаг Бодгальд итгэх шиг тийм ч гайхамшигтай биш ч энэ нь бүхий л шашны уламжлалт багтан орсон байдаг…

 

Үргэлжлэл бий…

 

Джон Фэйворс буюу Бурханы Адислалт

Бхакти Тиртха Свами “Бурханлаг дайчин” номоос

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Бурханы бүтээл олон хэмжээстэй. Доод буюу тамын гаригс, дунд гаригууд, дээд буюу тэнгэрийн гаригс, түүнчлэн бурханлаг ертөнц хэмээх гаригууд бий. Түүнчлэн олон тооны Эзэн Бурханы албатууд, элч нар байдаг. Энэ бодгалиуд нь биднээс илүү өндөр түвшний, нарийн мөн чанартай. Гэхдээ л тэд Бурхан биш. Энэ ангилал категорит ангел буюу сахиулсан тэнгэрүүд, дева буюу хагас бурхадууд орно.Тэднийг ерөнхийлөгчийг тойрсон тодорхой нэг салбарын үйл ажиллагааг хариуцсан сайд нарын танхимтай буюу яамтай адилтгаж болно. Яамны үйл ажиллагаа болон төр засгийн удирдлага болох ерөнхийлөгчийн үйл ажил хоёрын хооронд их ялгаа бий. Хагас бурхадууд буюу дева нар нь Эзэн Бурханы танхимын гишүүд юм. Тэд материйн ертөнцөд болж буй үйлийн байр байдлыг хянаж байдаг. Харин хүмүүс ихэнхидээ хагас бурхад эсвэл Бурханыг төлөөлж буй нэгнийг Дээд Бурхантай адилтган андуурах нь элбэг. Ангел буюу сахиулсан тэнгэрүүд нь хагас бурхадын адил мөн чанартай ч хагас бурхадаас ялгарах нэг онцлог нь тэд тодорхой “удирдах байр суурийг” эзэлдэггүй. Сахиулсан тэнгэрүүд ба хагас бурхадын талаар олон ариун судар номуудад дурдсан байдаг. Жишээ нь, Библиэс эхлэе. Ахуйн Номонд: “Эхлээд Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн”(II, 1)хэмээн өгүүлсэн байна. Цааш нь өгүүлэхдээ: “тэнгэр, газар ба тэдний дайчин мөн чанар тийм л төгс юм”(II,2) гэжээ. Хэрэв Бурхан, тэнгэр газрыг бүтээсэн юм бол энэ нь Тэрээр хаа нэгэнтээ оршин байдаг ба тэр оршин байдаг газраасаа ирж тэнгэр ба газрыг бүтээсэн гэсэн үг. Тэнгэрийн гаригууд нь сахиулсан тэнгэрүүд ба хагас бурхадын орших газар орон юм. Дээд Бурхан нь тэнгэрийн гаригсын дээр бурханлаг буюу цэвэр сүнсний гариг орноо оршдог. (II бүлгийг үз). Сахиулсан тэнгэрүүд ба хагас бурхад аль аль нь материаллаг бодгалиуд ч хүнээс илүү нарийн төгөлдөр мөн чанартай. Одоо бид дараагийн асуудалд шилжие. Ахуйн Номноос бид өмнө үй түмэн удаа сонсож байсан ч нэгэн гайхамшигтай мөрийг олж болно: “Хүмүүнийг Бидний дүртэй адил, Бидэнтэй адилаар бүтээе, хэмээн Бурхан хэлсэн; тэд далай тэнгисийн загас зэргийг, тэнгэрийн шувууд, араатан зэргийг, мал сүрэг, бүх газар дэлхийг, газар доогуур шургалан орсон нууцлаг бүхнийг захираг” (I, 26). Энэ шүлгээс Эзэн Бурхан ганцаараа биш гэсэн дүгнэлт гаргаж болно. Тэр тэгвэл хэнд хандаж үүнийг яриа вэ? Тэрээр хагас бурхадтай ярилцаж байна. Тэд бол материйн орчлонгуудын бүтээлийг хариуцдаг Бурханы танхимын гишүүд юм. Эдгээр хагас бурхадууд: “Хүнийг бидний дүр төрхтэй адилаар бүтээе. Бидэнтэй адил бөгөөд бурханлаг хөгжлөөр ахин хөгжиж чадах тийм бодгалийг л бүтээцгээе. Тэгээд тэдэнд Бурханд ойртох боломж олгохын тулд хүн төрөлхтнийг түлхэн урагшлуулъя” хэмээн ярилцсан. Газар Дэлхийн иргэд бид анхдагч бүтээлийн хэсэг биш юм. Манай гариг эрхсийн амьд бодгалиуд бол хоёрдогч бүтээлийн хэсэг юм. Энэ бол яг жүжиг драмд гардаг шиг үйл явдал: нэг дэхь хэсэг төгсмөгц хөшиг хаагддаг. Дараа нь хоёр дахь үзэгдэл эхэлж, хөшиг дахин хаагддаг. Орчлонгийн бүтээл, оршин байх, усталт бүгд болж өрнөх ба ингээд хөшиг хаагдана. Ингээд дараа нь бүх процесс дахин дахин давтагддаг. Зөвхөн бурханлаг буюу цэвэр сүнсний ертөнц л мөнхөд орших агаад цаг хугацаа түүнд үл үйлчлэнэ. Библийн өөр нэг ишлэлд анхаарал хандуулъя. Ахуйн Номонд өгүүлэхдээ: “Дэлхийн хүмүүс өсч үржиж эхэлмэгц тэдэнд охидууд төрнө. Тэр үед Бурханы хөвгүүд хүмүүн нарын гоо үзэсгэлэнт охидыг хараад сонгон авсан заримыг нь өөрсдийн эхнэр болгон авсан” (VI, 1-2). Энэ ишлэл Бурханы хөвгүүд буюу хагас бурхад нь хүмүүстэй буюу хүний охидуудтай
Scroll to Top