Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Доорхи бүтээгдэхүүнүүд нь, хайр, эмэгтэй хүний гоо сайхан, дур булаам байдлыг нэмэгдүүлдэг:

  • Үнээний сүү

Үнээний сүүг эмэгтэй хүн бүр зайлшгүй ууж байх ёстой. Учир нь үнээ бол дэлхийн хүмүүсийг хайраар амьдарч сурахад нь зориулж диваажингийн гаригаас илгэсэн амьтан юм. Үнээ нь хайр, ашиг хонжоо үл харахуйн, тэжээн тэтгэхүйн үлгэрлэл болсон амьд амьтан. Өөрөөр хэлбэл суурь чанарынхаа хувьд эмэгтэй шинж чанарын биелэл. (Жич: сүүг халуунаар нь орой унтахын өмнө уух нь сайн. Мөн нар мандахын өмнө ууж болно. Тэгэх аваас түүнийг организм сайн шингээж авдаг. Харин сүүг бусад цаг үед уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй). Сүү нь маш хүчтэй сарны эрчмийг өгдөг. Хэрэв сүүг дангаар нь уухад хэцүү байдаг бол цайны халбага сүүг амтлагчтай хамт уухаас эхлэж болно… Сүүнээс татгалзана гэдэг нь хүн асар их хоол тэжээлээс татгалзаж байгаа гэсэн хэрэг юм. Учир нь үнээ нь газар дэлхий дээрхи хамгийн ашиг хонжооч бус  амьтан юм.

  • Шар тос (гхи)

Гхи буюу шар тос нь эмэгтэйчүүдийн хувьд юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн мөн. Хэрэв түүнийг тогтмол хэрэглэж байх аваас энэ нь эмэгтэй хүний биед гэрэл туяаг, нүдэнд нь аз жаргалтай, тайван гэрэлтэх оч гэрлийг бэлэглэдэг. Мөн хөдөлгөөний уян налархай байдал, үе мөчний хөдөлгөөнд нэн ач тустай(шар тос нь яг л үе мөчүүдийг дотроос нь тослож өгч байгаатай адил. Энэ нь энэтхэг эмэгтэйчүүдээс тодорхой харагддаг). Түүнчлэн эмэгтэй хүний дуу хоолойг эерэг таатай, хяхарсан биш болгодог. Шар тос болон сүү нь хайрыг өгдөг. Эелдэг зангүй гоо үзэсгэлэн болвоос мөнөөхь цасан хатан юм. Иймээс шар тосыг заавал хэрэглэх хэрэгтэй. Гэвч түүнийг зөв зүйтэй хэрэглэх нь зүйтэй.

  • Үзэм
  • Финик
  • Инжир
  • Зөгийн бал. Зөгийн бал бол зөгийний сүү юм.
  • Цэцгийн тоос. Цэцгийн тоос нь цэцгийн мөн л “сүү” мөн. Энэ нь маш их хайрыг бэлэглэдэг.
  • Усан үзэм.
  • Цэцгийн цайнууд (сарнай, балжингарам, каркаде гэх мэт)

Хэрэв өглөөд цэцгийн цайг зөгийн балтай ууж байх аваас энэ нь гоо сайхныг бэлэглэдэг. Учир нь үүнд мөн Сугар гаригийн эрчим оролцож байгаагаас тэр. Хэрэв энэхүү цайг удаан хугацаанд уух аваас Сугарын эрчим нэмэгддэг.

  • Шафран

Маш гайхамшигтай амтлагч. Эмэгтэй хүний эрүүл мэндэд таатай нөлөө бүхий дурын ургамал дээр шафраныг нэмэх аваас шафран түүний чанарыг арав дахин нэмэгдүүлдэг. Жишээ нь шатавари(орчуулвал мянган нөхөрт гэсэн утгатай) гээд ургамал байдаг. Энэ ургамал нь гоо үзэсгэлэн болон эрүүл мэндийг бэлэглэдэг ба эмэгтэй хүний гормоны системийг сайжруулдаг. Мөн дархлааг, өнгөлөг байдал, эмэгтэй эрчмийг нэмэгдүүлдэг. Шатаваригаар илүүдэл жин, уйланхай гэх зэргийг хязгаарлаж болдог. Гэхдээ ерөнхийдөө ямар нэг аюулгүй ургамал юм. Хэрэв шатавариг шафрантай уух аваас шатаварийн шинж чанар маш олон дахин нэмэгддэг.

  • Сарнай

Сарнайн цай, сарнайн чанамал зэрэг нь маш ач тустай. Ялангуяа зуны цагт. Мөн хүнсэнд хэрэглэдэг сарнайн ус.

Ремания (Rehmannia)

Хятад ургамал. Түүнийг кофеингүйгээр уух хэрэгтэй. Учир нь кофеин нь эрүүл мэнд болон гоо сайхныг эвддэг.

Алоэ буюу Зуун наст

Халбага цэвэр зуун настын шүүс уух нь маш сайн нөлөөтэй. Түүнийг эмийн сангаас худалдаад авчих боломжтой.

Хүнсний бүтээгдэхүүн бүхэн өөр өөрийн шинж чанартай, характертай. Тэдгээрийг хэрэглэх үед тэрхүү чанарууд нь бидэнд дамжин ирдэг.

Энэ нь яг л бид хүмүүстэй харьцсанаар тэдний шинж байдал бидэнд дамждаг шиг зүйл юм. Сарны эрчмийг нэмэгдүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь хайр, эелдэг зан байдал, гоо үзэсгэлэнг бидэнд хайрладаг.

Ведийн зурхайч сэтгэл зүйч Марианна Полонскийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Доорхи бүтээгдэхүүнүүд нь, хайр, эмэгтэй хүний гоо сайхан, дур булаам байдлыг нэмэгдүүлдэг: Үнээний сүү Үнээний сүүг эмэгтэй хүн бүр зайлшгүй ууж байх ёстой. Учир нь үнээ бол дэлхийн хүмүүсийг хайраар амьдарч сурахад нь зориулж диваажингийн гаригаас илгэсэн амьтан юм. Үнээ нь хайр, ашиг хонжоо үл харахуйн, тэжээн тэтгэхүйн үлгэрлэл болсон амьд амьтан. Өөрөөр хэлбэл суурь чанарынхаа хувьд эмэгтэй шинж чанарын биелэл. (Жич: сүүг халуунаар нь орой унтахын өмнө уух нь сайн. Мөн нар мандахын өмнө ууж болно. Тэгэх аваас түүнийг организм сайн шингээж авдаг. Харин сүүг бусад цаг үед уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй). Сүү нь маш хүчтэй сарны эрчмийг өгдөг. Хэрэв сүүг дангаар нь уухад хэцүү байдаг бол цайны халбага сүүг амтлагчтай хамт уухаас эхлэж болно… Сүүнээс татгалзана гэдэг нь хүн асар их хоол тэжээлээс татгалзаж байгаа гэсэн хэрэг юм. Учир нь үнээ нь газар дэлхий дээрхи хамгийн ашиг хонжооч бус  амьтан юм. Шар тос (гхи) Гхи буюу шар тос нь эмэгтэйчүүдийн хувьд юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн мөн. Хэрэв түүнийг тогтмол хэрэглэж байх аваас энэ нь эмэгтэй хүний биед гэрэл туяаг, нүдэнд нь аз жаргалтай, тайван гэрэлтэх оч гэрлийг бэлэглэдэг. Мөн хөдөлгөөний уян налархай байдал, үе мөчний хөдөлгөөнд нэн ач тустай(шар тос нь яг л үе мөчүүдийг дотроос нь тослож өгч байгаатай адил. Энэ нь энэтхэг эмэгтэйчүүдээс тодорхой харагддаг). Түүнчлэн эмэгтэй хүний дуу хоолойг эерэг таатай, хяхарсан биш болгодог. Шар тос болон сүү нь хайрыг өгдөг. Эелдэг зангүй гоо үзэсгэлэн болвоос мөнөөхь цасан хатан юм. Иймээс шар тосыг заавал хэрэглэх хэрэгтэй. Гэвч түүнийг зөв зүйтэй хэрэглэх нь зүйтэй. Үзэм Финик Инжир Зөгийн бал. Зөгийн бал бол зөгийний сүү юм. Цэцгийн тоос. Цэцгийн тоос нь цэцгийн мөн л “сүү” мөн. Энэ нь маш их хайрыг бэлэглэдэг. Усан үзэм. Цэцгийн цайнууд (сарнай, балжингарам, каркаде гэх мэт) Хэрэв өглөөд цэцгийн цайг зөгийн балтай ууж байх аваас энэ нь гоо сайхныг бэлэглэдэг. Учир нь үүнд мөн Сугар гаригийн эрчим оролцож байгаагаас тэр. Хэрэв энэхүү цайг удаан хугацаанд уух аваас Сугарын эрчим нэмэгддэг. Шафран Маш гайхамшигтай амтлагч. Эмэгтэй хүний эрүүл мэндэд таатай нөлөө бүхий дурын ургамал дээр шафраныг нэмэх аваас шафран түүний чанарыг арав дахин нэмэгдүүлдэг. Жишээ нь шатавари(орчуулвал мянган нөхөрт гэсэн утгатай) гээд ургамал байдаг. Энэ ургамал нь гоо үзэсгэлэн болон эрүүл мэндийг бэлэглэдэг ба эмэгтэй хүний гормоны системийг сайжруулдаг. Мөн дархлааг, өнгөлөг байдал, эмэгтэй эрчмийг нэмэгдүүлдэг. Шатаваригаар илүүдэл жин, уйланхай гэх зэргийг хязгаарлаж болдог. Гэхдээ ерөнхийдөө ямар нэг аюулгүй ургамал юм. Хэрэв шатавариг шафрантай уух аваас шатаварийн шинж чанар маш олон дахин нэмэгддэг. Сарнай Сарнайн цай, сарнайн чанамал зэрэг нь маш ач тустай. Ялангуяа зуны цагт. Мөн хүнсэнд хэрэглэдэг сарнайн ус. –Ремания (Rehmannia) Хятад ургамал. Түүнийг кофеингүйгээр уух хэрэгтэй. Учир нь кофеин нь эрүүл мэнд болон гоо сайхныг эвддэг. –Алоэ буюу Зуун наст Халбага цэвэр зуун настын шүүс уух нь маш сайн нөлөөтэй. Түүнийг эмийн сангаас худалдаад авчих боломжтой. Хүнсний бүтээгдэхүүн бүхэн өөр өөрийн шинж чанартай, характертай. Тэдгээрийг хэрэглэх үед тэрхүү чанарууд нь бидэнд дамжин ирдэг. Энэ нь яг л бид хүмүүстэй харьцсанаар тэдний шинж байдал бидэнд дамждаг шиг зүйл юм. Сарны эрчмийг нэмэгдүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь хайр, эелдэг зан
Scroll to Top