Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 5
Users Today : 7
Users Yesterday : 33
Total Users : 10195
Views Today : 9
Views Yesterday : 62
        Өнгөрсөн зууны 60аад оны үе бол сар луу аялах уралдааны эрин үе байлаа. АНУ болон тэр үеийн ЗХУ нар Саран дээр хүн очих үйл ажиллагааг хийхээр тэмүүлж байсан үе. АНУ ямар ч үнээр хамаагүй Саран дээр хүний хөл тавих үйл ажиллагааг ЗХУ аас түрүүлж хийх зорилгыг өмнөө тавьсан байв. ЗХУ энэ ажлыг хийж амжаагүй бөгөөд харин АНУ Саранд хүрсэн өөрийн сансрын нисэгчдийн зургаан буултын талаар мэдээлсэн.

Анхны сансрын нисэгчийн буултын талаар зарлахаас хэдхэн сарын өмнө сарны загварын динамик загварын туршилт амжилтгүй болсон байв. Сарны татах хүчтэй ижил төстэй нөхцөлд буух үед кабин нь жолоодлогогүй болсон бөгөөд чичирхийлэн доргиж эцэст нь хага үсэрсэн байна. Нисэгч аппарат Армстронг азаар харин газардаж чадсан юм. Ихэвчлэн тийм сүйрлийн шалтгааныг хэдхэн сарын хугацаанд арилгаж амждаггүй. Гэвч энэ нь цаашдын 6 загварын нислэгэнд саад болоогүй!

Багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд фотозураг, өөр бусад өгөгдлүүдээр үндэслэн шинэ шинэ судлаачид, хүн төрөлхтөн маш том хуурамч үзүүлбэрийн золиос болсон бөгөөд америкчууд Саран дээр очоогүй гэж батлах болсон. Мэдээллийн хэрэгслийн олон сувгаар, интернетээр энэ талын мэдээлэл хангалттай цацагдсан. Америкийн хуурамч үзүүлбэрийг илчлэх хамгийн их тархмал, ойлгомжтой баримтуудаас та бүхэнд хүргэе!

АМЕРИКЧУУД САРАН ДЭЭР ХӨЛ ТАВИАГҮЙГ БАТЛАХ БАРИМТУУД:

  1. Харайлтын өндөр ба урт нь сарны татах хүчтэй зохицохгүй байгаа
  2. Зурган дээр од байхгүй байгаа бөгөөд сансрын нисэгчдийн ярьснаар бол Сарны гадарга дээрээс од харагдахгүй байсан гэж мэдээлсэн. NASA Саран дээрээс од ямар харагдахыг үзүүлж чадаагүй. Учир нь дурын одон орон судлаач тэдний үнэн нүүр царайг илчилж чадах билээ. Оросын сансрын нисэгчдийн ярьж байгаагаар бол од эрхэс сансар огторгуйд нилэнхүйд нь таран байрласан байдаг.
  3. Америкчууд сүүлийн 30 жил Сар руу нэг ч нислэг хийгээгүй. Хэрэв Сар руу нэг удаа нисэж болсон хоёр дахь нислэгээ яагаад хийхгүй байгаа билээ?
  4. Саран дээр зөвхөн нэг л гэрлийн үүсвэр буюу Нар байх ёстой. Тийм болохоор мэдээж хэрэг, сансрын нисэгчид болон тэдний төхөөрөмжийн сүүдэр нэг тал руугаа л байх ёстой. Гэвч фотозурган дээрхи сүүдэр янз бүрийн урттай, янз бүрийн чиглэлд байсан.
  5.  Нэг кадр дээр хөлийн гишгэлтээс болж сарны тоос нэг метрээс илүү дээш гарч чадаагүй байсан. Гэтэл сарны татах хүчийг тооцож үзвэл тэрээр 6 метр ба түүнээс ч илүүтэй дээш дэгдэх ёстой.
  6. Фотозураг дээр цагаан толбо ажиглагдсан нь прожектор буюу гэрэлтүүлэгчийн гэрэл байх үндэстэй.
  7. Фотозурган дээрхи далбаанд сүүдэр байхгүй
  8. Бичлэгэн дээр америкийн далбаа “нам гүм, агааргүй” орон зайн салхинд дэрвэж байсан. Сансрын нисэгчид түүнийг тогтоон барих хэрэгтэй болж байсан. Нисэгчдийг дөнгөж холмогц далбаа дахин дэрвэж эхэлсэн.
  9. Сарны усгүй, ангамал хөрсөн дээрхи гишгэсэн мөр хэтэрхий тод ажиглагдаж байсан. Энэ нь их чийглэг хөрсөн дээр л ажиглагдах зүйл.
  10. Чанар байдлын хувьд саран дээр авсан гэрэл зургууд нь алс сансар огторгуйд авсан гэхээсээ илүүтэй студийн зурагтай ижил төстэй байсан
  11. Сарны загварын доор, түүний буултын дараагаар маш том хуй боссон байх ёстой. Гэвч кинон дээр ч, гэрэл зурган дээр ч сарны загвараас чулуу, элс, тоос ч гарахгүй байсан.
  12. Сарны загвар “Роверыг” буух үед моторын дуу сонсогдож байсан. Гэтэл тэнд аваа тархах агаар байхгүй.
  13. Сансрын нисэгчид болон НАСАгийнхны хоорондох харилцан яриа хоорондоо ямар нэг пауз зогсоцгүй үргэлжилж байсан. Сарнаас Дэлхий хүртлэх зайг тооцож үзвэл ийм зүйл байх ёстой
  14. Олон сансрын нисэгчид сарны хөтөлбөр дууссаны дараагаар хачин жигтэй нөхцөл байдалд нас нөгчсөн. Нэг жилийн дотор “Аполлон” хөтөлбөрт оролцсон 11 хүн үхсэн. Тэднээс 7 нь онгоцны осолд, гурав нь туршилтын нислэгээс болж шатсан. Харин тэд маш туршлагатай нисэгчид байсан юм.
  15. “Сарны харанхуй тал”кинонд(2003 он)Саран дээрхи бичлэг бол үнэн хэрэгтээ Голливудад хийсэн бичлэг гэдгийг баталсан тэр үеийн олон нэр цуутай хүнийг үзүүлсэн байдаг. Ерөнхийлөгч Никсон ч иймэрхүү зүйл хэлж байсан тохиолдол бий. Бэлэвсэн эмэгтэй Стенли Кубрика саран дээрхи бичлэгийг түүний талийгаач нөхөр найруулсан гэж ярьж байжээ.

ДҮГНЭЛТ:

Бид олон тооны баримтуудаас цөөн хэдийг толилууллаа.

АНУ-ын Саран дээр буусан тухай баримт нь анхааралтай ажиглавал үнэнд үл нийцэхээр байхыг харж болно. Үүнийг мэдэхэд дунд сургуулийн сурагчийн физикийн мэдлэг л хангалттай.

 Энд бид та бүхэнд ведийн мэдлэгийн нэр цуутай номлогч, ариун гэгээнтэн Шрила Прабхупадын, сансрын нисэгчид үнэн хэрэгтээ хэзээ ч Саран дээр очоогүй гэдгийг нотолж байсан нотолгоог толилуулья. Тухайн үед мэдээллийн томоохон компаниуд, бүх сонин хэвлэл, телевиз,

мэдээллийн хэрэгслээр сарны нислэгийг сурталчилж байсны зэрэгцээ хэн ч түүнийг нөгөө талаас нь харж, хэлж чадахгүй байсан.

           Харин Шрила Прабхупада, хүн хэзээ ч сар руу нисээгүй, очоогүй, очихгүй гэдгийг зоригтойгоор хэлж байсан юм. Тэрээр өөрийн баталгаагаа Шримад Бхагаватам, Бхагавад гита гэх мэт ведийн судар номуудад итгэх хатуу итгэлээр баталгаажуулж байв. Эдгээр бүтээлд хүн сар гэх мэт дээд гаригс руу хүн механик арга хэрэгслээр хэзээ ч хүрж чадахгүй гэдгийг маш тодорхой батлаж өгсөн байдаг.

Шрила Прабхупада шууд, нээлттэйгээр энэ бүхэн зүгээр л мэхлэлт гэдгийг хэлсэн. Тухайн үед хүмүүс үүнийг зүгээр л инээмсэглэн хүлээж авч байсан бол өнөөдөр энэ нь ямар ч эрүүлээр сэтгэдэг хүний нухацтайгаар бодож цэгнэх зүйлийн нэг гэдгийг харж болно. Доор та бүхэнд 1968 оны арван хоёр сарын 26нд Лос Анжелес хотноо Шрила Прабхупадын “Лос Анжелес Таймс”сонины сурвалжлагчийн асуусан асуултанд хариулсан ярилцлагыг толилуулж байна.

 

Прабхупада: Үүн шиг бид энд хамгийн ихдээ л 100 жил, Сарны оршин суугчид тэндээ 10 000 жил амьдарна. Энэ мэдээллийг бид Шримад Бхагаватамаас авсан. Би энэ номыг англи хэл рүү орчуулж, тайлбарыг бичсэн.

Сурвалжлагч: Энэ бүхэн Таны номонд бичигдсэн үү?

Прабхупада: Орсон. Шримад Бхагаватам олон янзын гаригсын тухай маш ойлгомжтой дүрслэлийг өгдөг. Энэ орчлонгийн хязгаарт тоо томшгүй олон гаригс бий. Нар, Сар болон өөр бусад гаригууд. Тэндэхийн оршин суугчид ямар байдаг, тэнд бүгд хэрхэн амьдардаг гэх мэтийг бүгдийг нь тов тодорхой өгүүлсэн байдаг.

Сурвалжлагч: Тэгэхээр та, хэрэв хүмүүс Саран дээр очихыг оролдвол тэд үүнийг хийж чадахгүй гэж хэлэх гээд байна уу?

Прабхупада: Тиймээ. Энэ бол эрүүл саруул сэтгэлгээ. Жишээ нь, хэн нэг нь танай Америк оронд ирэхийг хүслээ гэж бодьё. Та зөвшөөрөхгүй. Виз, паспорт, гааль гэх мэт олон саад, хориг бий. Тэгэхээр Та яаж гэнэт тэнд оччих билээ? Тэд маш их оюун ухаантай бөгөөд тэднин насны хэмжээ асар урт. Тэдний мэдлэгийн цар хүрээ асар өргөн. Тэгэхээр та ийм аргаар тэнд оччихож чадахгүй.

Сурвалжлагч: Гэвч хэрэв тэд тэнд очвол ….

Прабхупада: Одоохондоо бидэнд тийшээ ниссэн нислэг амжилттай болсон тухай мэдээлэл алга. Ирээдүйд ч тэд үүнийг хийчихнэ гэж бодохгүй байна. Автомашин, нисэх онгоц гэх мэт техникийн туслалцаатайгаар Саранд хүрч чадахгүй. Ведийн бүтээлүүдэд өгүүлсэн жинхэнэ арга процесс бол энэ биш. Хүн зохих ёсны мэргэшил, чадвартай болсон байх ёстой.

Сурвалжлагч: Саран дээр амьдардаг эдгээр хүмүүсийн тухай хэрхэн өгүүлж, дүрсэлсэн бэ? Тэд бидний нүдэнд үзэгдэх үү, үзэгдэхгүй юу?

Прабхупада:Тиймээ, бараг харагдахгүй.

Сурвалжлагч: Тэгэхээр таны зөгнөлөөр бол …

Прабхупада: Үгүй. Энэ бол зөгнөл биш. Бид энэ өгүүлэмжийг Ведийн бүтээлүүдээс авсан. Бид Ведийн бат ноттой эх үүсвэр дээр тулгуурлаж ярьдаг. Ведийн бүтээлд өгүүлэгдээгүй юуг ч бид ярьдаггүй. Энэ бол бидний зарчим.

Сурвалжлагч: Хэрэв тэд тэнд очлоо ч тэнд амьдардаг суугчдын зүгээс саад бэрхшээлийг учруулна гэсэн үг үү?

Сурвалжлагч: Саад бэрхшээл аль хэдийнээ байгаа. Танд энд хэдий хир асуудал бэрхшээл байгаа билээ. Оросын болон Америкийн эрдэмтэд аль хэдийнээ 10 орчим жил ажиллаж байна. Гэвч тэд Саранд дөхөж очиж чадаагүй. Оросууд: “Бид 1965 он гэхэд Саранд хүрчихнэ” гэж сурталчидж байсан. Тэд тэнд газар худалдах тухай зарлал ч гаргаж байсан. Гэтэл энэ нь нуран сүйдсэн. Та харж байна уу?

Сурвалжлагч: Би зүгээр л ямар нэг шашны итгэл байдаг эсэхийг л тодорхойлох гэж оролдож байна л даа…

Прабхупада: Энэ бол шашны итгэл биш. Энэ бол баримт. Ведийн эх үүсвэрүүдээс авсан мэдлэг. Энэ бол шашны итгэл буюу сохор итгэл биш. Бид юу ч зохиодоггүй. Бид Ведүүдэд агуулагдсан бат ноттой эх үүсвэр дээр үндэслэж ярьдаг.

Сурвалжлагч: Хэрэв америкчууд Саран дээр амжилттай газардвал энэ нь АНУ дахь Кришнагийн ухамсрын хөдөлгөөнд хор хохирол учруулах болов уу?

Прабхупада: Яагаад? Юуны өмнө хэрэв тэд энэ чиглэлд амжилт оллоо ч энэ нь зүгээр л цагийн гарз. Учир нь бид саран дээр очихыг ч сонирхдоггүй бөгөөд бид Кришнагийн гаригт хүрэхийг л эрхэм болгодог. Учир нь тэндээс хэн ч наашаа энэхүү амьдралын зовлонт нөхцөл рүү буцдаггүй. Саран дээрхи зовлон Дэлхий дээрхи зовлонгоос юугаараа ч ялгардаггүй. Энэ зовлонг юу болохыг та мэдэх үү? Төрөх, үхэх, өвдөх, өтлөх. Тэгэхээр хэрэв хэн нэг нь Саранд хүрлээ ч энэ нь ямар утга байна? Манай Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь энэ Сар руу аялах хөдөлгөөнтэй ямар ч хамааралгүй.

Сурвалжлагч: Хэрэв Саранд тохирох скафандртай байвал би тэнд очиж болно гэж би бодож байна. Яагаад болохгүй гэж? Түүнээс гадна скафандраа бүр төгс болгож ч болно…

Прабхупада: Энэ бол хэтийн найдлага. Энэ бол арга биш. Жишээ нь, би нилээд үнэтэй сайхан костюм авчээ гэж бодъё. Тэгээд би танай Нью-Йоркийн нисэх онгоцын буудал руу оржээ. Гэвч хяналт шалгалтын хэсэг намайг орохыг зөвшөөрөхгүй. Би юу хийж чадах вэ? Костюм хангалттай бус. Виз хийгээд зөвшөөрөл хэрэгтэй. Костюм хангалттай бус.

Сурвалжлагч: Гэвч хэрэв скафандр зохицохоор бол …

Прабхупада: Үүнийг ойлгохыг оролд. Та Европоос эсвэл Энэтхэгээс маш сайхан жентльмений хувцастай иржээ. Энэ нь хяналт шалгалтын хэсэг таныг энэ оронд орохыг зөвшөөрнө гэсэн үг үү? Саранд хүрэхийн тулд зохих ёсны чанар хийгээд буян байх ёстой.

 

Эх үүсвэр: “Алтан эриний гэгээ”сонины 4 дэхь дугаараас

        Өнгөрсөн зууны 60аад оны үе бол сар луу аялах уралдааны эрин үе байлаа. АНУ болон тэр үеийн ЗХУ нар Саран дээр хүн очих үйл ажиллагааг хийхээр тэмүүлж байсан үе. АНУ ямар ч үнээр хамаагүй Саран дээр хүний хөл тавих үйл ажиллагааг ЗХУ аас түрүүлж хийх зорилгыг өмнөө тавьсан байв. ЗХУ энэ ажлыг хийж амжаагүй бөгөөд харин АНУ Саранд хүрсэн өөрийн сансрын нисэгчдийн зургаан буултын талаар мэдээлсэн. Анхны сансрын нисэгчийн буултын талаар зарлахаас хэдхэн сарын өмнө сарны загварын динамик загварын туршилт амжилтгүй болсон байв. Сарны татах хүчтэй ижил төстэй нөхцөлд буух үед кабин нь жолоодлогогүй болсон бөгөөд чичирхийлэн доргиж эцэст нь хага үсэрсэн байна. Нисэгч аппарат Армстронг азаар харин газардаж чадсан юм. Ихэвчлэн тийм сүйрлийн шалтгааныг хэдхэн сарын хугацаанд арилгаж амждаггүй. Гэвч энэ нь цаашдын 6 загварын нислэгэнд саад болоогүй! Багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд фотозураг, өөр бусад өгөгдлүүдээр үндэслэн шинэ шинэ судлаачид, хүн төрөлхтөн маш том хуурамч үзүүлбэрийн золиос болсон бөгөөд америкчууд Саран дээр очоогүй гэж батлах болсон. Мэдээллийн хэрэгслийн олон сувгаар, интернетээр энэ талын мэдээлэл хангалттай цацагдсан. Америкийн хуурамч үзүүлбэрийг илчлэх хамгийн их тархмал, ойлгомжтой баримтуудаас та бүхэнд хүргэе! АМЕРИКЧУУД САРАН ДЭЭР ХӨЛ ТАВИАГҮЙГ БАТЛАХ БАРИМТУУД: Харайлтын өндөр ба урт нь сарны татах хүчтэй зохицохгүй байгаа Зурган дээр од байхгүй байгаа бөгөөд сансрын нисэгчдийн ярьснаар бол Сарны гадарга дээрээс од харагдахгүй байсан гэж мэдээлсэн. NASA Саран дээрээс од ямар харагдахыг үзүүлж чадаагүй. Учир нь дурын одон орон судлаач тэдний үнэн нүүр царайг илчилж чадах билээ. Оросын сансрын нисэгчдийн ярьж байгаагаар бол од эрхэс сансар огторгуйд нилэнхүйд нь таран байрласан байдаг. Америкчууд сүүлийн 30 жил Сар руу нэг ч нислэг хийгээгүй. Хэрэв Сар руу нэг удаа нисэж болсон хоёр дахь нислэгээ яагаад хийхгүй байгаа билээ? Саран дээр зөвхөн нэг л гэрлийн үүсвэр буюу Нар байх ёстой. Тийм болохоор мэдээж хэрэг, сансрын нисэгчид болон тэдний төхөөрөмжийн сүүдэр нэг тал руугаа л байх ёстой. Гэвч фотозурган дээрхи сүүдэр янз бүрийн урттай, янз бүрийн чиглэлд байсан.  Нэг кадр дээр хөлийн гишгэлтээс болж сарны тоос нэг метрээс илүү дээш гарч чадаагүй байсан. Гэтэл сарны татах хүчийг тооцож үзвэл тэрээр 6 метр ба түүнээс ч илүүтэй дээш дэгдэх ёстой. Фотозураг дээр цагаан толбо ажиглагдсан нь прожектор буюу гэрэлтүүлэгчийн гэрэл байх үндэстэй. Фотозурган дээрхи далбаанд сүүдэр байхгүй Бичлэгэн дээр америкийн далбаа “нам гүм, агааргүй” орон зайн салхинд дэрвэж байсан. Сансрын нисэгчид түүнийг тогтоон барих хэрэгтэй болж байсан. Нисэгчдийг дөнгөж холмогц далбаа дахин дэрвэж эхэлсэн. Сарны усгүй, ангамал хөрсөн дээрхи гишгэсэн мөр хэтэрхий тод ажиглагдаж байсан. Энэ нь их чийглэг хөрсөн дээр л ажиглагдах зүйл. Чанар байдлын хувьд саран дээр авсан гэрэл зургууд нь алс сансар огторгуйд авсан гэхээсээ илүүтэй студийн зурагтай ижил төстэй байсан Сарны загварын доор, түүний буултын дараагаар маш том хуй боссон байх ёстой. Гэвч кинон дээр ч, гэрэл зурган дээр ч сарны загвараас чулуу, элс, тоос ч гарахгүй байсан. Сарны загвар “Роверыг” буух үед моторын дуу сонсогдож байсан. Гэтэл тэнд аваа тархах агаар байхгүй. Сансрын нисэгчид болон НАСАгийнхны хоорондох харилцан яриа хоорондоо ямар нэг пауз зогсоцгүй үргэлжилж байсан. Сарнаас Дэлхий хүртлэх зайг тооцож үзвэл ийм зүйл байх ёстой Олон сансрын нисэгчид сарны
Scroll to Top