Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 2 2 0
Users Today : 47
Users Yesterday : 24
Total Users : 14220
Views Today : 68
Views Yesterday : 36

Жишээ№1 Хулгайд алдагдсан эд зүйлийн тухай

Огноо: 14.03.1942. 8:15.(IST) Энэтхэг, Бангалор.

prasna1_clip_image002.jpg

1 дэхь гэр ба түүний эзэн Ангараг хоёр нь асуугчийг төлөөлдөг ба 7 дахь гэр түүний эзэн Сугар нь хулгайчийг 4 дэхь гэр ба түүний эзэн Сар нь алдагдсан эд зүйлийн төлөөлөл болно.

4 дэхь гэрийн эзэн Сар нь 2 дахь гэрийн эзэн Сугартай нэгджээ. Сар нь үнэт чулууг илэрхийлдэг. Сугар нь алмазыг илэрхийлдэг. Тийм учраас магадгүй үнэт эрдэнийн чулууг хулгайд алджээ. Бүр тодруулвал алмаз.

7 дахь гэр хоосон байгаа хэдий ч 3 дахь гэрийн эзэн (3 дахь гэр хөршийг илтгэдэг) ба 6 дахь гэрийн эзэн (6 дахь гэр дайсанг илтгэдэг) Будтай Итхасала-йогийг үүсгэжээ. 7 дахь гэрийн эзэн Сугар (эм гариг) нь Сартай (мөн эм гариг) нэгдсэн байна. Иймд хулгайч нь асуугчид дайсагнан ханддаг, хөрш зэргэлдээ амьдардаг хижээл эмэгтэй болохыг зааж байна.

4 дэхь гэрийн эзэн Сар нь 11 дахь гэрт оршжээ. 2 дахь гэрийн эзэн Сугар нь 9 дахь гэрийн эзэн Бархасвадьтай Мутхасила-йог үүсгэжээ. Иймд алдагдсан эд зүйл буцаж олдох болно гэсэн зурлагыг хэлж өгсөн билээ.

Сар ( алдсан зүйлийн төлөөлөл ) 11 дахь гэрт орох ( Хумхын 30 ° ) дөхсөн байна. Энэ нь буюу Сар Хумхын ордод орох мөчлөг 1942 оны 3 сарын 17-нд тохиож байна. 2 болон 9 дэхь гэрийн эзэд Итхасала-йогийг үүсгэжээ. Сар нь чара-раси буюу хөдөлгөөнт ордод оршин буй хийгээд Санчир гаригтай Итхасала-йог үүсгэжээ. Иймд алдсан зүйл 6 өдрийн дотор олдох болно гэж хэлсэн билээ.

Зөгнөж хэлсэнчлэн алмазан бөгж эзэндээ буцан эргэж ирсэн юм. Хуучин найзын жаахан охин асуугчийн эхнэрийн унтлагын өрөөнөөс түүнийг авсан байсан бөгөөд найзынх нь шахаж шалгааснаар бөгж 5 дахь хоног дээрээ буцаж эзэндээ ирсэн билээ.

Жишээ№2 Хөрөнгөжих найдвар байна уу?

prasna1_clip_image004.jpg

 Огноо: 20.10.1950он. 21:00 (IST), Бангалор.

Асуугч нь нэгэн жижгэвтэр дэлгүүрийн эзэн бөгөөд тэрээр хэзээ нэгэн цагт хөлжиж чадах болов уу хэмээн сонирхсон билээ.

Лагнын эзэн ба 2 дахь гэрийн эзэн нэгджээ. 2 дахь гэрийн эзэн 5 дахь гэрт экзальтацид оршиж байна. 2 дахь гэрийг 12 дахь гэрийн эзэн Ангараг аспектлаж байна. Чандра-Лагна буюу Сарнаас тоолвол 2 дахь гэрийн эзэн Лагнад оршиж байна. Энэ хүчин зүйлүүд асуугчийн ажил хэрэг сайн байхыг харуулж байна.

Тэгэхээр тэр хэрхэн баяжих вэ? Лагнын эзэн 5 дахь гэрт оршин буй 2 дахь гэрийн эзэнтэй Итихасала-йог үүсгэжээ. Энэ нь эд баялаг 5 дахь гэртэй/арилжаа, агентлаг, брокерын үйл ажиллагаа/ холбоотой байхыг харуулж байна. 7 дахь гэрийн эзэн/партнер буюу эхнэр/ Ангараг Лагнын эзэн болон 2 дахь гэрийн эзэдтэй Итхасалай-йог үүсгэжээ. 11 дахь гэрийн эзэн Бархасвадь, 2 дахь гэрийн эзэнтэй Ямайа-йог үүсгэжээ.

Эндээс үндэслээд би асуугч нь гэрлэж хуримаа хийснээр тодорхой хэмжээний мөнгөтэй болох бөгөөд энэхүү мөнгөөрөө бизнес эхлэж, цаашлан амжилтанд хүрэх болно гэж зөгнөн хэлсэн билээ. Буд болон Сугар гаригууд нь 2 градусын зайтай оршин байсан учраас 2 жилийн хугацааг зааж байна.

  Жилийн дараа асуугч нь гэрлэсэн ба чамгүй инж хүлээн авсан бөгөөд түүгээрээ байшин сууц, амьдрах байр сав зарах агентлаг байгуулж маш их баян болсон билээ.

   

“Прашна тантра”номоос орчуулсан: Балабхадра дас

Жишээ№1 Хулгайд алдагдсан эд зүйлийн тухай Огноо: 14.03.1942. 8:15.(IST) Энэтхэг, Бангалор. 1 дэхь гэр ба түүний эзэн Ангараг хоёр нь асуугчийг төлөөлдөг ба 7 дахь гэр түүний эзэн Сугар нь хулгайчийг 4 дэхь гэр ба түүний эзэн Сар нь алдагдсан эд зүйлийн төлөөлөл болно. 4 дэхь гэрийн эзэн Сар нь 2 дахь гэрийн эзэн Сугартай нэгджээ. Сар нь үнэт чулууг илэрхийлдэг. Сугар нь алмазыг илэрхийлдэг. Тийм учраас магадгүй үнэт эрдэнийн чулууг хулгайд алджээ. Бүр тодруулвал алмаз. 7 дахь гэр хоосон байгаа хэдий ч 3 дахь гэрийн эзэн (3 дахь гэр хөршийг илтгэдэг) ба 6 дахь гэрийн эзэн (6 дахь гэр дайсанг илтгэдэг) Будтай Итхасала-йогийг үүсгэжээ. 7 дахь гэрийн эзэн Сугар (эм гариг) нь Сартай (мөн эм гариг) нэгдсэн байна. Иймд хулгайч нь асуугчид дайсагнан ханддаг, хөрш зэргэлдээ амьдардаг хижээл эмэгтэй болохыг зааж байна. 4 дэхь гэрийн эзэн Сар нь 11 дахь гэрт оршжээ. 2 дахь гэрийн эзэн Сугар нь 9 дахь гэрийн эзэн Бархасвадьтай Мутхасила-йог үүсгэжээ. Иймд алдагдсан эд зүйл буцаж олдох болно гэсэн зурлагыг хэлж өгсөн билээ. Сар ( алдсан зүйлийн төлөөлөл ) 11 дахь гэрт орох ( Хумхын 30 ° ) дөхсөн байна. Энэ нь буюу Сар Хумхын ордод орох мөчлөг 1942 оны 3 сарын 17-нд тохиож байна. 2 болон 9 дэхь гэрийн эзэд Итхасала-йогийг үүсгэжээ. Сар нь чара-раси буюу хөдөлгөөнт ордод оршин буй хийгээд Санчир гаригтай Итхасала-йог үүсгэжээ. Иймд алдсан зүйл 6 өдрийн дотор олдох болно гэж хэлсэн билээ. Зөгнөж хэлсэнчлэн алмазан бөгж эзэндээ буцан эргэж ирсэн юм. Хуучин найзын жаахан охин асуугчийн эхнэрийн унтлагын өрөөнөөс түүнийг авсан байсан бөгөөд найзынх нь шахаж шалгааснаар бөгж 5 дахь хоног дээрээ буцаж эзэндээ ирсэн билээ. Жишээ№2 Хөрөнгөжих найдвар байна уу?  Огноо: 20.10.1950он. 21:00 (IST), Бангалор. Асуугч нь нэгэн жижгэвтэр дэлгүүрийн эзэн бөгөөд тэрээр хэзээ нэгэн цагт хөлжиж чадах болов уу хэмээн сонирхсон билээ. Лагнын эзэн ба 2 дахь гэрийн эзэн нэгджээ. 2 дахь гэрийн эзэн 5 дахь гэрт экзальтацид оршиж байна. 2 дахь гэрийг 12 дахь гэрийн эзэн Ангараг аспектлаж байна. Чандра-Лагна буюу Сарнаас тоолвол 2 дахь гэрийн эзэн Лагнад оршиж байна. Энэ хүчин зүйлүүд асуугчийн ажил хэрэг сайн байхыг харуулж байна. Тэгэхээр тэр хэрхэн баяжих вэ? Лагнын эзэн 5 дахь гэрт оршин буй 2 дахь гэрийн эзэнтэй Итихасала-йог үүсгэжээ. Энэ нь эд баялаг 5 дахь гэртэй/арилжаа, агентлаг, брокерын үйл ажиллагаа/ холбоотой байхыг харуулж байна. 7 дахь гэрийн эзэн/партнер буюу эхнэр/ Ангараг Лагнын эзэн болон 2 дахь гэрийн эзэдтэй Итхасалай-йог үүсгэжээ. 11 дахь гэрийн эзэн Бархасвадь, 2 дахь гэрийн эзэнтэй Ямайа-йог үүсгэжээ. Эндээс үндэслээд би асуугч нь гэрлэж хуримаа хийснээр тодорхой хэмжээний мөнгөтэй болох бөгөөд энэхүү мөнгөөрөө бизнес эхлэж, цаашлан амжилтанд хүрэх болно гэж зөгнөн хэлсэн билээ. Буд болон Сугар гаригууд нь 2 градусын зайтай оршин байсан учраас 2 жилийн хугацааг зааж байна.   Жилийн дараа асуугч нь гэрлэсэн ба чамгүй инж хүлээн авсан бөгөөд түүгээрээ байшин сууц, амьдрах байр сав зарах агентлаг байгуулж маш их баян болсон билээ.     “Прашна тантра”номоос орчуулсан: Балабхадра дас
Scroll to Top