Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 8 8
Users Today : 0
Users Yesterday : 33
Total Users : 10188
Views Today :
Views Yesterday : 62

Ариун газар

Вайшнавуудын хувьд мөргөл хийх хэд хэдэн ариун газар байдаг. Ариун гэгээн судруудад ариун газраар аялан тэнд амьдардаг гэгээнтэнгүүдийн сургааль зааврыг сонсохыг зөвлөдөг. Гэвч  одоо үед дээрх заншил бараг мартагдсан нь харамсалтай.

Гаудиа вайшнавууд Маяапур болон Вриндаваныг бүхий л ертөнц дэх хамгийн ариун газрууд гэж үздэг. (газар зүйн байрлалын хувьд Калкутта болон Дели-д ойролцоо байх)

Маяапур Бурхан Чайтаниа илэрч хүүхэд насны зугаа наадмаа өрнүүлж байсан бол Вриндаванд Кришна бурхан илэрсэн байдаг. ИСККОНы үзэсгэлэнт сайхан сүмд дээрх 2 газар байх ба өндөр түвшинд хүрсэн бишрэлтэнгүүдээс сургааль заавар хүртэн, бурханлаг мэдлэгээ өргөжүүлж болно.

             Сударт заасны дагуу Вишну бурханы дүрийг залан, бишрэлтэнгүүд түүнд ямар нэгэн хувийн сэдэлгүй үйлчилж байх аваас тэр газрыг хамгийн аугаа ариун газар гэж үздэг. Иймээс бүхий л том, жижиг ямар ч хотод буй сүмд  очин бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн Кришнагийн даршан (дүрийг харах), болон үйлчлэн зүтгэж болно.

(А beginner’s guide to Krishna Consciousness, Bhakti Vikasa Swami 2007 august)

 

Юу бэлдэж авч явах вэ  ?

 

Сэтгэл санаа болон бие махбодын  хувьд

  1. Кришна бук болон Бурхан Чайтаниагийн сургаалыг унших
  2. Энэтхэг явах үед эрүүл чийрэг, ямар нэгэн өвчинөө илааршуулсан  байх хэрэгтэй, шүд, ходоод  гм
  3. мөн энэтхэгт очоод уурлаж бухимдахгүй байх тал дээр одооноос бэлтгэх ( та бүхний мэдэхчлэн ариун гэгээн газар хийсэн алдас нь …. )
  4. Явахаасаа өмнө үндсэн иддэг хоолноосоо гадна  шинэ ногооны салат болон жимс сайн идэж пранагаа нөхөж эрүүл мэндээ сайжруулах

Эд зүйлс

  1. Жин багатай, хөнгөн   эд зүйлс авч явна
  2. чирдэг цүнх авч явж болох хэдий ч энэ нь ойролцоогоор 3-4 кг болно. Онгоцонд 20 кг ачаа үнэгүй авч орох боломжтой.
  3.  Дхоти, курта (прабху) болон сари эсвэл гопи дресс (матажи) 1-ийг авч явахад тохиромжтой. Илүү хэрэггүй, ачааны нэмэр.Жинсэн өмд болон бусад кармын  хувцас авч явах нь  матажи нарын хувьд хориотой. Бишрэлтэнгүүд даавуун, агаар нэвтрэхүйц хувцастай явбал зохино.
  4. унтлагын хувцас, гамчха (усанд ороход хэрэглэхэд даавуу)
  5. нарны малгай болон шил (шүхэр авч явж болох ч энэ 100 хүнд  1 байдаг гэдэг нь халууныг үнэхээр тэсвэрлэддэгүй хүмүүст зориулсан.)
  6. хамгийн хөнгөн нимгэн хувцас
  7. гутал (хятадын үнэ багатай резинэн улавч, гэхдээ том хурууны салаанд ордоггүй, аль болох хөлд эвтэйхэн хөнгөн, хүний анхаарал татахгүй байхаар)
  8. чихний резинэн бөглөө (гал тэрэг болон унтаж амрахад их чимээтэй байх учир монголд зардаг хэдий ч зарим онгоцонд өгдөг тул стуарт нараас нь асуугаад үзээрэй )
  9. иод болон жижиг хэмжээний эмийн сан(групп дундаа)
  10. явахаасаа өмнө хөлөө сайн арчилах (хөл нүцгэн их алхах учраас хөл хагарах гэх мэт таагүй зүйлс тохиолдолж магад иймээс тослог ихтэй нүүр гарын тос авч явах, орой болгон хөлдөө түрхэнэ.)
  11. ариун цэврийн хэрэглэл (шүдний оо саван гм )
  12. үүргэвч
  13. мөнгөний уут (даавуун паск, биед эвтэйхэн цамцан дороо хийж болохуйц, гэхдээ мөнгөө тусад нь гялгар уутанд давхар хийнэ хэрвээ байхгүй бол энэтхэгээс авч болно. )
  14. том  цоож (хаалгаа цоожлохын тулд) 3 хүн дундаа нэг ,  кодтой бол сайн
  15. түлхүүр зүйхүйц хүзүүний оосор (зүгээр даавуун уяа)
  16. дугуйны тросс (цүнхүүдээ холбож цоожлоход группт 1 )
  17. мөн хүн бүр тусдаа 1 дугуйны тросс авна. (галт тэргэнд цүнхээ суудлаасаа бэхэлж явахын тулд)
  18. 3 м диаметртэй цоож (хадгаламжийн хайрцгаа цоожилно (энэтхэгээс хямдхан авахыг зөвлөе)
  19. 4 мм диаметртэй цоож (цүнхээ цоожлоно онгоцны тээшинд өгөх үедээ)
  20. мишок (эрээнээс хямдхан авахыг зөвлөе )
  21. малгай ороолт (нимгэн )(сонголтоор)
  22. гар жинлүүр 25 кг хүртэл (группт 1)
  23. жижиг гар чийдэн (халаас болон гарт багтахаар)
  24. билет, виз болон пасспортоо давхар хувилаад (canon – доод) авч явах
  25. 2 ш гар утас (группт нэг)
  26. хогийн уут (хүн бүр тусдаа өөрсдийн цүнх багтахаар 200 литрийн)
  27. шуудай (хүн бүр тусдаа, өөрсдийн цүнх мишок хийх)
  28. цамц (биед эвтэйхэн, өглөө оройдоо өмсөх )
  29. утас зүү (групп, цөөн хэдэн өнгийн утас)
  30. СД дээр бичигч, скоч-4 ш
  31. Тэмдэглэлийн дэвтэр, 2 ш бал
  32. MP3 тоглуулагч
  33. Шрила Прабхупада-н жижиг ном
  34. жижиг шүтээн
  35. тилака (энэтхэгээс хямдхан авахыг зөвлөе)
  36. нойтон салфетка
  37. хувийн бэлтгэлийн мөнгө
  38. хутга
  39. камера (сонголтоор)
  40. хувцас хатаах хэц
  41. хувцас хатаах хавчаар
  42. 2 ш лаа
  43. гал (шүдэнз, гал асаагуур гм)
  44. 00-н цаас
  45. Буцах Монгол төгрөг
  46. сэрүүлгэтэй цаг утас гм
  47. шумуулны эсрэг тос (энэтхэгээс хямдхан авахыг зөвлөе)

Энэтхэгт онгоцноос буугаад хийх зүйлс

  1. Мөнгөө солиулна. Гэхдээ Punjab National Bankанд хүн бүр тусдаа

 Солиулна.

  1. Хүн бүр өөрсдийн солиулсан мөнгөнийхөө квитанцийг авах
  2. 1000  Рупи нь хамгийн том дэвсгэрт ба уг дэвсгэртээр солиулж болно. Гэхдээ халаасны хэдэн рупитэй байх нь дээр
  3. Очмогцоо 3 өдөр мацаг барих хэрэгтэй, харин ус хангалттай ууж болно (гэхдээ зөвхөн савлагаатай ус) мөн алганы хэмжээгээрээ хатаасан  жимс болон шарах шүүгээнд шарсан самар (фундук , алмонд гм ) идэх нь ёстой. Бидний хувьд монголоос гараад Дели хүртэл 4-5 өдөр зарцуулж, замдаа экадаши таарч мацаг барьж ирсэн тул мацаг барихад хүндрэлтэй байсан. Иймээс уг дүрмийг зөрчин Дели-н цагаан хоолны газарт хоол идсэн. Монголчууд чонын ходоодтой гэдэг нь ингэж л нэг батлагдсан юм даа. Хэрвээ таны ходоод муу бол уг дүрмийг бүү зөрчөөрэй.

Прасад

Энэтхэг оронд цагаан хоол хаа сайгүй, дийлэнх иргэд нь цагаан хоолтонууд. Мах хэрэглэдэг хүмүүс  цөөн барагтай л ил хүнс худалддаг лангуунаас харахгүй. Харин Калкутта буюу Шрила Прабхупада-н төрсөн газар, хуучны гэхдээ шаггүй том хотын хүнсний зах дээр улаан хүнс зарахыг нэгэн матажи тус хотод очихдоо харсан гэдгийг дурссан юм.

            Хэдийгээр цагаан хоол элбэг боловч тэрнийг худалдан авч, идэх гэх хэрэггүй. Харин жимс ногоо нь амттай, жижигхэн час хийсэн тэрнээс хүссэнээрээ идэж болно. Бид Монголоос гарахдаа замдаа идэх 2 өдрийн хүнс авч гарсан ба эрээнд очин “Жижиг халуун тогоо ” гэх газар ямааны сүүнд өөрсдөө ногоо, дүпү гэх зэрэг материалаар прасад хийн хэрэндээ л под хийтэл хүртээд  аялалаа цааш үргэлжлүүлсэн юм.

Маяапур, Вриндаваны прасад сайхан амттай, төлбөр нь хямд хэдий ч байнга нэг төрлийн прасад идвэл хэн ч уйдах нь тодорхой билээ. Иймээс тэндэхийн Говинда*с ресторанд орж дуртай хоолоо сонгон идэхийг зөвлөж байна. (Гэхдээ аль ч хотын Говинда*с орсон дотроо бурхандаа өргөөд идээрэй. Учир нь бишрэлтэн бус хүмүүс ирж хооллодог тул прасадны үлдэгдэлийг хаяж  алдас хийхгүйн тулд өргөддөггүй гэсэн тайлбар авсан юм.)

Гадуур худалдаанд байгаа бэлэн, эсхүл бэлдэж өгөх боов, самоса зэргийг идээд хэрэггүй л болов уу. Тэд цэвэр байдал гэх зүйлийг ор тас мартсан худалдаачид байдаг.

Харин сүмд төрөл бүрийн  амттан, кекс, нарийн боов зэрэг нь амттай, үзэмжтэй, чанартай хамгийн гол нь прасадаар үйлчилдэг.

 

   Биеэ хэрхэн авч явах, болох болон болохгүй зүйлс

Энэтхэг орон хүн амтай ихтэй, ядуу баяны зааг илт ялгарам харагдах хэдий ч тус улсад төрсөн бодгалийг ямагт өөрөөсөө дээр үзэж, хүндэтгэн алдас хийхээс зайлсхийх хэрэгтэй.

Маяапурт Бхактивайбхава Свамигаас даршан авсан хэсэг бишрэлтэнгүүд дундаас нэгэн матажи Махаражаас  “Судар бичигт Энэтхэгт тэр тусмаа Навадвип, Врижабаси (вриндаваны оршин суугчид)-г энгийн карми нүдээр харах ёсгүй. Тэр байтугай ялаа шумуулыг хүртэл хүндэтгэн алахаас зайлсхийх хэрэгтэй гэж бичсэн байдаг ч бидний нүдэнд ард иргэдийн тарчиг байдал, хэцүү нөхцөл харагдасаар байна. Бид хэрхэн үүнийг даван туулах вэ ? ” гэж асуухад Махараж “Мэдээж нүдэнд ил харагдан, гарт баригдах зүйлийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ  бид тэднийг муугаар бодох, эвгүй харьцах зэрэг үйлдэл хийлгүй, харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт үргэлж хүндэтгэх хэрэгтэй ” гэсэн зааврыг өгсөн юм..

 

Тулас Махарани деви даси аян замын тэмдэглэлээс

Ариун газар Вайшнавуудын хувьд мөргөл хийх хэд хэдэн ариун газар байдаг. Ариун гэгээн судруудад ариун газраар аялан тэнд амьдардаг гэгээнтэнгүүдийн сургааль зааврыг сонсохыг зөвлөдөг. Гэвч  одоо үед дээрх заншил бараг мартагдсан нь харамсалтай. Гаудиа вайшнавууд Маяапур болон Вриндаваныг бүхий л ертөнц дэх хамгийн ариун газрууд гэж үздэг. (газар зүйн байрлалын хувьд Калкутта болон Дели-д ойролцоо байх) Маяапур Бурхан Чайтаниа илэрч хүүхэд насны зугаа наадмаа өрнүүлж байсан бол Вриндаванд Кришна бурхан илэрсэн байдаг. ИСККОНы үзэсгэлэнт сайхан сүмд дээрх 2 газар байх ба өндөр түвшинд хүрсэн бишрэлтэнгүүдээс сургааль заавар хүртэн, бурханлаг мэдлэгээ өргөжүүлж болно.              Сударт заасны дагуу Вишну бурханы дүрийг залан, бишрэлтэнгүүд түүнд ямар нэгэн хувийн сэдэлгүй үйлчилж байх аваас тэр газрыг хамгийн аугаа ариун газар гэж үздэг. Иймээс бүхий л том, жижиг ямар ч хотод буй сүмд  очин бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн Кришнагийн даршан (дүрийг харах), болон үйлчлэн зүтгэж болно. (А beginner’s guide to Krishna Consciousness, Bhakti Vikasa Swami 2007 august)   Юу бэлдэж авч явах вэ  ?   Сэтгэл санаа болон бие махбодын  хувьд Кришна бук болон Бурхан Чайтаниагийн сургаалыг унших Энэтхэг явах үед эрүүл чийрэг, ямар нэгэн өвчинөө илааршуулсан  байх хэрэгтэй, шүд, ходоод  гм мөн энэтхэгт очоод уурлаж бухимдахгүй байх тал дээр одооноос бэлтгэх ( та бүхний мэдэхчлэн ариун гэгээн газар хийсэн алдас нь …. ) Явахаасаа өмнө үндсэн иддэг хоолноосоо гадна  шинэ ногооны салат болон жимс сайн идэж пранагаа нөхөж эрүүл мэндээ сайжруулах Эд зүйлс Жин багатай, хөнгөн   эд зүйлс авч явна чирдэг цүнх авч явж болох хэдий ч энэ нь ойролцоогоор 3-4 кг болно. Онгоцонд 20 кг ачаа үнэгүй авч орох боломжтой.  Дхоти, курта (прабху) болон сари эсвэл гопи дресс (матажи) 1-ийг авч явахад тохиромжтой. Илүү хэрэггүй, ачааны нэмэр.Жинсэн өмд болон бусад кармын  хувцас авч явах нь  матажи нарын хувьд хориотой. Бишрэлтэнгүүд даавуун, агаар нэвтрэхүйц хувцастай явбал зохино. унтлагын хувцас, гамчха (усанд ороход хэрэглэхэд даавуу) нарны малгай болон шил (шүхэр авч явж болох ч энэ 100 хүнд  1 байдаг гэдэг нь халууныг үнэхээр тэсвэрлэддэгүй хүмүүст зориулсан.) хамгийн хөнгөн нимгэн хувцас гутал (хятадын үнэ багатай резинэн улавч, гэхдээ том хурууны салаанд ордоггүй, аль болох хөлд эвтэйхэн хөнгөн, хүний анхаарал татахгүй байхаар) чихний резинэн бөглөө (гал тэрэг болон унтаж амрахад их чимээтэй байх учир монголд зардаг хэдий ч зарим онгоцонд өгдөг тул стуарт нараас нь асуугаад үзээрэй ) иод болон жижиг хэмжээний эмийн сан(групп дундаа) явахаасаа өмнө хөлөө сайн арчилах (хөл нүцгэн их алхах учраас хөл хагарах гэх мэт таагүй зүйлс тохиолдолж магад иймээс тослог ихтэй нүүр гарын тос авч явах, орой болгон хөлдөө түрхэнэ.) ариун цэврийн хэрэглэл (шүдний оо саван гм ) үүргэвч мөнгөний уут (даавуун паск, биед эвтэйхэн цамцан дороо хийж болохуйц, гэхдээ мөнгөө тусад нь гялгар уутанд давхар хийнэ хэрвээ байхгүй бол энэтхэгээс авч болно. ) том  цоож (хаалгаа цоожлохын тулд) 3 хүн дундаа нэг ,  кодтой бол сайн түлхүүр зүйхүйц хүзүүний оосор (зүгээр даавуун уяа) дугуйны тросс (цүнхүүдээ холбож цоожлоход группт 1 ) мөн хүн бүр тусдаа 1 дугуйны тросс авна. (галт тэргэнд цүнхээ суудлаасаа бэхэлж явахын тулд) 3 м диаметртэй цоож (хадгаламжийн хайрцгаа цоожилно (энэтхэгээс хямдхан авахыг зөвлөе) 4 мм диаметртэй цоож (цүнхээ цоожлоно онгоцны тээшинд өгөх үедээ) мишок (эрээнээс хямдхан авахыг зөвлөе ) малгай ороолт (нимгэн )(сонголтоор) гар жинлүүр 25
Scroll to Top