Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 23
Views Yesterday : 62

Юдхиштхира Махаража асуусан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, өндөр жилийн (ведийн тооллоор) илүү сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Ай бүх орчлонгуудын эзэн минь ээ, түүнийг ямар байдлаар баримтлан өнгөрүүлэх ёстой вэ? Та энэ бүгдийн талаар айлдаж соёрхоно уу.

Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, алдаршуулбал зохилтой энэхүү өдрийг Парама экадаши гэж нэрлэдэг. Энэ өдөр нь амьдралын баяр баясгаланг хийгээд үхэл төрөлтийн

хүрднээс бүрмөсөн ангижрахуйн адислалыг хайрлан хүртээдэг. Түүнийг Картика сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашитай адил төстэйгээр баримталдаг. Энэ экадашид бүх амьд оршнолуудын дээд нь болох Надад аугаа их хайр болоод чин бишрэлтэйгээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг. Би чамд одоо, Кампилья  хотноо аугаа их мэргэдээс сонссон нэгэн сайхан түүхийг айлдан соёрхоё.

Урьдын нэгэн цагт Кампильяд Сумедха гэдэг нэртэй нэгэн эрхэм сайн брахман цэвэр ариун бөгөөд нөхөртөө өөрийгөө бүрнээ зориулсан эхнэр Павитрагийн хамт амьдардаг байжээ. Өнгөрсөн амьдралууддаа үйлдсэн нүглүүдээсээ болж Сумедха мөнгө ч үгүй, будаа тариа ч үгүй  нэгэн байлаа. Хэдийгээр тэр олон хүмүүсээс хоол хүнсний зүйл гуйдаг байсан ч  тэд өлөн зэлмүүн амь зуудаг байлаа. Сүүлдээ түүнд өөрийгөө болон ийм ядуу зүдүү  байсан ч өөрт нь үнэнчээр үйлчлэн зүтгэж байдаг гайхамшигтай сайхан зан ааштай, залуу, үзэсгэлэн гоо эхнэрээ хооллон хувцаслах хүнд бэрх болж дөнгөн данган аргацаах болсон. Тэднийд зочин гийчин ирэхэд, хэдийгээр Павитра өөрөө байнгад өл залгах төдий ховор тарчиг байдаг байсан ч тэдэнд хоол унд үргэлж хийж өгдөг байлаа. Тэрээр бадамлянхуа цэцэг адил үзэсгэлэн гоо царайгаа хэзээ ч барайлгадаггүй байв. Өлөн зэлмүүн байдлаас болж тэр турж эцсэн хэдий ч урьдын адил  өөрийн нөхөр Сумедхад үйлчлэн зүтгэсээр байв.

Өөрийн зол завшаан муутай хувь заяандаа гуниглан байгаа Сумедха энэ бүгдийг хараад нэгэн удаа Павитрад хэлсэн нь: Ай эрхэм хайрт эхнэр минь ээ, ай гоо үзэсгэлэн төгөлдөр минь ээ, би баян хүмүүсээс өглөг гуйх боловч  ердөө л үйрмэг үртэс төдий л зүйл цуглуулах юм. Би одоо яах вэ? Амьдрал ахуйгаа яаж сайжруулан дээш татах вэ? Хаанаас тус дэм эрж хайх вэ? Ай хамгийн дуулгавартай, хайртай эхнэр минь ээ, шаардлагатай хэмжээнд хүрсэн чинээлэг биш л бол  гэрийн эзний үйл хэрэг хэзээ ч бүтэмжтэй байдаггүй1. Ийм учраас, хүрэлцээтэй хангалуун амьдрахуйц хөрөнгө чинээтэй болохын төлөө намайг өөр тийшээ явахыг чи зөвшөөрнө биз дээ. Ингэснээр бид аз жаргалтай сайхан амьдрахад шаардлагатай хэмжээнд хүрнэ гэж  би үзэж байна. Хүчин чармайлт гаргалгүйгээр хүн өөрийн хүсэл болоод шаардлагаа хангаж чадахгүй билээ. Урам зоригтойгоор хийх оролдлого чармайлт үргэлж таатай, өршөөл ивээлтэй байдаг2 гэж мэргэд ярьдаг шүү дээ.

Нөхрийнхөө үгийг сонсоод Павитра алгаа хавсран, нүд дүүрэн нулимстайгаар, маш их хайр хүндэтгэлтэйгээр хэлсэн нь: Миний эрхэм хайрт нөхөр минь ээ, чамаас илүү аугаа хийгээд ном эрдэмтэй хүн байхгүй гэж би бодож байна. Өөрөө гай зовлонтой, ядуу зүдүү байдалд байхдаа ч бусдын сайн сайхны тухай боддог хүн саяын чинийх  шиг  ярьдаг. Гэхдээ ариун гэгээн судруудад өгүүлсэнчлэн, хүн энэ амьдралдаа эд баялагтай байх эсэх нь өнгөрсөн амьдралууддаа түүний үйлдсэн үйлийн үрээс хамаардаг. Хүн өнгөрсөн амьдралууддаа өглөг хандив өгч байгаагүй бол тэр Сумеру уул шиг аврага том алтан дээр сууж байсан ч ядуу зүдүү хэвээрээ л байх болно3. Хүн ямар ч өргөл, мөнгө, номлол сургаал эсвэл үржил шимтэй газар өргөсөн бай ялгаагүй ирээдүйн амьдралд нь түүнд эргэж ирдэг. Бид өгсөн зүйлээ л авдаг. Хэрвээ өмнөх амьдралдаа өглөг хандив өгөөгүй л бол хэн ч элбэг дэлбэг байдаггүй.  Ай брахмануудын шилдэг нь минь ээ, бид одоо ядуу зүдүү байна гэдэг бол өнгөрсөн амьдралдаа чи болон би ядуучуудад өглөг тарааж байгаагүйн л тэмдэг. Иймээс, ай өршөөл ивээлт хань нөхөр минь ээ, чи хаашаа ч явалгүй, энд надтай үлдэх ёстой биш үү. Чамгүйгээр би хоромхон зуур ч амьдарч чадахгүй.

Нөхөргүй эхнэртэй, хэн ч эцэг эх нь ч, ах нь ч, хадам эцэг нь ч, гэр бүлийн бусад аль ч гишүүд мэндчилдэггүй. Хүн бүр л: “Чи нөхрөө алдсан, хувь тавилангүй муу заяат.” гэж  хэлдэг. Ийм учраас бүгд л намайг харгис хэрцгийгээр буруушаан зэмлэх болно4. Надтай хамт байж бидэнд байгаа зүйлдээ  ханамжтай бай л даа. Бидэнд заяасан тэр л зүйлийг цаг  тухайд нь зохих ёсоор нь хүртэж байх аваас бид дүүрэн жаргалтай байх болно шүү дээ.

Эхнэрийнхээ гунигтай, хөөрхийлөлтэй үгийг сонсоод Сумедха  төрсөн тосгоноосоо явахгүйгээр шийдсэн. Ингэж байтал, нэгэн  удаа аугаа мэргэн Каундинья тэнд ирсэн. Сумедха брахман эхнэртэйгээ түүний өмнө очин гүн хүндэтгэлээ илэрхийлсэн. Толгойгоо бөхийлгөн Сумедха түүнд: “Ай мэргэдийн дундахь шилдэг нь минь ээ, таныг өнөөдөр энд мэндчилж байгаадаа би  маш их баяр жаргалтай байна. Та бидний амьдралыг гийгүүлэн гялайлгасан билээ. Бид бүхэн  таны ачыг санаж байх ёстой билээ.” гэж хэлсэн.

Сумедха Каундинья Муниг тав тухтай суудалд урьж суулган түүний тэвчилт хийгээд номч мэргэн байдлыг өндрөөр өргөмжилж байлаа.  “Өнөөдөр танаас даршан хүртсэнээрээ би маш их зол завшаантай байна.” гэж  Сумедху хэлсэн. Брахманы ядуу хос мэргэнийг чадлынхаа хирээр элбэг дэлбэг дайллаа. Түүний дараа Павитра: “Ай номч мэргэн минь ээ, ядуу зүдүүгийн гай зовлонгоос гарахын тулд  бид юу хийх ёстой вэ? Өнгөрсөн амьдралдаа өглөг хандив үл өгсөн хүн яаж сайн гэр бүл, амар мэнд, элбэг дэлбэг байдал болон их сайн боловсролтой болж болох вэ? Миний нөхөр өглөг гуйхаар намайг орхин өөр тийшээ явах гээд байна. Би түүнийг хаашаа ч явалгүй, гэртээ үлдээ ч гэж гуйсан. Хэрвээ хэн нэгэн энэ амьдралдаа хүрэлцээтэй чинээлэг биш   байх аваас энэ нь тэр өнгөрсөн амьдралууддаа зохих хэмжээний өглөг хандив өгч байгаагүйн илрэл гэдгийг түүнд би хүлцэнгүйгээр хэлсэн билээ. Тэгээд тэр явахаа болин надтай үлдэхээр шийдсэн. Өнөөдөр, таны энд морилон ирсэн явдал миний хувьд аугаа их зол завшаан болж байна. Тэгэхээр  удалгүй бидний ядуу зүдүү байдалд төгсгөл ирнэ гэдэг нь эргэлзэхгүй байна.

Ай брахмануудын шилдэг нь минь ээ, бидний ядуу зүдүүгийн учир шалтгаан болсон энэхүү үргэлжийн  зовлон шаналалаас бид хэрхэн ангижирч болох вэ? Ай өршөөл ивээлт минь ээ, бидний аз жаргалгүй байдал, гуниг зовлон мөнхөд үгүй болохоор ач тус хүртэх тийм  арга замыг зааж өгөө ч. Энэ нь бидний очих ёстой ариун мөргөлийн газар орон уу, эсвэл мацаг барих ёстой өдөр байна уу, эсвэл бидний хийж үйлдэх ёсой тэвчил наманчлал байна уу гэдгийг хэлж өгөөч.

Хүлцэнгүй даруу эмэгтэйн чин зүрхний гуйлтыг сонсоод аугаа мэргэн Каундинья хэсэг зуур дуугаа хураан сууснаа хэлсэн нь: Бурханы Дээд Бодьгал, Харид маш эрхэм мацгийн  өдөр байдаг юм. Энэ өдөр барьсан мацаг нь бүх нүглийг устган арилгаж  ядуурал үгүйрлийн учруулдаг зовлон шаналалыг бүгдийг нь цааш хөөн зайлуулдаг. Өндөр жилийн илүү сарын харанхуй хагаст тохиодог мацгийн энэ өдрийг Парама экадаши гэж нэрлэдэг. Энэ бол Бурхан Вишнугийн дээдийн дээд өдөр билээ. Энэ экадаши нь амьдралд шаардлагатай бүхнийг- мөнгө, будаа тариаг хүртээн эцэст нь ангижралыг хайрладаг. Энэ өдрийн орой болох үед Бурханы алдар цууг магтан дуулж, бүхий л шөнийн туршид онгод, хөөрөлтэйгөөр (экстазд) бүжиглэх хэрэгтэй.

Энэхүү ариун гэгээн өдрийг Кувера бурхан нэгэн удаа аугаа их итгэлтэйгээр баримталжээ. Шива бурхан түүнийг хэрхэн нарийн чанд мацаг барьж байгааг хараад маш их хангалуун байсан бөгөөд Кувераг тэнгэрийн орны сан хөмрөгийг хариуцагч болгосон. Мөн Харишчандра хаан  хатан, хүү хоёр нь худалдагдсан байх үед энэхүү өдөрт мацаг барьсан бөгөөд ингэснээрээ тэр  тэднийгээ эргүүлэн авч чадсан билээ. Тэгээд тэр өөрийн улс гүрнээ ямар ч саад тотгор, бэрхшээлгүйгээр залан, захирсан. Иймээс, ай өргөн дэлгэр нүдэт эмэгтэй минь ээ, чи Парама экадаши дахь ариун гэгээн мацгийг бүх журам дүрмийн дагуу барьж бүхий л шөнийг сэрүүн өнгөрүүл.

 Бурхан Кришна үргэлжлүүлэн айлдсан нь: Ай Пандугийн хүү Юдхиштхира минь ээ, ийнхүү Каундинья Муни өршөөл нигүүлслээ хайрлаж Павитраг Парама экадаши дахь мацаг барихуйн тухай мэдлэгээр гэгээрүүлэн гийгүүлэв. Дараа нь тэр Сумедхад хэлсэн нь: Экадашийн дараахь өдөр, двадашид  та нар зохих дүрэм журмын дагуу Панчаратрика мацгийг барих хэрэгтэй. Өглөө эрт угаал үйлдээд чи эхнэрийн хамт, мөн тэрчлэн танай төрөл төрөгсөд өөрсдийн боломж нөхцөлд тохируулж нийцүүлэн 5 өдөр мацаг барих ёстой. Тэгсэн цагт та нар Бурхан Вишнугийн орон тийш, буцаад гэр лүүгээ харих болно.

Ядаж нэг удаа ийн үйлдсэн хүн тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрдэг. Энэ 5 өдрийн туршид зохистой брахманыг сайтар дайлсан хүн бүхий л хагас бурхад, хүмүүс тэр ч бүү хэл демонуудыг хооллосонтой адил үр шим, ач тусыг хүртдэг. Энэ 5 өдөрт, хоёр дахиа төрсөн брахманд усны хувин өргөл болгосон хүн газар дэлхийг бүхэлд нь өргөсөнтэй адил шагнал, ач тусыг хүртдэг. Номтой мэдлэгтэй хүнд кунжутын үр дүүрэн хийсэн  савыг өгч байгаа хүн саванд байгаа үрийн тоотой адил жилүүдийн туршид тэнгэрийн оронд амьдардаг. Алтан шаргал шар тос дүүргэсэн савыг өргөл болгон өргөж байгаа хүн энэ газар дэлхий дээр таашаал ханамж бүрэн эдэлсэнээ дараа нь нарны бурханы орон тийш оддог. Энэ таван өдөрт бэлгийн таашаал ханамж эдлэхийг  цээрлэн тэвчиж  байгаа хүн тэнгэрийн орны аз жаргалд хүрэн Индралокад тэндхийн хагас бурхадын хамт цэнгэн жаргах болно. Иймээс Сумедха, Павитра  та хоёр энэ газар дэлхий дээр үлдэж байгаа амьдралын туршдаа элбэг дэлбэг будаа тариа болон эд баялгийг хүртэе гэвэл Панчаратрикын таван өдөр мацаг барих ёстой. Түүний дараа танай гэр орон бурханлаг ертөнц болно.

Аугаа мэргэний зөвлөгөөг хүлээн авсан брахмануудын хос Сумедха, Павитра хоёр Парама экадашид Панчаратрика мацгийг зөв барьсан. Удалгүй тэдний гэрт хааны ордноос үзэсгэлэн төгөлдөр хан хүү айлчлан ирсэн. Брахма бурханы шийдвэрээр хан хүү тэдэнд гайхамшигтай, тансаг сайхан тавилга, засалтай байшинг бэлэглэж тэднийг тэнд амьдрахыг урьсан. Тэдний тэвчил, тэвчээрийг магтаж сайшаан тэр тэдэнд бүхэл сууринг өгөөд ордон руугаа буцсан. Ингээд Сумедха эхнэрийн хамт энэ ертөнцийн сайн сайхан бүхнийг таашаан цэнгээд хожим нь Вишну Бурханы залрах орон тийш одсон.

Парама экадаши дахь мацаг, мөн тэрчлэн Панчаратрика мацгийг барьж байгаа хэн бүхэн бүхий л нүглээсээ ангижран, Сумедха брахманы болон түүний үнэнч шудрага эхнэр Павитра нарын адилаар энэ газар дэлхийн амьдралын таашаал цэнгэлийг эдлэсний дараагаар Вишнулока тийш буцаж очих болно. Ай Юдхиштхира минь ээ, Парама экадашид мацаг барьснаар хүртэх ач тусыг тоочих аргагүй билээ. Учир нь, энэхүү мацгийг барих нь Пушкара нуур болон Ганга мөрөн зэрэг мөргөлийн ариун дагшин газар оронд угаал үйлдэх, үнээг өглөг болгон өгөх болон бишрэл шүтлэгийн бусад бүх үйлүүдийг үйлдэхтэй дүйхүүц юм. Энэхүү өдөр мацаг барьж байгаа хүн Гай дахь өвөг дээдэстээ бэлэг өргөл хэдийнээ барьсан хэрэг юм. Тэрээр  өршөөл ивээл бүхий бусад бүх өдрүүдэд мацаг барьсаны ач тусыг хүртдэг.

Варна-уудын  шилдэг дээд нь брахманы хэвшил, дөрвөн хөлтөнгүүдээс хамгийн сайн нь үнээ, хагас бурхдын шилдэг  нь Индра бурхан байдгийн адил саруудаас хамгийн сайн эрхэм нь өндөр жилийн илүү сар байдаг билээ. Илүү сарын таван өдрийн мацаг- Панчаратрика мацаг нь  булай, жигшүүрт нүглийн бүх хэлбэрийг арилган зайлуулдаг гэж ярьдаг. Харин Панчаратрика  мацаг нь Парама болон Падмани экадаши дахь мацгийн хамтаар хүний бүх нүглийг устган арилгадаг. Энэ бүх өдрүүдэд мацаг барьж чадахгүй байх аваас өөрийн боломжийн хирээр л мацаглах хэрэгтэй. Хүний бие махбодийг аван төрсөн мөртөө  илүү сард зөв угаал үл үйлдэх болон Бурхан Харид маш эрхэм байдаг энэхүү экадашийг үл баримтлах хэн бүхэн өөрийгөө хөнөөн егүүтгэж байгаа хэрэг бөгөөд 8 400 000 төрлийн амьд амьтадын дунд төрөн зовж шаналах болно. Хүний амьдрал шиг амьдралын ийм   ховор  нандин хэлбэр л адислал болон сүүлчийн ангижралыг хүртэхэд зориулагдсан байдаг. Иймээс энэхүү өршөөл ивээлт Парама экадашид мацгийг аль болох нарийн чанд барих хэрэгтэй.

Бурхан Кришна төгсгөлд нь айлдсан нь: Ай нүгэл үгүй Юдхиштхира минь ээ, өндөр жилийн илүү сарын харанхуй хоёр долоо хоногт тохиодог Парама экадашид мацаг барьснаар хүртэх аугаа ач тусын талаар Би чамд тодорхойлон айлдлаа. Байгаа боломж чинээгээрээ энэ мацгийг барь.

Юдхиштхира хаан Бурхан Кришнагийн айлдсан бүх сургаалыг нарийн чанд баримталсан. Мөн түүний бүх дүү нар болон тэдний эхнэр Драупади ч түүн лугаа мацаг барьсан. Материаллаг ертөнц дэх ховор чухаг жаргал цэнгэлийг таашаан байснаа тэд Бурханы зүгт, буцаад гэр лүүгээ эргэн харьсан. Илүү сарын энэ хоёр экадашид  мацаг барьж байгаа болон зөв угаал үйлдэж  байгаа хүн тэнгэрийн орныг зүглэн одох бөгөөд эцэс хожим нь Шри Вишнугийн залрах оронд дээшлэн хүрдэг билээ. Түүнийг тийш чиглэн одох үед бүх хагас бурхад түүнийг магтан, түүнд залбирч мөргөх болно.

Өндөр жилийн илүү сарын харанхуй хоёр долоо хоногт тохиодог Парама экадашийн яруу алдрын тухай Сканда Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

  1. Чанакья Пандит: ”Амьдрал нь чинээлэг бус, хүрэлцэхгүй байгаа гэрийн эзэн бол ямар ч тусгүй.” гэж хэлсэн байдаг.
  2. Ариун гэгээн судруудад: “Урам зоригтойгоор хийж буй оролдлого, үйл амжилтанд хүрэх нь эргэлзээгүй хэрэг, гэвч “Би бол өөрийн хувь тавилан үйлээ баталдаг.” гэж итгэдэг хүн бол ердөө л залхуу хойрго этгээд юм.” гэжбатлан өгүүлсэн байдаг.
  3. Ведийн судруудад өгүүлсэнчлэн, Трансценденталь мэдлэг, бурханлаг боловсрол, гэр бүлийн сайн сайхан болон эд баялгийн чинээлэг хангамж зэргийг өглөг хандивыг арвин ихээр тараасан хүн л хүртдэг. Хүний хийсэн бүх сайн зүйлс нь түүнд хийснээс нь илүү ихээр буцаж ирдэг.

Ману-нитад Ману Махаража: “хувь заяаны бүтээгч, Виддхатын оноосон бүхэн тохиолдож, болох нь эргэлзээгүй хэрэг. Сайн боловсрол, өндөр ур чадвар болон урам зориг гэж нэрлэгдэх зүйлс нь өөрсдөө амжилт бүтээлийг авчирдаггүй билээ.” гэж хэлсэн байдаг.

  1. Нитишастирт: “Эрдэм номтой хүмүүс, эмэгтэйчүүд болон ороонго ургамал нь зөв хамгаалал болон тусламж дэмжлэггүйгээр амьдарч чаддаггүй.” гэж өгүүлсэн байдаг. Иймээс эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх орчин үеийн хөдөлгөөн нь үндсээрээ алдаатай юм.

Гаруда Пуранад: “Цэвэр ариун эмэгтэй нь бурханлаг төгс төгөлдөрт хүрэхээр зорьж байгаа эр нөхөртөө үйлчлэн зүтгэх явдал нь түүний  хувьд тэнгэрийн цэнгэл жаргал, дээдийн дээд эрхэм үүрэг болоод аугаа их тэвчил наманчлал гэж үргэлж бодож, үзэж байдаг. Хэрвээ  нөхөр нь  хангалуун байх аваас тэрээр Бүхний Дээд Бурхан хангалуун байдаг гэж үздэг. Бүхний Дээд Бурхан  бүх хагас бурхдыг Өөртөө багтаан агуулж байдаг учраас Бүхний Дээд Бурхан таалалтай байх аваас бүх хагас бурхад мөн л хангалуун байдаг.” гэж өгүүлсэн байдаг.

Юдхиштхира Махаража асуусан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, өндөр жилийн (ведийн тооллоор) илүү сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Ай бүх орчлонгуудын эзэн минь ээ, түүнийг ямар байдлаар баримтлан өнгөрүүлэх ёстой вэ? Та энэ бүгдийн талаар айлдаж соёрхоно уу. Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, алдаршуулбал зохилтой энэхүү өдрийг Парама экадаши гэж нэрлэдэг. Энэ өдөр нь амьдралын баяр баясгаланг хийгээд үхэл төрөлтийн хүрднээс бүрмөсөн ангижрахуйн адислалыг хайрлан хүртээдэг. Түүнийг Картика сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашитай адил төстэйгээр баримталдаг. Энэ экадашид бүх амьд оршнолуудын дээд нь болох Надад аугаа их хайр болоод чин бишрэлтэйгээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг. Би чамд одоо, Кампилья  хотноо аугаа их мэргэдээс сонссон нэгэн сайхан түүхийг айлдан соёрхоё. Урьдын нэгэн цагт Кампильяд Сумедха гэдэг нэртэй нэгэн эрхэм сайн брахман цэвэр ариун бөгөөд нөхөртөө өөрийгөө бүрнээ зориулсан эхнэр Павитрагийн хамт амьдардаг байжээ. Өнгөрсөн амьдралууддаа үйлдсэн нүглүүдээсээ болж Сумедха мөнгө ч үгүй, будаа тариа ч үгүй  нэгэн байлаа. Хэдийгээр тэр олон хүмүүсээс хоол хүнсний зүйл гуйдаг байсан ч  тэд өлөн зэлмүүн амь зуудаг байлаа. Сүүлдээ түүнд өөрийгөө болон ийм ядуу зүдүү  байсан ч өөрт нь үнэнчээр үйлчлэн зүтгэж байдаг гайхамшигтай сайхан зан ааштай, залуу, үзэсгэлэн гоо эхнэрээ хооллон хувцаслах хүнд бэрх болж дөнгөн данган аргацаах болсон. Тэднийд зочин гийчин ирэхэд, хэдийгээр Павитра өөрөө байнгад өл залгах төдий ховор тарчиг байдаг байсан ч тэдэнд хоол унд үргэлж хийж өгдөг байлаа. Тэрээр бадамлянхуа цэцэг адил үзэсгэлэн гоо царайгаа хэзээ ч барайлгадаггүй байв. Өлөн зэлмүүн байдлаас болж тэр турж эцсэн хэдий ч урьдын адил  өөрийн нөхөр Сумедхад үйлчлэн зүтгэсээр байв. Өөрийн зол завшаан муутай хувь заяандаа гуниглан байгаа Сумедха энэ бүгдийг хараад нэгэн удаа Павитрад хэлсэн нь: Ай эрхэм хайрт эхнэр минь ээ, ай гоо үзэсгэлэн төгөлдөр минь ээ, би баян хүмүүсээс өглөг гуйх боловч  ердөө л үйрмэг үртэс төдий л зүйл цуглуулах юм. Би одоо яах вэ? Амьдрал ахуйгаа яаж сайжруулан дээш татах вэ? Хаанаас тус дэм эрж хайх вэ? Ай хамгийн дуулгавартай, хайртай эхнэр минь ээ, шаардлагатай хэмжээнд хүрсэн чинээлэг биш л бол  гэрийн эзний үйл хэрэг хэзээ ч бүтэмжтэй байдаггүй1. Ийм учраас, хүрэлцээтэй хангалуун амьдрахуйц хөрөнгө чинээтэй болохын төлөө намайг өөр тийшээ явахыг чи зөвшөөрнө биз дээ. Ингэснээр бид аз жаргалтай сайхан амьдрахад шаардлагатай хэмжээнд хүрнэ гэж  би үзэж байна. Хүчин чармайлт гаргалгүйгээр хүн өөрийн хүсэл болоод шаардлагаа хангаж чадахгүй билээ. Урам зоригтойгоор хийх оролдлого чармайлт үргэлж таатай, өршөөл ивээлтэй байдаг2 гэж мэргэд ярьдаг шүү дээ. Нөхрийнхөө үгийг сонсоод Павитра алгаа хавсран, нүд дүүрэн нулимстайгаар, маш их хайр хүндэтгэлтэйгээр хэлсэн нь: Миний эрхэм хайрт нөхөр минь ээ, чамаас илүү аугаа хийгээд ном эрдэмтэй хүн байхгүй гэж би бодож байна. Өөрөө гай зовлонтой, ядуу зүдүү байдалд байхдаа ч бусдын сайн сайхны тухай боддог хүн саяын чинийх  шиг  ярьдаг. Гэхдээ ариун гэгээн судруудад өгүүлсэнчлэн, хүн энэ амьдралдаа эд баялагтай байх эсэх нь өнгөрсөн амьдралууддаа түүний үйлдсэн үйлийн үрээс хамаардаг. Хүн өнгөрсөн амьдралууддаа өглөг хандив өгч байгаагүй бол тэр Сумеру уул шиг аврага том алтан дээр сууж байсан ч ядуу зүдүү хэвээрээ л байх болно3. Хүн ямар ч өргөл, мөнгө, номлол сургаал эсвэл үржил шимтэй газар өргөсөн бай ялгаагүй ирээдүйн амьдралд нь түүнд
Scroll to Top