Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 4
Users Today : 24
Users Yesterday : 33
Total Users : 12584
Views Today : 41
Views Yesterday : 41

Юдхиштхира  Махаража айлтгасан нь: Ай Кешава минь ээ, Ашадха (6-7) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг яаж баримталдаг вэ? Энэ ариун гэгээн өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг вэ?

Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай газар дэлхийн сахин хамгаалагч минь ээ, Брахма бурханы өөрийн хүү Нарадажид өгүүлсэн нэгэн түүхийг Би чамд айлдъя. Нарада эцэгтээ хандан: “Ашадха сарын

гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан Вишнугийн таалалд нийцүүлэхийн тулд  энэхүү экадашийг хэрхэн яаж баримтлах ёстойг та надад  өгүүлэх ажаам уу.” гэж хэлсэн.

Брахма бурхан хариулсан нь: Ай аугаа уран яруугаар номлол айлдагч минь ээ, ай бүх гэгээнтэнгүүдийн шилдэг нь минь ээ, ай Бурхан Вишнугийн  хамгийн цэвэр ариун чин бишрэлтэн минь ээ, чи маш эрхэм сайн асуултыг надаас асуулаа. Энэ ертөнцөд Хари Бурханы өдөр, экадашаас илүү  өөр ямар ч зүйл байдаггүй билээ. Хэрвээ түүнийг зөв баримтлах аваас хамгийн хүнд нүгэл хилэнц хүртэл устаж үгүй болдог. Иймээс би чамд Ашадха–шукла экадашийн тухай өгүүлж байна.

Энэхүү экадаши дахь мацаг нь бүх нүглийг арилган зайлуулж, бүх хүслийг биелүүлдэг. Иймээс мацаг барих энэхүү ариун гэгээн өдрийг  баримтлахыг  эс тоомсорлон, хайхрамжгүй хандах  хэн бүхэн тамд унах замаа шулуутгаж байгаа хэрэг. Ашадха-шукла экадаши нь мөн Падма экадаши гэдэг нэрээр алдаршсан. Мэдрэхүйн эзэн Хришикешагийн таалалд нийцүүлэхийн тулд энэхүү өдөр  мацаг барих хэрэгтэй. Ай Нарада минь ээ, энэхүү экадашитай холбоотой, сударт бичигдсэн байдаг нэгэн гайхамшигт түүхийг анхааралтай  сонс. Энэ түүхийг сонссоноор л  бүх хэлбэрийн нүгэл устан  бурханлаг төгс төгөлдөрийн зам мөр дээрх бүх саад тотгор арилан үгүй болно.

Ай хүү минь ээ, урьдын нэгэн цагт нарны удмынханд Мандхата гэдэг нэртэй нэгэн хаан байжээ. Тэр үргэлж үнэний талд зогсож, албат иргэддээ өөрийн хүүхдүүд мэтээр санаа тавьдаг байлаа. Түүний зөв шудрага зан байдал болон маш их шүтлэг бишрэлийн ачаар улс гүрэнд нь  ган гачиг болж, тахал болоод өөр  ямар нэгэн өвчин гарч байсангүй. Бүх албат иргэд нь зөвхөн таагүй байдлаас ангид байсан төдийгүй маш их баян чинээлэг байлаа. Хааны сан хөмрөгт буруу замаар олж хураасан мөнгө гэж байгаагүй бөгөөд тэрээр олон жилийн туршид улс гүрнээ аз жаргалтайгаар захирч байлаа.

Тэгсэн хэдий ч, түүний улс гүрэнд ямар нэгэн нүглээс болж гурван жил дараалан үргэлжилсэн маш аюултай ган гачиг болж албат иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарсан. Үр тариа дууссанаас болоод өвөг дээдэс хийгээд хагас бурхдад тахилга өргөл өргөн, бишрэл хүндэтгэлийн зан үйл үйлдэх, тэр ч бүү хэл Ведийг судлах ч боломжгүй болсон. Эцэстээ албат иргэд нь өөрсдийн эрхэмлэн хүндэтгэж хайрладаг эзэн хаандаа бараалхан гүн хүндэтгэлтэйгээр хэлсэн нь: “Ай хаантан минь ээ, бидний сайн сайхны төлөө та үргэлж санаа тавьж байсан билээ. Бид одоо таны тусламж дэмжлэгийг хүлцэнгүйгээр хүсэн хүлээж байна. Энэ ертөнцөд, бүгдэд ус хэрэгтэй. Усгүй бол хэн бүхний тамир тэнхээ муудан үхдэг билээ. Ведэд усыг нара гэж нэрлэдэг. Бурханы Дээд Бодьгал усан дээр хажуулан байдаг учраас Түүнийг Нараяна гэж нэрлэдэг. Бурхан усан дотор Өөрийн  оронг бүтээж тэндээ залардаг билээ1. Тэнгэрийн оронд ч Бүхний Дээд Бурхан үүлэн дунд залран бороо оруулж байдаг бөгөөд үүний ач тусаар бүхий л амьд оршнолуудыг тэжээн тэтгэдэг үр тариа ургадаг. Ай хаан минь ээ, ган гачиг болсноос талх тариа ихээр дутагдаж байна. Бид бүгдээрээ зовж шаналан, хүн амын тоо цөөрч байна. Газар дэлхий дээрх төр баригчдын шилдэг нь минь ээ, энэ хүндрэл бэрхшээлтэй байдлыг  шийдвэрлэн албат иргэд бидэндээ тайван амгалан хийгээд энх мэндийг хайрлаач.

Хаан хариулсан нь: Та нар үнэнийг өгүүлж байна. Талх бол үр тарианд оршин байдаг хийгээд бүх амьд оршнолуудыг тэжээн тэтгэж байдаг Үнэмлэхүй Үнэн- Брахман лугаа юм. Дэлхий даяраа талхаар л хооллон, түүгээр л амьдардаг гэдэг нь эргэлзээгүй хэрэг.  Манай улс гүрэнд яагаад ийм айхавтар  ган гачиг болоод байна вэ? Ариун гэгээн судруудад өгүүлсэний дагуу бол, улс гүрний хаан нь бурхангүй үзэлтэй байх аваас тэр өөрөө болон түүний албат иргэд нь зовж шаналдаг. Бидэнд тохиолдоод байгаа энэхүү гай гамшгийн учир шалтгааны талаар би удаан хугацаагаар эрэгцүүлэн бодож  үзлээ. Би өөрийн өнгөрсөн болоод  одоо үеэ хараад ч ямар нэгэн нүгэлт зүйл  байгааг олоогүй гэдгээ шударгаар хэлье. Гэсэн ч миний албат иргэд  болсон та бүгдийн  сайн сайхны төлөө  нөхцөл байдлыг залруулан сайжруулахаар би бүх хүч чадлаа зориулах болно.

Ийнхүү хэлээд Мандхата хаан өөрийн цэрэг армиа хуралдуулан, надад хүндэтгэлээ илэрхийлээд ойг зүглэн довтолгоцгоолоо. Тэд нилээд их хэрэн явж, аугаа мэргэдийн ашрамуудаар очиж улс гүрнээ ядуурал хоосролоос хэрхэн яаж ангижруулах талаар асууж байлаа. Эцэст нь тэр миний хөвгүүдийн нэг Ангира Мунигийн ашрамд хүрч очсон. Аглаг зэлүүд газар орших өөрийн оромжиндоо суугаа Ангира Муни нь хоёрдагч Брахма лугаа харагдаж байсан ба түүнээс зүг бүртээ гэрэл цацарч байв.

Мандхата хаан энэхүү аугаа гэгээнтнийг хараад үгээр илэрхийлэхийн аргагүй ихээр баярлаж яаравчлан, Ангира Мунигийн бадамлянхуа өлмийд гүн хүндэтгэл бишрэлээ илэрхийлсэн. Дараа нь хаан алгаа хавсран, гэгээнтнээс адислал хайрлахыг залбиран гуйсан. Муни хааныг ариун гэгээн мантрагаар адислаж ерөөөсний дараагаар Мандхата хаанаас хааны гэр бүл болон хаан төрийг бүрдүүлэгч  тулгуур долоон баганын нь амар мэндийг лавлан асуусан.

Хаант төрийн долоон тулгуур баганынхаа тухай өгүүлэнгээ Мандхата хаан гэгээнтний өөрийн нь амар амгаланг асуулаа. Дараа нь хаан өөрийн улс гүрэндээ тохиолдоод байгаа ядуурал хоосролын тухай өгүүлсэн. Ийнхүү Ангира Риши, хааныг ой дундуур ийн хүнд бэрх замыг туулан ирсэний  учир шалтгааны сонсож мэдлээ. Хаан хэлсэн нь: Ай аугаа гэгээнтэн минь ээ, би өөрийн улс гүрнээ ведийн сургаалын дагуу залан жолоодож байдаг бөгөөд бидэн дээр дарж овоороод байгаа энэ гай зовлонгийн учир шалтгааныг ойлгохгүй байна. Таныг бидэнд тус болно гэдэгт найдаж байна. Албат иргэдээ гай зовлонгоос ангижруулахад минь та надад туслаач.

Ангира Риши хаанд хэлсэн нь: Одоогийн энэ эрин Сатья юга нь бүх эрингүүдээс хамгийн шилдэг нь байдгийн учир нь гэвэл түүний дхарма нь дөрвөн хөл2 дээрээ зогсож байдагт оршдог. Энэ эринд хүн бүр л  брахмануудыг нийгмийн ахмад гишүүдийн адилаар хүндэтгэн үздэг. Түүнээс гадна хүн бүр өөрт  оноогдсон үүргээ биелүүлж байдаг бөгөөд зөвхөн хоёр дахиа төрсөн брахманууд л ведийн тэвчил наманчлал үйлдэхийг зөвшөөрдөг. Гэвч, танай улс гүрэнд, ай хаадын дундах арслан минь ээ, энэхүү дүрэм журам байсаар байтал ведийн тэвчил наманчлалыг хууль бусаар үйлддэг нэгэн шудра байна. Ийм учир шалтгаанаас болж л танай улс орны нутаг дэвсгэрт бороо хур орохгүй байна. Чи түүнд цаазаар авах ял оноох хэрэгтэй. Энэхүү бузардалтыг арилган зайлуулснаар, чи өөрийн албат иргэддээ тайван амгалан амьдралыг буцаан авчрах болно.

Хаан: “Тэвчил наманчлал үйлдэж байгаа хүнийг би яахин хөнөөж болох билээ? Та надад үүнээс өөр гарц, арга замыг зааж өгөөч.” гэж халаглан хэлэв. Тэгээд аугаа гэгээн Ангира Муни хэлсэн нь: Ай хаан минь ээ, чи Ашадха сарын гэрэлтэй хагасын экадашид мацаг барих хэрэгтэй. Энэхүү өршөөл ивээлт өдрийг Падма экадаши гэж нэрлэдэг бөгөөд түүний хүчээр чиний улс гүрэн хангалттай хэмжээний үр тариатай болох нь эргэлзээгүй хэрэг.  Энэ экадаши нь түүнийг үнэн голоосоо баримтлах хэн бүхэнд төгс байдлыг хүртээн, муу үйлийн үр дагаврыг устган зайлуулж, төгс төгөлдөрт хүрэх зам мөрийг  нь учрах бүх саад тотгоруудаас чөлөөлдөг. Ай хаан минь ээ, чи болон чиний ойр дотнынхон, мөн чиний албат иргэд—бүгдээрээ  энэ ариун гэгээн экадашид мацаг барих хэрэгтэй. Тэгсэн цагт чиний улс гүрэнд бүх юм сайн сайхан болж, өршөөл ивээл та бүхэнд буцан эргэж ирэх болно.

Энэ үгүүдийг сонсоод хаан гэгээнтэнд хүндэтгэлээ илэрхийлээд ордныхоо зүгт буцлаа. Падма экадаши болох үед Мандхата хаан өөрийн улс гүрний  бүх  брахмана, кшатрия, вайшья  болон  шудра  нарыг цуглуулан мацгийн энэхүү чухал өдрийг баримтлахыг зарлиг болгов. Мацгийн дараагаар, гэгээнтний урьдчилан хэлсэнчлэн, бороо хур орон  тариа ногоо сайн ургаж арвин их ургац авсан. Мэдрэхүйн эзэн, Бүхний Дээд Бурхан, Хришикешийн өршөөл нигүүлслээр Мандхата хааны бүх албат иргэд дээдийн дээд аз жаргал  хийгээд хөгжил цэцэглэлтэнд хүрсэн. Иймээс, ай Нарада минь ээ, жинхэнэ  цэвэр  чин бишрэлтэнд бүхий л төрлийн аз жаргал, мөн тэрчлэн  дээдийн дээд ангижралыг хайрлан хүртээдэг энэхүү экадашид хүн бүр мацгийг нарийн чанд барих хэрэгтэй.

Бурхан Кришна төгсгөлд нь айлдсан нь: Ай эрхэм Юдхиштхира минь ээ, Падма экадаши нь, зөвхөн түүний яруу алдрын тухай сонссон эсвэл уншсан хэн бүхэн  нүглээс бүрнээ ангижирдаг тийм л хүчирхэг билээ. Ай Пандава минь ээ, Намайг цэнгүүлэхийг хүсэж байгаа хүн мөн Дева-шаяни  экадаши3 гэж алдаршсан энэхүү экадашийг баримтлах хэрэгтэй. Ай хүмүүсийн дундах арслан минь ээ, ангижралд хүрэхийг хүсэж  байгаа хүн, Чатурмасья  мацгийн эхлэл  болдог энэхүү экадашид заавал мацаг барих ёстой байдаг.

Падма экадаши буюу Ашадха-шукла экадашийн яруу алдрын тухай Бхавишья-уттара Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

1.Гурван зүйлийг усгүйгээр оршин тогтнож чаддаггүй гэж ярьдаг. Үүнд сувд, хүн болон гурил ордог. Сувдны мөн чанар нь гялалзан байдагт оршдог бөгөөд энэхүү гялалзах байдал нь зөвхөн усны ач тусаар л боломжтой болдог. Мөн хүний  мөн чанар нь үрд оршдог бөгөөд үрийн гол бүрэлдхүүн хэсэг нь ус байдаг. Гурил нь усгүйгээр зуурмаг болдоггүй тул хоол хүнс бэлтгэхэд ашиглах боломжгүй байдаг. Заримдаа усыг жаланараяна буюу ус дүрд байгаа Бүхний Дээд Бурхан гэж нэрлэдэг.

  1. Дхармындөрвөн хөл: үнэнч шудрага зан байдал, тэвчил наманчлал, энэрэл нигүүлсэл болон цэвэр ариун байдал.
  2. Дева-шаяни буюу Вишну-шаяни нь Бурхан Вишну бүх хагас бурхдын хамтаар нойрсдог өдрийг заадаг. Энэ өдрөөс хойшКартика(10-11) сард тохиодог Деватхани экадаши хүртэл өршөөл ивээл бүхий  зан үйлийг үйлдэх хэрэггүй байдаг. Учир нь нойрсож байгаа хагас бурхад тахилга өргөл  үйлдэж буй газар оронд хүрч ирдэггүй.
Юдхиштхира  Махаража айлтгасан нь: Ай Кешава минь ээ, Ашадха (6-7) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг яаж баримталдаг вэ? Энэ ариун гэгээн өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг вэ? Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай газар дэлхийн сахин хамгаалагч минь ээ, Брахма бурханы өөрийн хүү Нарадажид өгүүлсэн нэгэн түүхийг Би чамд айлдъя. Нарада эцэгтээ хандан: “Ашадха сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан Вишнугийн таалалд нийцүүлэхийн тулд  энэхүү экадашийг хэрхэн яаж баримтлах ёстойг та надад  өгүүлэх ажаам уу.” гэж хэлсэн. Брахма бурхан хариулсан нь: Ай аугаа уран яруугаар номлол айлдагч минь ээ, ай бүх гэгээнтэнгүүдийн шилдэг нь минь ээ, ай Бурхан Вишнугийн  хамгийн цэвэр ариун чин бишрэлтэн минь ээ, чи маш эрхэм сайн асуултыг надаас асуулаа. Энэ ертөнцөд Хари Бурханы өдөр, экадашаас илүү  өөр ямар ч зүйл байдаггүй билээ. Хэрвээ түүнийг зөв баримтлах аваас хамгийн хүнд нүгэл хилэнц хүртэл устаж үгүй болдог. Иймээс би чамд Ашадха–шукла экадашийн тухай өгүүлж байна. Энэхүү экадаши дахь мацаг нь бүх нүглийг арилган зайлуулж, бүх хүслийг биелүүлдэг. Иймээс мацаг барих энэхүү ариун гэгээн өдрийг  баримтлахыг  эс тоомсорлон, хайхрамжгүй хандах  хэн бүхэн тамд унах замаа шулуутгаж байгаа хэрэг. Ашадха-шукла экадаши нь мөн Падма экадаши гэдэг нэрээр алдаршсан. Мэдрэхүйн эзэн Хришикешагийн таалалд нийцүүлэхийн тулд энэхүү өдөр  мацаг барих хэрэгтэй. Ай Нарада минь ээ, энэхүү экадашитай холбоотой, сударт бичигдсэн байдаг нэгэн гайхамшигт түүхийг анхааралтай  сонс. Энэ түүхийг сонссоноор л  бүх хэлбэрийн нүгэл устан  бурханлаг төгс төгөлдөрийн зам мөр дээрх бүх саад тотгор арилан үгүй болно. Ай хүү минь ээ, урьдын нэгэн цагт нарны удмынханд Мандхата гэдэг нэртэй нэгэн хаан байжээ. Тэр үргэлж үнэний талд зогсож, албат иргэддээ өөрийн хүүхдүүд мэтээр санаа тавьдаг байлаа. Түүний зөв шудрага зан байдал болон маш их шүтлэг бишрэлийн ачаар улс гүрэнд нь  ган гачиг болж, тахал болоод өөр  ямар нэгэн өвчин гарч байсангүй. Бүх албат иргэд нь зөвхөн таагүй байдлаас ангид байсан төдийгүй маш их баян чинээлэг байлаа. Хааны сан хөмрөгт буруу замаар олж хураасан мөнгө гэж байгаагүй бөгөөд тэрээр олон жилийн туршид улс гүрнээ аз жаргалтайгаар захирч байлаа. Тэгсэн хэдий ч, түүний улс гүрэнд ямар нэгэн нүглээс болж гурван жил дараалан үргэлжилсэн маш аюултай ган гачиг болж албат иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарсан. Үр тариа дууссанаас болоод өвөг дээдэс хийгээд хагас бурхдад тахилга өргөл өргөн, бишрэл хүндэтгэлийн зан үйл үйлдэх, тэр ч бүү хэл Ведийг судлах ч боломжгүй болсон. Эцэстээ албат иргэд нь өөрсдийн эрхэмлэн хүндэтгэж хайрладаг эзэн хаандаа бараалхан гүн хүндэтгэлтэйгээр хэлсэн нь: “Ай хаантан минь ээ, бидний сайн сайхны төлөө та үргэлж санаа тавьж байсан билээ. Бид одоо таны тусламж дэмжлэгийг хүлцэнгүйгээр хүсэн хүлээж байна. Энэ ертөнцөд, бүгдэд ус хэрэгтэй. Усгүй бол хэн бүхний тамир тэнхээ муудан үхдэг билээ. Ведэд усыг нара гэж нэрлэдэг. Бурханы Дээд Бодьгал усан дээр хажуулан байдаг учраас Түүнийг Нараяна гэж нэрлэдэг. Бурхан усан дотор Өөрийн  оронг бүтээж тэндээ залардаг билээ1. Тэнгэрийн оронд ч Бүхний Дээд Бурхан үүлэн дунд залран бороо оруулж байдаг бөгөөд үүний ач тусаар бүхий л амьд оршнолуудыг тэжээн тэтгэдэг үр тариа ургадаг. Ай хаан минь ээ, ган гачиг болсноос талх тариа ихээр дутагдаж байна. Бид бүгдээрээ зовж шаналан, хүн амын тоо цөөрч байна. Газар дэлхий дээрх төр баригчдын шилдэг нь минь ээ, энэ хүндрэл бэрхшээлтэй
Scroll to Top