Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 8 8
Users Today : 0
Users Yesterday : 33
Total Users : 10188
Views Today :
Views Yesterday : 62
x – Алив та энэ номнуудаас уншаач. Таныг төгс төгөлдөрт хүргэх их чухал номууд.- Зөндөө уншсаан. Ойлгохгүй юм байна лээ. Тэр олон ойлгомжгүй нэр томъёонуудыг ээ. Цагийн гарз. 

Иймэрхүү яриа Кришнагийн ухамсрын зам мөрөөр замнагчид хийгээд түүний идэвхи муутай, оюун сул тойрон хүрээлэгчид нарын хооронд болдог. Энэ бол маш түгээмэл харилцан яриа болохыг тэд бараг л бүгд мэднэ. Ведийн соёлын гэсэн

өргөтгөлтэй Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүд нь зүгээр өнгөц харахад нээрэн  таних мэдэхгүй нэр томъёо ихтэй мэт боловч хүн өөрийн оюун ухаанаа багахан шиг л дайчлаад уншихад ойлгохгүй зүйл гарахгүй.  Дээр дурдсан нөхдүүд Кришнагийн ухамсрын ном судруудыг ойлгохгүй байнаа гэсэн атлаа А.Дюма, Жюль Верн, Майн Рид, Ж.Пүрэв, Д. Гармаа гэх мэт зохиолчдын хүн цохиж унагамаар том том романуудыг уншихаараа ямар их ойлгодог гэж санана. Тэр ч байтугай тэр зохиолуудын баатруудын нэрийг хичнээн гадаад, англи, франц байлаа ч их цэвэрхэн дуудна. Тэрийг хачин их амтархан унших ба ярьж хөөрнө. Мөн Солонгосын телевизийн олон ангит кинонуудыг суваг солин түүн үзчихээд тэр кинонуудаа, хооронд нь хольж хутгалгүй хачин сайн ойлгохыг яана. Тэр киноны дүрүүдэд тоглогчдын нэр, ус,гэр бүл нарийн ширийн бүхнийг нь нэвт шувт мэднэ. Тэгэхээр энэ нөхдүүд бас ч дүүрсэн амьтад биш байгаа биз. Гэтэл яагаад бидний чухал гээд байгаа номуудыг уншихгүй, ойлгохгүй байгаагийн учрыг мэдэх үү? Учир нь ганц зүйлд л байгаа юм. Тэр нь түүнийг ойлгох хүсэл байхгүйд оршино. Харин ойлгоё гэсэн чин эрмэлзэл байвал дан нэр томъёоноос тогтсон эртний сурвалж бичиг байлаа ч уншиж, ойлгож чадах нь тодорхой. Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно гэдэг дээ  Яагаад чухал гэдгийг бага ч болов ойлгоосой гэсний үүднээс энд би нэгэн жишээг татъя. Энд би Шрила Прабхупадын хувийн дагуул шавь байсан Шрутакиртын “Хэцүү нь юу байнаа? ” номоос иш татъя.

sa 1973 оны  дөрвөн сарын 21. Олон Улсын Кришнагийн Ухамсрын Нийгэмлэг. ОУКУН. Лос-Анжелес…. Би Шрила Прабхупадын өрөөнд орох бүртээ сургамжтай зүйлийг олж мэддэг байлаа. Нэгэн удаа намайг

 ороход тэрээр ганцаар суугаад, өөрийнхөө номыг уншиж байв. Энэ үед тэр номыг өөрөө биш харин өөр хэн нэг хүн биччихсэн мэт л харагдаж байсан юм. Тэрээр түүнийг утга зүйн болон дүрмийн алдааг нь хянаж байгаа зохиогч нь биш мэтээр уншиж байлаа. Харин өөрийн бүх зүрх сэтгэлээрээ уяатай байдаг Дээд Бурханы тоглоом наадгайгаар цэнгэн буй цэвэр чин бишрэлтэн мэтээр уншиж байсан. Лос-Анжелес хотноо би нэг удаа түүний өрөөнд юм хийхээр орох тэр мөчид түүнийг “Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө” номыг уншиж суухыг харсан юм. Намайг түүнд мөргөн сөгдөх үед Шрила Прабхупада, над руу хараад: “Хэрвээ чи ердөө зөвхөн ганц энэ номыг л уншаад, түүнийг ойлгосон байхад чи энэ амьдралдаа л Кришнагийн ухамсрыг олох болно” гэж хэлсэн. Үүнээс хэдэн сарын дараагаар би Шрила Прабхупадаг “Чин бишрэлийн рашаан” номыг уншиж суухтай таарчихав. Яг л нөгөө өмнө харж байсан шигээ над руу хараад: “Маш сайхан ном. Тэр ч байтугай өөр ямар ч ном уншилгүйгээр зөвхөн түүнийг уншсанаар Кришнагийн ухамсрыг өөртөө хөгжүүлж чадна” гэж хэлсэн юм.  Шрила Прабхупада өөрийн жишээгээр биднийг сургадаг байсан. Тэр өөрийн хийдэг бүхнээ биднийг хийхийг хүсдэг байв. Тэр биднийг өөрийнхөө номуудыг уншихыг хүсдэг байсан хийгээд өөрөө ч тэднийг шимтэн уншдаг байсан юм. …

wq Энэ жишээн дээрээс Прабхупадын орчуулсан, тайлбар хийсэн Ведийн үнэ цэнэтэй судар номуудыг унших нь ямархуу ач холбогдолтойг Кришнагийн ухамсрын тухай тодорхой мэдлэг бүхий хүмүүс ойлгож чадна. Харин огт мэдлэггүй жирийн хүмүүст Кришнагийн ухамсар гэж юу болох тухай товч ойлгоц өгье. Кришнагийн ухамсар нь

 –         Өөрийн жинхэнэ би-гээ танин ухамсарлах –         Дээд Бурхан Кришнаг танин ухамсарлах –         Дээд Бурхан Кришнатай холбоотой өөрийн холбоо харьцаагаа ухамсарлах гэсэн    үндсэн ухагдахуунуудыг агуулж байдаг. Бид Бурхантай завсрын, зарц албатын, найз нөхрийн, аав, ээжийн, амраг сэтгэлийн гэсэн таван үндсэн харьцаанд мөнхөд оршиж байдаг. Энэ харьцааг тодруулан, ил гаргахын тулд, энэ харьцаагаа ойлгохын тулд бид Кришнагийн ухамсрын зам мөрөөр замнадаг. Өөрөөр хэлбэл өөрийн анхдагч, мөнхийн тэр дүрээ эргэж санах явдал. Бид сая, сая амьдралыг туулан өнгөрсөн авч тэднийг бүгдийг нь байтугай нэгийг нь ч эргэн санаж чаддаггүй. Тэгвэл энэ бүгдийн чанадад байх бидний анхдагч, унаган, цэвэр, мөнхийн дүр төрхийг маань зөвхөн энэ эрдэм ухаан л танд нээн өгч чадна. Өөр ч ямар ч эрдэм ухаан биш. Түүнийгээ эргэн санах нь бидний өөрийн жинхэнэ гэр орон болох бурханлаг мөнхийн орондоо буцан очих аялалын “тийз” болно. Тийм болохоор ямархуу чухал процесс болохыг та бүгд ойлгох биз ээ. Тийм ч учраас эдгээр номуудыг унш, унш бас дахин унш гэж л хэлэх нь ч багадах бизээ.  Өөр зам байхгүй.  Балабхадра дас

– Алив та энэ номнуудаас уншаач. Таныг төгс төгөлдөрт хүргэх их чухал номууд.- Зөндөө уншсаан. Ойлгохгүй юм байна лээ. Тэр олон ойлгомжгүй нэр томъёонуудыг ээ. Цагийн гарз.  Иймэрхүү яриа Кришнагийн ухамсрын зам мөрөөр замнагчид хийгээд түүний идэвхи муутай, оюун сул тойрон хүрээлэгчид нарын хооронд болдог. Энэ бол маш түгээмэл харилцан яриа болохыг тэд бараг л бүгд мэднэ. Ведийн соёлын гэсэн өргөтгөлтэй Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүд нь зүгээр өнгөц харахад нээрэн  таних мэдэхгүй нэр томъёо ихтэй мэт боловч хүн өөрийн оюун ухаанаа багахан шиг л дайчлаад уншихад ойлгохгүй зүйл гарахгүй.  Дээр дурдсан нөхдүүд Кришнагийн ухамсрын ном судруудыг ойлгохгүй байнаа гэсэн атлаа А.Дюма, Жюль Верн, Майн Рид, Ж.Пүрэв, Д. Гармаа гэх мэт зохиолчдын хүн цохиж унагамаар том том романуудыг уншихаараа ямар их ойлгодог гэж санана. Тэр ч байтугай тэр зохиолуудын баатруудын нэрийг хичнээн гадаад, англи, франц байлаа ч их цэвэрхэн дуудна. Тэрийг хачин их амтархан унших ба ярьж хөөрнө. Мөн Солонгосын телевизийн олон ангит кинонуудыг суваг солин түүн үзчихээд тэр кинонуудаа, хооронд нь хольж хутгалгүй хачин сайн ойлгохыг яана. Тэр киноны дүрүүдэд тоглогчдын нэр, ус,гэр бүл нарийн ширийн бүхнийг нь нэвт шувт мэднэ. Тэгэхээр энэ нөхдүүд бас ч дүүрсэн амьтад биш байгаа биз. Гэтэл яагаад бидний чухал гээд байгаа номуудыг уншихгүй, ойлгохгүй байгаагийн учрыг мэдэх үү? Учир нь ганц зүйлд л байгаа юм. Тэр нь түүнийг ойлгох хүсэл байхгүйд оршино. Харин ойлгоё гэсэн чин эрмэлзэл байвал дан нэр томъёоноос тогтсон эртний сурвалж бичиг байлаа ч уншиж, ойлгож чадах нь тодорхой. Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно гэдэг дээ  Яагаад чухал гэдгийг бага ч болов ойлгоосой гэсний үүднээс энд би нэгэн жишээг татъя. Энд би Шрила Прабхупадын хувийн дагуул шавь байсан Шрутакиртын “Хэцүү нь юу байнаа? ” номоос иш татъя. 1973 оны  дөрвөн сарын 21. Олон Улсын Кришнагийн Ухамсрын Нийгэмлэг. ОУКУН. Лос-Анжелес…. Би Шрила Прабхупадын өрөөнд орох бүртээ сургамжтай зүйлийг олж мэддэг байлаа. Нэгэн удаа намайг  ороход тэрээр ганцаар суугаад, өөрийнхөө номыг уншиж байв. Энэ үед тэр номыг өөрөө биш харин өөр хэн нэг хүн биччихсэн мэт л харагдаж байсан юм. Тэрээр түүнийг утга зүйн болон дүрмийн алдааг нь хянаж байгаа зохиогч нь биш мэтээр уншиж байлаа. Харин өөрийн бүх зүрх сэтгэлээрээ уяатай байдаг Дээд Бурханы тоглоом наадгайгаар цэнгэн буй цэвэр чин бишрэлтэн мэтээр уншиж байсан. Лос-Анжелес хотноо би нэг удаа түүний өрөөнд юм хийхээр орох тэр мөчид түүнийг “Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө” номыг уншиж суухыг харсан юм. Намайг түүнд мөргөн сөгдөх үед Шрила Прабхупада, над руу хараад: “Хэрвээ чи ердөө зөвхөн ганц энэ номыг л уншаад, түүнийг ойлгосон байхад чи энэ амьдралдаа л Кришнагийн ухамсрыг олох болно” гэж хэлсэн. Үүнээс хэдэн сарын дараагаар би Шрила Прабхупадаг “Чин бишрэлийн рашаан” номыг уншиж суухтай таарчихав. Яг л нөгөө өмнө харж байсан шигээ над руу хараад: “Маш сайхан ном. Тэр ч байтугай өөр ямар ч ном уншилгүйгээр зөвхөн түүнийг уншсанаар Кришнагийн ухамсрыг өөртөө хөгжүүлж чадна” гэж хэлсэн юм.  Шрила Прабхупада өөрийн жишээгээр биднийг сургадаг байсан. Тэр өөрийн хийдэг бүхнээ биднийг хийхийг хүсдэг байв. Тэр биднийг өөрийнхөө номуудыг уншихыг хүсдэг байсан хийгээд өөрөө ч тэднийг шимтэн уншдаг байсан юм. … Энэ жишээн дээрээс Прабхупадын орчуулсан, тайлбар хийсэн Ведийн үнэ цэнэтэй судар
Scroll to Top