Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 7 0 7 6
Users Today : 23
Users Yesterday : 24
Total Users : 7076
Views Today : 27
Views Yesterday : 30
Нэгэн удаа, Юдхиштхира Махаражын дүү Бхимасена Пандавчуудын өвөг аугаа мэргэн Шрила Вьясадевагаас экадашийн мацаг барих бүх дүрэм журмуудыг баримтлалгүйгээр бурханлаг ертөнцдөө буцан очиж болох эсэх талаар асуусан. Бхимасена: “Ай аугаа мэргэн өвөг минь ээ, миний ах Юдхиштира, миний хайртай ээж Кунти болон амраг эхнэр Драупади, мөн Аржуна, Накула, Сахадева нар энэ ариун гэгээн өдөр дагаж мөрдөх ёстой бүхий л дүрэм журмуудыг нарийн чанд баримтлан бүтэн мацаг барьдаг. Харин  өвөө минь ээ, өлсөнө гэдэг бол миний хувьд тэсвэрлэхийн аргагүй  зүйл байдаг учраас би тэдэнд, хоолгүйгээр  амьдарч чадахгүй гэж хэлдэг билээ. Мацаг барилгүйгээр тийм үр дүн, ач тусыг яаж хүртэж болохыг надад хэлж өгөөч.” гэж хэлсэн.

Түүний энэ үгийг сонсоод Шрила Вьясадева: “Хэрвээ чи тамын гаригуудад унахаас зайлсхийн тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрэхийг хүсэж байвал гэрэлтэй үеийн ч тэр, харанхуй үеийн ч тэр экадашид мацаг барих л хэрэгтэй болно.” гэж хариулсан.

Бхима залбиран: “Ай аугаа мэргэн өвөө минь ээ, мунигуудын хамгийн аугаа нь минь ээ, Би өдөрт ядаж нэг удаа хоол идэлгүйгээр амьд байж чадашгүй байна шүү дээ, тэгвэл огт юу ч ипдэлгүйгээр мацаг барих аваас би яаж амьд мэнд үлдэх билээ дээ. Миний ходоодыг дотроос нь хоол боловсруулан шингээх арика гэж нэрлэгддэг гал1 дүрэлзэн төөнөж байдаг. Зөвхөн, намайг ханаж цадталаа хоол идсэн цагт л миний ходоодон доторхи гал намждаг билээ. Ай аугаа гэгээн минь ээ, би нэг л удаа мацаг барих чадвартай. Иймээс, бусад бүх экадашуудыг орлох тийм экадашийн тухай надад ярьж өгөөч. Би энэхүү мацгийг ангижралд хүрэхэд таарч зохицхуйцаар бат найдлага, чин бишрэлтэйгээр барих болно.” хэмээн хэлсэн.

Шрила Вьясадева хариулсан нь : “Ай хаан минь ээ, чи урьд нь надаас,  нарийн чанд судалж бэлтгэсэн ведийн ёслолууд гэх зэрэг биелүүлэх ёстой оноогдсон үүргүүдийн янз бүрийн хэлбэр төрлүүдийн талаар сонссон билээ. Гэхдээ Кали югад хэн ч энэ бүх үүрэг, журмуудыг зохих ёсоор нь биелүүлж чадахгүй билээ. Гэсэн хэдий ч би чамд, нэг их хүчин чармайлт гаргалгүйгээр хамгийн бага тэвчлээс хамгийн их ач тусыг олон, эцэстээ аз жаргалд хэрхэн яаж хүрэхийг ярьж өгье. Пурана гэж нэрлэгддэг ведийн судруудад тодорхойлон бичсэн зүйлсийн утга учир нь сарын гэрэлтэй болоод харанхуй хагаст тохиох экадашид хоол унднаас хэрхэн яаж  тэвчин татгалзахад оршдог юм. Экадашид мацаг барьснаар тамын гаригуудад унахаас аврагддаг юм2.”

Вьясадевагийн үгийг хүчирхэг дайчин баатар эр Бхимасена сонсоод айхын ихээр айж, хүчтэй салхинд ганхан хөдөлж байгаа баньян модны навчис мэт салганан чичирч эхлэв. Айж цочсон тэрээр: “Ай өвөө минь ээ, би яах ёстой болж байна вэ? Би жилийн туршид сар бүр хоёр удаа мацаг барьж чадахгүй шүү дээ. Мацаг барьснаар хамгийн дээд ач тусыг хүртэж болох нэг өдрийг надад нэрлэж хэлээч.” гэж гуйв.

Вьясадева хариулсан нь: Нар ихрийн болон үхрийн ордод зорчин байгаа үед, Жйештха (5-6) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашид ус ч амсалгүйгээр мацаг барих хэрэгтэй. Номч мэргэн хүмүүс, энэ өдөр өөрийгөө цэвэрлэн ариусгахын тулд угаал болон ачаман хийхийг л зөвшөөрдөг гэж ярьцгаадаг. Гэхдээ ачаман хийхдээ алтны өөдөс эсвэл гичний үр далдлах төдий өчүүхэн бага хэмжээний усыг л залгиж болно. Зөвхөн ийм хэмжээний усыг л гарын алгаа үхрийн чих хэлбэртэй болгон хумбайлгаад дээр нь тогтоон авах хэрэгтэй. Түүнээс илүү их хэмжээтэй ус уух аваас архи дарс уусан мэт согтох болно. Энэ өдөр ерөөсөө юм идэж болохгүй. Энэхүү нарийн чанд мацаг нь экадашид  нар мандахаас эхлэн  двадашид нар мандах үе хүртэл үргэлжилдэг. Хэрвээ энэ экадашийг маш нарийн чанд баримталж чадах аваас бүтэн жилийн туршид бүх 24 экадашийг баримталсантай адил тийм ач тус, үр шимийг хүртэх болно.

Двадашийн өглөө эрт угаал үйлдэх ёстой.  Үүний дараагаар тогтоосон дүрэм журмын дагуу, өөрийн боломжоосоо хамааран бага зэргийн алт болон усыг зохистой брахманд өргөх хэрэгтэй. Ай Бхимасена минь ээ, энэхүү экадашийг баримталж байгаа хэн бүхэн жилийн бүх экадашийн үр шим, ач тусыг хүртдэг. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй.

Харин одоо, ай Бхишма минь ээ, энэхүү экадашийг баримтлахын ач тусын талаар сонс. Дун, галт хүрд, шийдэм болон бадамлянхуа цэцэг мутартаа барьсан Бүхний Дээд Бурхан: “Хэн бүхэн Надаас өмөг түшиг, аврал ивээл эрэн, Миний айлдвар сургаалыг дагах ёстой.” гэж надад айлдсан билээ. Тэр мөн, энэхүү экадашийг баримтлах хэн бүхэн  бүх нүглийнхээ үр дагавраас чөлөөлөгдөн ангижрана гэж айлдсан. Жйештха-шукла экадашид Ниржала мацгийг нарийн чанд баримтлах хэн бүхэн бусад бүх экадашуудыг бүгдийг нь баримталсан шиг тийм л ач тусыг үнэхээрийн хүртдэг.

Ай Бхимасена минь ээ, цаг хугацааны явцад Ведийн журам дүрэм хийгээд зан үйл ёслолыг зөв баримтлах болон тахилга өргөлийг зөв өргөх явдал огтын боломжгүй болдог, ведийн зарчмууд хөсөр хаягдан гишгэгддэг, хэрүүл тэмцэл хийгээд бялангач байдлын эрин Кали югад тэгээд яаж ариусах болж байна вэ? Иймээс, экадашид мацаг барих- энэхүү тохиромжтой, зохистой бололцоог хүн ер алдаж болохгүй. Тэгснээр  тэр өөрийн өнгөрсөн үед үйлдсэн бүх нүглүүдээс чөлөөлөгдөн ангижрана.

Ай Вайюгийн хүү минь ээ, би чамд өөр юу хэлэх билээ дээ. Жйештха-шукла экадашийн онцгой өршөөл ивээлт энэхүү өдөр ус ч ууж болохгүй. Ай Врикодара минь ээ, энэхүү экадашийг баримталж байгаа хэн бүхэн ариун мөргөлийн бүхий л газруудад угаал үйлдсэн, бүхий л хэлбэрийн өглөг тараасан болон жилийн бүх харанхуй болоод гэрэлтэй хагаст тохиодог экадашуудыг баримталсантай адил ач тус, үр шимийг хүртдэг. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Ай хүмүүсийн дундахь бар минь ээ, энэ экадашид мацаг барьсан хэн бүхэн үнэхээрийн аугаа болж эд баялаг, хүч чадал болон эрүүл мэнд зэрэг бүгдийг хүртдэг. Мөн үхлийн аймшигт мөчид, ид шидэт цалам- паша-гаа агаарт хий эргэлдүүлэн, бороохойгоо далайн заналхийлж сүрдүүлэх, хар болоод шар өнгийн биетэй  ямадута нар ч түүнд ойртож чадахгүй. Харин ч ийм чин бишрэлт сүнсийг дөрвөн мутартаа галт хүрд, шийдэм, дун болон бадамлянхуа цэцэг барьцгааж, трансценденталь гоо сайхан биедээ тансаг сайхан шар өнгийн өмсгөл өмссөн вишнудута нар Бурхан Вишугийн залрах орон тийш тэр дор нь л бараа болж дагалдан хүргэдэг. Энэхүү маш чухал экадашийг ус ч амсалгүйгээр нарийн чанд баримтлах аваас энэ бүх ач тусыг хүртэх болно.

Жйештха-шукла экадашийг баримталснаар хүртэх ач тусын талаар Пандавчууд сонсоод, түүнийг Шрила Вьясадевагийн Бхимасенад тайлбарласан шиг тэгж баримтлахаар шийдсэн. Пандавчууд бүгдээрээ түүнийг ус ч амсалгүйгээр баримталсан. Иймээс энэ экадашийг одоо Пандава Ниржала двадаши3 гэж нэрлэдэг.

Шрила Вьясадева цааш нь үргэлжлүүлэн хэлсэн нь: Ай Бхима минь ээ, энэ экадашийг баримталснаар чи бүх нүглээсээ салан ангижрах болно. Харин чи Бурханы Дээд Бодьгал, Шри Кришнад: “Ай бүх бурхдын Бурхан минь ээ, ай Бурханы Дээд Бодьгал минь ээ, би энэхүү экадашийг ус ч амсалгүйгээр баримтлах болно. Ай нүгэл үгүй Ананта минь ээ, би энэ мацгаа дараагийн өдөр, двадашид тайлах болно.” гэж залбирах хэрэгтэй. Бүх нүглээсээ салан ангижрахын тулд чин бишрэлтэн нь энэ үеэс эхлэн  өөрийн мэдрэхүйгээ эзэмдэн захирч Бурханд итгэж бишрэн, экадашийн мацгийг үнэнчээр барих хэрэгтэй. Түүний нүгэл нь Сумеру уул шиг ч байна уу, эсвэл Мендарачала толгой шиг ч байна уу гэдэг нь чухал биш. Хэрвээ тэрээр энэхүү экадашийг баримтлах аваас түүний нүгэл нь багасан үнс нурам болон юу ч үгүй болтлоо шатдаг. Экадашийн хүч ийм аугаа байдаг.

Ай хаадын шилдэг нь минь ээ, мөн тэрчлэн энэ экадашид хүн ус болон үнээг өглөг болгон тараах ёстой байдаг. Ямар нэгэн шалтгаанаас болж үүнийг хийж чадахгүй байх аваас тэр зохистой брахманд ямар нэгэн хувцас эсвэл сав бэлэг болгон өргөх хэрэгтэй. Зөвхөн ус түгээснээр л хүртэх ач тус   гэхэд өдөрт 10 сая удаа алт тарааж түгээсэнтэй адил ач тусыг хүртэх болно.

Ай Бхима минь ээ,  энэхүү экадашийг баримталж байгаа хүн ариун гэгээн угаал үйлдэж, дорд гуйлгачинд өглөг өгөх, жапа-мала буюу эрхин дээр Бурханы ариун гэгээн нэр алдруудыг давтан хэлэх болон зөвлөсөн тахилга өргөлүүдээс аль дуртайгаа хийх ёстой гэж Бурхан Кришна айлдсан байдаг. Ийнхүү үйлдсэнээр тэр мөнхийн ач тусыг  хүртэх болно. Зөвхөн ганц  энэхүү экадашийг баримтлах нь хүнийг Шри Вишнугийн дээдийн дээд оронд хүргэдэг.

Ай Куругийн шилдэг нь минь ээ, хэрвээ хэн нэгэн энэ өдөрт алт, хувцас эсвэл өөр ямар нэгэн зүйл өргөл болгон өргөх аваас түүний хүртэх үр шим, ач тус нь мөнхийн байдаг билээ. Экадашид үр төдийг ч идсэн хүн нүглээр бузартдаг, ямар ч хоол нүгэлтэй болдог гэдгийг санаж ав. Үүний улмаас тэр нохойгоор хооллогч болох бөгөөд үхсэний дараагаар тамын гаригт унаж  тэнд зовж тарчлах болно. Харин Жйештха-шукла экадашийг баримтлан, өглөг түгээн тарааж байгаа хэн бүхэн төрөлт үхлийн дахин давтагдах хүрднээс ангижран дээдийн дээд оронд заавал хүрэх болно. Двадашитай давхцах энэхүү экадашийг баримтлах нь брахманыг хөнөөсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн, өөрийн номын багшдаа атаархсан хийгээд түүний сургаал зааврыг эс анхаарсан болон худал хуурмаг үйл үйлдсэн зэрэг бузар муухай нүглүүдээс ангижруулдаг.

Ай амьд оршнолуудын шилдэг нь минь ээ, цааш үргэлжлүүлэн сонс. Бүхний Дээд Бурхан Жалашайи (усан дээр амарч байгаа Бурхан)-д бишрэл хүндэтгэлээ илэрхийлж, дараагийн нь өдөрт зохистой брахманд хамгийн сайн амттан өргөл болгож буй ямар ч хүн, эрэгтэй ч байсан эсвэл эмэгтэй ч байсан ялгаагүй Бүхний Дээд Бурхан Васудевагийн таалалд, тэдний өвөг дээдэс нь муу зан чанартай нүгэлтэн эсвэл бүр өөрийнхөө амийг егүүтгэгч   байсан ч Бурханы оронд дээшлэн хүрэхээр тэгж их нийцдэг. Энэхүү экадашийг баримтлах хэн бүхэн Бурханы оронд хачин сайхан, гайхамшигт хөлгөөр үнэхээрийн дээшлэн хүрч очдог.

Энэ өдөр, брахманд домбо, шүхэр эсвэл гутал бэлэглэн өгч байгаа хэн бүхэн тэнгэрийн гаригуудад дээшлэн очиж төрдөг.Энэхүү алдаршил дуурсгалыг зүгээр л сонсож байгаа хүн ч гэсэн мөн Бурхан Вишнугийн залрах трансценденталь оронд үнэхээрийн дээшлэн хүрч очдог. Шинэ сарны өдөр (амавасья) өвөг дээдсээ дурсан санаж, шраддха зан үйлийг, ялангуяа энэ зан үйлийг нар хиртэх үед үйлдэх хэн бүхэн аугаа их ач тусыг хүртдэг нь эргэлзээгүй. Тэгвэл энэхүү үр шим, ач тусыг энэхүү экадашийн ариун гэгээн хүүрнэлийг зүгээр л сонссон хүн хүртдэг. Энэхүү экадаши нь ийм л хүчтэй, Бурханд ийм л эрхэм байдаг бөлгөө.

Бүхний Дээд Бурхан, Кешавын таалалд нийцүүлэн, шүдээ сайтар цэвэрлэн, ямар ч хоол, ус хэрэглэлгүйгээр  энэхүү экадашийг баримтлах хэрэгтэй. Экадашийн дараа өдөр нь Тривикрамын дүрээр алдаршсан Бурханы Дээд Бодьгалд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж Түүнд ус, цэцэг, хүж болон тод гэрэлтэй зул өргөх хэрэгтэй. Дараа нь чин бишрэлтэн нь чин зүрхнээсээ: “Ай Бурхан минь ээ, ай бүхнийг аврагч минь ээ, ай мэдрэхүйн эзэн Хришикеша минь ээ, Танд усаар дүүргэсэн хир тааруу, эгэл даруухан энэхүү аяганаас өөр юу ч өргөж чадахгүй байгаа намайг  өршөөн соёрхож надад ангижралыг хайрлаач.” гэж  залбиран гуйх хэрэгтэй. Үүний дараагаар чин бишрэлтэн устай аягаа брахманд өргөх ёстой.

Ай Бхимасена минь ээ, экадашийн энэхүү өдөр мацаг барьсны болон өөрийн боломж хирээр өглөг түгээн тараасны дараагаар чин бишрэлтэн нь брахмануудыг хоолоор дайлах хэрэгтэй бөгөөд түүний дараагаар  өөрөө прасадамаа дуугүй байн хүртэх ёстой.

Төгсгөлд нь Шрила Вьясадева хэлсэн нь: энэхүү өршөөл ивээлт, ариусгагч, нүглийг арилган зайлуулагч двадашид, миний  өгүүлсний дагуу мацаг барихыг би чамд онцгойлон зөвлөж байна. Ингэж л байж чи бүх нүглээсээ ангижран, дээдийн дээд оронд хүрэх болно.

 

Жйештха-шукла буюу Бхимасена-ниржала экадашийн яруу алдрын тухай Брахма-вайварта Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

1. Галын бурхан Агни-гийн гарал язгуур: Бурхан Вишнугаас Брахма, Брахмагаас Ангираса, Ангирасагаас Брихаспати, Брихаспатигаас Агнигийн эцэг Самья төрсөн. Найрити түүнд зүүн өмнөд хаалгыг хамгаалахыг даалгасан. Тэр бол найман материаллаг элементүүдийн нэг бөгөөд Пракшит хааны нэгэн адил хэрэг явдлын туршилт шалгалтанд маш туршлагатай. Тэр нэгэн удаа тагтаа болон хувирсан Шиба Махаражагийн туршилтанд эрсэдсэн билээ. (Шримад Бхагаватам, 1.12.20)

Агни-г гурван ангилалд хуваадаг. Девагни- модны гал, Жатхарагни- ходоодон дахь хоол боловсруулж шингээх гал, Вадавагни- далай дээр хүйтэн халуун хоёр тулгаран манан үүсгэдэг гал. Ходоодны галыг өөрөөр Врика гэж нэрлэдэг бөгөөд энэ бол Бхимасенагийн ходоодон дотор дүрэлзэн байгаа тэр хүчирхэг гал билээ.

2. Шримад Бхагаватамын (12.13.12 болон 12.12.15)-д заасанчлан, Бхагаватам нь Ведантын бүхий л гүн ухааны охь дээж болдог (сара-веданта-сарам). Бхагаватамын үндсэн гол сургаал номлол бол- Бурхан Кришнад өөрийгөө бүрнээ даатган, Түүнд хайр, чин бишрэлтэйгээр зүтгэх явдал юм. Экадашийг нарийн чанд баримтлах нь энэ үйл явцад маш их тус нэмэр болдог бөгөөд энд Шрила Вьясадева экадашийн чухлыг онцлон тэмдэглэж байна.

3.Одон зурхайн мацаг двадашид тохиосон байсан ч ведийн соёл иргэншилд түүнийг мөн л экадаши гэж нэрлэдэг.

 

Нэгэн удаа, Юдхиштхира Махаражын дүү Бхимасена Пандавчуудын өвөг аугаа мэргэн Шрила Вьясадевагаас экадашийн мацаг барих бүх дүрэм журмуудыг баримтлалгүйгээр бурханлаг ертөнцдөө буцан очиж болох эсэх талаар асуусан. Бхимасена: “Ай аугаа мэргэн өвөг минь ээ, миний ах Юдхиштира, миний хайртай ээж Кунти болон амраг эхнэр Драупади, мөн Аржуна, Накула, Сахадева нар энэ ариун гэгээн өдөр дагаж мөрдөх ёстой бүхий л дүрэм журмуудыг нарийн чанд баримтлан бүтэн мацаг барьдаг. Харин  өвөө минь ээ, өлсөнө гэдэг бол миний хувьд тэсвэрлэхийн аргагүй  зүйл байдаг учраас би тэдэнд, хоолгүйгээр  амьдарч чадахгүй гэж хэлдэг билээ. Мацаг барилгүйгээр тийм үр дүн, ач тусыг яаж хүртэж болохыг надад хэлж өгөөч.” гэж хэлсэн. Түүний энэ үгийг сонсоод Шрила Вьясадева: “Хэрвээ чи тамын гаригуудад унахаас зайлсхийн тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрэхийг хүсэж байвал гэрэлтэй үеийн ч тэр, харанхуй үеийн ч тэр экадашид мацаг барих л хэрэгтэй болно.” гэж хариулсан. Бхима залбиран: “Ай аугаа мэргэн өвөө минь ээ, мунигуудын хамгийн аугаа нь минь ээ, Би өдөрт ядаж нэг удаа хоол идэлгүйгээр амьд байж чадашгүй байна шүү дээ, тэгвэл огт юу ч ипдэлгүйгээр мацаг барих аваас би яаж амьд мэнд үлдэх билээ дээ. Миний ходоодыг дотроос нь хоол боловсруулан шингээх арика гэж нэрлэгддэг гал1 дүрэлзэн төөнөж байдаг. Зөвхөн, намайг ханаж цадталаа хоол идсэн цагт л миний ходоодон доторхи гал намждаг билээ. Ай аугаа гэгээн минь ээ, би нэг л удаа мацаг барих чадвартай. Иймээс, бусад бүх экадашуудыг орлох тийм экадашийн тухай надад ярьж өгөөч. Би энэхүү мацгийг ангижралд хүрэхэд таарч зохицхуйцаар бат найдлага, чин бишрэлтэйгээр барих болно.” хэмээн хэлсэн. Шрила Вьясадева хариулсан нь : “Ай хаан минь ээ, чи урьд нь надаас,  нарийн чанд судалж бэлтгэсэн ведийн ёслолууд гэх зэрэг биелүүлэх ёстой оноогдсон үүргүүдийн янз бүрийн хэлбэр төрлүүдийн талаар сонссон билээ. Гэхдээ Кали югад хэн ч энэ бүх үүрэг, журмуудыг зохих ёсоор нь биелүүлж чадахгүй билээ. Гэсэн хэдий ч би чамд, нэг их хүчин чармайлт гаргалгүйгээр хамгийн бага тэвчлээс хамгийн их ач тусыг олон, эцэстээ аз жаргалд хэрхэн яаж хүрэхийг ярьж өгье. Пурана гэж нэрлэгддэг ведийн судруудад тодорхойлон бичсэн зүйлсийн утга учир нь сарын гэрэлтэй болоод харанхуй хагаст тохиох экадашид хоол унднаас хэрхэн яаж  тэвчин татгалзахад оршдог юм. Экадашид мацаг барьснаар тамын гаригуудад унахаас аврагддаг юм2.” Вьясадевагийн үгийг хүчирхэг дайчин баатар эр Бхимасена сонсоод айхын ихээр айж, хүчтэй салхинд ганхан хөдөлж байгаа баньян модны навчис мэт салганан чичирч эхлэв. Айж цочсон тэрээр: “Ай өвөө минь ээ, би яах ёстой болж байна вэ? Би жилийн туршид сар бүр хоёр удаа мацаг барьж чадахгүй шүү дээ. Мацаг барьснаар хамгийн дээд ач тусыг хүртэж болох нэг өдрийг надад нэрлэж хэлээч.” гэж гуйв. Вьясадева хариулсан нь: Нар ихрийн болон үхрийн ордод зорчин байгаа үед, Жйештха (5-6) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашид ус ч амсалгүйгээр мацаг барих хэрэгтэй. Номч мэргэн хүмүүс, энэ өдөр өөрийгөө цэвэрлэн ариусгахын тулд угаал болон ачаман хийхийг л зөвшөөрдөг гэж ярьцгаадаг. Гэхдээ ачаман хийхдээ алтны өөдөс эсвэл гичний үр далдлах төдий өчүүхэн бага хэмжээний усыг л залгиж болно. Зөвхөн ийм хэмжээний усыг л гарын алгаа үхрийн чих хэлбэртэй болгон хумбайлгаад дээр нь тогтоон авах хэрэгтэй. Түүнээс илүү их хэмжээтэй ус уух аваас архи дарс уусан мэт согтох болно. Энэ өдөр ерөөсөө юм идэж болохгүй. Энэхүү нарийн чанд мацаг нь экадашид  нар мандахаас
Scroll to Top