Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 5
Users Today : 7
Users Yesterday : 33
Total Users : 10195
Views Today : 9
Views Yesterday : 62

Сатсварупа Даса Госвами

Шримад Бхагаватамд Бали Махараж болон Ваманадева нарын тухай түүх бий. Ваманадева бол бяцхан брахман хүүгийн дүрээр тодорсон Бурханы Дээд Бодгаль өөрөө байв. Тэр Бали Махараж дээр очиж гурван алхам газар өгөхийг гуйн зөвшөөрүүлдэг. Гэхдээ Тэрбээр орчлонгийн дүрээ тодруулж эхний хоёр алхмаараа л бүх ертөнцийг эзэлсэн учраас Бали Махараж амласан гурав дахь алхам газраа өгөх боломжгүй болж хүнд байдалд орно. Ваманадева түүнийг Варунагийн олсоор хүлэхэд эхнэр нь төдийгүй номын багш нь хүртэл орхин одсон байна.

Гэхдээ Бхагаватамд Бали Махаражийг баригдаж хүлэгдсэндээ ичих нь бүү хэл огт сэтгэл зовоогүй гэж өгүүлдэг. Тэрбээр сэтгэл зовохын оронд харин ч Ваманадевад хандан “Таны эсрэг тэмцэж байсан олон демонууд эцэстээ аугаа иогийн төгс төгөлдөрт хүрсэн билээ. Таны сүр хүч цор ганц үйлээр олон зорилгыг гүйцэлдүүлж чаддаг. Тиймээс намайг ямар ч байдлаар шийтгэсэн, Варунагийн олсоор хүлсэн ч би огтхон ч ичиж, сэтгэл зовнихгүй байнам” (Бхаг. 8.22.6) гэж хэлдэг.

Бали Махараж Бурханы өршөөл нигүүлслийн талаар мэддэг байсан бөгөөд Бурхан өөрийн өршөөл нигүүлслээ харамгүй хайрладаг гэдгийг Шрила Прабхупада энэхүү түүхийг тайлбарлахдаа дурддаг юм. “Бали Махараж бол Бурхны ариун чин бишрэлтэн, гэхдээ л Бурханы чин бишрэлтэн бишээр зогсохгүй дайсан нь байсан олон демонууд аугаа иогчдын хүрч очсон өндөр дээд байр сууринд хүрсэн билээ. Тиймээс Бали Махараж Бурханы тэрхүү шийтгэлийн цаана өөр зорилго нуугдаж буйг ойлгож байжээ. Эцсийн эцэст түүнд ирсэн хүнд бэрх нөхцөл байдал Бурхны Дээд Бодгалийн зүгээс ирж байсан учраас тэрбээр огтхон ч ичиж зовохгүй байсан билээ”.

Хүмүүс яагаад хэцүү байдалд орохоос ичдэг вэ? Яагаад гэвэл хүн найз нөхөд, хамаатан садан, танилуудынхаа нүүрэн дээр ялгуусан байхыг хүсдэг.  Эсвэл хамгийн аугаа Бодгаль Бурханы өмнө дорой байдлаа харуулахаас ичдэг нэгэн ч байж болох л юм.

Бали хаан орд харш, хаант улс, гэр бүлийнхнээ гээд материаллаг бүхий л зүйлсээ алдсан. Дэлхийг бүхэлд нь захирч байсан учраас түүнд алдах зүйлд их байлаа. Гэхдээ л тэр ичих юм уу, сэтгэл зовнихын оронд харин ч баяртай байж. Кришнагийн тааллаар өөрт нь тохиолдож байгаа бүх зүйлийг тэр талархан хүлээн авч, энэ бүх гай зовлон бол өөрийнх нь сайн сайхны төлөө Кришнагийн  хийж буй зүйл гэдэгт бат итгэж байлаа.

Хэдийгээр бид Бхагаватам дээр гардаг хүмүүсээс суралцах хэрэгтэй боловч тэднийг дууриах ёсгүй юм. Балиг Кришна өөрөө барьсан. Харин бид Кришнагаас өөрөөс нь шууд шийтгэл авах боломжгүй. Түүний оронд шууд бус байдлаар, материаллаг эрчмүүдээр дамжуулан хүндрэл бэрхшээлүүдийг хүлээн авдаг. Бүх зовлон бэрхшээл, хүнд хэцүү нөхцөлд байдлууд бол өөрсдийн маань өнгөрсөн үйлийн үр гэдгийг бид сайтар ойлгох хэрэгтэй.

Бидэнд тохиолдож буй зүйлс бол гэмт хэрэгтэнд оноогддог ял шиг л жамаараа ирж буй зүйлс. Төр алуурчны амийг авах эрхтэй байдаг бөгөөд түүнд оноох ял нь өөрийнх нь үйлдсэн гэмт хэргийн хариу байдагтай адил чин бишрэлтэнгүүд ч бас урьд үйлдсэн нүгэлт үйлийнхээ үрийг амсаж байдаг гэдгийг Шрила Прабхупада хэлдэг.

Үүнийг ойлгосон чин бишрэлтэн “Хайрт Бурхан минь ээ, өнгөрсөн үйлийнхээ үрийг амсан зовж шаналж байгаа ч Таны учир шалтгаангүй өршөөл нигүүлслийг тэвчээртэйгээр хүлээн, Танд чин сэтгэлээсээ, үг хэл, үйл хөдлөлөөрөө гүн хүндэтгэлээ илэрхийлэн буй нэгэн тэрхүү хүслээ биелүүлж ангижралд хүрэх нь дамжиггүй” гэсэн Шримад-Бхагаватамын бичээсийг амьдралынхаа гол зарчим болгодог билээ. Энэ шүлгээс Бали Махаражийн хандлага харагддаг юм.

Бхагаватамын өөр нэг шүлэгт Юдхиштира Махараж өөрийг нь хаан ширээнд залахын тулд олон хүн амиа алдсанд харамсан уйлж байгаа тухай өгүүлдэг. Юдхиштира  өөрийгөө тайвшруулахын тулд ийм зүйлс анхнаасаа л болох ёстой байсан гэж бодохыг хичээнэ. Бхишма түүнд Пандавууд бүгд Кришнагийн цэвэр чин бишрэлтэн бөгөөд зовох үйл үйлдээгүй боловч хэрхэн зовсон тухай тайлбарлан ярьдаг. Тэд цаг хугацааны нөлөөгөөр зовлон амсах хувьтай байсан. Тиймээс зовлон ирэхэд бид зүгээр л тэвчээртэй байх хэрэгтэй.

Бхишма Юдхиштрад хандан “Миний бодлоор, энэ бүхэн бол үүл салхины эрхэнд байдаг шиг бүх хүмүүсийг хийгээд бүх гаригсыг тээгч тэр л цаг хугацааны аясаар ирж буй зүйл билээ” гэдэг.

Бишрэлтнүүд хүртэл материаллаг зүйлсээс болж зовох ёстой болдог. Гэхдээ бид илүү ихийг мэдэхийг хүсдэг. Бүгдийг зовлон гачлантай учруулж буй цаг хугацаа гэгч өөрөө юу вэ? Прабхупада цаг хугацаа буюу кала нь Кришнатай өөртэй ижил учраас цаг хугацааны нөлөөлөл нь Түүний үл тайлбарлагдах хүслүүдийг илэрхийлж байдаг гэж тайлбарладаг. Нэгэнт бид юуг ч хянаж чадахгүй учраас зовж шаналах шаардлагагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд амархан. Цаг хугацаа болон үхэл нь зайлшгүй зүйлс.

Цаг хугацаа өөрсдөд маань хэрхэн нөлөөлж байгаагаас илүүтэйгээр бусдад хэрхэн нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөх нь хялбархан. Хүмүүс “Надад яагаад ийм зүйл тохиолдоод байна аа?” гэж гомдоллодог. Гэтэл Бурханы төлөвлөгөөг хэн нь ч мэддэггүй. “Аугаа сэтгэгчид хүртэл үүнийг судалсныхаа эцэст цөхрөлд хүрдэг… Судлаад судлаад хэрэг алга. Ямар ч маргаангүйгээр Бурханы заасныг дагах нь л хамгийн зөв юм.” Зөвхөн ийм байдлаар л чин бишрэлтнүүд амьдралын нугачаанд амар амгалан байж чадах билээ.

Өөр нэг чухал зүйл бол Кришна ганцхан үйлээр олон зорилгыг гүйцэлдүүлж чаддаг явдал. Тэр бяцхан жаал байхдаа л хоёрын хоёр модыг нэгэн зэрэг булгалаад зогсохгүй дотор нь хоригдсон байсан хоёр сүнсийг чөлөөлсөн. Тэдгээр сүнснүүдэд ангижрлыг өгснөөрөө Тэрээр өөрийнх нь мод болгосон хоёр сүнсийг чөлөөлнө хэмээн Нарадад өгсөн амлалтаа биелүүлсэн билээ.

Кришна биднийг шууд болон шууд бус ямар ч байдлаар шийтгэсэн өөрийнхөө бадамлянхуа өлмийд ойртуулж байгаа гэдэгт нь итгэх хэрэгтэй. Хүнд хэцүү, төөрөлдөж будилсан үе бүртээ үүнийг санаж байхыг Бурханаас залбиран гуйж, амьдралын зорилго бол өөрийгөө биш Бурханыг баярлуулах явдал гэдгийг ойлгохыг хичээх нь зүйтэй. Кришнаг баярлуулах нь огтхон ч хэцүү биш. Байгаа бүх л нөхцөл байдлаа чин бишрэлийн үйлэнд чиглүүлэхэд л хангалттай.

Тиймээс Нарада Муни Шрила Вясадевад хандан “Өө,  Вясадева Брахман минь ээ, бүхий л зовлон бэрхшээлүүдийг гэтлэх хамгийн зөв зам нь хийж буй үйлүүдээ Бүхний Дээд Бурханы үйлэнд чиглүүлэх явдал гэдэг нь гарцаагүй. Ай аугаа сүнс минь ээ, өвчнийг өөрийнх нь үүсэлтэй адил үүсэлтэй эмээр эмнэж болохгүй гэж үү? (Бхаг. 1.5.32-3)” гэдэг. Шрила Прабхупада мөн “Заримдаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь ходоод өвтгөдөг ч тэр өвчнийг нь ээзгий, ээдэм гэх мэт сүүн бүтээгдэхүүнээр өөрөөр нь эмнэж болдог” гэж өгүүлсэн  байдаг.

Бидэнд зовлон авчирдаг материаллаг зүйлсэд бидний хамаатуулах зүйл энэ. Материаллаг зүйлстэй орооцолдсон ч тэднийгээ Кришнагийн үйлэнд зориулж чадвал тэр нь биднийг Бурханы зүг буцахад тус болох билээ.

Орчуулж бэлдсэн: Хишгээ

http://www.krishna.com/why-did-have-happen-me

Сатсварупа Даса Госвами Шримад Бхагаватамд Бали Махараж болон Ваманадева нарын тухай түүх бий. Ваманадева бол бяцхан брахман хүүгийн дүрээр тодорсон Бурханы Дээд Бодгаль өөрөө байв. Тэр Бали Махараж дээр очиж гурван алхам газар өгөхийг гуйн зөвшөөрүүлдэг. Гэхдээ Тэрбээр орчлонгийн дүрээ тодруулж эхний хоёр алхмаараа л бүх ертөнцийг эзэлсэн учраас Бали Махараж амласан гурав дахь алхам газраа өгөх боломжгүй болж хүнд байдалд орно. Ваманадева түүнийг Варунагийн олсоор хүлэхэд эхнэр нь төдийгүй номын багш нь хүртэл орхин одсон байна. Гэхдээ Бхагаватамд Бали Махаражийг баригдаж хүлэгдсэндээ ичих нь бүү хэл огт сэтгэл зовоогүй гэж өгүүлдэг. Тэрбээр сэтгэл зовохын оронд харин ч Ваманадевад хандан “Таны эсрэг тэмцэж байсан олон демонууд эцэстээ аугаа иогийн төгс төгөлдөрт хүрсэн билээ. Таны сүр хүч цор ганц үйлээр олон зорилгыг гүйцэлдүүлж чаддаг. Тиймээс намайг ямар ч байдлаар шийтгэсэн, Варунагийн олсоор хүлсэн ч би огтхон ч ичиж, сэтгэл зовнихгүй байнам” (Бхаг. 8.22.6) гэж хэлдэг. Бали Махараж Бурханы өршөөл нигүүлслийн талаар мэддэг байсан бөгөөд Бурхан өөрийн өршөөл нигүүлслээ харамгүй хайрладаг гэдгийг Шрила Прабхупада энэхүү түүхийг тайлбарлахдаа дурддаг юм. “Бали Махараж бол Бурхны ариун чин бишрэлтэн, гэхдээ л Бурханы чин бишрэлтэн бишээр зогсохгүй дайсан нь байсан олон демонууд аугаа иогчдын хүрч очсон өндөр дээд байр сууринд хүрсэн билээ. Тиймээс Бали Махараж Бурханы тэрхүү шийтгэлийн цаана өөр зорилго нуугдаж буйг ойлгож байжээ. Эцсийн эцэст түүнд ирсэн хүнд бэрх нөхцөл байдал Бурхны Дээд Бодгалийн зүгээс ирж байсан учраас тэрбээр огтхон ч ичиж зовохгүй байсан билээ”. Хүмүүс яагаад хэцүү байдалд орохоос ичдэг вэ? Яагаад гэвэл хүн найз нөхөд, хамаатан садан, танилуудынхаа нүүрэн дээр ялгуусан байхыг хүсдэг.  Эсвэл хамгийн аугаа Бодгаль Бурханы өмнө дорой байдлаа харуулахаас ичдэг нэгэн ч байж болох л юм. Бали хаан орд харш, хаант улс, гэр бүлийнхнээ гээд материаллаг бүхий л зүйлсээ алдсан. Дэлхийг бүхэлд нь захирч байсан учраас түүнд алдах зүйлд их байлаа. Гэхдээ л тэр ичих юм уу, сэтгэл зовнихын оронд харин ч баяртай байж. Кришнагийн тааллаар өөрт нь тохиолдож байгаа бүх зүйлийг тэр талархан хүлээн авч, энэ бүх гай зовлон бол өөрийнх нь сайн сайхны төлөө Кришнагийн  хийж буй зүйл гэдэгт бат итгэж байлаа. Хэдийгээр бид Бхагаватам дээр гардаг хүмүүсээс суралцах хэрэгтэй боловч тэднийг дууриах ёсгүй юм. Балиг Кришна өөрөө барьсан. Харин бид Кришнагаас өөрөөс нь шууд шийтгэл авах боломжгүй. Түүний оронд шууд бус байдлаар, материаллаг эрчмүүдээр дамжуулан хүндрэл бэрхшээлүүдийг хүлээн авдаг. Бүх зовлон бэрхшээл, хүнд хэцүү нөхцөлд байдлууд бол өөрсдийн маань өнгөрсөн үйлийн үр гэдгийг бид сайтар ойлгох хэрэгтэй. Бидэнд тохиолдож буй зүйлс бол гэмт хэрэгтэнд оноогддог ял шиг л жамаараа ирж буй зүйлс. Төр алуурчны амийг авах эрхтэй байдаг бөгөөд түүнд оноох ял нь өөрийнх нь үйлдсэн гэмт хэргийн хариу байдагтай адил чин бишрэлтэнгүүд ч бас урьд үйлдсэн нүгэлт үйлийнхээ үрийг амсаж байдаг гэдгийг Шрила Прабхупада хэлдэг. Үүнийг ойлгосон чин бишрэлтэн “Хайрт Бурхан минь ээ, өнгөрсөн үйлийнхээ үрийг амсан зовж шаналж байгаа ч Таны учир шалтгаангүй өршөөл нигүүлслийг тэвчээртэйгээр хүлээн, Танд чин сэтгэлээсээ, үг хэл, үйл хөдлөлөөрөө гүн хүндэтгэлээ илэрхийлэн буй нэгэн тэрхүү хүслээ биелүүлж ангижралд хүрэх нь дамжиггүй” гэсэн Шримад-Бхагаватамын бичээсийг амьдралынхаа гол зарчим болгодог билээ. Энэ шүлгээс Бали Махаражийн хандлага харагддаг юм. Бхагаватамын өөр нэг шүлэгт
Scroll to Top