Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51
Персонализмын үзэл онол нь өөртөө имперсонализмын онолыг автоматаар багтаадаг бөгөөд түүнийг даван гардаг. Дээд Бурхан нь туйлын үнэн болохын  хувьд нэгэн цаг мөчид бодгаль ба бодгаль  бусаар оршиж чадна. Бурханлаг эрчим, энергийн үндсэн гурван хэлбэр бий: гадаад эрчим– энэ нь материаллаг орчлонг тэтгэн барьж байдаг, хязгаарын эрчим – амьд бодгалиудыг бий болгодог эрчим, дотоод эрчим – сүнслэг буюу бурханлаг ертөнцийг тэтгэж байдаг эрчим. Болзолдсон нөхцөл байдлынхаа улмаас бид бурханлаг зүйлсийг материаллаг зүйлсийн эсрэг зүйл мэтээр хардаг. Бидний хувьд материаллаг байдал гэдэг нь дүр хэлбэртэй зүйлийг хэлдэг. Тиймээс бурханлаг буюу сүнслэг зүйл гэхээр дүр хэлбэргүй байх ёстой юм шиг санадаг. Материаллаг байдал гэхээр үйл, үйлдлийг заадаг бол бурханлаг буюу сүнслэг нь үйл, үйлдэл үгүй юм шиг санадаг. Сүнслэг ертөнц дахь үйлийг жинхэнээр нь ойлгохын тулд бид энэ бүх хуурмаг үзэл төсөөллүүдээсээ ангижрах ёстой. Сансрын ухамсар дахь олон олон амьдралын дараа бид хайр ба чин сүсэг бишрэлийн ачаар Бурханы талаархи имперсоналист ойлгоцоо ялан гарч чадна. Тэр цагт л бид эцсийн эцэст сүнслэг ертөнцийн гайхалтай үйлтэй холбоо тогтоох боломжийг олж авна.      Сүнслэг ертөнц гэдэг бол бидний оршин амьдрах жам ёсны орчин юм. Их багш нар бидний хүртэх мэдрэхүйгээс чанагш орших ахуйн тухай байнга л ярьдаг. Тэд бидэнд хэзээ нэгэнтээ алдаж орхисон хамгийн үнэ цэнэтэй төлвөө дахин олж авах арга хэрэгслийг өгөхөөр тэмүүлж байдаг. Сүнс нь нэг гаригаас нөгөө гариг тийш, нэг байр сууринаас нөгөө байр суурь тийш шилжин олон олон амьдралыг өнгөрөөхдөө өөрийн мэдэлгүй сүнслэг ертөнцтэй дахин холбогдохыг туйлаас их хүсдэг байна.

Бид: “Эцэг минь! Тэнгэрт оршдог Та минь! Таны Нэр алдар бадартугай. Таны хаант улс илрэн залартугай. Тэнгэрт ч газарт ч таны тааллаар болох болтугай” , – хэмээсэн залбирлын үгүүдийг дуудахдаа, материаллаг ертөнц бол сүнслэг ертөнцийн тусгал юм байна гэдгийг ухаардаг. Материаллаг ертөнц бол үнэхээр бодит байдлын гажуудсан тусгал. Материаллаг ертөнцөд бид маш олон хүнтэй харьцдаг. Гэвч энэ харилцаа нь хязгаарлагдмал бөгөөд зовуурьтай, эцсийн дүндээ гутрал, урам хугарал өөд л хөтлөдөг. Сүнслэг ертөнц дахь бидний Бурхантай харьцах харьцаа, бидний үйл, үйлдэл шинэ шинэ байдлаар хувьсан дүүрч байдаг. Сүнслэг ертөнц дахь агшин мөч бүр дээд цэнгэл жаргалын агшин мөч юм.

Сүнслэг ертөнц нь хоёр үндсэн хэсгээс тогтоно: энэ нь брахмажйоти буюу заримдаа гэрэл туяа, цацраг гэж нэрлэдэг хэсгээс болон  Бурханы янз бүрийн илрэлүүд, Түүний бишрэлтэн албатууд оршин амьдардаг сүнслэг гаригуудаас тогтдог. Бурхан тэнд өөрийн бодгаль дүр хэлбэрээр оршин залардаг. Та бүгдийн зарим нь Үнэмлэхүйн бодгаль бус цацраг буюу брахмажйотитой уусан нэгдэхээр тэмүүлж байгаа. Энэ хүсэл нь материаллаг бохирдлын улмаас үүсдэг бөгөөд дээд ухамсрын хөгжлийн эхний шат юм. Сансар огторгуйтай нэгдмэл гэдгээ мэдрэх нь согтууруулан мансууруулах бөгөөд хүнд,  үүнээс дээд аз жаргал гээч байхгүй юм гэсэн хуурмаг төсөөлөл төрж болно. Энэ бол бидний хамгийн анхны, хамгийн том алдаа юм. Энэ туршлага нь асар их аз жаргал, баяр хөөрийг өгч болох ч ямартай ч тэрээр хязгаарлагдмал. Сансрын ухамсраас дээш Бурхантай биечлэн харьцах боломж оршиж байдаг.

Имперсонализмын сургуулийнхан “ангижрал” хэмээх нэр томьёог байнга ашигладаг. Материаллаг ертөнцөөс ангижирч, Бурхантай нэгдмэл байдлыг олж авахын тулд эсвэл бүр Бурхан болохын тулд гэдэг утгаар энэ нэр томьёог ашигладаг. Дахиад л, бидний зорилго ангижралыг давах хэрэгтэй болж байна. Бид Бурханы хаант улсад үнэхээрийн нэвтэрч орох боломж олж авахаасаа өмнө тоо томшгүй олон удаа ангижирч болох юм. Ангижрал хэмээх үзэл онолоос дээш гарахын тулд бид олон амьдралыг туулах ёстой болох агаад үүний тулд тэвчил наминчлал, шүтлэг мөргөл, олон янзын бурханлаг эрэл хайгуулын хэлбэр бүхий асар том татваруудыг төлж байж л энэ нь боломжтой болно.

Хөгжлийн дунд үе гэж байдаг бөгөөд тэр мөчлөгт бид амьд бодгаль болгоны зүрх орчимд оршин байдаг Бурханы бие даасан бодгаль дүртэй холбоо тогтоох чадварыг олдог. Бурханы энэ аспектыг параматма гэж нэрлэнэ. Энэ төлөв нь илүү дээд нэгдэл ба учир нь илүү дэлгэрэнгүй, илүү бодгаль чанарыг шингээсэн болохоор тэр.  Энэ бол агуу йогч нар, йогийн дадал практикаар хүрдэг ухамсрын төлөв. Дараа нь бид бүр илүү цаашаа дэвшин хөгжиж болох буюу сүнслэг ертөнц дэхь Дээд Бурхантай хамгийн сүүлийн холбоо харилцаагаа тогтоож болно.

Өмнө өгүүлсэн өвчтэй шүдний жишээ рүүгээ буцья. Хүн байнгад хоол, ундны үнэр аваад байвал тэрээр эрт орой нэгэн цагт түүний зорилго тэр хоолыг идэх явдал болж хувирна. Тэр үед хүн тэр хоолыг олж авч, түүнийг идэхийн тулд боломжит бүх аргыг ашиглана. Үүнтэй адилаар имперсоналистууд нь аажим аажмаар персонализм руу ирдэг. Тэгвэл ийм нэг асуулт үүсч болно: мэдрэхүйн зугаа цэнгэл хөөсөн урт бөгөөд хүнд хүчир замыг сонгох уу, Бурханы таалалд бүгдийг даатгах дөтийн дөт замыг сонгох уу? Хоёр дахь хувилбар нь мөнхийн аз жаргал, цэнгэл баярыг танд амлах болно.

Жон Фэйворс (Бхакти тиртха Свами) “Бурханлаг дайчин” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Персонализмын үзэл онол нь өөртөө имперсонализмын онолыг автоматаар багтаадаг бөгөөд түүнийг даван гардаг. Дээд Бурхан нь туйлын үнэн болохын  хувьд нэгэн цаг мөчид бодгаль ба бодгаль  бусаар оршиж чадна. Бурханлаг эрчим, энергийн үндсэн гурван хэлбэр бий: гадаад эрчим– энэ нь материаллаг орчлонг тэтгэн барьж байдаг, хязгаарын эрчим – амьд бодгалиудыг бий болгодог эрчим, дотоод эрчим – сүнслэг буюу бурханлаг ертөнцийг тэтгэж байдаг эрчим. Болзолдсон нөхцөл байдлынхаа улмаас бид бурханлаг зүйлсийг материаллаг зүйлсийн эсрэг зүйл мэтээр хардаг. Бидний хувьд материаллаг байдал гэдэг нь дүр хэлбэртэй зүйлийг хэлдэг. Тиймээс бурханлаг буюу сүнслэг зүйл гэхээр дүр хэлбэргүй байх ёстой юм шиг санадаг. Материаллаг байдал гэхээр үйл, үйлдлийг заадаг бол бурханлаг буюу сүнслэг нь үйл, үйлдэл үгүй юм шиг санадаг. Сүнслэг ертөнц дахь үйлийг жинхэнээр нь ойлгохын тулд бид энэ бүх хуурмаг үзэл төсөөллүүдээсээ ангижрах ёстой. Сансрын ухамсар дахь олон олон амьдралын дараа бид хайр ба чин сүсэг бишрэлийн ачаар Бурханы талаархи имперсоналист ойлгоцоо ялан гарч чадна. Тэр цагт л бид эцсийн эцэст сүнслэг ертөнцийн гайхалтай үйлтэй холбоо тогтоох боломжийг олж авна.      Сүнслэг ертөнц гэдэг бол бидний оршин амьдрах жам ёсны орчин юм. Их багш нар бидний хүртэх мэдрэхүйгээс чанагш орших ахуйн тухай байнга л ярьдаг. Тэд бидэнд хэзээ нэгэнтээ алдаж орхисон хамгийн үнэ цэнэтэй төлвөө дахин олж авах арга хэрэгслийг өгөхөөр тэмүүлж байдаг. Сүнс нь нэг гаригаас нөгөө гариг тийш, нэг байр сууринаас нөгөө байр суурь тийш шилжин олон олон амьдралыг өнгөрөөхдөө өөрийн мэдэлгүй сүнслэг ертөнцтэй дахин холбогдохыг туйлаас их хүсдэг байна. Бид: “Эцэг минь! Тэнгэрт оршдог Та минь! Таны Нэр алдар бадартугай. Таны хаант улс илрэн залартугай. Тэнгэрт ч газарт ч таны тааллаар болох болтугай” , – хэмээсэн залбирлын үгүүдийг дуудахдаа, материаллаг ертөнц бол сүнслэг ертөнцийн тусгал юм байна гэдгийг ухаардаг. Материаллаг ертөнц бол үнэхээр бодит байдлын гажуудсан тусгал. Материаллаг ертөнцөд бид маш олон хүнтэй харьцдаг. Гэвч энэ харилцаа нь хязгаарлагдмал бөгөөд зовуурьтай, эцсийн дүндээ гутрал, урам хугарал өөд л хөтлөдөг. Сүнслэг ертөнц дахь бидний Бурхантай харьцах харьцаа, бидний үйл, үйлдэл шинэ шинэ байдлаар хувьсан дүүрч байдаг. Сүнслэг ертөнц дахь агшин мөч бүр дээд цэнгэл жаргалын агшин мөч юм. Сүнслэг ертөнц нь хоёр үндсэн хэсгээс тогтоно: энэ нь брахмажйоти буюу заримдаа гэрэл туяа, цацраг гэж нэрлэдэг хэсгээс болон  Бурханы янз бүрийн илрэлүүд, Түүний бишрэлтэн албатууд оршин амьдардаг сүнслэг гаригуудаас тогтдог. Бурхан тэнд өөрийн бодгаль дүр хэлбэрээр оршин залардаг. Та бүгдийн зарим нь Үнэмлэхүйн бодгаль бус цацраг буюу брахмажйотитой уусан нэгдэхээр тэмүүлж байгаа. Энэ хүсэл нь материаллаг бохирдлын улмаас үүсдэг бөгөөд дээд ухамсрын хөгжлийн эхний шат юм. Сансар огторгуйтай нэгдмэл гэдгээ мэдрэх нь согтууруулан мансууруулах бөгөөд хүнд,  үүнээс дээд аз жаргал гээч байхгүй юм гэсэн хуурмаг төсөөлөл төрж болно. Энэ бол бидний хамгийн анхны, хамгийн том алдаа юм. Энэ туршлага нь асар их аз жаргал, баяр хөөрийг өгч болох ч ямартай ч тэрээр хязгаарлагдмал. Сансрын ухамсраас дээш Бурхантай биечлэн харьцах боломж оршиж байдаг. Имперсонализмын сургуулийнхан “ангижрал” хэмээх нэр томьёог байнга ашигладаг. Материаллаг ертөнцөөс ангижирч, Бурхантай нэгдмэл байдлыг олж авахын тулд эсвэл бүр Бурхан болохын тулд гэдэг утгаар энэ нэр томьёог ашигладаг. Дахиад л, бидний зорилго ангижралыг давах хэрэгтэй болж байна. Бид Бурханы хаант улсад үнэхээрийн нэвтэрч орох боломж олж
Scroll to Top