Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 5
Users Today : 10
Users Yesterday : 26
Total Users : 15485
Views Today : 11
Views Yesterday : 35
Бид хэрхэн яаж дээд зорилгод хүрэх вэ? Ямар зам мөр биднийг буцаагаад гэрт минь аваачих вэ? Бүх зам мөр нь философийн үндсэн 4 категори болох материализм, войдизм (англи хэлний void хэмээх үг нь хоосон, сул гэсэн утгатай), имперсонализм, персонализм хэмээх үзлүүдийн аль нэгээс нь эхлэдэг. Бид, материаллаг орчлон гэж юу болох, түүний хил хязгаарын чанадад юу оршдог, сүнслэг ертөнц(бурханлаг ертөнц) гэж юу болох талаар танин ойлгохыг хүсэж байгаа бол эдгээр дөрвөн сургуулийн үзэл онолын талаар мэдлэгтэй байх нь чухал.

Материализмын гүн ухаан нь атеист буюу бурхангүй үзэлт гүн ухаан дээр суурилдаг. Материализм нь, хүн бол физик биемахбодиос өөр юу ч биш бөгөөд сүнс гээч зүйл үгүй хэмээн тунхагладаг. Хүмүүний бодгаль чанар хийгээд ухамсар зэрэг нь түүний оршин амьдарч буй орчноор тодорхойлогддог. Амьдралыг зүгээр л хооллох, унтах, үр удмаа үлдээх, биеэ хамгаалах процесс мэтээр хардаг ба Чарльз Дарвины онолоор бол энэ нь хамгийн их амьдрах чадвартай нь амьд үлдэх процесс юм. Энэ гүн ухаан нь бүдүүлэг эгоизм буюу аминч үзлийг төрүүлэн бий болгодог бөгөөд энэ үзэл нь байгалийг ашиглахуй болон удирдахуй дээр суурилдаг. Харин байгальтайгаа зохицохуй дээр биш. Материаллаг гүн ухаан нь бүх эрх мэдлээ дэлхий даяар тархаан түгээхийг оролдож буй дарлан мөлжигчдийн орчныг даган баримтлагчдын дунд түгээмэл оршдог.

Войдизм гүн ухааны хувьд материаллаг үйл бол түгшүүр зовлонгийн үндэс бөгөөд материаллаг харилцаа нь өвдөлт шаналлыг авч ирдэг, материаллаг хүсэл тэмүүлэл нь стресс, урам хугарал, сэтгэл санаагаар унах байдлыг авч ирдэг гэж үзнэ. Энэ үзэл онол нь буддын гүн ухаантай нягт холбоотой. Буддын гүн ухаанд хүмүүний зорилго нь нирванд хүрэх буюу эгогоос ангижрах, материаллаг ертөнцөд уягдаж хүлэгдэхээс ангижрах, мэдрэхүйнүүдийн өдөөлт турхиралтаас ангижрах явдал гэж үздэг. Энэ гүн ухаан нь аливаа зүйл бодит биш гэж үздэг ч тэр нь чухам үнэндээ юу болох талаар дэлгэрүүлэн ярьдаггүй.

Гүн ухааны үндсэн анги чиглэлүүдийн гурав дахь нь имперсонализмын гүн ухаан юм. Имперсонализм нь биднийг материаллаг ахуйгаас ангижруулж, сансрын ухамсар буюу самадхид хөтлөдөг. Самадхид хүрснээр хүн бүх Бүтээлийн универсаль мөн чанарыг мэдэрч, өөрийгөө Бурхантай тодорхой байдлаар нэгдмэл юм гэдгийг мэдэрдэг. Нэг талаасаа энэ нь тэд өөрсдийгөө Бурхан мэтээр мэдрэнэ гэсэн үг. Гол зорилго нь Бурханы энергитэй нэгдэх буюу Түүний гэрэл цацрагтай уусан нэгдэх явдал. Имперсонализмын гүн ухаан нь бүх материаллаг элементүүдийг бүгдийг нь хамруулахыг эрмэлздэг ч энэ үзэл нь ердөө Бурханлагийн нэг л хэмжээсийг тайлбарлаж буй ба иймээс ч бүрэн дүүрэн бус юм. Энэ онол нь бидний Бурхантай нэгдмэл хэмээх чанарыг нээн харуулж буй ч харин бид Бурханаас юугаараа ялгаатай вэ гэдэг асуултыг бүрэн дүүрэн орхигдуулдаг. Гэтэл чухамхүү энэ л ялгааг бид мэдэрч байдаг бөгөөд энэ бол бурханлаг хөгжлийн суурь үндэс нь юм. Хэрэв бид Бурханаас ялгаатай юм бол бид Түүнд үйлчлэн зүтгэх тэмүүллээ өөрсөддөө хөгжүүлэх ёстой. Эсрэг тохиолдолд хайраар үйлчлэн зүтгэхүйн тухай яриа боломжгүй хэвээр үлдэнэ.

Персонализмын гүн ухаан нь, материализм нь өвчин шаналал, түгшүүр бэрхшээлийг авч ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд  хүн мэдрэхүйн төсөөллүүдээс ангижирч, энэ бүх асуудал бэрхшээлүүдийн  дээр гарах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Персонализм нь өөртөө материализм, войдизм, имперсонализмын зарим зарим аспектуудыг багтаасан байдаг ч өөр, материйн бус үйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч бүр цааш гүнзгийрч үргэлжилдэг.

Ийм нэг жишээ татаж болно. Шүд нь хорхойтоод, тэр нь түүнд физик өвдөлт авч ирж буй хүн байг л дээ. Тэр хүн шүдээ улам өвтгөхгүйн тулд хоолны үнэр ч авч чадахгүй. Материализм бол өвчтэй шүдтэй адил. Өвчин шаналлыг авч ирсээр байх болно. Хүн санаа сэтгэлээрээ өвчнөөсөө ангижрахаар тэмүүлж үүний зэрэгцээ ямар нэг өвчин намдаах эм хэрэгсэл хэрэглэж болно. Энэ арга хэрэгслийн үр дүнд өвчин түрхэн зуур намдана. Энэ түвшин бол войдизмын түвшин юм. Хүн хэдийгээр өвчнөөсөө ангижирсан ч түүний энэ байдлыг их л сайндаа нейтраль буюу саармаг түвшин гэж нэрлэж болно. Хүн хоолны үнэрийг авч энэ байдлаас цэнгэл таашаалыг авч байвал тэрээр имперсонализмын түвшинтэй эгээ адил түвшинд оршин байна гэсэн үг. Харин тэрээр шийдвэр гарган, шүдний эмч дээр очиж, шүдээ эмчлүүлвэл тэр дан ганц хоолны үнэрийг аваад зогсохгүй тэр хоолыг идэж, түүнийг амтыг нь таашаан мэдэрч чадна. Энэ түвшин нь персонализмтай адил. Зовлонгийн суурь шалтгааныг арилгах нь тэр хүнд хоолтой шууд харьцах боломжийг нь нээж өгч байна. Заримдаа бид таагүй нөхцөл байдалд дунд орох үедээ эерэг сайн зүйл бол сөрөг мууг арилгах явдал мөн гэж боддог. Гэвч сөрөг материаллаг нөхцөл байдлыг арилгах нь ердөө эхлэл юм. Дараагийнх нь үе шат бол материаллаг үйл ажилд хаалт болж чадах эерэг бурханлаг үйлийн эрэл хайгуул юм.

 

Жон Фэйворс (Бхакти тиртха Свами) “Бурханлаг дайчин” номоос

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Бид хэрхэн яаж дээд зорилгод хүрэх вэ? Ямар зам мөр биднийг буцаагаад гэрт минь аваачих вэ? Бүх зам мөр нь философийн үндсэн 4 категори болох материализм, войдизм (англи хэлний void хэмээх үг нь хоосон, сул гэсэн утгатай), имперсонализм, персонализм хэмээх үзлүүдийн аль нэгээс нь эхлэдэг. Бид, материаллаг орчлон гэж юу болох, түүний хил хязгаарын чанадад юу оршдог, сүнслэг ертөнц(бурханлаг ертөнц) гэж юу болох талаар танин ойлгохыг хүсэж байгаа бол эдгээр дөрвөн сургуулийн үзэл онолын талаар мэдлэгтэй байх нь чухал. Материализмын гүн ухаан нь атеист буюу бурхангүй үзэлт гүн ухаан дээр суурилдаг. Материализм нь, хүн бол физик биемахбодиос өөр юу ч биш бөгөөд сүнс гээч зүйл үгүй хэмээн тунхагладаг. Хүмүүний бодгаль чанар хийгээд ухамсар зэрэг нь түүний оршин амьдарч буй орчноор тодорхойлогддог. Амьдралыг зүгээр л хооллох, унтах, үр удмаа үлдээх, биеэ хамгаалах процесс мэтээр хардаг ба Чарльз Дарвины онолоор бол энэ нь хамгийн их амьдрах чадвартай нь амьд үлдэх процесс юм. Энэ гүн ухаан нь бүдүүлэг эгоизм буюу аминч үзлийг төрүүлэн бий болгодог бөгөөд энэ үзэл нь байгалийг ашиглахуй болон удирдахуй дээр суурилдаг. Харин байгальтайгаа зохицохуй дээр биш. Материаллаг гүн ухаан нь бүх эрх мэдлээ дэлхий даяар тархаан түгээхийг оролдож буй дарлан мөлжигчдийн орчныг даган баримтлагчдын дунд түгээмэл оршдог. Войдизм гүн ухааны хувьд материаллаг үйл бол түгшүүр зовлонгийн үндэс бөгөөд материаллаг харилцаа нь өвдөлт шаналлыг авч ирдэг, материаллаг хүсэл тэмүүлэл нь стресс, урам хугарал, сэтгэл санаагаар унах байдлыг авч ирдэг гэж үзнэ. Энэ үзэл онол нь буддын гүн ухаантай нягт холбоотой. Буддын гүн ухаанд хүмүүний зорилго нь нирванд хүрэх буюу эгогоос ангижрах, материаллаг ертөнцөд уягдаж хүлэгдэхээс ангижрах, мэдрэхүйнүүдийн өдөөлт турхиралтаас ангижрах явдал гэж үздэг. Энэ гүн ухаан нь аливаа зүйл бодит биш гэж үздэг ч тэр нь чухам үнэндээ юу болох талаар дэлгэрүүлэн ярьдаггүй. Гүн ухааны үндсэн анги чиглэлүүдийн гурав дахь нь имперсонализмын гүн ухаан юм. Имперсонализм нь биднийг материаллаг ахуйгаас ангижруулж, сансрын ухамсар буюу самадхид хөтлөдөг. Самадхид хүрснээр хүн бүх Бүтээлийн универсаль мөн чанарыг мэдэрч, өөрийгөө Бурхантай тодорхой байдлаар нэгдмэл юм гэдгийг мэдэрдэг. Нэг талаасаа энэ нь тэд өөрсдийгөө Бурхан мэтээр мэдрэнэ гэсэн үг. Гол зорилго нь Бурханы энергитэй нэгдэх буюу Түүний гэрэл цацрагтай уусан нэгдэх явдал. Имперсонализмын гүн ухаан нь бүх материаллаг элементүүдийг бүгдийг нь хамруулахыг эрмэлздэг ч энэ үзэл нь ердөө Бурханлагийн нэг л хэмжээсийг тайлбарлаж буй ба иймээс ч бүрэн дүүрэн бус юм. Энэ онол нь бидний Бурхантай нэгдмэл хэмээх чанарыг нээн харуулж буй ч харин бид Бурханаас юугаараа ялгаатай вэ гэдэг асуултыг бүрэн дүүрэн орхигдуулдаг. Гэтэл чухамхүү энэ л ялгааг бид мэдэрч байдаг бөгөөд энэ бол бурханлаг хөгжлийн суурь үндэс нь юм. Хэрэв бид Бурханаас ялгаатай юм бол бид Түүнд үйлчлэн зүтгэх тэмүүллээ өөрсөддөө хөгжүүлэх ёстой. Эсрэг тохиолдолд хайраар үйлчлэн зүтгэхүйн тухай яриа боломжгүй хэвээр үлдэнэ. Персонализмын гүн ухаан нь, материализм нь өвчин шаналал, түгшүүр бэрхшээлийг авч ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд  хүн мэдрэхүйн төсөөллүүдээс ангижирч, энэ бүх асуудал бэрхшээлүүдийн  дээр гарах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Персонализм нь өөртөө материализм, войдизм, имперсонализмын зарим зарим аспектуудыг багтаасан байдаг ч өөр, материйн бус үйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч бүр цааш гүнзгийрч үргэлжилдэг. Ийм нэг жишээ татаж болно. Шүд нь хорхойтоод, тэр нь түүнд
Scroll to Top