Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 1
Users Today : 21
Users Yesterday : 33
Total Users : 12581
Views Today : 34
Views Yesterday : 41

Мэсгүйгээр мэс засал хийн эмчлэх нууц эрдмийн тухай яриа, цуурхал хүн төрөлхтний сонорыг хэдэн арван жилийн туршид гайхашруулан байгаа. Хилерүүдийн(heal хэмээх англи үг нь эмчлэн анагаах гэсэн утгатай) ид шидийн тухай олон тооны нийтлэлүүд сонин сэтгүүлийн нүүрийг чимсээр ирсэн хийгээд тэдний нууцлаг чадварыг дэлхийн томоохон их сургуулиудын эрдэмтэн мэргэд, докторууд судлан судлавч тэдний ид шидийн хүчинд зуун хувь шинжлэх ухааны үндэстэй тайлбар хийж чадахгүй байгаа билээ. Тэдний зарим нэг нь ийм хилерүүдийг мэхчин, гохчин буюу бусдын мөнгийг залилан авагч гэж тооцох ба нөгөө нэг хэсэг нь тэднийг Бурханы элч ба Түүний адислалаар хамгийн хүнд хэцүү өвчнүүдийг ч эмчилдэг хэмээн дүгнэдэг. Маргаан мэтгэлцээний үндэс нь юунаас болсон бэ гэвээс хилерүүд нь маш хүнд бэрх мэс заслыг өөрийн гараас өөр ямар ч  мэс заслын багажгүйгээр хийдэгт оршино.

Бясалгалын төлөвт оршингоо хилерүүд хуруугаа дөнгөж хүний биед хүргээд биед нь гараа нэвт шургуулан хүний дотор сав эрхтэнд нэвтрэн орж, түүнээс өвчилсөн эрхтнийг гарган авах эсвэл ургасан хавдар зэргийг таслан авдаг аж. Зарим үед өвчтөний арьсан дээр цус шүүрч мэдэгдэх авч хилерийг мэс заслаа дуусган гараа авах үед өвчтөний бие дээр ямар ч шарх, гэмтлийн ул мөр огт үлддэггүй байна. Бүр өчүүхэн төдий ч сорви үлддэггүй. Энэ үед хамгийн сонирхолтой нь эмчлүүлэгч мэс засал хийж буй газарт ямар нэг хачин жигтэй ухалт, төнхөлтийг мэдрэхээс өөрөөр өвдөлтийг бараг л мэдэрдэггүй аж.  Харин энэ бол чухам үнэндээ мэс засал биш эмчлэгчийн бурханлаг эрч хүчтэй харьцан ажиллаж чадах чадвар юм. Хилерийн астраль биеийн алганы төв хэсэг ба хуруунуудын дунд хэсгээс цацран гарах энерги нь физик биеийн дотоодод нэвтрэн орж, өвдөж гэмтсэн хэсгийг зайлуулдаг байна. Сүүлийн үеийн германы эрдэмтдийн судалснаар энэ энерги эрчим хүч нь радиодолгионоос илүү цаашаа нэвтрэх чадвартай аж.

Энэ асуудлыг усан дээр шинжиж үзье л дээ. Жишээ нь та ус руу гараа дүрээд буцаагаад гаргахад тэнд гар хийсний ул мөр огт үлддэггүй шүү дээ. Тийм биз? Астраль биед мэс засал хийж байхдаа хилер нь бидний мэддэгээс огт өөр хэмжээс орон зайд ордог ба бие махбодио ухамсрын өөр орон зайд аваачих нь өөрөө тийм ч сенсац болгохоор гайхалтай зүйл биш ба үүнийг одоо хир нь буддын лам нар, энэтхэгийн йогчид, африкийн тайлгачид ч хийж чаддаг тул хилерүүд энэ салбарт анхдагчид биш юм.

Энэтхэг орон бол манай гариг дэлхийн хамгийн нууцлаг оньсого мэт зүйлсийн жагсаалтыг манлайлах орон гэдгийг бид зоригтой хэлж чадна. Одоо би та бүхэнд нэгэн ийм хилерийн тухай өгүүлэх болно. Тэрээр Раджастаны Удайапур хотоос холгүй амьдардаг ба дорно дахины үлгэрийн ид шидтэнүүдтэй эгээ адилхан нэгэн билээ.

 

 

 

РАДЖАСТАНЫ ХИЛЕР

Раджастанд хүрэлцэн очиж доктор Калифа- ба -Шайкхула Ислам Алхадж Мулана Малика нараар эмчлүүлсэн иргэн Андрей Головины Ведүүд сэтгүүлд зориулан тусгайлан ярьсан ярилцлагыг толилуулж байна.

 

– Намайг эртнээс л элэгний өвчин маань зовоож байгаа билээ. Миний нэг танил Вриндаваны Анджана дас гэр бүлтэйгээ Раджастаны нэр алдарт хилерт очих гэж байгааг сонсоод би ч бас хувь заяагаа туршиж үзэхээр шийдсэн юм. Олон хүмүүсийн яриснаар бол тэр чулууг болон өвчтэй эрхтнээс хэсэгчлэн тасдан авч дотор эрхтнүүдийг эмчилдэг аж.

Энэ ярианд би үг дуугүй итгэж байсан гэж хэлж чадахгүй. Тэр ч байтугай ийм төлийн эмчилгээнд ихээхэн эргэлзэнгүй хандаж байснаа хэлэх хэрэгтэй.

Энэтхэгийн хүн пиг дүүрэн галт тэргэнд суун, халуунд халан явсаар ядарч туйлдсан бид арай гэж эмчийн гэрт хүрэв. Энд ирээд хамгийн түрүүнд анхаарал татсан зүйл юу байсан гэвэл энд маш олон хүн хуран цугларсанд байлаа. Хилерт үзүүлэхээр ирсэн хүмүүсийн цутгалан хэзээ ч тасрахааргүй юм шиг санагдаж билээ. Энд энгийн эгэл жирийн тосгоны орршин суугчаас аваад орчин үеийн чамин ганган машин хөлөглөсөн чинээлэг энэтхэгчүүд ч ирсэн байх нь харагдаж байв.

Урьд өмнө нь бидэнд хэлсэнчлэн эмчлэгч маань эмчилгээний хөлс болгож ямар нэг тодорхой төлбөр тогтоогоогүй байсан. Түүн дээр ирж байсан хүмүүс өөрийн чадах хэмжээний мөнгийг тавиур дээр өөрсдөө тавьж байхыг бид харсан билээ. Тавиур дээр хамгийн өчүүхэн жаахан мөнгөнөөс аваад маш их хэмжээний мөнгө ч харагдаж байсан юм. Гэвч хилерийн хувьд энэ асуудал онцгой анхаарал татахгүй байх шиг байсан ба тэр ч байтугай тэрээр тэр тавиур руу харах ч үгүй байв.

Яагаад ч юм надад хилерийн хувьд энэ нь түүний үндсэн орлого биш юм шиг санагдсан. Ханан дээр нь хилертэй уулзаж байгаа янз бүрийн зургуудыг өлгөсөн байсан ба харваас эдгээр хүмүүс нь нилээд нэр алдартай хүмүүс бөгөөд мөн ямар нэг диплом гэх мэт зүйлсийг гардуулж буй ёслол ч юмуу гэмээр харагдаж байлаа.

Урьд өмнө нь би Энэтхэгт хэрвээ эмчлэгч эсвэл зурхайч ямар нэг үйлчилгээ үзүүлээд түүнийхөө төлөө ямар нэг тогтсон тариф, үнэ тогтоовол тэрээр шууд л өөрийн нэр төр, мэргэшилээ алддаг гэдгийг сонсож байсан. Мөн чанарынхаа хувьд тэд ямар ч хариу хүлээлгүйгээр хүмүүст туслах ёстой аж. Энд энэ хууль ёстой л номоороо хэрэгжиж байх шиг харагдаж билээ.

Ингэж ингэж арайхийж миний ээлж боллоо. Би дотогш оров. Хилер дорно дахины эртний үлгэрийн илбэчин, ид шидтэн шиг байхыг хараад би их гайхав. Уртаас урт сахал, дорнын хийцийн малгай, хамар дээрээ зүүсэн нүдний шил, нэвт шувт ширтсэн тайван ухаалаг харц гээд л. Миний урьд өмнөх оношийг мэдэхгүй байсан боловч тэрээр маш хурднаар түүнийг оношилоод, намайг шүтээн тийшээ аваачин, түүнд гараа хүргэхийг хүсэв. Ямар нэг залбирал уншаад тэрээр маш хурднаар хүйтэн хутганы ар талаар миний гэдсэн дээгүүр гүйлгэснээ дараа нь түүнийгээ хойш нь тавиад тэр газарт гараараа ямар нэг ухан төнхөх үйлдэл хийж эхлэв. Би түгшин сандрахаас өөр юу ч мэдрэхгүй зогссоор байлаа. Гэнэт хилер гараа миний гэдэснээс авч надад нарийхан тунгалаг хальс шиг юм харууллаа. Би ч мэл гайхаж, цэл хөхөрч орхив. Тэр хэлэхдээ түүнийг миний гэдэснээс гаргаж ирсэн гэлээ. Би ямар нэг цус энэ тэр гарах гэж бодож байсан боловч тэр гарсангүй. Тэр хальс бараг л хув хуурай байв. Мэдээжийн хэрэг миний гэдсэн дээр ямар ч ул мөр үлдээгүй юм. Одоо болтол би тэр үед юу болсныг бодоод бодоод олдоггүй юм.

Жинхэнэ эмчилгээ юу эсвэл зүгээр л сайтар бодож боловсруулсан үзүүлбэр үү? Гэвч үүнээс хойш миний эрүүл мэнд бодитойгоор сайжирч байгааг мэдэрч эхэлсэн. Огцом биш л дээ, аажмаар, мэдэгдэхүйцээр. Харин цаашаа юу болохыг цаг хугацаа л харуулах байх даа.

Өнөөг хүртэл бидний очсон энэ хүн түүн рүү зорин ирсэн тэр олон хүнийг мэхэлж мөнгийг нь авахын тулд ийм үйл хийж байсан гэж төсөөлж чадахгүй байна. Юуны тулд тэр үүнийг хийнэ вэ? Түүний ажлын утга учир мөнгөнд бус байсныг бид харсан шүү дээ. Мөн түүнчлэн хүндэтгэвэл зохих насыг харгалзан үзсэн ч тэрээр үүнийг нэр алдрын төлөө л лавтай хийгээгүй.

 

“Ведүүд” сэтгүүлээс товчлон орчуулж сийрүүлсэн:

Балабхадра дас /Б.Болдсүх/

Мэсгүйгээр мэс засал хийн эмчлэх нууц эрдмийн тухай яриа, цуурхал хүн төрөлхтний сонорыг хэдэн арван жилийн туршид гайхашруулан байгаа. Хилерүүдийн(heal хэмээх англи үг нь эмчлэн анагаах гэсэн утгатай) ид шидийн тухай олон тооны нийтлэлүүд сонин сэтгүүлийн нүүрийг чимсээр ирсэн хийгээд тэдний нууцлаг чадварыг дэлхийн томоохон их сургуулиудын эрдэмтэн мэргэд, докторууд судлан судлавч тэдний ид шидийн хүчинд зуун хувь шинжлэх ухааны үндэстэй тайлбар хийж чадахгүй байгаа билээ. Тэдний зарим нэг нь ийм хилерүүдийг мэхчин, гохчин буюу бусдын мөнгийг залилан авагч гэж тооцох ба нөгөө нэг хэсэг нь тэднийг Бурханы элч ба Түүний адислалаар хамгийн хүнд хэцүү өвчнүүдийг ч эмчилдэг хэмээн дүгнэдэг. Маргаан мэтгэлцээний үндэс нь юунаас болсон бэ гэвээс хилерүүд нь маш хүнд бэрх мэс заслыг өөрийн гараас өөр ямар ч  мэс заслын багажгүйгээр хийдэгт оршино. Бясалгалын төлөвт оршингоо хилерүүд хуруугаа дөнгөж хүний биед хүргээд биед нь гараа нэвт шургуулан хүний дотор сав эрхтэнд нэвтрэн орж, түүнээс өвчилсөн эрхтнийг гарган авах эсвэл ургасан хавдар зэргийг таслан авдаг аж. Зарим үед өвчтөний арьсан дээр цус шүүрч мэдэгдэх авч хилерийг мэс заслаа дуусган гараа авах үед өвчтөний бие дээр ямар ч шарх, гэмтлийн ул мөр огт үлддэггүй байна. Бүр өчүүхэн төдий ч сорви үлддэггүй. Энэ үед хамгийн сонирхолтой нь эмчлүүлэгч мэс засал хийж буй газарт ямар нэг хачин жигтэй ухалт, төнхөлтийг мэдрэхээс өөрөөр өвдөлтийг бараг л мэдэрдэггүй аж.  Харин энэ бол чухам үнэндээ мэс засал биш эмчлэгчийн бурханлаг эрч хүчтэй харьцан ажиллаж чадах чадвар юм. Хилерийн астраль биеийн алганы төв хэсэг ба хуруунуудын дунд хэсгээс цацран гарах энерги нь физик биеийн дотоодод нэвтрэн орж, өвдөж гэмтсэн хэсгийг зайлуулдаг байна. Сүүлийн үеийн германы эрдэмтдийн судалснаар энэ энерги эрчим хүч нь радиодолгионоос илүү цаашаа нэвтрэх чадвартай аж. Энэ асуудлыг усан дээр шинжиж үзье л дээ. Жишээ нь та ус руу гараа дүрээд буцаагаад гаргахад тэнд гар хийсний ул мөр огт үлддэггүй шүү дээ. Тийм биз? Астраль биед мэс засал хийж байхдаа хилер нь бидний мэддэгээс огт өөр хэмжээс орон зайд ордог ба бие махбодио ухамсрын өөр орон зайд аваачих нь өөрөө тийм ч сенсац болгохоор гайхалтай зүйл биш ба үүнийг одоо хир нь буддын лам нар, энэтхэгийн йогчид, африкийн тайлгачид ч хийж чаддаг тул хилерүүд энэ салбарт анхдагчид биш юм. Энэтхэг орон бол манай гариг дэлхийн хамгийн нууцлаг оньсого мэт зүйлсийн жагсаалтыг манлайлах орон гэдгийг бид зоригтой хэлж чадна. Одоо би та бүхэнд нэгэн ийм хилерийн тухай өгүүлэх болно. Тэрээр Раджастаны Удайапур хотоос холгүй амьдардаг ба дорно дахины үлгэрийн ид шидтэнүүдтэй эгээ адилхан нэгэн билээ.       РАДЖАСТАНЫ ХИЛЕР Раджастанд хүрэлцэн очиж доктор Калифа- ба -Шайкхула Ислам Алхадж Мулана Малика нараар эмчлүүлсэн иргэн Андрей Головины Ведүүд сэтгүүлд зориулан тусгайлан ярьсан ярилцлагыг толилуулж байна.   – Намайг эртнээс л элэгний өвчин маань зовоож байгаа билээ. Миний нэг танил Вриндаваны Анджана дас гэр бүлтэйгээ Раджастаны нэр алдарт хилерт очих гэж байгааг сонсоод би ч бас хувь заяагаа туршиж үзэхээр шийдсэн юм. Олон хүмүүсийн яриснаар бол тэр чулууг болон өвчтэй эрхтнээс хэсэгчлэн тасдан авч дотор эрхтнүүдийг эмчилдэг аж. Энэ ярианд би үг дуугүй итгэж байсан гэж хэлж чадахгүй. Тэр ч байтугай ийм төлийн эмчилгээнд ихээхэн эргэлзэнгүй хандаж байснаа хэлэх хэрэгтэй. Энэтхэгийн хүн пиг дүүрэн галт тэргэнд суун, халуунд
Scroll to Top