Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Нэгэн мэргэний хүү их пандит Райвьюд ихэд атаархдаг байжээ. Бүгд л түүнийг хүндлэн хайрлах авч түүний эцгийг огтхон ч үл үнэлдэг байв. Хэргийн учир нь Райвью дан ганц их эрдэм мэдлэгтэй байгаад зогссонгүй бусдыг энэрэн хайрлах сэтгэлийг өөртөө шингээсэн нэгэн байж. Мэргэний хүү Явакрит: “Хэрэв би өрөөсөн хөл дээрээ зогсоод бүх мэдлэгийг, ведийг бүрэн танин мэдэх хүртлээ хатуу тэвчил үйлдэгч болъё. Тэгснээр бүх асуудал шийдэгдэх буй заа” хэмээн сэтгэв.

Ингээд тэрээр мэдлэгийг олохоор шийдэн өөрийн бодож байснаа хэрэгжүүлж эхлэв:

–         Би хатуу чанга тэвчил хатуужлыг үйлдэж, мэдлэгийг олж авна. Тэгсэн цагт энэ хүмүүс намайг үнэлж, цэгнэж, намайг хайрлахгүй хаа одохов. Тэр цагт л би аз жаргалыг олно доо хэмээн тунгааж.

Ийнхүү хатуу чанга тэвчлийг үйлдэн үйлдсээр, энэ нь бүр хурмаст тэнгэр Индраг ч сандраан цочирдуулчухуй.

Энгийн даяанчийн дүрд хувилан буун ирж, Индра түүнийг зорин очоод асуув:

–         Эрхэм бабаджи, чи юу хүсээв? Юуны тулд нэг хөл дээрээ ийнхүү зогсоно вэ? гэхэд Явакрит:

–         Би бүх ведийг танин мэдэхийг хүсч байна. Бүх мэдлэгийг эзэмшихийг хүсч байна!

–         Ведийг мэдэх гэнээ? Үүн шиг хялбар зүйл бий гэж үү? Яв, номын багш дээр оч. Чи бүгдийг олж мэдэх болно. Түүнд мөргө, түүнд үйлчлэн зүтгэ. Ингээд л мэдлэг чамд ирнэ.

–         Үгүй хэмээн Явакрит эрсхэн хариулаад, – би хэн рүү ч явахгүй. Мэдлэг олох хүртлээ энд зогссоор л байх болно гэв.

Эцсийн эцэст арга тасарсан Индра тэр бабаджид ведийн бүх мэдлэгийг хайрлажээ.

–         Чи хүсч байсан бүхнээ авлаа. Гэхдээ одоо хар толгойдоо л гомдох болох вий хэмээн тэрээр Явакритид хэлж гэнэ.

Машид баярлан хөөрсөн, ид шидийн мэдлэг ухааныг бүрэн эзэмшсэн хүү нь эцгээдээ яарав.

–          Ай эцэг минь, одоо бүх хүн таныг үнэлж, хүндлэх болно! Би бүх мэдлэг ухааныг эзэмшчихлээ!

Түүний үгэнд ихээр урам хугарсан эцэг:

–         Олж авсан мэдлэгийг зөвөөр ашиглахын тулд номхон хүлцэнгүй чанарыг шингээсэн байх хэрэгтэй. Хүлцэнгүй чанарыг олж авахын тулд тусгай сургалтыг дамжиж, шалгуурыг давсан байх ёстой. Энэ мэдлэгийг олж авснаар чи үүгээрээ бардамнан сайрхах болно. Ингэснээр энэ нь чамайг өөрийг чинь бүрэн сүйрүүлэх болно хэмээн эцэг нь хариу өчив гэнээ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Нэгэн мэргэний хүү их пандит Райвьюд ихэд атаархдаг байжээ. Бүгд л түүнийг хүндлэн хайрлах авч түүний эцгийг огтхон ч үл үнэлдэг байв. Хэргийн учир нь Райвью дан ганц их эрдэм мэдлэгтэй байгаад зогссонгүй бусдыг энэрэн хайрлах сэтгэлийг өөртөө шингээсэн нэгэн байж. Мэргэний хүү Явакрит: “Хэрэв би өрөөсөн хөл дээрээ зогсоод бүх мэдлэгийг, ведийг бүрэн танин мэдэх хүртлээ хатуу тэвчил үйлдэгч болъё. Тэгснээр бүх асуудал шийдэгдэх буй заа” хэмээн сэтгэв. Ингээд тэрээр мэдлэгийг олохоор шийдэн өөрийн бодож байснаа хэрэгжүүлж эхлэв: –         Би хатуу чанга тэвчил хатуужлыг үйлдэж, мэдлэгийг олж авна. Тэгсэн цагт энэ хүмүүс намайг үнэлж, цэгнэж, намайг хайрлахгүй хаа одохов. Тэр цагт л би аз жаргалыг олно доо хэмээн тунгааж. Ийнхүү хатуу чанга тэвчлийг үйлдэн үйлдсээр, энэ нь бүр хурмаст тэнгэр Индраг ч сандраан цочирдуулчухуй. Энгийн даяанчийн дүрд хувилан буун ирж, Индра түүнийг зорин очоод асуув: –         Эрхэм бабаджи, чи юу хүсээв? Юуны тулд нэг хөл дээрээ ийнхүү зогсоно вэ? гэхэд Явакрит: –         Би бүх ведийг танин мэдэхийг хүсч байна. Бүх мэдлэгийг эзэмшихийг хүсч байна! –         Ведийг мэдэх гэнээ? Үүн шиг хялбар зүйл бий гэж үү? Яв, номын багш дээр оч. Чи бүгдийг олж мэдэх болно. Түүнд мөргө, түүнд үйлчлэн зүтгэ. Ингээд л мэдлэг чамд ирнэ. –         Үгүй хэмээн Явакрит эрсхэн хариулаад, – би хэн рүү ч явахгүй. Мэдлэг олох хүртлээ энд зогссоор л байх болно гэв. Эцсийн эцэст арга тасарсан Индра тэр бабаджид ведийн бүх мэдлэгийг хайрлажээ. –         Чи хүсч байсан бүхнээ авлаа. Гэхдээ одоо хар толгойдоо л гомдох болох вий хэмээн тэрээр Явакритид хэлж гэнэ. Машид баярлан хөөрсөн, ид шидийн мэдлэг ухааныг бүрэн эзэмшсэн хүү нь эцгээдээ яарав. –          Ай эцэг минь, одоо бүх хүн таныг үнэлж, хүндлэх болно! Би бүх мэдлэг ухааныг эзэмшчихлээ! Түүний үгэнд ихээр урам хугарсан эцэг: –         Олж авсан мэдлэгийг зөвөөр ашиглахын тулд номхон хүлцэнгүй чанарыг шингээсэн байх хэрэгтэй. Хүлцэнгүй чанарыг олж авахын тулд тусгай сургалтыг дамжиж, шалгуурыг давсан байх ёстой. Энэ мэдлэгийг олж авснаар чи үүгээрээ бардамнан сайрхах болно. Ингэснээр энэ нь чамайг өөрийг чинь бүрэн сүйрүүлэх болно хэмээн эцэг нь хариу өчив гэнээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top