Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 1
Users Today : 21
Users Yesterday : 33
Total Users : 12581
Views Today : 33
Views Yesterday : 41

Эгэл ичих санаагүй зарим муу хүн

Эгнэгт өөрийн муу явдлаа хөөргөн өгүүльюү

Эвдрэлт ганзын орны зарим хаадын ёсонд

Эцгээ алаад дайсныг дарсан хэнгэрэг дэлддэг адил

гэсэнтэй зохилдох үлгэр нь:

Замбуутивийн өмнө хязгаар Ганз нэрт оронд Нарабади гэдэг хааны ёсонд хан хөвгүүдийг хорин нас хүрвэл алс газар явуулан ухааны шастир сургах ёсон бий ажгуу. Тэгээд эцгээ нөхчсөн цагт аль ахмад хүү нь хаан болдог байв. Тэгтэл хааны бага хатнаас хүү төрөөд найман нас хүрэхэд эх хөвгүүндээ нэг сайн дээл өгсөнд хөвгүүн нь: Би хаан ширээнд суух цагтаа өмсье гэсэнд эх өгүүлрүүн: Чи хаан болохгүй.  Ах чинь хаан болно гэсэнд хөвгүүн гомдож арга асуусанд эх нь: Чи тийм санаатай бол эцгээ хороогоод ширээнд нь суун дайсныг дарсны тэмдгийн их хэнгэрэг дэлдвэл хаан болно гэжээ. Хөвгүүн ханцуйндаа хутга нуун эцгийн өвөр дээр гараад наадах мэтээр хуурч гэнэт хутгаар гэдсийг нь хагалаад ширээнд суун “Би хаан билээ. Их хэнгэрэг дэлдэгтүн” гэж дэлдүүлсэнд түшмэд нь: Ийм өчүүхэн наснаас баатар чадалт учраас хаан болоход зохино гэж өргөмжилснөөр түүнээс хойш тийм ёс гарлаа гэдээг.

“Эрдэнийн сан субашидаас”

Эгэл ичих санаагүй зарим муу хүн Эгнэгт өөрийн муу явдлаа хөөргөн өгүүльюү Эвдрэлт ганзын орны зарим хаадын ёсонд Эцгээ алаад дайсныг дарсан хэнгэрэг дэлддэг адил гэсэнтэй зохилдох үлгэр нь: Замбуутивийн өмнө хязгаар Ганз нэрт оронд Нарабади гэдэг хааны ёсонд хан хөвгүүдийг хорин нас хүрвэл алс газар явуулан ухааны шастир сургах ёсон бий ажгуу. Тэгээд эцгээ нөхчсөн цагт аль ахмад хүү нь хаан болдог байв. Тэгтэл хааны бага хатнаас хүү төрөөд найман нас хүрэхэд эх хөвгүүндээ нэг сайн дээл өгсөнд хөвгүүн нь: Би хаан ширээнд суух цагтаа өмсье гэсэнд эх өгүүлрүүн: Чи хаан болохгүй.  Ах чинь хаан болно гэсэнд хөвгүүн гомдож арга асуусанд эх нь: Чи тийм санаатай бол эцгээ хороогоод ширээнд нь суун дайсныг дарсны тэмдгийн их хэнгэрэг дэлдвэл хаан болно гэжээ. Хөвгүүн ханцуйндаа хутга нуун эцгийн өвөр дээр гараад наадах мэтээр хуурч гэнэт хутгаар гэдсийг нь хагалаад ширээнд суун “Би хаан билээ. Их хэнгэрэг дэлдэгтүн” гэж дэлдүүлсэнд түшмэд нь: Ийм өчүүхэн наснаас баатар чадалт учраас хаан болоход зохино гэж өргөмжилснөөр түүнээс хойш тийм ёс гарлаа гэдээг. “Эрдэнийн сан субашидаас”
Scroll to Top