Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 9 9 2 9
Users Today : 7
Users Yesterday : 24
Total Users : 9929
Views Today : 7
Views Yesterday : 31

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Вайсакха (4-5) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг юу  гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Намайг өршөөн соёрхож энэ бүхний талаар надад айлдаж хайрлана уу?

 Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Дхармын хүү минь ээ, Васиштха Мунигийн нэгэн удаа Рамачандра Бурханд айлтгасныг Би одоо чамд айлдъя.

Рамачандра Бурхан Васиштха Мунид хандан: Ай аугаа гэгээнтэн минь ээ, нүгэл хийгээд гай зовлонгийн бүх хэлбэр, төрлийг арилган зайлуулах мацгийн бүхий л өдрүүдээс хамгийн шилдэг сайн өдрийн тухай өгүүлээч. Би Өөрийн хайртай Ситагаас салж хагацсанаас болоод удаан хугацааны туршид зовж шаналж байна. Энэ зовлон шаналалаасаа хэрхэн яаж ангижрах вэ? гэдгийг чамаас сонсмоор байна.” хэмээн айлдсан.

Васиштха Муни хариу айлтгасан нь: Ай Рама Бурхан минь ээ, ай саруул ухаантан минь ээ, Таны нэр алдрыг дурсан санаснаар л энэхүү материаллаг ертөнцийн далайг гэтлэн туулж болох билээ. Та үүнийг бүх хүн төрөлхтний тусын тулд л надаас асуусан билээ. Иймээс бүгдийн хүслийг биелүүлэх үүднээс бүх ертөнцийг ариусгах чадвартай мацгийн өдрийг би одоо тодорхойлон айлтгая.

Ай Рама минь ээ, энэ өдөр бол двадашид тохиодог Вайсакха-шукла экадаши юм. Энэ экадаши нь бүх нүглийг арилган зайлуулдаг бөгөөд түүнийг мөн Мохини экадаши гэж алдаршуулдаг. Ай Рама минь ээ, энэхүү экадашийн ач тусаар түүнийг баримталж байгаа зол завшаантай сүнс нь хий хуурмагийн торноос үнэхээрийн чөлөөлөгдөн ангижирдаг. Иймээс Та зовлон шаналалаасаа хагацахыг хүсэж байгаа бол гуниг зовлонгоос ангижруулдаг хийгээд замд тохиолдох бүхий л саад тотгоруудыг арилган зайлуулах энэхүү өршөөл нигүүлсэлт экадашийг төгс байдлаар баримтлах ажаам уу. Түүний аугааг хэрхэн тодорхойлохыг болгоон сонсоно уу. Тэр ч бүү хэл, өршөөл нигүүлсэл дүүрэн энэхүү экадашийн тухай зөвхөн сонссоноор л маш их нүглээсээ салан хагацаж болдог билээ.

Эртийн нэгэн цагт Сарасвати голын эрэг дээр сарны удамд төрсөн  Дьютиман хааны захиран суудаг Бхадравата гэдэг гайхамшигт сайхан хот байдаг байлаа. Ай Рама минь ээ, тэр бол хүчирхэг, үнэнч шудрага бөгөөд маш мэргэн ухаантай хаан байв. Түүний эзэнт гүрэнд маш их мөнгө болон үр тариа хураан хуримтлуулсан Дханапала нэртэй нэгэн худалдаачин амьдардаг байлаа. Тэр маш их шүтлэгтэй нэгэн байсан. Бхадраватагийн бүх оршин суугчдын сайн сайхны төлөө тэр нуур байгуулж, тахилга өргөлийн талбар индэр босгож, гоё сайхан цэцэрлэгт хүрээлэнгүүдийг тордон ургуулж байсан. Тэр бол Вишну Бурханы эрхэм сайн чин бишрэлтэн байсан бөгөөд Суману, Дьютимана, Медхави, Сукрити болон Дхриштабудхи гэсэн таван хөвгүүдтэй байлаа.

Харамсалтай нь түүний хүү Дхриштабудхи нь цаг ямагт л нүгэлт үйлтэй хутгалдан зууралддаг байв. Тэр янхнуудтай унтаж, муу хүмүүстэй нөхөрлөдөг байв. Тэр бэлгийн хорио цээртэй харьцаанд орж, мөрийтэй тоглоом тоглох болон мэдрэхүйн ханамж эдлэх өөр бусад олон зүйлийн хойноос хөөцөлддөг байлаа. Тэр мөн хагас бурхад, брахманууд, өвөг дээдэс, гэр бүлийнхээ ахмад гишүүдийг болон зочдоо үл хүндэтгэдэг байв. Хорлолт Дхриштабудхи  эцгийнхээ хөрөнгө зоорийг ямар ч эргэцүүлэн бодох юмгүйгээр үрэн таран хийж, хорио цээртэй хоол хүнс идэж, архи дарс маш их уудаг байлаа.

Нэг удаа, Дхриштабудхи гудамжаар янхантай тэврэлдэн явж байхыг эцэг Дханапала нь хараад түүнийг гэрээсээ хөөсөн. Бүх төрөл төрөгсөд нь түүнийг мш ихээр буруушаан зэмлэж, түүнээс зайлсхийн холдсон. Тэр өөрийн бүх гоёл чимэглэлээ зарсны дараагаар бүрмөсөн хоосорч үгүйрэн ядуурлаа. Түүнээс янхнууд хүртэл нүүр буруулах болсон, тэр ч бүү хэл тэд түүний ядуу зүдүү байдлыг элэг барин шоолж доромжлох болсон. Дхриштабудхи бүр тавгүйтэн улам бүр өлсөж цангах боллоо. Тэрээр: “Би одоо яах вэ? Амьдралаа яаж залгуулах вэ?” гэж бодсон. Тэгээд тэр хулгай хийж эхэллээ. Хааны эргүүлүүд түүнийг барьсан боловч эцэг нь алдар цуутай Дханапала гэдгийг мэдээд суллан тавьсан. Гэвч хожим нь тэд тэд түүнийг барин, зодож занчин гав гинжээр гинжилж хорьсон.

Хааны түшмэлүүд Дхриштабудхид: “Ай хорон муу санаат зальхай минь ээ, чамд энд гишгэх ч газар алга.” гэж хэлсэн. Гэвч эцэг нь түүнийг сулласан бөгөөд Дхриштабудхи шууд л ой руу явсан. Тэр ойгоор тэнэсээр маш их өлсөж цангасан. Эцэстээ тэр хооллож ундлахын тулд арслан, буга, гахай, чоно зэрэг зэрлэг амьтдыг агнаж эхэлсэн. Тэр нумаа гартаа харвахад бэлэн байдалтайгаар үргэлж барьж явдаг байсан ба хурц сумтай саадгаа мөрөндөө эгэлдэргэлсэн байдаг байв. Тэр мөн  чакор, тогос, канок, тагтаа зэрэг шувуудыг агнаж байв. Тэрээр шувууд хийгээд амьтдыг ямар ч тээнэгэлзэх юмгүйгээр хөнөөдөг байсан учир түүний нүгэл нь өдрөөс өдөрт улам ихээр нэмэгдэж байлаа. Урьд өмнө үйлдсэн нүгэл хилэнц дээрээ нэмэн тэр одоо бүр нүглийн далайд живсэн байлаа.

Дхриштабудхи цаг ямагт л гунигтай, тавгүй байдалтай байв. Гэсэн ч, тэр нэгэн удаа Вайсакха сард, магадгүй өөрийн өнгөрсөн амьдралдаа үйлдсэн сайн үйлийн ачаар, Каундинья Мунигийн ашрамд хүрч очсон. Аугаа мэргэн Ганга мөрөнд угаал үйлдээд дөнгөж дуусаж байсн учир түүнээс ус дусалж байлаа. Дриштхабудхид маш их зол завшаан тохиож гэгээнтний хувцаснаас дусах усны дусалд хүрсэн. Тэрээр хоромхон зуурт л мунхагийн харанхуйгаас ангижран чөлөөлөгдөж нүглийн нь үр дагавар багассан. Каундинья Мунид гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн Дхриштабудхи алга хавсран залбирч: “Ай брахман минь ээ, би амьдралдаа маш их нүгэл үйлджээ. Одоо би  маш их гунигтай байна. Энэ нүглээс хэрхэн яаж ангижран салж болохыг надад хэлж өгөөч.” гэж гуйсан. Аугаа Риши хариулсан нь: Ай хүү минь ээ, маш анхааралтай сонс, Сумеру уул шиг тийм маш их, хүнд бэрх нүглийг ч устгах хүчийг агуулах ариун гэгээн Мохини экадаши Вайсакха сарын гэрэлтэй хагаст болно. Хэрвээ чи миний зөвлөгөөг даган Бурхан Харид маш эрхэм байдаг энэхүү экадашид чин бишрэлтэйгээр мацаг барих аваас өөрийн олон олон амьдралын туршид үйлдсэн бүхий л нүглийн үр дагавруудаас чөлөөлөгдөх болно.

 Эдгээр үгсийг маш их баяр хөөртэйгөөр  сонсоод Дхриштабудхи Мохини экадашид гэгээнтний зааж зөвлөсний дагуу мацаг барихыг амласан. Ай хаадын шилдэг нь минь ээ, ай Рама минь ээ, Мохини экадашид бүтэн мацаг барьснаар Дханапала худалдаачны замаа алдсан хүү, нүгэлт Дхриштабудхи нүгэлгүй болсон. Үүний үрээр тэр гайхамшигт трансценденталь дүр төрхтэй болж Вишну Бурханы хөлөг Гаруда шувууны нуруун дээр гаран Бурханы дээдийн дээд орон тийш ямар ч саад тотгоргүйгээр  чиглэн одсон билээ. Ай Рама минь ээ, мацгийн өдөр-Мохини экадаши нь материаллаг оршнолд хий хуурмагаар дурлан татагдахуйн харанхуйг сарниулан хөөдөг. Иймээс гурван ертөнцөд үүнээс  илүү сайн өдөр гэж үгүй билээ.

Бурхан Кришна: “Иймээс, ай Юдхиштхира минь ээ, ариун дагшин газраар мөргөл хийн явсан ч, өргөл өргөсөн ч, хандив өглөг тараасан байсан ч Мохини экадашийг Миний чин бишрэлтэн баримталснаар хүртэх  ач тусын 16-ны нэгд хүрэх тийм ач тусыг ч хүртэж чадахгүй. Мохини экадашийн аугааг ойлгож мэдэж байгаа болон сонсож байгаа хэн бүхэн мянган үнээгээр өргөл болгосонтой адил тийм ач тусыг хүртдэг.” хэмээн айлдвараа өндөрлөв.

Мохини экадаши буюу Вайсакха-шукла экадашийн яруу алдрын тухай  Курма Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

  1. Двадашидтохиож байгаа экадашийг Ведийн судруудад мөн экадаши гэж нэрлэдэг. Түүнээс гадна Гаруда Пураны (1.125.6)-д Брахма бурхан Нарада Мунид: “Ай брахман минь ээ,  экадаши нь двадашитай давхцах үед  энэ экадашийг бүрэн хэмжээгээр баримтлах хэрэгтэй. Харин экадаши нь даша-д тохиох аваас түүнийг баримтлах хэрэггүй.
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Вайсакха (4-5) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг юу  гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Намайг өршөөн соёрхож энэ бүхний талаар надад айлдаж хайрлана уу?  Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Дхармын хүү минь ээ, Васиштха Мунигийн нэгэн удаа Рамачандра Бурханд айлтгасныг Би одоо чамд айлдъя. Рамачандра Бурхан Васиштха Мунид хандан: Ай аугаа гэгээнтэн минь ээ, нүгэл хийгээд гай зовлонгийн бүх хэлбэр, төрлийг арилган зайлуулах мацгийн бүхий л өдрүүдээс хамгийн шилдэг сайн өдрийн тухай өгүүлээч. Би Өөрийн хайртай Ситагаас салж хагацсанаас болоод удаан хугацааны туршид зовж шаналж байна. Энэ зовлон шаналалаасаа хэрхэн яаж ангижрах вэ? гэдгийг чамаас сонсмоор байна.” хэмээн айлдсан. Васиштха Муни хариу айлтгасан нь: Ай Рама Бурхан минь ээ, ай саруул ухаантан минь ээ, Таны нэр алдрыг дурсан санаснаар л энэхүү материаллаг ертөнцийн далайг гэтлэн туулж болох билээ. Та үүнийг бүх хүн төрөлхтний тусын тулд л надаас асуусан билээ. Иймээс бүгдийн хүслийг биелүүлэх үүднээс бүх ертөнцийг ариусгах чадвартай мацгийн өдрийг би одоо тодорхойлон айлтгая. Ай Рама минь ээ, энэ өдөр бол двадашид тохиодог Вайсакха-шукла экадаши юм. Энэ экадаши нь бүх нүглийг арилган зайлуулдаг бөгөөд түүнийг мөн Мохини экадаши гэж алдаршуулдаг. Ай Рама минь ээ, энэхүү экадашийн ач тусаар түүнийг баримталж байгаа зол завшаантай сүнс нь хий хуурмагийн торноос үнэхээрийн чөлөөлөгдөн ангижирдаг. Иймээс Та зовлон шаналалаасаа хагацахыг хүсэж байгаа бол гуниг зовлонгоос ангижруулдаг хийгээд замд тохиолдох бүхий л саад тотгоруудыг арилган зайлуулах энэхүү өршөөл нигүүлсэлт экадашийг төгс байдлаар баримтлах ажаам уу. Түүний аугааг хэрхэн тодорхойлохыг болгоон сонсоно уу. Тэр ч бүү хэл, өршөөл нигүүлсэл дүүрэн энэхүү экадашийн тухай зөвхөн сонссоноор л маш их нүглээсээ салан хагацаж болдог билээ. Эртийн нэгэн цагт Сарасвати голын эрэг дээр сарны удамд төрсөн  Дьютиман хааны захиран суудаг Бхадравата гэдэг гайхамшигт сайхан хот байдаг байлаа. Ай Рама минь ээ, тэр бол хүчирхэг, үнэнч шудрага бөгөөд маш мэргэн ухаантай хаан байв. Түүний эзэнт гүрэнд маш их мөнгө болон үр тариа хураан хуримтлуулсан Дханапала нэртэй нэгэн худалдаачин амьдардаг байлаа. Тэр маш их шүтлэгтэй нэгэн байсан. Бхадраватагийн бүх оршин суугчдын сайн сайхны төлөө тэр нуур байгуулж, тахилга өргөлийн талбар индэр босгож, гоё сайхан цэцэрлэгт хүрээлэнгүүдийг тордон ургуулж байсан. Тэр бол Вишну Бурханы эрхэм сайн чин бишрэлтэн байсан бөгөөд Суману, Дьютимана, Медхави, Сукрити болон Дхриштабудхи гэсэн таван хөвгүүдтэй байлаа. Харамсалтай нь түүний хүү Дхриштабудхи нь цаг ямагт л нүгэлт үйлтэй хутгалдан зууралддаг байв. Тэр янхнуудтай унтаж, муу хүмүүстэй нөхөрлөдөг байв. Тэр бэлгийн хорио цээртэй харьцаанд орж, мөрийтэй тоглоом тоглох болон мэдрэхүйн ханамж эдлэх өөр бусад олон зүйлийн хойноос хөөцөлддөг байлаа. Тэр мөн хагас бурхад, брахманууд, өвөг дээдэс, гэр бүлийнхээ ахмад гишүүдийг болон зочдоо үл хүндэтгэдэг байв. Хорлолт Дхриштабудхи  эцгийнхээ хөрөнгө зоорийг ямар ч эргэцүүлэн бодох юмгүйгээр үрэн таран хийж, хорио цээртэй хоол хүнс идэж, архи дарс маш их уудаг байлаа. Нэг удаа, Дхриштабудхи гудамжаар янхантай тэврэлдэн явж байхыг эцэг Дханапала нь хараад түүнийг гэрээсээ хөөсөн. Бүх төрөл төрөгсөд нь түүнийг мш ихээр буруушаан зэмлэж, түүнээс зайлсхийн холдсон. Тэр өөрийн бүх гоёл чимэглэлээ зарсны дараагаар бүрмөсөн хоосорч үгүйрэн ядуурлаа. Түүнээс янхнууд хүртэл нүүр буруулах болсон, тэр ч бүү хэл тэд түүний ядуу зүдүү байдлыг элэг
Scroll to Top