Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 23
Views Yesterday : 62

Махны хэрэглээний сөрөг үр дагаврын тухай Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид болон төр засгийн өндөр албан тушаалтнуудад илгээсэн захидал

Гарчиг:

Махны  хэрэглээний үр дагаварын тухай алмайрч гайхмаар шинэ мэдээ мэдээлэл

   Үргэлжлэл

              Дэлхий дахинаа түгээхүй        

Хэдэн тэрбум хүн болон үр хойч маань амь, амьдралаа алдаж магадгүй болчихоод байгаа учраас энэ гарц шийдлийг хүмүүс ойлгож мэдэхэд туслана уу. Энэ мэйлийг аль болох олон хүнд, найз нөхөд, гэр бүлийнхэн, урлаг спортын одод, ток шоу зохион байгуулагч, найруулагч нар, орон нутгийн хэвлэл мэдээлэл, эмч, эмнэлгийн ажилтнууд, тамирчид, төрийн албан хаагчид, интернэтэд мэдээлэл тавигч нарт, нийгмийн зүтгэлтэн, төрийн бус байгууллага гээд бүхий л хүмүүст чадах чинээгээрээ илгээнэ үү.

Хэрвээ танд цаг хугацаа боломж байгаа бол энэ асуудлаар олон нийтийг мэдлэгтэй болгохыг төрийн байгууллага, хэвлэл мэдээллийнхнээс хүсч өргөдөл хүсэлт гаргах эсвэл интернет дахь олныг хамарсан сүлжээг ашиглан хөдөлгөөн өрнүүлж болох юм. Та энэ асуудлаар мэдлэг, мэдээлэлтэй бол сургалт семинар зохион байгуулж бас болно шүү дээ.  Таны оролцоо хүчин чармайлтын дүнд олон нийт энэ асуудлыг сэрж мэдрэх нь дамжиггүй. Тамхийг ямар ч хор нөлөөгүй гэж үздэг байсан цаг үе шүү дээ. Үнэндээ бол түүнийг ашиг тустай мэтээр сурталчилж байсан юм.  Кокайны хувьд бас л ийм түүх байдаг. Одоо бол бид эдгээрийг хорт бодис гэж үзэн олноороо эсэргүүцэж, хууль тогтоогчид түүний хэрэглээг илүү үнэтэй бөгөөд хууль бусад тооцох болжээ. Бид махан дээр яг ийм арга хэмжээ авах хэрэгтэй байна. Татварт төлж байгаа мөнгөөрөө махны үйлдвэрийг дэмждэгээ больж, түүгээрээ харин органик фирмийг тэтгэн хөгжүүлцгээе.

Биднийг энэ захидлыг бичихэд хүргэсэн зүйл бол энэ гарагийн оршин суугчийнхаа хувьд оногдсон үүргээ гүйцэтгэж байгаа юм, өөр юу ч биш. Бид энэ гайхамшигт гарагаа сайхан мод, ан амьтан, тал, хөндий, ус горхи, хүрхрээ, далай тэнгисээр нь хайрлаж байдаг бөгөөд энэ чигээр нь үр хүүхэд, хойч үедээ  хадгалан үлдээхийг хүсч байна. Бидний гарт байгаа чухам энэ асуудал улс төр, эдийн засаг, арьс өнгө, хувь хүний эрх ашгийн аль ч асуудлаас хавьгүй илүү чухлаар тавигдаж байна. Дэлхийн хэмжээнд маш хурдан энэ мэдээг тараахын тулд энэ захидлыг аль болох олон хүнд түгээхийг бид танаас чин сэтгэлээсээ хүсч байна.

Бид бүгдийг эрүүл энх, аз жаргалтай амьдралд хүргэж өгөх тэрхүү залуур, хайр, цэцэн ухааны хур бороо таныг бас мялаах болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа.

 

Таныг хүндэтгэсэн,

Ард иргэдийн төлөөлөл

 

“Харцгаа. Би та нарт үр жимс өгч чадах өвс ургамал өглөө. Та нарын хувьд энэ бол мах  юм.”

– Genesis   1:29

Цагаан хоолны тухай нэрд гарсан мэргэн үгс (№5)Тэмдэглэл :

Энэ захианд тусгасан дийлэнх мэдээллийн эх сурвалжийг дараах номнуудаас авсан болно.  Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх тодруулсан номноос уншаарай.

End of the Long Summer   – зохиогч Dianne Dumanoski

Field Notes from a Catastrophe   – зохиогч Elizabeth Kolbert

Now or Never   – зохиогч Tim Flannery

The Weather Makers   -зохиогч Tim Flannery

What’s the Worst That Could Happen?   – зохиогч Greg Craven

Harvest for Hope   – зохиогч y Jane Goodall

The Diet for a New America  – зохиогч John Robbins

Diet for a Small Planet (1981 edition)  – зохиогч  Frances Moore Lappй

The China Study  – зохиогч T. Colin Campbell, PhD & Thomas M. Campbell II

A Challenging Second Opinion  – зохиогч John A. McDougall, M.D.

The Skeptical Environmentalist  – зохиогч Bjorn Lomborg

Mad Cowboy  – зохиогч Howard F. Lyman

“Би мах идэхээс татгалзсанаараа  бусдад тааламжгүй байдлыг бий болгосон ба  энэ өвөрмөц  чанарынхаа төлөө үе үе зэмлүүлж л байдаг. Гэвч миний хөнгөн зууш надад илүү ахиц дэвшил гаргаж, оюун ухаан маань илүү сэргэг байж, хурдан бодож тунгаах боломжийг олгож байна.”

– Бенжамин Франклин, Америкийн төрийн зүтгэлтэн, зохион бүтээгч, зохиолч

Хавсралт 1  Хүрээлэн буй орчинд гарч буй илэрхий өөрчлөлтийн шинж тэмдгүүд

Энэ бол бидний үзэж, гэрчилж буй эхний шинж тэмдгүүд юм. Дэлхийн агаарын хэм цаашид нэмэгдэх тусам байгалийн ширүүн үзэгдлүүд улам ихээр тохиолдох болно.

ДАЛАЙН ТҮВШИН ДЭЭШИЛЖ БАЙНА

Сүүлийн 150 жилийн дотор далайн түвшин ердөө 10-20.5 см дээшилсэн бол 1988-2000 оны хооронд далайн түвшин дээрхээс хоёр дахин илүү буюу жилд дунджаар гурван миллиметрээр дээшилсэн байна.  Тайм Фланерын цаг уурын судалгаагаар буюу 2002 онд АНУ-ын Сансар Судлалын Үндэсний төв буюу (NASA)-гийн судлаачдын ахалсан эрдэмтдийн баг Антрактидын баруун эргийн Амундсены мөсөн тал хэмээх асар их хэмжээний далайн мөс хурдацтай нимгэрч байгааг тогтоосон байна. “Амундсены Тэнгист цутган, дэлхийн далайн түвшинг 1.4 метрээр нэмэгдүүлэх хангалттай хэмжээний мөс байгаа. Мөсөн голын урсгал нэмэгдсээр байна. Мөсөн талын “хагарал” эхэлбэл түүнийг зогсоох ямар ч аргагүйд хүрнэ.

Түүнчлэн Өмнөд Антрактидын мөсөн бүрхүүл нь нимгэн, далайн ёроолд хэврэгхэн барьцалдсан төдий байна”. Хэрэв Антрактидын  баруун хэсгийн мөсөн бүрхүүл тэр аяараа хайлбал далайн нийт түвшин дунджаар дор хаяж 3.3-3.5 метрээр нэмэгдэнэ.  Энэ нь далайн эргийн зурвас дагуу 320 километрийн дотор амьдардаг 3.2 тэрбум буюу дэлхийн нийт хүн амын тал хувьд нь нөлөөлөх болно. Мөн АНУ-ын Үндэсний Цас, Мөсний Мэдээллийн Төвийн эрдэмтэдийн хэлж байгаагаар хэрэв Антрактид тэр аяараа хайлах аваас далайн түвшин төсөөлж байгаагаас ч илүү нэмэгдэж 70 метрт хүрч болзошгүй гэсэн байна.

Эх сурвалж : The Weather Makers. хуудас.145-150

ДАЛАЙ ТЭНГИСИЙН ҮХМЭЛ БҮСҮҮД

2008 оны наймдугаар сард хэвлэгдсэн судалгааны материалд 1960-аад оноос эхлэн эрэг хавийн далайн усанд хүчилтөрөгчийн дутагдал бүхий “үхмэл бүсүүд” үүсч эхэлсэн. Хоол тэжээлээ дагасан асар их хэмжээний далайн амьтдын үхэж буй тоо арван жил дутам барагцаагаар хоёр дахин нэмэгдсээр ирсэн байна. Дэлхийд нийтдээ 152,000 метр кв талбайг хамарсан 400 гаруй үхмэл бүс байдаг. Далайн, тэнгист үхмэл бүс үүссэн гол шалтгаан нь химийн бордоо юм. Нийт үр тарианы ургацын 36% нь мал тэжээхэд зарцуулагддаг гэвэл мах үйлдвэрлэл нь үхмэл бүс нэмэгдэхэд шууд бус замаар нэмэр болж байдаг.

http://www.brighthub.com/environment/science-environmental/articles/38552.aspx

УСНЫ  ХОМСДОЛ 

Хуурайшилт дэлхий нийтийн хүн амд нөлөөлж байна. Дэлхийд нийтдээ 1 тэрбум гаруй хүн цэвэр ус хэрэглэж чадахгүй байна. Нэг хүний хоолонд орох үхрийн махыг үйлдвэрлэхийн тулд 4560 литр цэвэр, сайн чанарын усыг хэрэглэдэг.  Харин цэвэр цагаан хоолонд бол ердөө 372 литр ус хэрэглэдэг. Энэ нь ойролцоогоор 90 гаруй хувиар бага ус зарцуулдаг гэсэн үг.

http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/3747724.stm

http://www.usnews.com/money/blogs/fresh-greens/2008/7/10/real-girls-eat-organic-grass-fed-meat.html

ОЙ СҮЙТГЭЛ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын тооцоолсноор ой устаж байгаа нь хүлэмжийн хий үүсэхэд ойролцоогоор 20% нөлөөтэй байна гэж тооцоолжээ.  Мах үйлдвэрлэлтэй холбоотойгоор ойг устгаж байна. Тухайлбал Амазоны ширэнгэн ойн 80 гаруй хувийг  голдуу малын бэлчээр, малын тэжээлийн тариалан эрхлэх, болон нядалгаанд зориулж огтолсон байна.

http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/TOPICS/ENVIRONMENT/EXTCC/0,,contentMDK:21799130~pagePK:210058~piPK:210062~theSitePK:407864,00.html

http://environmentalistdiet.blogspot.com/2009/07/tropical-rainforests.html

ХЭТ ХАЛАЛТ

Дэлхийн цаг уурын байгууллагын тогтоосноор сүүлийн 13 жилийн хугацаанд 11 жил тасралтгүй цаг агаар хэт халсан гэдгийг тогтоожээ. 2003 онд Европт хэт их халж 35,000 хүний амь насанд хүрсэн байна. Удаан хугацаагаар халсны улмаас Австралийн түүхэнд байгаагүй их түймэр гарсан байна.

http://www.sciencedaily.com/releases/2007/12/071213101419.htm

A postcard from the climate frontier

САЛХИ, ШУУРГА

Хар салхи мөн халуун бүсийн салхи, шуурганы хүч, үргэлжлэх хугацаа сүүлийн 30 жилд 100 % нэмэгдсэн байна. Цаг уурын өөрчлөлт нь далайн дулааны хэм нэмэгдэхэд хүргэж байна гэж АНУ-ын Масачусэтсын Технологийн Дээд Сургуулийн эрдэмтэд үзсэн байна.

http://www.newscientist.com/article/dn7769-global-warming-may-pump-up-hurricane-power.html

БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ ХУРДАЦТАЙГААР УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ БАЙНА

Амьтан, ургамлын төрөл зүйл хурдан устаж байгаагаас байгалийн унаган төрх байдал урьд өмнө байгаагүйгээр алдагдаж байгааг тэргүүлэх экологчид хэлж байна. Эрдэмтэд нэн ховордож байгаа 16,000 төрөл зүйл өмнө нь төсөөлж байснаас 100 дахин хурдан хугацаанд устаж алга болно хэмээн үзэж байна.

http://jagadees.wordpress.com/2008/09/

ХУУРАЙШИЛТ БА ЦӨЛЖИЛТ

Хуурайшилтын улмаас Непал, Австралид энэ онд их хэмжээний ойн түймэр гарсан байна.  Африкийн Сомали, Этиоп, Суданы ард иргэдийг хуурайшилт сульдуулан доройтуулж байна.  НҮБ-ын тодорхойлсоноор модыг их хэмжээгээр тайрч огтлон, мал бэлчээрлүүлж асар их газрыг сүйтгэж байгаа нь цөлжилтийг бий болгоод зогсохгүй  100 гаруй орны 1.2 тэрбум хүмүүсийн ая тухтай амьдралыг хүнд байдалд оруулж байна. Дэлхийн хуурай газрын бараг гуравны нэгийг малын бэлчээр эзэлдэг ба энэ нь цөлжилтийн гол шалтгаан болж байгаагаас гадна хөрсний элэгдэл, гэмтлийн 50 гаруй хувийг эзлэж байна.

http://www.un.org/ecosocdev/geninfo/sustdev/desert.htm

http://www.fao.org/askfao/topicsList.do?mainAreaId=20265&topicAreaId=20286

Хавсралт 2:   Дэлхийн дулаарал манай гарагт аюултай юу?

Дэлхийн дулаарлын талаар маш ихээр хэлэлцэх болсон ба жинхэнэ үнэн нь хаана байгаа, ямар арга хэмжээ авахыг мэдэхэд амаргүй байна. Хамгийн гол асуудлыг ойлгож, ухаалаг алхам хийхийн тулд бид бүхэн эрдэмтэн судлаач байх албагүй. Дэлхийн дулаарал бидэнд ноцтой занал учруулж байгааг мэдэж, нийгэм, эдийн засгийн ямар ч зардалгүйгээр түүнийг таслан зогсоох энгийн аргыг хялбархан хэрэгжүүлж болно.

Ямарч асуудлын нэгэн адил эхлээд хоёр талын саналыг сонсох нь зүйтэй. Гэхдээ илүү найдвартай мэдээллийн эх үүсвэрт илүү ач холбогдол өгөх нь ухаалаг явдал болно. Дэлхийн дулаарлын тал дээр гол үүрэг гүйцэтгэгч нь шинжлэх ухаан учир шинжлэх ухааны хамгийн шилдэг байгууллагуудад хамгийн их ач холбогдлыг өгөх нь зүйтэй. Учир нь тэдгээр байгууллагуудын гишүүд мэдлэг, туршлагатай, судалгааны ажлуудтай, тэдний хэвлэж нийтлүүлсэн зүйлийг мэргэжилтнүүд шүүн тунгааж байдаг. Тэдний батлаж байгаа зүйлийн эсрэг байр суурьтай байгууллагуудын мэдээ, мэдээлэлд мөн ихээхэн анхаарах хэрэгтэй. Учир нь нийтлэг чиг хандлагын эсрэг тэдний баримт нотолгоо хүчтэй анхаарал татахуйц байж болох юм.

Иймээс бид мэдээллийг аль болох найдвартай байгууллагуудаас авах хэрэгтэй.

 

ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН ТАЛААР МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ГАРГАСАН МЭДЭЭЛЭЛ

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД 

Үндэсний Шинжлэх Ухааны Академи (NAS)

Үндэсний Шинжлэх Ухааны академийг 1863 онд Абрахам Линколины үүсгэн байгуулсан. АНУ-ын хамгийн нэр хүндтэй шинжлэх ухааны байгууллага юм. 2005 онд Үндэсний Шинжлэх Ухааны академи бусад аж үйлдвэржсэн орнуудын шинжлэх ухааны академиудтай хамтран “цаг уурын өөрчлөлтийн хэмжээ ихсэж байгаа нь их аюултай байдал бий болгож буйг” баталсан албан ёсны мэдээлэл гаргасан байна.

Америкийн Шинжлэх Ухааны Хөгжлийн Нийгэмлэг (AAAS)

Америкийн Шинжлэх Ухааны Хөгжлийн Нийгэмлэг нь 144,000 гишүүд бүхий дэлхийн хамгийн том шинжлэх ухааны байгууллага юм.  Энэ байгууллага Америкийн иргэний дайн гарахаас өмнө байгуулагдсан ба эрдэмтэн, мэргэжилтнүүдийн алтан стандарт болсон Шинжлэх Ухаан сэтгүүлийг гаргадаг байна. 2006 онд Америкийн Шинжлэх Ухааны Хөгжлийн Нийгэмлэг “цаг уурын өөрчлөлт нь илэрхий бөгөөд нийгмийн өмнө тулгарч байгаа өсөн нэмэгдэж буй аюул хэмээсэн албан ёсны байр сууриа илэрхийлсэн мэдээлэл”-ийг гаргасан ба “хуурайшилт, хэт халалт, үер, түймэр, хүчтэй салхи, шуурганы эрчимтэй байдлууд нь ирээдүйд бий болох илүү хөнөөлтэй гамшгийн эхний дохио төдийгүй зарим сүйрлийн хор уршгийг арилгах  боломжгүй болно” гэсэн байна.

Үндэсний Шинжлэх Ухааны Академи ба Америкийн Шинжлэх Ухааны Хөгжлийн Нийгэмлэг хоёрын аль алины үзэж байгаагаар хорт хийг бууруулах алхамыг одооноос авахгүй бол эргэлт буцалтгүй болоход хүрнэ гэж цохон тэмдэглэжээ.

Үндэсний Судалгааны Зөвлөл (NRC) 

2002 онд Үндэсний Судалгааны Зөвлөл, Үндэсний Судалгааны Зөвлөлийн судалгааны анги нь цаг уур маш богино хугацаанд буюу арван жилийн дотор бидний төсөөлж байснаас илүү хурдацтайгаар, эрс өөрчлөгдсөн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн Цаг Уурын Огцом Өөрчлөлт номыг гаргасан байна. Үүнд дурьдсанаар хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас энэ байдал нь дахин давтагдаж, цаг агаарын гэнэтийн огцом өөрчлөлтийг улам хурдасгах ба “харамсах хэрэггүй” стратегит шилжихэд хүргэнэ гэжээ.

Үндэсний Аюулгүй Байдлын Алба (NIA)

2008 онд АНУ-ын Тагнуулын Төв Алба, Холбооны Мөрдөх Товчоо болон Үндэсний Аюулгүй Байдлын Алба гээд АНУ-ын батлан хамгаалахын бүх 16 байгууллагууд  хамтран цаг уурын өөрчлөлт нь аль хэдийнээ хөгжил буурай улс орныг ангалын ирмэг рүү түлхэж,  дайн дажин гарахад нөлөөлөх ба  үүнээс улбаалан хэдэн сая дүрвэгсэдийг бий болгож байнга хямралын байдалд хүргэнэ хэмээн анхааруулж байна.

Усан Цэргийн Судалгааны Төв (CNA)

Усан Цэргийн судалгааны Төв нь дэлхийн хоёрдугаар дайны үед байгуулагдсан. Энэ төв нь АНУ-ын усан цэргийн армийн бодлого, үйл ажиллагааг тодорхойлогч гол хүчний үүргийг гүйцэтгэдэг. 2007 онд “Үндэсний аюулгүй байдал ба Цаг Уурын Өөрчлөлтийн Аюул” нэртэй судалгааны нийтлэлдээ цаг уурын өөрчлөлтийн нөлөөг “асар их сүйрлийн уршигтай”  хэмээн тэмдэглэжээ.

АНУ-ын Цаг Уурын Хамтын Үйл Ажиллагаа (USCAP)

2007 онд янз бүрийн компаниуд нэгдэн АНУ-ын Цаг Уурын Хамтын Үйл Ажиллагааг байгуулсан ба “Аянд уриалж байна” нэртэй мэдээ нийтлүүлсэн бөгөөд засгийн газарт үйлдвэржилтээс үүссэн нүүрстөрөгчийн хийг бууруулахад давуу талаа ашиглахыг уриалсан байна. Энэ эвсэлд BP America, Shell, ConocoPhillips, Ford Motor, GE, General Motors, Chrysler, Deere, Caterpillar, Dow Chemical, DuPont, Johnson & Johnson, PG&E, Alcoa болон Siemens компаниуд нэгджээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (IPCC) Засгийн Газар Хоорондын Цаг Уурын Өөрчлөлтийн Хамтын Үйл Ажиллагааны байгууллага  нь цаг уурын өөрчлөлтийн талаар олон талт үйл ажиллагаа явуулдаг юм. Олон шүүмжлэлтэй тулгардаг ч мэдээ, нийтлэлээ гаргахдаа хамгийн олонхийг төлөөлсөн, мэргэжилтнүүдээр хамгийн их шүүн тунгаагдсан бүтээл гаргадаг. Бүтээл болгоныг гаргахад бусад эрдэмтдийн шүүн тунгаасан хэдэн мянган бүтээлүүдийг 6-аас илүү жил ажиллаж байгаа 130 гаруй орны 450 гаруй тэргүүлэх хэвлэн нийтлэлч, зохиогчид, 2500 гаруй эрдэмтэн, судлаачид, 800 гаруй нийтлэлч дахин шүүн тунгаан байж гаргадаг. 2007 онд гаргасан мэдээ дэлхийн дулаарлыг хоёрдмол ойлголт байхгүй “нэг утга бүхий” гээд хүний хүчин зүйлээс үүдэлтэй нь “хамгийн их боломжтой” гэсэн байна.

ШҮҮМЖЛЭГЧДИЙН МЭДЭЭ

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД 

Америкийн Газрын Тосны Нийгэмлэг (AAPG)

Америкийн Газрын Тосны Нийгэмлэг нь дэлхийн дулаарлын талаарх өөрийн албан ёсны шүүмжлэлтэй байр сууринаасаа татгалзсан хамгийн сүүлчийн мэргэжлийн шинжлэх ухааны байгууллага болсон юм. 2007 онд дэлхий дулаарч байгаа талаар мэдэгдэл гаргасан байна. Харин хүний хүчин зүйлийн нөлөөний талаар гишүүдийн байр суурь хуваагдмал шинжтэй байгаа юм байна.

Дэлхийн дулаарлын өнөөгийн гаж үзэгдлүүд хүний хүчин зүйлийн нөлөөнөөс хамгийн их үүдэлтэй, энэ нь дэлхийд ноцтой занал учруулж байгаа баримтыг үгүйсгэж байгаа шинжлэх ухааны болоод засгийн газрын байгууллагууд АНУ-д хаана ч байхгүй юм.

ЦАГ АГААРЫН ГЭНЭТИЙН ӨӨРЧЛӨЛТ ӨМНӨ НЬ БОЛЖ БАЙСАН

Дэлхийн дулааны хэм нэмэгдэх нь ямар нөлөөтэй вэ? Цаг агаарын хэмд аюул байгаа бус харин дулаарлаас үүдэлтэй цаг агаарын эрс өөрчлөлт нь сэтгэл донсолгосон асуудал юм. Гринландад мөснөөс өрөмдөж авсан хэсэг 14,000 жилийн тэртээ дулааны хэм нь жил дараалан 2.8  -аар нэмэгдсээр 50 жилийн дотор 11-ээр  нэмэгдсэнийг нотлож байгаа юм. Хэрэв ийм эрс өөрчлөлт хүн ам нягт сууршсан манай дэлхийд тохиолдвол бүх төрөл зүйлийн дор хаяж 95% устахад нөлөөлөх болно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

Эх сурвалжийг: The End of the Long Summer by Dianne Dumanoski P.84

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга цаг агаар ердөө 2 -ээр нэмэгдэхэд усны түвшин нэмэгдэж, үерлэх, далайн түвшин нэмэгдэн, цаг уурын гэнэтийн үзэгдэл болоод  халдварын өргөн тархалтаас болж хүний эрүүл мэндэд аюул учрах болно гэж анхааруулсан.

2006 онд 2000 эрдэмтэд, чухал албаны хүмүүс Данийн Копенхаген хотод “Дэлхийн Төгсгөл” хурлыг чуулж хамгийн сүүлийн үеийн сэтгэл түгшсээсэн баримтуудыг мэдээлсэн юм.  Эрдэмтдийн үзэж байгаагаар өмнөх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос энэ зууны төгсгөлд цаг агаар 2-4 хэмээр нэмэгдэнэ гэсэн нь маш алдаатай тооцоо гаргасан байна гэж үзжээ.

“Бид 2 хэмийн талаар мартаж болно. Одоо бид цаг агаар 5-6 хэм дулаарахаас сэргийлэх асуудалтай тулгараад байна. “

-Док. Катерин Ричардсон, далайн биологич, хурлын дарга

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын мэргэжилтний хороо 1990 оноос хойш дөрвөн тайлан гаргасан байна. Тэд байнга шүүмжлэгчдийн бай болж байдаг. Хамгийн гол нь цаг уурын өөрчлөлт нь тайланд тооцоолсноос ч илүү түргэн, илүү их хүрээг хамарч байна гэдгийг онцлох хэрэгтэй. “Цаашдын хөгжлийнхөө үе шатанд амьтдыг иддэгээ болих нь хүн төрөлхтний хувь тавилангийн нэгээхэн хэсэг гэдэгт би эргэлзэхгүй байна.  ”
-Хенри Дейвид Торию

Хавсралт 3:  Махгүй хүнс буюу ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд эрүүл байж чадах уу?

“Америкийн Хүнс Судлалын Холбооны сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар Америкийн хүүхдүүдийн дундаж IQ 99 байдаг бол цагаан хоолтон Америк хүүхдүүдийн IQ 116,24 байгааг нээсэн байна”.

http://www.vegetariannutrition.net/articles/Vegan-Diets-For-Children.php

Ургамлын гаралтай хоол болон хүнсний бүтээгдэхүүнийг дэлхийн олон орны хүмүүс сайшаах болжээ. Эрдэмтэд ургамлын гаралтай хүнс нь илүү эрүүл, илүү шим тэжээлтэйг илтгэсэн хангалттай хэмжээний баримт, нотолгоог гаргаад байна. Энд хэдэн жишээг дурдъя.

Амьтны гаралтай бүтээгдэхүүнтэй харьцуулахад эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй, илүү шим тэжээлтэй болох нь.

Ерөнхийдөө амттай хирнээ энгийн веган хүнс болох боловсруулаагүй бүхий л үр тариа (бор будаа, тээрэмдээгүй будаа, овъёос г.м), буурцаг, жимс, самар, хүнсний ногоо нь махан хоолыг бодвол эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй, илүү шим тэжээлтэй юм. Шим тэжээл гэх зүйл амьтны гаралтай хүнсэнд ер нь байдаггүй ба ургамал л хамгийн сайн хангаж чадна.

УРГАМАЛ БОЛОН АМЬТНЫ ГАРАЛТАЙ ХҮНСЭНД АГУУЛАГДАХ ШИМ ТЭЖЭЭЛИЙН АГУУЛАМЖ (500 калори энерги тутам)

Шим тэжээл

 

Ургамлын гаралтай хүнс* Амьтны гаралтай хүнс**
Холестерин (mg) 0 137
Өөх тос (g) 4 36
Уураг(g) 33 34
Бета-каротин (mcg) 29,919 17
Ислэг (g) 31 0
Витамин С (mg) 293 4
Фоли (mcg) 1168 19
Витамин Е(mg_ATE) 11 0.5
Төмөр (mg) 20 2
Магнез (mg) 548 51
Калци (mg) 545 252

Адил хэмжээний улаан лооль, бууцай, лима буурцаг, ногоон вандуй, төмс Адил хэмжээний үхэр, гахай, тахиан мах, тосыг нь аваагүй сүү

Үүнээс харахад ургамлын гаралтай хоол, хүнс нь амьтны гаралтай хүнснээс антиоксидант, ислэг, эрдэс бодисоор илүү их баялаг байгааг харж болно. Мөн амьтны гаралтай зарим хүнсэнд дээрх шим тэжээлийн зарим нь огт байдаггүй харин холестерин, ханасан өөх, тос илүү байдаг байна. Мөн махан хоолонд шимэгч хорхой, шавж устгалын хорны агууламж ургамлын хүнстэй харьцуулахад илүү байдаг*.

Эх сурвалж: Хятад Судлал, хуудас. 230-231

Эх сурвалж: АНУ-ын хоол, хүнсэнд агуулагдах хорт бодисын харьцуулалт, хуудас 317, Шинэ Америкчудын хүнс, Жон Робинс.

Цагаан хоолтон хүүхэд, залуучууд махан хоол, хүнс хэрэглэдэг үеийнхнээсээ илүү өндөр байдгийг судалгаа харуулж байна. Док. Чарлез Атвүүд бичихдээ: “Ихэвчлэн хүнсний ногоо, жимс, үр тариа, бобын үр жимс гээд өөх тос багатай, хангалттай илчлэг ихтэй хоол, хүнс хэрэглэдэг хүүхдүүд хэвийн өсөж бойжиж байдаг ба махан хоол хүнс хэрэглэдэг хүүхдүүдээс илүү өндөр байдаг”.

http://www.goveg.com/lettuce_healthy.asp

Ургамлын гаралтай хүнс хэрэглэдэг хүмүүс махан хоол хүнс хэрэглэдэг хүмүүсээс илүү эрүүл байдгийг олон нотолгоо харуулсан. Калифорнийн 30,000 хүнээс судалгаа авсан ба цагаан хоолтон, махан хоолтонг эс тооцвол амьдралын хэв маяг адилхан хүмүүс байв.  Цагаан хоолтнууд таргалах, даралт ихсэх, чихрийн шижин, хэрэх өвчин, бүдүүн гэдэсний хавдар тусах магадлал тун бага байсан. Тэд мөн зүрх судасны өвчнөөр нас барах магадлал бараг үгүй байсан. Цагаан хоолтнууд хааяа мах иддэг хүмүүстэй харьцуулахад ч илүү эрүүл байсан байна. Цагаан хоолтон махан хоолтноос илүү тарган байсан ч тэдний холестрины хэмжээ бага байжээ.

Махан хоолтнуудын адил ижил хэмжээний давс хэрэглэдэг, биеийн хөдөлгөөн бага ч цагаан хоолтнуудын цусны даралт хэвийн байсан байна. 1900-аад оноос л цагаан хоолтонд махан хоол өгвөл цусны даралт нь нэмэгддэгийг эрдэмтэд мэддэг байжээ. Олон тооны судалгаагаар цагаан хоолтнуудад нь махан хоолтнуудыг бодвол бүдүүн гэдэсний хорт хавдар бага тохиолддогийг харуулсан. Махан хоол хүнс хэрэглэсэнээр хүмүүсийн бүдүүн гэдсэн дэх бактерийн бүрэлдэхүүн цагаан хоолтныг бодвол ялгаатай байдаг төдийгүй энэ нь хорт хавдрын эрсдлийг бий болгодог.

Эх үүсвэр:

http://www.harisingh.com/newsMeatless1a.htm

http://www.consumercide.com/js/index.php?option=com_content&view=article&id=379:how-to-win-an-argument-with-a-meat-eater&catid=39:necessarily-vegetarian&Itemid=77

Адвентистийн Анагаах Судлалын тоо баримтаас

Сэвэнд Дэй Адвентистууд, Буддистууд, Хинду, Жайнсчууд үе дамжин цагаан хоолтон байсаар ирсэнийг бид сайн мэднэ.

Доор өгүүлсэн судалгаагаар 1976-1988 онуудад 34,192 Сэвэнд Дэй Адвентистуудын биеийн ерөнхий эрүүл мэнд, ёс суртахуунд хийсэн судалгаа юм. Оролцогчдын 29% нь цагаан хоолтон, 7-10% веган байжээ. Цагаан хоолтон биш хүмүүсийг цагаан хоолтонтой харьцуулахад дараах үзүүлэлттэй байсан байна. Дээрх цагаан хоолтнуудыг цагаан хоолтон биш хүмүүстэй харьцуулахад

1/2 нь даралт ихтэй, чихрийн шижин өвчтэй байсан

1/2 нь бүдүүн гэдэсний хорт хавдартай

2/3 нь хэрлэг өвчин, төмсөгний хавдартай

Хөх, уушиг, шээсний замын хавдар цагаан хоолтнуудад бага байсан гэхдээ энэ нь түүвэрлэж судалгаанд хамруулсантай холбоотой байж болно.

Эх сурвалж: http://www.vegetarian-diet.info/health-benefits-vegetarian-diet.htm

 

Ургамлаар амьтдыг тэжээж, дараа нь амьтны махнаас хүн шим тэжээл авахын оронд шим тэжээлийг шууд хэрэглэх нь хамаагүй илүү үр дүнтэй гэдгийг шинжлэх ухаан нотлож байна.

ЦАГААН  ХООЛТОН ЭЛИТҮҮД

Хэрэв та цагаан хоолтон эсвэл веган болбол та нэрд гарсан, алдартай хүмүүсийн эгнээнд нэгдэх болно. Хэрэв та нэр алдартай цагаан хоолтнуудын нэрсийг жагсаан бичихийг хүсвэл томоохон хотын утасны жагсаалтын номыг дүүргэх болно.

Олны танил цагаан болон ногоон хоолтон зохиолчид, гүн ухаанчид, эрдэмтэд

Alan Watts

Albert Einstein

Albert Schweitzer

Alice Walker

Amanda Feilen

Benjamin Spock

Berke Breathed

Carla Lane

Chandrashekar Subrahmanyam

Charles Darwin

Charlotte Bronte

Clive Barker

Colin Spencer

Ed. Diana

Emanuel Swedenborg

Ferriйre

Franz Kafka

George Bernard Shaw

H.G. Wells

Henry David Thoreau

Henry Heimlich M.D.

Isaac Bashevis Singer

Jean Jacques Rousseau

Jeremy Bentham

John Robbins

Krishnamurti Jiddu

Leonardo Da Vinci

Louisa May Alcott

Mark Twain

Milton

Nikola Tesla

Percy Shelley

Peter Singer

Plato

Pythagoras

Ralph Waldo Emerson

Ruth Rendell

Scott Adams

Serge Raynaud de la Ferriere

Sir C. V. Raman

Sir Isaac Newton

Socrates

Srinivasa Ramanujan

Steven Jobs

Thomas Edison

Tolstoy

Upton Sinclair

William Blake

William Wordsworth

Цагаан хоолтон спортынхон

B J Armstrong (Америкийн сагсан бөмбөгийн аварга)

Al Beckles (бялдаржуулах спортын  тамирчин)

Sorya Bonali (тэшүүрийн спортын тамирчин)

Les Brown (гүйлтийн ахмад тамирчин)

Peter Burwash (теннис)

Andreas Cahling (бялдаржуулах спортын  тамирчин)

Chris Campbell (1980 оны дэлхийн бөхийн аварга

Joanna Conway (тэшүүрийн спортын тамирчин)

Sylvia Cranston (триатлонын тамирчин )

Sally Eastall (холын зайн гүйлтийн тамирчин Их Британиийн 2 номерийн гүйгч, веган)

Di Edwards (гүйлтийн тамирчин, Олимпийн хос гүйлтийн аварга)

Cory Everson (бялдаржуулах спортын  тамирчин, Мисс Олимпиагийн 6 удаагийн аварга)

Chris Evert.

Katie Fitzgibbon (холын зайн гүйлтийн тамирчин)

Clare Francis (завин спортын тамирчин мэргэжлийн хөл бөмбөгчин)

Louis Freitas (бялдаржуулах спортын  тамирчин)

Carol Gould (холын зайн гүйлтийн тамирчин)

Sammy Green (гүйлтийн тамирчин)

Sally Hibberd (Британийн уулын дугуйн спортын эмэгтэйчүүдийн аварга)

Sharon Hounsell (бялдаржуулах спортын Вейлсийн Миссийн аварга )

Desmond Howard (мэргэжлийн хөл бөмбөгчин )

Kathy Johnson (гимнастикийн олимпийн аварга)

Alan Jones (Британын цанын харайлтын тамирчин)

Scott Jurek (холын зайн гүйлтийн тамирчин) (Веган)

Jack LaLaine (Фитнесийн гуру) (Веган)

Tony LaRussa (Coach of Oakland Athletics-ийн дасгалжуулагч))

Judy Leden (Британи, Европ болон дэлхийн дельтаплан спортын аварга)

Marv Levey (Buffalo Bills-ийн дасгалжуулагч)

Carl Lewis (богинын зайн гүйлтийн тамирчин-веган)

Scott Jurek Marathoner – веган

Jutta Mьller (Виндсурфингийн дэлхийн хэд хэдэн удаагийн аварга)

Jack Maitland (триатлонын тамирчин and бартаат замын гүйгч)

Kirsty McDermott (гүйлтийн тамирчин)

Lindford McFarquar (бялдаржуулах спортын  тамирчин)

Robert Millar (дугуйчин)

Monika Montsho (хүндийн өргөлтийн тамирчин, Их Британийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ийн жингийн 2 удаагийн аварга, 1991 оны NW тэмцээний эмэгтэй хүндийг өргөгч)

Edwin Moses

Paavo Nurmi

Dave Scott (Триатлон Төмөрхүн тэмцээний таван удаагийн аварга ) (веган) “Шинэ Лаурын Гал Тогоо- хоолны ном

Jonathon Speelman (шатар)

Lucy Stephens (триатлонын тамирчин -веган)

Эх сурвалж:

http://www.veganwolf.com/famous_vegetarians.htm

http://www.veg-world.com/articles/famous.htm

 

УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ХООЛНЫ ТАЛААРХ ТАШАА ОЙЛГОЛТ

Ташаа ойлголт №1: “Махны уураг нь ургамлын уурагнаас илүү чанартай”

Док. Колин Кампбелийн хэлснээр “ургамлын уургийг “доогуур чанартай” гэдгийг нотлох гэсэн уул овоо шиг их судалгаанууд байдаг. Ургамлын уураг нь шинэ уургийн аажуу гэхдээ тогтмол нийлэгжилтийг бий болгож байдаг ба энэ нь эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй уургийн төрөл юм”.

– The China Study, хуудас. 30

Ташаа ойлголт №2: “Ургамлын гаралтай хүнсэнд хангалттай уураг байдаггүй”.

Мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөггүйгээр хангалттай уураг хялбар авч чадах уу?

Тиймээ! Та ерөөсөө хичээл зүтгэл гаргалгүйгээр

Илчлэг Нийт уураг.

Өглөөний унд

 

1 аяга жүржийн шүүс 111 1.7 грамм
1 аяга овъёосны каш 148 5.4
14 мл наранцэцгийн үр 80 3.5
1 халбага бор сахар 52 0
3 халбага үзэм 87 0.9
Өдрийн хоол

 

2 халбага газрын самрын тос 172 7.8
бүхэл улаан буудайн үрээр хийсэн 2 хэрчим талх 112 4.8
1 халбага  зөгийн бал 64 0.1
1 aлим 87 0.3
2 лууван, жижиг 42 1.1
Оройн хоол

 

1 аяга болгосон вандуй 236 15.6
1 аяга болгосон бор будаа 178 3.8
3 гишүү ногоон цэцэгт байцаа 52 6.2
4 мөөг 28 6.2
2 халбага тос 248 0
1 аяга алимны шүүс 64 0.3
Ѕ банана 64 0.8
Зууш

 

1.5 аяга тостой попкорн (эрдэн шиш) 123 2.7

Нийт 1.993 57.7 грамм

Үндэсний Шинжлэх Ухааны Академийн санал болгож байгаагаар

58 кг жинтэй эмэгтэйн норм                2,000  44

“Жижиг гарагийн хүнс” шинэчлэгдсэн хэвлэлээс

Эх сурвалж: Шинэ үеийн Америкийн хоол хүнс хуудас.182

Ердийн нэг цагаан хоолноос хангалттайгаас илүү хэмжээний уураг авах нь энгийн хялбар болохыг харж байна.

Ташаа ойлголт № 3:”Тодорхой ургамлуудыг хамт хэрэглэхгүй бол ургамлын уураг төгс байж чаддаггүй”.

Ер нь ургамлыг төгс биш уурагтай гэж үздэг. Шар буурцаг мэтийн цөөхөн хэдэн ургамалд л хүний биед хэрэгтэй бүх төрлийн амин хүчил бүхий уураг байдаг гэж үздэг.  Үүний дагуу зарим хүмүүс эрүүл цагаан хоолтой байхын тулд нэг хоолонд самар, талх, вандуй, будаа гэх мэт ургамлуудыг холих замаар хангалттай уураг авах хэрэгтэй гэж үздэг байсан. Харин энэ ойлголтыг Франсис Моор Лаппигийн ул суурьтай онол няцаасан.

Эх сурвалж: Франсис Лаппигийн “Жижиг гаригийн хүнс” 1981оны хэвлэл

Хүнс судлал, анагаах ухааны бусад мэргэжилтнүүд одоо Деннис Гордон, Жеф Новик (хоол тэжээл судлаач), Жон МкДугальд, Андрю Вейл, Чарлз Атвүүд (анагаах ухааны докторууд) зэрэг эрдэмтдийн онол хоцрогдсон гэдэгтэй санал нийлж байна.    

http://en.wikipedia.org/wiki/Protein_combining

Ташаа ойлголт № 4: “Цагаан хоол хангалттай хэмжээний витамин B-12, витамин D-гээр хангаж чадахгүй”.

Хятад Судлал номын зохиогч Док. Колин Кампбэлын хэлсэнээр “Хоёр хоног дутам биеэ нарны гэрэлд 15 мин ил байлгахад л бидний бие D витаминыг өөрөө бий болгочихно”. Эрүүл хөрсөнд ургасан ургамал B12 витаминаар баялаг гэдгийг судалгаа баттайгаар харуулсан бөгөөд энд шим тэжээл бэлэн байна. Дээрх хоёр витаминыг дэлгүүрт зардаг нэмэлт витаминаас авч болно.

“Цагаан хоолны талаарх христийн шашны үзэл бол маш энгийн: нэгэнт амьтад  Бурханы бүтээл учраас Бурханд үнэ цэнэтэй байдаг, тэд Бурханы төлөө амьдардаг, харин тэднийг устгаж үгүй болгох нь нүгэл болно.”

– Хүндэт Док. Андрю Линзий, Английн сүмийн номлогч, профессор, зохиолч,

Оксфордын Их Сургуулийн санваартан

Хавсралт 5: Махан хүнсний хор уршиг ба сүү, сүүн бүтээгдэхүүн

Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хүний эрүүл мэндэд аюултай болохыг ном зүйн жагсаалтад буй судалгааны ажил, номонд тодорхой дурьдсан байгаа.

Дээрх олон шалтгаануудын дотроос:

Ханасан тос их хэмжээгээр агуулагддаг.

Малыг маш бохир газар байлган, өвчлүүлэхгүйн тулд антибиотикууд хэрэглэдэг.

Хурдан өсгөхийн тулд гормоны тариа тарьдаг.

Хорхой туулгах, цэвэрлэх химийн бодис их хэрэглэдэг.

Ширхэглэг чанар үгүй.

Док. Жон МкДугалд мах, загас, сүүн бүтээгдэхүүний талаар: “Барууны маягийн хоол, хүнс хэрэглэдэг ээж нь хөхний сүүгээрээ дамжуулан хүрээлэн буй орчины бохирдолд ихээхэн үүрэг гүйцэтгэж байдаг.  Эх хүн хүнс, хоолондоо хэрэглэж байгаа мах, загас, сүү, сүүн бүтээгдэхүүнээр дамжуулан дээрх химийн хорт бодисын 80%-90%-г авдаг ба энэ нь улмаар хөхүүл хүүхдэд очдог байна.  Цардуул бүхий веган хоол иддэг ээжийн хөхний сүү бол хамгийн цэвэр, эрүүл мэндэд хэрэгтэй сүү юм.

http://www.drmcdougall.com/response_to_ny_times.htm

МАХАН БОЛОН СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ӨРТӨГ, ЗАРДАЛ:

ЗҮРХНИЙ ӨВЧИН

Жил болгон дэлхийн хэмжээгээр 17.5 сая гаруй хүн нас бардаг.

Зүрх, судасны өвчинтэй холбоотой өртөг жилдээ дор хаяж 1 триллион (их наяд) долларт хүрдэг.

http://mensnewsdaily.com/2007/09/29/heart-disease-stroke-claim-more-than-17-million-lives-a-year/

ХОРТ ХАВДАР 

Дэлхийд хорт хавдрын улмаас жил болгон 7 сая хүн нас бардаг ба энэ нь өдөрт дунджаар 20,000 хүн болно.

Хорт хавдар судлалын дэлхийн мэдээнд нас баралт 2020 гэхэд 15 сая буюу 50%-иар нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

2009 онд гэхэд дэлхийн хэмжээнд хорт хавдартай холбоотой зардал 260 сая долларт хүрсэн байна.

http://www.webmd.com/cancer/news/20071217/2007-world-cancer-deaths-top-7-million http://news.scotsman.com/health/Cancer-to-cost-the-world.5583493.jp

ЧИХРИЙН ШИЖИН

Дэлхий нийтэд 135 сая хүн чихрийн шижин өвчнөөр өвчлөөд байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоогоор 2025 гэхэд уг өвчнөөр өвчлөгчдийн тоо 300 саяд хүрнэ.

Эмчилгээний зардалд зөвхөн АНУ дангаараа 174 тэрбум доллар зарцуулсан байна.

http://www.imshealthcanada.com/web/content/0,3148,77303623_63872702_77770096_77812220,00.html

http://www.lctglobal.com/living-cell-technologies-science.php

ХЭТ ТАРГАЛАЛТ 

Дэлхийд нийт 1 тэрбум насанд хүрэгсэд илүү жин тээж явдаг ба дор хаяж 300 сая гаруй хүн хэт таргалалттай байна.

Зөвхөн АНУ гэхэд дангаараа эмчилгээний зардалд жил бүр 93 тэрбум доллар зарцуулдаг байна.

Дор хаяж 2.6 сая хүн илүү жин эсвэл хэт таргалалтаас үүдэлтэй өвчний улмаас нас бардаг байна.

http://www.who.int/dietphysicalactivity/publications/facts/obesity/en/ http://www.endocrinetoday.com/view.aspx?rid=35574

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН

Цэвэр усны 70 хүртэлх хувийг хэрэглэдэг.

Гол, усны орчинг бохирдуулдаг.

Дэлхийн уушиг болох ойн модыг үгүй болгодог.

Дэлхийн бүх үр, тарианы 43 хүртэл хувийг хэрэглэдэг.

Дэлхийн шар буурцагийн 85 хүртэлх хувийг хэрэглэдэг.

Өлсгөлөн, дайн гарах учир шалтгаан болдог.

Дэлхийн дулааралд 51 түүнээс дээш хувиар нөлөөлдөг.

САНХҮҮГИЙН ӨРТӨГ, ЗАРДАЛ

Мах идэх эрүүл мэндэд аюултай болох нь улам бүр тодорхой болж байна.  Мах, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн нь холестериныг их хэмжээгээр агуулдаг байна.  Мал, амьтдыг гормон болон антибиотикийн өндөр тунгаар хэтрүүлэн тарьдаг ба энэ нь буцаад хүний эрүүл мэндэд аюул учруулж байдаг.

Загас болон далайн нялцгай амьтдын маханд меркури, хавдар үүсгэгч химийн элемент карсиногеник зэрэг хүнд метал их хэмжээгээр агуулагдаж байдаг. Эдгээр химийн хорт бодисууд нь хүний биед ороод бодисын солилцоонд оролцдоггүй ба биеийн өөхөн давхраа, хөхүүл эхчүүдийн хөхний сүүнд хуримтлагдаж байдаг.  Химийн хорт бодисууд нь эр бэлгийн эс цөөрөх, шинэ төрсөн хүүхдийн хэвийн бус рефлекстэй холбоотой байдаг.

Эх сурвалж: Хятад Судлал, Шинэ Америкийн хүнс, хоол

Мал нядалгааны газраас амиак, ус төрөгчийн исэл зэрэг дайвар хорт бодисууд ялгарч байдаг. Эдгээр хорт бодисуудын маш хүчтэй хорвуу нөлөө нь тэндхийн ажилчдын үхэх шалтгаан болж байдаг.  Хэрэв дэлхийн хүн ам тэр чигээрээ ургамлын гаралтай хүнс рүү шилжвэл эрүүл мэндийн зардал эрс буурах болно.

Махны хэрэглээний далд зардал:

Дэлхий дахинаа мал, амьтад болоод хүний төлж байгаа асар их өртөг, мөнгийг үгүйсгэж чадахгүй. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үнийг бууруулах шаардлагатай тулгардаг ба энэ нь тэдэнд төвөг бэрхшээл учруулдаг. Жишээ нь  мал, амьтдыг зай талбай бага газар бөөнөөр шахаж байрлуулдаг ба тэд хөдлөж ч чаддаггүй; торонд шахагдсан тахиануудыг бие биенээ тоншиж, үймээн, шуугиан гаргахаас сэргийлэхийн тулд хошууг нь тасддаг; ялгадас, өд сөдөөр бохирлогдсон торонд өвчилж үхсэн мал,  муур, нохойны махаар амьтдыг хооллоддог. Сүүний үйлдвэрт тугалыг төрөнгүүт нь эхээс нь тусгаарладаг. Эх үнээ нь удаан хугацааны турш тугалаа санагалзан зовсоноос идэх нь багасаж, унтахаа больдог байна. Америкийн мал нядалгааны газрын ажилчдын ихэнх нь цагаачид байдаг ба цус нөж болсон бохир орчинд аюултай, хүнд хүчир ажлыг хийдэг төдийгүй гэмтэж, хямралд орох үзэгдэл байнга тохиолддог мөн нас барах тохиолдол ч гардаг. Латин Америкт малын тэжээлд зориулсан шар буурцагийн талбайд шавжны хор их хэмжээгээр цацдагаас болж тэндхийн ажилчид байнга хордлогод ордог байна.

Эх сурвалж: Энх амгалан хаант улс, Баримтат кино

http://www.thetruthseeker.co.uk/article.asp?ID=92

www.guardian.co.uk/environment/2009/oct/16/deforestation-europe-cheap-meat

http://www.usatoday.com/news/health/2003-06-09-beef-cover_x.htm

http://www.news.cornell.edu/Chronicle/05/2.3.05/meat_industry.html

Нэмэлт мэдээлэл: Асуулт хариултад малын тодорхойлолтод загасыг оруулаагүй. Гэсэн ч загас үйлдвэрлэл, тээвэрлэлттэй холбоотой нэлээд хэмжээний хий ялгарч байдаг. Далайн гаралтай хоол, хүнс сэтгүүлд дурьдсанаар хүнсэнд хэрэглэж байгаа загасны бараг 50% -ийг загасны сангийн аж ахуй нийлүүлдэг. Мөн дэлхийн зэрлэг загасны нөөцийг шавхтал хэрэглэсэн эсвэл цөөрсөн ба цаашид хэрэглээ зөвхөн ихсэх хандлагатай байгаа.

“Хэрэв мал нядалгааны газар шилэн ханатай болбол хүн болгон цагаан хоолтон болох болно”.

– Пол МкКартни, хөгжимчин, дуучин

Хавсралт 6: Цагаан хоолтнуудын хэлсэн үгнээс

“Тогвортой байдалд харш учир би махан идэшнээс татгалзахыг дэмжих болно”.

– Док. Жонатан Патз, Винсконсоны их сургуулийн хүрээлэн буй орчны судлал, олон нийтийн эрүүл мэндийн шинжлэх ухааны профессор-Мадисон.

“Мах үйлдвэрлэл нь Америкт энэ зууны бүх дайн, байгалийн бүх гамшиг, автын ослуудыг бүгдийг нэгтгэсэнээс илүү олон үхлийг авчирсан. Хэрэв та махыг жинхэнэ хүмүүсийн жинхэнэ хоол гэж үздэг бол та жинхэнэ сайн эмнэлэгтэй жинхэнээсээ ойр амьдрах хэрэгтэй”.

 -Нийо Д. Барнард, Neal D. Barnard, Анагаах ухааны доктор, Хариуцлагатай анагаах ухааны төлөө эмч нарын холбооны ерөнхийлөгч, Вашингтон, Д.С.

Бид маханд олгодог дэмжлэгийг халах хэрэгтэй. Хүрээлэн буй орчинд учруулж байгаа төлөөсийг мах үйлдвэрлэл нь өөрөө хариуцдаг болгое. Орчин үеийн ургамлын гаралтай хоол,  хүнсийг хямд болгохын төлөө ажиллацагаая”.

– Жийн Холм, Европын парламентийн гишүүн, Швед

“Мах битгий ид, дугуй уна, арвич хямгач худалдан авагч бай. Ингэж байж дэлхийн дулаарлыг зогсоож чадна”.

– Док. Ражендра Пачаури, 2007 оны Нобелийн шагналт, Дэлхийн дулаарлын асуудлаархи засгийн газар хоорондын зөвлөлийн тэргүүн.

“Бид хоолны сонголтоо өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Учир нь бидний ой модны ихэнхийг сүйтгэж байгаа нь мах, усыг бохирдуулж байгаа нь мах, махнаас болж хүмүүс өвчилж улмаар тэдний бүх мөнгө эмнэлэг уруу урсаж байна. Иймээс дэлхийгээ аврахыг хүссэн хэн ч хамгийн эхэнд ургамлын гаралтай хоол, хүнсийг сонгох хэрэгтэй”.

– Манека Ганди, парламентч, хүрээлэн буй орчны яамны сайд асан, Энэтхэг

“Одоо бидэнтэй нүүр тулаад байгаа хүнд нөхцөл байдлыг шийдэх хамгийн сайн арга бол цагаан хоолтон болох юм. Үүнийг хүн, амьтан болоод бидэнд байгаа цорын ганц гараг дэлхийгээ аврахын тулд олон нийтэд нээлттэй болгох, боломжтой бол хууль гаргасан ч болно”.

– Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, хүмүүнлэгийн болоод оюун санааны удирдагч

“Хүмүүс амьтдыг хүнсний ногоо мэт үздэг нь зөв биш. Би Түвдийн болон бусад ард түмэнд бэрхшээлгүйгээр цагаан хоолтон болохыг л урамшуулдаг”.

– Далай Лам, Оюун санааны удирдагч

Өнгөрсөн үеийнхэн тэд яагаад ийн хэлэв.

“Бид үхсэн амьтдыг тээгч оршуулгын газар байтлаа дэлхий дээр ямар нэг аятай нөхцөл байдал бий болохыг хэрхэн хүлээх билээ”?

 – Жорж Берьнард Шау, Жүжгийн зохиолч

“Ард түмний төлөв байдал, ёс суртахууны хөгжлийг амьтадтай хэрхэн харьцаж байгаагаас дүгнэж болно”.

– Махатма Ганди, Оюун санааны удирдагч

“Эрт цагт хүмүүс амьтдыг алж хоолоо болгож байсан. Энэ нь мах идэхийг зөвтгөх нэг зүйл мэт дандаа ярьдаг. Энэ логик санаагаар бол эртнээс нааш хүн амьтныг алж хөнөөж байхад, хүн хүнээ алж байгааг буруутгах аргагүй юм””.

 -Исаак Башевис дуучин, Нобелийн шагналт зохиолч 1978

“Хүн төрөлхтөн амьтныг хүнсэндээ хэрэглэх зорилгоор алж хөнөөхгүйгээр эрүүл аж төрж чадна. Тиймээс хүн мах идэж байгаа бол ердөө л хоол идэх таашаалынхаа төлөө амьтны амийг хөнөөхөд оролцож байна гэсэн үг. Ингэх нь ёс суртахуунгүй асуудал”.

  – Лев Толстой, Зохиолч, яруу найрагч

Шашны ном, судраас:

“Мах идэх нь агуу өгөөмөр зан чанарын үндсийг үгүй хийдэг”.

-Будда

 “Хамаг амьтанд дайсагнаагүй, Бурханы бүх бүтээлд хүч хэрэглээгүй тэр л нэгэн Бурханы хайртай хүн юм”.

– Бхагавад Гита

 “Газар дээр мөлхөх араатан гэж үгүй, тэнгэрт дүйлэн нисэх шувуу гэж үгүй. Бурханы хувьд гагцхүү таньтай л адилхан хүн юм. Бурханы бүх бүтээл бурханы гэр бүл юм”.

– Коран

“Үхрийг алан идэгч бээр хүн алж байгаагаас өөрцгүй”.

-Исайх

Илүү олон ишлэлийг доор дурьдсан хаягаас авна уу.

http://www.naturally-healthy-eating.com/vegetarian-quotes.html

Махны хэрэглээний сөрөг үр дагаврын тухай Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид болон төр засгийн өндөр албан тушаалтнуудад илгээсэн захидал Гарчиг: Махны  хэрэглээний үр дагаварын тухай алмайрч гайхмаар шинэ мэдээ мэдээлэл    Үргэлжлэл               Дэлхий дахинаа түгээхүй         Хэдэн тэрбум хүн болон үр хойч маань амь, амьдралаа алдаж магадгүй болчихоод байгаа учраас энэ гарц шийдлийг хүмүүс ойлгож мэдэхэд туслана уу. Энэ мэйлийг аль болох олон хүнд, найз нөхөд, гэр бүлийнхэн, урлаг спортын одод, ток шоу зохион байгуулагч, найруулагч нар, орон нутгийн хэвлэл мэдээлэл, эмч, эмнэлгийн ажилтнууд, тамирчид, төрийн албан хаагчид, интернэтэд мэдээлэл тавигч нарт, нийгмийн зүтгэлтэн, төрийн бус байгууллага гээд бүхий л хүмүүст чадах чинээгээрээ илгээнэ үү. Хэрвээ танд цаг хугацаа боломж байгаа бол энэ асуудлаар олон нийтийг мэдлэгтэй болгохыг төрийн байгууллага, хэвлэл мэдээллийнхнээс хүсч өргөдөл хүсэлт гаргах эсвэл интернет дахь олныг хамарсан сүлжээг ашиглан хөдөлгөөн өрнүүлж болох юм. Та энэ асуудлаар мэдлэг, мэдээлэлтэй бол сургалт семинар зохион байгуулж бас болно шүү дээ.  Таны оролцоо хүчин чармайлтын дүнд олон нийт энэ асуудлыг сэрж мэдрэх нь дамжиггүй. Тамхийг ямар ч хор нөлөөгүй гэж үздэг байсан цаг үе шүү дээ. Үнэндээ бол түүнийг ашиг тустай мэтээр сурталчилж байсан юм.  Кокайны хувьд бас л ийм түүх байдаг. Одоо бол бид эдгээрийг хорт бодис гэж үзэн олноороо эсэргүүцэж, хууль тогтоогчид түүний хэрэглээг илүү үнэтэй бөгөөд хууль бусад тооцох болжээ. Бид махан дээр яг ийм арга хэмжээ авах хэрэгтэй байна. Татварт төлж байгаа мөнгөөрөө махны үйлдвэрийг дэмждэгээ больж, түүгээрээ харин органик фирмийг тэтгэн хөгжүүлцгээе. Биднийг энэ захидлыг бичихэд хүргэсэн зүйл бол энэ гарагийн оршин суугчийнхаа хувьд оногдсон үүргээ гүйцэтгэж байгаа юм, өөр юу ч биш. Бид энэ гайхамшигт гарагаа сайхан мод, ан амьтан, тал, хөндий, ус горхи, хүрхрээ, далай тэнгисээр нь хайрлаж байдаг бөгөөд энэ чигээр нь үр хүүхэд, хойч үедээ  хадгалан үлдээхийг хүсч байна. Бидний гарт байгаа чухам энэ асуудал улс төр, эдийн засаг, арьс өнгө, хувь хүний эрх ашгийн аль ч асуудлаас хавьгүй илүү чухлаар тавигдаж байна. Дэлхийн хэмжээнд маш хурдан энэ мэдээг тараахын тулд энэ захидлыг аль болох олон хүнд түгээхийг бид танаас чин сэтгэлээсээ хүсч байна. Бид бүгдийг эрүүл энх, аз жаргалтай амьдралд хүргэж өгөх тэрхүү залуур, хайр, цэцэн ухааны хур бороо таныг бас мялаах болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа.   Таныг хүндэтгэсэн, Ард иргэдийн төлөөлөл   “Харцгаа. Би та нарт үр жимс өгч чадах өвс ургамал өглөө. Та нарын хувьд энэ бол мах  юм.” – Genesis   1:29 Цагаан хоолны тухай нэрд гарсан мэргэн үгс (№5)Тэмдэглэл : Энэ захианд тусгасан дийлэнх мэдээллийн эх сурвалжийг дараах номнуудаас авсан болно.  Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх тодруулсан номноос уншаарай. End of the Long Summer   – зохиогч Dianne Dumanoski Field Notes from a Catastrophe   – зохиогч Elizabeth Kolbert Now or Never   – зохиогч Tim Flannery The Weather Makers   -зохиогч Tim Flannery What’s the Worst That Could Happen?   – зохиогч Greg Craven Harvest for Hope   – зохиогч y Jane Goodall The Diet for a New America  – зохиогч John Robbins Diet for a Small Planet (1981 edition)  – зохиогч  Frances Moore Lappй The China Study  – зохиогч T. Colin Campbell, PhD & Thomas M. Campbell II A Challenging Second Opinion  – зохиогч John A. McDougall, M.D. The Skeptical Environmentalist  – зохиогч Bjorn Lomborg Mad Cowboy  – зохиогч Howard F. Lyman “Би
Scroll to Top